Г.Тэмүүлэн: Сандал ширээнээс илүү нийгмийн нийтлэг эрх ашгаа бодох цаг болсон


 

        УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнтэй ярилцлаа.

 

-МАН-ын зарим гишүүн Засгийн газраа огцруулахаар гарын үсэг зурж эхэллээ. Та гарын үсэг зурсан уу. Ер нь Засгийн газрыг огцруулах тал дээр ямар байр суурьтай байгаа вэ?

 

-Нэг нам доторх дотоод зөрчил, хэрүүл маргаан нь даамжраад одоо байтлаа Засгийн газрыг огцруулах асуудлыг хөндөх хэмжээнд очоод байх шиг байна. Бид ер нь аливаа асуудалд нийтлэг эрх ашиг, ерөнхий зарчмаа баримтлан нухацтай хандах хэрэгтэй. Засгийн газрыг огцруулах асуудлыг хэсэг хүмүүс хөндөж эхэллээ. Хэрэв намын дотоод зөрчлөөр далимдуулан сандал, ширээ хөөцөлдөж байгаа бол энэ нь нийгмийн нийтлэг эрх ашгийн төлөө гэсэн асуудал биш болж таарч байна.

 

Өмнөх Засгийн хугацаанд буюу 2012-2016 онд төсвийн сахилга бат, хариуцлагагүй байдал, бодлогын алдааны уршгаас болж өнөөдөр эдийн засаг, төсөв, санхүүгийн нөхцөл байдал хүндэрснийг бүгдээрээ л мэдэж байгаа. Энэ түүхийг бид давтах ёсгүй. Одоогийн эдийн засгийн бодит нөхцөл байдлыг авч үзсэн ч, гадаад, дотоод хөрөнгө оруулалтын орчинг тооцож үзсэн ч хэрэгжүүлж эхэлж буй бодлого, төсөл хөтөлбөрүүдээ бодсон ч энэ Засгийн газрыг огцруулах асуудлыг өнөөдөр хөндөж ярих нь цаг үеэ олоогүй асуудал. Харин богино хугацаанд яаж эдийн засгаа сэргээж, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг татах вэ, төсвийг хэрхэн тогтворжуулах вэ гэдэг л энэ Засгийн газрын болон Их хурлын хамгийн том бодлогын асуудал байх ёстой

 

Миний хувьд харин эсрэгээрээ ард иргэдийн дунд шүүмжлэлтэй асуудал байгаа хэдий ч Засгийн газрыг жил хүрэхгүй богино хугацаанд чадлаараа сайн ажиллаж байна гэж харж байгаа. Олон улсын банк санхүүгийн байгууллагуудтай яриа хэлцэл амжилттай хийсний дүнд бид дөнгөж энэ хавар л Олон улсын валютын сангийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдлаа. Гуравхан сарын дотор гэхэд маш эерэг үзүүлэлтүүд гарч эхлээд байна. Хамгийн сайн мэдээ бол өнгөрсөн дөрвөн жилийн бодлогын алдаатай үйл ажиллагаа, хариуцлагагүй үйлдлээс болсон энэ хямралыг одоо л дөнгөж нэг зогсоолоо. Зөвхөн сүүлийн хагас жилд гэхэд 0 хувийн өсөлттэй байсан эдийн засаг 5.4 хувийн өсөлттэй гарч байна. Энэ бол их биш боловч бага амжилт биш. Угтаа бид 5.4 хувийн өсөлтийг оны эцэст яаж долоо, найман хувьд хүргэх вэ гэдэгт бүх бодлогоо чиглүүлж ажиллах ёстой юм. Өнөөдөр Засгийн газраа огцрууллаа гэхэд эдийн засагт нэг ч эерэг үр дүн авчрахгүй, Монгол Улсад болон энгийн ард иргэдэд наалдацтай юу ч болохгүй. Иргэд юу хүсэж байна вэ гэвэл эдийн засаг нь хурдан тогтворжоосой, цалингаа амласан ёсоор 2019 оноос нэмээсэй, ажлын байрууд шинээр бий болоосой гэдэг асуудлыг хүсэж байна. Эдийн засгийн эерэг үр дүн гарч байгаа энэ үед ард түмэн ч тэр, гадаадын хөрөнгө оруулагчид төр засгийн тогтвортой байдлыг юу юунаас илүү чухалчилж байна. Тийм ч учраас би л лав хувьдаа нийтлэг эрх ашгийн төлөө энэ Засгийн газрыг огцруулах асуудлыг зөвшөөрч гарын үсэг зурахгүй.

 

-Та Засгийн газарт ажиллах хугацаа өгсөнгүй гэлээ. Бүтэн жил гэдэг хугацаа мөн биз дээ. Жилийн хугацаанд ОУВС- гийн ганц хөтөлбөрийг л арай гэж хэрэгжүүлэхээр боллоо. Ард түмэн дорвитой ажиллахгүй байна гэж шүүмжлэх нь зүй ёсных биз дээ?

 

-Хүн бүр ид шидтэй юм шиг, болгочих байсан мэт яриад хэрэггүй. Өргөс авах төдийд илаарших зүйл ч гэж байхгүй. Үнэн хэдий хатуу ч, үйлд тустай гэдэг үг байдаг даа. Харин өнөөгийн нөхцөл байдалдаа дүгнэлт хийгээд, яаж улс эх орноо хөгжүүлэх вэ гэдэгт нэгдэж нийлэх цаг нь болсон. Манай намынхан ч тэр нөгөө намынхан ч одоо энэ элдэв улстөржилтөө зогсоогоод эдийн засгийг яаж тогтворжуулах вэ, уналтыг хэрхэн зогсоох вэ гэдэгт л санал бодлоо уралдуулах ёстой. Нөхцөл байдал ямар байсан гэдгийг бид бүгдээрээ л мэдэж байгаа. ОУВС-гийн хэлэлцээр ямар удаан үргэлжилсэн, бидэнд тавьж байсан шаардлага юу байсан, орлого зарлагаа яаж бууруулах ёстой байсан бэ гэдгийг хүн бүр мэдэж байгаа. Нийгмийн хүсэл эрмэлзэлтэй нийцүүлж ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахын тулд цаг хугацаа хэрэгтэй байсныг нуугаад яахав. Гэхдээ  энэ УИХ зөвхөн ОУВС-д хамрагдах, төсвийн реформыг хийхэд анхаараагүй. Засгийн эрх авахад ард түмэнд хүлээлттэй олон асуудал байсан. Сонгуулийн мөрийн хөтөлбөр, ЗГ-ын хөтөлбөрт орсон нийгмийн шинжтэй асуудлууд хүлээгдэж байсан. Малчдынхаа тэтгэврийн насыг наашлуулах, залуу ээж нарт чиглэсэн бодлого, боловсролын зээл гэхчилэн нийгмийн олон асуудлыг бид шийдэх ёстой байсан. Засгийн газар, УИХ энэ чиглэлээр жил гаруй хугацаанд ажиллалаа, зөвхөн нэг чуулганы хүрээнд гэхэд 260 гаран хууль батлагдлаа. Одоо л харин бидний амалж байсан төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж эхлэх суурь тавигдаж, үр дүн гарах боломж бүрдэж байна.

 

-Хэрэв Засгийн газар огцорвол ямар сөрөг үр дагавар гарч ирэх вэ?

 

-Солигддог юмаа гэж бодоход адаглаад Ерөнхий сайд, сайдуудаа томилох гэж хугацаа алдана. Дээрээс нь тэд ажилтайгаа танилцах гэж дахиад бүтэн жил болно. Танилцаж дуусаад ямар бодлого хэрэгжүүлэх вэ гэж байтал сонгуулийн өмнөх жил рүү орчих юм. Ийнхүү будилсаар сонгуулийн нэг циклийн хугацаа дуусаж ард түмний бидэнд хүлээлгэсэн их итгэл талаар болно.

 

-МАН дотор үүсээд буй асуудлыг яаж шийдэх ёстой юм бэ. Хариуцлага тооцох зөв гарцыг юу гэж харж байна?

 

Хэрэв сонгуулийн үр дүнтэй холбогдуулж намын зохих албан тушаалтнуудад хариуцлага тооцох асуудал хөндөж байгаа бол тэр намын хэмжээндээ асуудлаа ярь л даа. Намын дотоод асуудлыг дэвэргэж Засгийн газрыг огцруулах хэмжээнд яриад улс төржүүлээд байх шаардлагагүй. Энэ хоёр чинь тэс ондоо асуудал. Нам дотроо хэлэлцэх асуудал байвал дотроо л ярья. Хариуцлага тооцмоор байгаа бол тэр намын зохих албан тушаалтнуудад тооцох ёстой. Харин намын бага, их хурлаар шийдэх асуудлаа хэвлэл мэдээллээр цацаж ил яриад бүр даамжруулаад ард түмний асуудал болгохоор Засгийн газарт нааж байгаа нь буруу.

 

-МАН дотор үүсээд буй асуудлыг өнгөрсөн долоо хоногт болсон Удирдах зөвлөлийн хурлаараа цэгцэлчихэж болоогүй юм уу?

 

-Удирдах зөвлөлийн хурал дээр үүсээд буй асуудлыг Бага хурлаараа оруулъя гэдэг чиглэлээ гаргасан. Хариуцлага тооцох ёстой юу гэвэл ёстой. Намын дарга ч гэсэн “Дүрмийнхээ дагуу асуудлыг шийдээд явна. Их хурал дээр хариуцлагаа ярина. Харин энэ асуудалд Хяналтын хорооноос дүгнэлт хийгээд Бага хурал дээрээ танилцуул” гэсэн чиглэл өгсөн. Ингэх нь зарчмын п асуудал байхгүй юу.  Гэтэл Удирдах зөвлөл дээр ярьсан асуудал шал өөрөөр хэвлэл мэдээллээр гараад байдаг. Ингэж харагдуулах, хагаралдуулах гэсэн сонирхолтой улс төрийн хүчин ч байгаа л байх.

 

С.АЛТАНЦЭЦЭГ

Эх сурвалж: "Өдрийн сонин"

 

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнгийн албан ёсны зөвшөөрөлтэйгээр нийтлэв.

2017.08.23

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Х.Амгаланбаатар: Өмнөх хүрсэн түвшинөөс дордуулсан Хөдөлмөрийн хуулийг хүлээн зөвшөөрөхгүй

...

Дэлгэрэнгүй » 2018.04.20

Балар эртний балиар зуршлаасаа хэзээ салах вэ, Нийслэлчүүд ээ!

...

Дэлгэрэнгүй » 2018.04.20

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан тэргүүтэй төлөөлөгчид БНАСАУ-д айлчиллаа

...

Дэлгэрэнгүй » 2018.04.20

Хөгжлийн банк: Тендерийн урилга

...

Дэлгэрэнгүй » 2018.04.20

Доктор П.Чимэдцэрэн: Хорт бодисын шахуурга өөрөө ажиллана гэдэг маш том асуудал

...

Дэлгэрэнгүй » 2018.04.20

Д.Сугарыг “сугалах” баримт Б.Мөнхжаргалын гэрээс олдсон уу

...

Дэлгэрэнгүй » 2018.04.19

“МИАТ” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлаар Д.Баттөрийг томиллоо

...

Дэлгэрэнгүй » 2018.04.18

Сонгинохайрхан дүүргийн 500 гаруй хүүхэд цэцэрлэгт хамрагдах боломжтой боллоо

...

Дэлгэрэнгүй » 2018.04.18

Цаазаар авах ялын хэрэглээ багасчээ

...

Дэлгэрэнгүй » 2018.04.16

Д.Сугарыг “сугалах” баримт Б.Мөнхжаргалын гэрээс олдсон уу

...

Дэлгэрэнгүй » 2018.04.19

Б.Бахытгүл:Би Мураттай эцсээ хүртэл тэмцэнэ, дээрэлхүүлэхгүй

...

Дэлгэрэнгүй » 2018.03.22

Төрийн банкны амралтын өдрүүдээр ажиллах цагийн хуваарь

...

Дэлгэрэнгүй » 2016.12.29

УИХ-ын дарга М.Энхболд: Авлигын эсрэг бид бас нэгэн шинэ алхам хийж байна

...

Дэлгэрэнгүй » 2016.12.09

Тэмдэг, тэмдэглэгээг зөв газарт байршуулвал талбай дээр ажиллаж байгаа ажилчдын амь насыг аврах боломжтой

...

Дэлгэрэнгүй » 2017.10.24

Эмч,сувилагчийн эрүүл мэндийг хамгаалах талаар ярилцлаа

...

Дэлгэрэнгүй » 2017.03.14

Байгаль орчныг хамгаалах Монголын өв уламжлал

...

Дэлгэрэнгүй » 2016.07.06

Н.Золжаргал арилжааны банкуудын “хууль бус” үйлдлийг хамгаалав

...

Дэлгэрэнгүй » 2015.11.05

Баг, сумдын ажилтнуудын статистикийн сургалт Дархан-Уул аймагт болж байна

...

Дэлгэрэнгүй » 2017.03.20

Төсвийг танах, хасах, тайрах зам үлдсэн. Сонголтгүй !!!

...

Дэлгэрэнгүй » 2015.09.11

Үндсэн хуулийн уг эхийг Төрийн түүхийн музейд залав

...

Дэлгэрэнгүй » 2016.01.11

Н.Алтанхуяг мэдэгдэл хийлээ

...

Дэлгэрэнгүй » 2016.04.04

Д.Мөнхтөр: Тэр эмэгтэй эхнэрийг маань элдвээр доромжилсон байна лээ

...

Дэлгэрэнгүй » 2016.01.28

Хөгжлийн банк зарчмын хувьд эрс шинэчлэл хийж чадсан нэг жил байлаа

...

Дэлгэрэнгүй » 2017.11.09

Сонгуулийн марафонд сойгдож буй намуудаар сонин юу байна?

...

Дэлгэрэнгүй » 2015.07.28