Ш.Мягмар: Ерөө гол дагуу алт олборлож байсан 15 аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа зогсоосон


 


        Цахим орчинд Ерөө гол дагуу хууль бус алт олборлож, байгаль орчинд хохирол учруулж байгаа тухай мэдээлэл гарсан. Үүнтэй холбогдуулан БОАЖЯ-ны Газар зохион байгуулалт, усны нэгдсэн бодлого зохицуулалтын газрын дарга Ш.Мягмараас тодруулга авлаа. 

 

-Хууль бусаар алт олборлогчид Ерөө голыг их хэмжээгээр бохирдуулж байгаа тухай мэдээлэл сүүлийн өдрүүдэд гарч байна. Салбарын яамнаас энэ чиглэлд ямар ажил хийж байгаа вэ, тодорхой мэдээлэл өгөхгүй юу?

 

-Хараа, Ерөө голын сав газрын захиргаа гэж бий. Уг сав газрын захиргаанаас өнгөрсөн 5, 6 дугаар сард алт олборлох үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн компаниудад хяналт тавьж ажилласан байгаа. Тухайн үед харьяа аймгийн Байгаль орчны газар, Мэргэжлийн хяналтын газар,  цагдаагийн байгууллагад шаардлага, хамтран ажиллах санал хүргүүлсэн боловч Ерөнхийлөгчийн сонгуулийн үе таарсан учраас шалгалт хийх үйл ажиллагааг түр зогсоосон. Ерөө гол дагуу 19 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байсан. Үүнээс 4 аж ахуйн нэгж л холбогдох байгууллагуудаас зөвшөөрөл авсан, албан ёсны бичиг баримттай байсан юм. Харин үлдсэн 15 аж ахуйн нэгж бичиг баримт дутуу зэрэг тодорхой зөрчилтэй байсан учраас тухайн үед үйл ажиллагааг нь зогсоосон байдалтай байна. Мөн орон нутгийн зүгээс иргэд нөхөрлөл байгуулж, голын голдирол дагуу ямар ч зөвшөөрөл, бичиг баримтгүй алт олборлолт явуулж байсан. Үүнтэй холбогдуулан Сэлэнгэ аймгийн болон Бугант тосгоны цагдаагийн байгууллагад үйл ажиллагааг нь таслан зогсоох шаардлага хүргүүлсэн. Сүүлийн өдрүүдэд Хараа, Ерөө голын сав газрын захиргааныхан Сэлэнгэд гарсан гал түймрийн голомтод ажиллаж байгаа. Өнөөдрөөс Ерөө голын дагуу үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдэд хяналт, шалгалт хийгээд явна. БОАЖЯ-ны зүгээс тус сав газрын захиргаанд хяналт, шалгалт хийхдээ цагдаагийн байгууллагатай хамтран ажиллах, хууль зөрчиж үйл ажиллагаа явуулж байгаа бол түүнийг нь таслан зогсоох, байгаль орчинд хор хохирол учруулсан бол нөхөн төлүүлэх арга хэмжээ авах зэрэг чиглэл өгч ажиллаж байна. 

 

-Байгаль орчинд хохирол учруулсан болон хууль зөрчин үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгжүүдэд ямар хариуцлага хүлээлгэдэг вэ?

 

-Хууль зөрчин үйл ажиллагаа явуулж байгаа бол Усны тухай хуульд зааснаар учирсан хохирлыг нөхөн төлүүлж, үйл ажиллагааг нь зогсоодог. Цаашлаад эрүүгийн хариуцлага хүлээлгэх хүртэл хариуцлагын асуудал яригдана. Саяхан БОАЖЯ-ны зүгээс хамгаалалтын бүсэд үйл ажиллагаа явуулж байсан Хэнтий аймгийн Гутайн даваанд болон Завхан аймгийн Тэс сумын Дооно багийн нутагт алт олборлох үйл ажиллагаа явуулж байсан аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцалсан. Хүндрэлтэй нэг зүйл нь бичил алт олборлогчид буюу хүмүүсийн хэлдгээр нинжа нар байна. Ямар ч бичиг баримт зөвшөөрөл байхгүй, тенхик технологи нь шаардлага хангаагүй, бичил алт олборлогчид нэмэгдсэн. Түүнээс болж хөрс, ус маш ихээр бохирддог. Тиймээс тухайн сум, орон нутгийн удирдлагууд бичил алт олборлогчдыг нэгтгэн албан ёсны зөвшөөрөлтэй нөхөрлөл болгох, техник технологийг нь боловсронгуй болгох чиглэлд ажиллах хэрэгтэй байна. Үгүй бол бичил уул уурхайн олборлогчдын үйл ажиллагааг зогсоох шаардлага хүргүүлнэ.  

2017.07.19

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Л.Энхболд охиныхоо компаниар 1,2 тэрбум төгрөг ЖДҮХС-гаас завшжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.12.07

Латин бүжгийн формэйшн төрөлд Монгол хүн дэлхийн аварга боллоо

...

Дэлгэрэнгүй » 2018.12.04

Ч.Раднаабазар: Тусгай хамгаалалттай газарт олгосон 65 зөвшөөрлийг цуцалсан

...

Дэлгэрэнгүй » 2018.12.04

Оюутнуудыг тэтгэлэгт төсөлд оролцохыг урьж байна

...

Дэлгэрэнгүй » 2018.12.04

ОБЕГ: Иргэд хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, хамтран ажиллалаа

...

Дэлгэрэнгүй » 2018.12.04

Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхий сайдын зөвшилцөх бичигт хариу өглөө

...

Дэлгэрэнгүй » 2018.12.04

Нисэх, Телевиз орчмоор агаар хамгийн их бохирдолтой байна

...

Дэлгэрэнгүй » 2018.12.04

Малын түүхий эдийн үнийн мэдээллийг малчдад мессежээр хүргэдэг болно

...

Дэлгэрэнгүй » 2018.12.04

Газар тариалангийн зориулалттай шинэ техник, тоног төхөөрөмжүүдийг хүлээн авлаа

...

Дэлгэрэнгүй » 2018.12.03

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Цэцэд ханджээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.29

Ой, хээрийн түймэр бүртгэгдэв

...

Дэлгэрэнгүй » 2016.07.05

Бямба гаригт бүх нийтийн цэвэрлэгээтэй

...

Дэлгэрэнгүй » 2016.04.12

Сар шинийн баяраар Төрийн банк ажиллана

...

Дэлгэрэнгүй » 2017.03.03

БНСУ-д ажиллахыг хүсэгчдийн бүртгэл дууслаа

...

Дэлгэрэнгүй » 2017.03.10

НМХГ: Шонхор шувууг зөвшөөрөлгүй барьсан Катар иргэдийг саатуулсан

...

Дэлгэрэнгүй » 2015.10.07

МАРКЕТИНГ КОНФЕРЕНЦ 2016

...

Дэлгэрэнгүй » 2016.04.18

Эмэгтэйчүүдийн гоо сайхан ба темперамент

...

Дэлгэрэнгүй » 2015.08.10

Түмэн төвийн “MGL ramen” хятад хоолны рестораны үйл ажиллагааг түр зогсоолоо

...

Дэлгэрэнгүй » 2018.11.19

Нэгдүгээр ангид 34368, цэцэрлэгт 114 мянган хүүхэд хамрагдана

...

Дэлгэрэнгүй » 2018.08.03

“Эрүүл аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллага-2018” болзолт уралдааны шалгаруулалт эхэллээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.19

Төрийн банкны шилдэг Картаар үйлчлэгч байгууллагууд шалгарлаа

...

Дэлгэрэнгүй » 2017.11.14

Агаарын бохирдол нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал болж байна

...

Дэлгэрэнгүй » 2016.12.27

"ГЭГЭЭН МУЗА 13" НААДМЫН ШИЛДГҮҮД ТОДОРЛОО /ФОТО/

...

Дэлгэрэнгүй » 2016.05.09

Умард Солонгос цагийн бүсээ өөрчиллөө

...

Дэлгэрэнгүй » 2015.08.10