ОХУ-д мал, мах экспортолж, өвс тэжээл худалдаж авна


 

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат манай улсад айлчлал хийж буй ОХУ-ын Гадаад хэргийн орлогч сайд Игорь Владимирович Моргуловыг хүлээн авч уулзлаа.

Ерөнхий сайд, манай улсад энэ жил зуншлага тааруу, ихэнх нутагт гантай байгаагаас ургац алдах эрсдэлтэй байна. Иймд ОХУ-аас өвс, тэжээл худалдан авахаар ярилцаж тохирч байгаа. Мөн боловсруулсан мах болон үржлийн мал экспортлох талаар ярилцаж байна. Эдгээр шийдвэрийг болон Петербургийн олон улсын  эдийн засгийн чуулга уулзалтын зарим тохироог Владивосток хотноо ирэх есдүгээр сард болох Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын үеэр эцэслэж, бодит ажил хэрэг болгох бэлтгэлийг Засгийн газрын түвшинд хангалаа. Энэ ажилд дэмжлэг үзүүлж ажиллаж байгаа ОХУ-ын Гадаад хэргийн яаманд талархал илэрхийлье гэлээ.

Монгол, Оросын харилцааны чухал хэсэг бол бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагаа юм. Хоёр улсын нийт худалдааны 70 хувийг бүс нутаг хоорондын худалдаа эзэлдэг. Иймээс хил орчмын яармаг худалдааг зохион байгуулахад хоёр талын төр, засгаас дэмжлэг үзүүлэх нь чухал гэдгийг ч Ерөнхий сайд тэмдэглэж байлаа.

Хоёр орны худалдааны эргэлт сүүлийн хоёр жил дараалан буурч байсан ч энэ оны эхний хагас жилд худалдаа эргэлт өсөж байгаа гэдгийг орлогч сайд дурдаад Монгол Улс, Евразийн Эдийн засгийн холбоо хооронд Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах боломжийг судлах ажлын хэсгийг байгуулах асуудалд анхаарч ажиллахаа илэрхийллээ. 

Мөн Монгол Улсын Ерөнхий сайдын ОХУ-д хийх айлчлалыг энэ ондоо багтааж хэрэгжүүлэхээр ажиллаж байгааг оросын тал тэмдэглэв  гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

2017.08.23

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Шат нураахаас өөр хийх ажилгүй улс юм байх даа?

...

Дэлгэрэнгүй » 2018.10.19

Магистр, докторын сургалтандаа элсэлт авч дуусахад цөөхөн хоног үлджээ

...

Дэлгэрэнгүй » 2018.10.19

Д.Батсайханы гэр бүлд талийгаачийн 120 сарын үндсэн цалин болох 76 сая төгрөгийн тэтгэмжийг олгохоор болжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.10.19

Согтуугаар жолоо барьж хөдөлгөөнд оролцвол 7-30 хоног баривчилж, сая хүртэлх төгрөгөөр торгоно

...

Дэлгэрэнгүй » 2018.10.19

Ирэх жил 42 мянган тонн нүүрс экспортолно

...

Дэлгэрэнгүй » 2018.10.19

Эксим банкны 150 сая долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр арван аймагт ДЦС байгуулна

...

Дэлгэрэнгүй » 2018.10.19

Улаанбаатар хотын ойролцоо дагуул, эко хот байгуулах төслийг Меркель дэмжин ажиллахаа мэдэгдэв

...

Дэлгэрэнгүй » 2018.10.19

Эх орныхоо тусгаар тогтнолыг, бүх ард түмнийхээ санал асуулгаар тунхаглан баталгаажуулсан түүхт 73 жилийн ойн мэндчилгээ

...

Дэлгэрэнгүй » 2018.10.19

Түрээсийн орон сууцанд орох иргэдийг бүртгэнэ

...

Дэлгэрэнгүй » 2017.03.02

УИХ-ын дарга М.Энхболд нийслэлийн удирдлагуудыг хүлээн авч уулзав

...

Дэлгэрэнгүй » 2016.07.07

Дарханчууддаа зориулж S.Outlet дэлгүүр онцгой хямдрал зарлалаа

...

Дэлгэрэнгүй » 2016.04.14

Б.Чулуудай оффшор дансныхаа талаар албан ёсны тайлбар хийлээ

...

Дэлгэрэнгүй » 2016.05.10

Хаан банканд итгэж болохгүй шалтгаан

...

Дэлгэрэнгүй » 2016.03.23

НМХГ: Шонхор шувууг зөвшөөрөлгүй барьсан Катар иргэдийг саатуулсан

...

Дэлгэрэнгүй » 2015.10.07

Д.Амарбаясгалангаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллалаа

...

Дэлгэрэнгүй » 2017.03.20

МАХН-ын Бага чуулган эхэллээ

...

Дэлгэрэнгүй » 2016.04.19

A PHP Error was encountered

Severity: Warning

Message: mysql_fetch_array() expects parameter 1 to be resource, boolean given

Filename: views/tabnews.php

Line Number: 147