Байгалийн цогцолборт газарт нэвтрэх хураамжийг нэмэгдүүлэх санал гаргалаа

 

 

Байгалийн цогцолборт газар хогондоо дарагдаж, жуулчид болон аялагчдад таагүй сэтгэгдэл төрүүлэхээс гадна орчны доройтол үүсгэж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор БОАЖ-ын сайд Д.Оюунхорол улсын тусгай хамгаалалттай газрын захиргаадын дарга нарыг дуудаж уулзлаа. Уг уузалтад орон нутгаас хүрэлцэн ирсэн тусгай хамгаалалттай газрын захиргаадын дарга нараас гадна БОАЖЯ-ын газар, хэлтсийн дарга нар оролцсон. Өргөн бүрэлдэхүүнтэйгээр хуралдаанаар хэлэлцсэн гол асуудал нь тусгай хамгаалалттай газарт ариун цэврийн байгууламж, хогийн цэг байхгүй байгаагаас болж ил задгай бие засаж байгаа байдал болон хог хаягдлын асуудлыг хэрхэх байлаа.

Д.Эрдэнэчимэг: Хураамжаар орон нутгийн төсөв бүрдүүлээд бид муу нэртэй болж хоцордог

Д.Оюунхорол сайдыг асуудал танилцуулсны дараа Тусгай хамгаалалттай газар нутгийн захиргаадын дарга нар өөрсдийн саналыг хэлсэн юм. Тухайлбал: Хөгнө тарнийн тусгай хамгаалалттай захиргааны газрын дарга Д.Эрдэнэчимэг: Байгалийн цогцолборт газраар нэвтэрч байгаа иргэдээс авах хураамжийг орон нутгийн төсөвт төвлөрүүлдэг. Гэсэн атлаа бид орон нутгийн төсвөөс санхүүжилт олж авах гээд чаддаггүй. Манай захиргааны хувьд өнгөрсөн 2 жилд тус бүр нь 3 сая төгрөгийг  л орон нутгийн төсвөөс гаргуулсан. Тиймээс байгалийн цогцолборт газраар нэвртэх хураамжийг нэмэгдүүлж, тусгай хамгаалалтын захиргаад нь тодорхой хэмжээний төсөв авдаг баймаар байна. Тэгвэл бид ариун цэврийн байгууламж, хогийн цэг барих санхүүжилттэй болно. Олсон мөнгөөрөө орон нутгийн төсөв бүрдүүлж байхад Засаг захиргаанаас асуудлыг шийдэхэд туслахгүй байна. Үүнээс нь болоод салбарын яам болон энэ асуудлыг хариуцсан хүмүүс л муу хэлэгдэж байна. Иргэд үүнийг ойлгохгүй байгаа нь харамсалтай хэмээсэн.

Д.Эрдэнэчимэг даргын саналыг тусгай хамгаалалттай газар нутгийн захиргааны дарга нар дэмжиж байсан бөгөөд одоогийн байдлаар 1 хүнээс 300 төгрөгийн хураамж авдгийг нэмэгдүүлэх хэрэгтэй. Орлогоороо орон нутгийн төсөв бүрдүүлдэг асуудлыг халах ёстой гэдэг дээр байр суурь нэгдэж байлаа. Тухайлбал, Хустайн нурууны байгалийн цогцолборт газрынхан гадны жуулчдаас 18 мянган төгрөг, дотоодын аялагчдаас 5000 төгрөгийн хураамж авдаг.  Үүнд нь гомдолдоггүй, харин ч байгалийн цогцолборт газрыг үзэхээр орж байгаа хүмүүс сэтгэл хангалуун байдаг талаар тус газрын захиргааны дарга хэлж байсан юм. Хураамж нэмэгдүүлэх асуудлыг дагаад үйлчилгээ дагаж сайжирдаг зарчмаар ажиллах нь зүйтэй гэдэг дээр санал нэгдэж, энэ асуудлыг тусгасан цөөхөн зүйл заалт бүхий хуулийн төсөл боловсруулахад санал нэгдсэн юм.

Д.Оюунхорол: Хураамжийн мөнгийг хамгаалалтын захиргаад зарцуулдаг эрхтэй байх хууль эрхзүйн орчинг бүрдүүлэхэд анхаарна

Д.Оюунхорол сайд тусгай хамгаалалттай газрын захиргаадын дарга нарт орон нутгийн засаг захиргаад, цагдаагийн газар, мэргэжлийн хяналтын газруудтайгаа нягт хамтарч ажиллахыг үүрэг болгоод ойрын хугацаанд УИХ-д хуулийн төслийг өргөн барьж, хураамжийн мөнгөнөөс бүрдүүлсэн тодорхой төсвийг хамгаалалтын захиргаад зарцуулах эрх олгох асуудлыг хөндөхөө мэдэгдлээ.

2017.07.19

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Хүнээ мартсан төр

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Дэлхий дахинаа авлигатай хийх тэмцлээр сонин сайхан юутай байна вэ?

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Гачуурт Арцатын аманд 153 өрх айлыг цахилгаанаар хангаж улсын комисст хүлээлгэн өгчээ

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Зөв тусгал: Бидний төсөөлснөөс ч илүү хөгжих боломж хүүхдэд бий

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Г.Наранбаатар: Хүүхэд насандаа сэтгэл зүйн гэмтэл авсан хүмүүс сэтгэл зүйн зөвлөгөө авахаар их ирдэг

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Монголын эдийн засаг гадны нөлөөнд эмзэг хэвээр байна гэж АХБ дүгнэжээ

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Селена Гоме Билл Мюррей нар гэрлэх үү

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Хятадын буцалтгүй тусламжаар 1008 айлын орон сууц барина

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

ОХУ-д мал, мах экспортолж, өвс тэжээл худалдаж авна

...

Дэлгэрэнгүй » 2017.08.23

Хаврын тариалалт 60.1 хувьтай үргэлжилж байна

...

Дэлгэрэнгүй » 2016.05.25

Шатахууны хомсдол өргөн хэрэглээний бүтээгдэхүүний үнэд шууд нөлөөлжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.01.31

Ц.Түвшинжаргал: Картгүй бол 700 төгрөгөөр зорчино

...

Дэлгэрэнгүй » 2015.11.24

Бүх Хятадын малын ерөнхий эмч Ван Жыцайг хүлээн авч уулзлаа

...

Дэлгэрэнгүй » 2016.10.13

Авто хувьсалын хамгийн том шоу болно

...

Дэлгэрэнгүй » 2017.10.13

“Хоггүй хороо - Хоггүй гудамж” болзолт уралдааныг дүгнэлээ

...

Дэлгэрэнгүй » 2015.10.28

Орон нутгийн замд анхаарал болгоомжтой зорчихыг сэрэмжлүүлж байна

...

Дэлгэрэнгүй » 2017.03.02

М.Энхболд: Монголыг аврах төв штабаа байгууллаа

...

Дэлгэрэнгүй » 2016.04.28

УИХ-ын гишүүн С.Ганбаатар хэвлэлийн хурал хийлээ

...

Дэлгэрэнгүй » 2015.08.10

МАН-ынхан эдийн засагчдаар эдийн засгаа авруулахаар шийджээ

...

Дэлгэрэнгүй » 2016.07.07

М.Энхсайханд хариуцлага тооцохыг Ерөнхий сайдаас шаардав

...

Дэлгэрэнгүй » 2015.10.08

Ослын газраас зугтсан этгээдийг эрэн сурвалжилж байна

...

Дэлгэрэнгүй » 2016.01.25

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2016 онд 11 цэцэрлэг барина

...

Дэлгэрэнгүй » 2015.12.04

Маргааш Ерөнхий цэргийн өдөр

...

Дэлгэрэнгүй » 2016.05.13

УИХ-ын дарга З.Энхболд Жон Франкс тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

...

Дэлгэрэнгүй » 2015.12.17