Б.Жавхлан: Улс энэ хийрхэлийг 6 сар л тэснэ


 

-Иргэдийн өрийг тэглэх шийдвэр гаргуулахаар сөрөг хүчин зорьж байна. Мэдээж, иргэд боломжгүй гэж байгаа ч болно гэдэг талаас нь хүлээж авч байгаа хэсэг ч байна. Энэ талаар таны бодол?

 

-Шулуухан хэлэхэд энэ бол сонгуулийн дэмийрэл. Эдийн засгийн ч, хууль эрх зүйн хувьд ч боломжгүй. Хэдхэн тоо харъя л даа.  Банкны нийт зээлийн багц 12.4 их наяд төгрөг байна. Үүнээс иргэдийн зээлийн дүн 5.8 их наяд буюу нийт зээлийн 47 хувь, 943 668 зээлдэгч байна. Нэгж зээлийн дундаж дүн 6 сая төгрөг болж байна. Гэтэл тэдний яриад байгаа 1072 хувьцааны анхны буюу 2017 оны хүлээгдэж буй ногдол ашиг 35-50 мянган төгрөг орчим байгаа. Тэхээр үүгээр  6 сая төгрөгийг хэдэн жил төлөх вэ? 150 жил. Энийг бид хэдэн үеэрээ хүлээх нь дээ. Үүнийг банкууд хүлээж дийлэхгүй! Мөн 5.8 их наяд гэдэг тоо өөрөө төсвийн нэг жилийн орлоготой тэнцэх дүн! Тэгвэл төсвийн 100 хувийн алдагдал хүлээгээд, эдийн засгаа царцаах уу? Энэ бол байж боломгүй зүйл. Ер нь иргэдийн хэрэглээний зээл хязгааргүй эрэлттэй байдаг, эдийн засгийн эрүүл харилцаа. Нэг удаагийн төлбөрөөр алга болчдог зүйл биш. Үүнийг тэглэхийн оронд иргэдийн орлогыг яаж нэмэгдүүлэх, яаж ажлын байр бий болгох, одоо байгаа орлогыг нь хэрхэн хамгаалах бодлогоо ярих естой!

 

-Хэрвээ шийдвэр гарлаа гэж бодоход нийгэмд ямар асуудал үүсч болохыг та эдийн засагч, улс төрчийнхөө хувьд хэрхэн харж байна вэ?

 

-Хэрэв АН-ын мэдэгдлээр иргэдийн нийт зээлийг төр батлан даалтад авбал иргэд зээлээ төлөхгүй “харзнах”сөрөг хүлээлт бодитоор шууд үүснэ. Хэдийгээр энэ бүхэн Их хурал, Засгийн газраар явах асуудал боловч нэгэнт олон нийтийн дунд ийм хүлээлт, сонголт бий болчвол үүнийг удирдах эдийн засгийн боломжгүй учраас төвөгтэй байдал үүснэ. Үүнд иргэдийг буруутгах зүйл огт байхгүй, зүй ёсны эдийн засгийн хариу үйлдэл байх болно. Харин үүний үр дүнд 6 сарын дараанаас банкны системийн нийт зээлийн 44% нь чанаргүй болж ирнэ! Энэ хэмжээгээр өөрийн хөрөнгөө идэж эхэлмэгц хамгийн багаар бодоход 25%-аар эрсдлийн сан байгуулахад 1.4 их наядын алдагдал нийт банкууд хүлээх болно. Жилийн дараа 100% алдагдал хүлээж, систем бүхэлдээ гацаанд орох өндөр эрсдэл бий болно. Дахин хэлэхэд,  зээл нь 5.6 их наяд бол банкуудын өөрийн хөрөнгө үүнээс 45%-аар бага буюу 3.1 их наяд гэдгийг онцгой анхаарч, ойлгох хэрэгтэй. Дээр нь яг энэ үеэр ОУВС-ийн банкны системийн активын дахин үнэлгээний хяналт шалгалтын үе таарна. Уг нь манай иргэдийн зээл 95%-ийн эргэн төлөлттэй хамгийн бага эрсдэл бүхий багц байдаг! Ингээд 6 сарын дараанаас банкуудын зээлжих зэрэглэл огцом буурна, энэ нь улсын зээлжих зэрэглэлд шууд нөлөөлөхөөс гадна банкны системийн төдийгүй гадаад өрийн тогтворгүй байдал үүснэ!!! Мөн яг 6 сарын дараа өмнөх ЗГ-аас үүссэн богино хугацааны Чингис бондын 500 сая ам.долларын өр төлөх хугацаа давхцана!!! Энэ бол хямрал биш дампуурал болно. Үүнийг хэрхэвч зөвшөөрч болохгүй. Маш олон жил үргэлжлэх хэт их үнэтэй гамшиг л ирнэ.

 

- Үүгээрээ бид дэлхий дээрх аль нэг муу туршлагыг давтаж байгаа юм биш биз? 

 

-Венесуэл, Грек, Зимбабве зэрэг эдийн засгийн дампуурлаа зарласан орнуудын гашуун түүх. Бид саяхан өнгөрсөн 5 сард дэлхийн улс орнуудын эдийн засгийн макро бодлогын сонгодог нийтлэг дүрмээр тоглоноо гээд ОУВСантай гэрээ хийчихсэн. Үүнийг дэлхий харж байгаа. Гэтэл тун удалгүй бид чинь дүрэмгүй тоглоно гээд хийрхээд явчлаа. Олон улс, хөрөнгө оруулагч нар үүнийг сонсоод шоконд орж байгаа. Билнийг яг л аквариуманд байгаа загас шиг л ажиглаж байгаа. Биднийг эдийн засгаа өөрсдөө татан унагах эдийн засгийн алуурчид л гэж олон улсад харж байгаа. За тэгээд дараа нь өөрөө унасан хүүхэд уйлахгүй шүү гэдэг л болно.

 

- Тэгвэл эдийн засгийн өсөлт хөгжил ямар түвшинд ирсэн тохиолдолд төр иргэддээ бэлэн мөнгө тараах нөхцөл бүрдэнэ гэж үздэг вэ?

 

-Ер нь хавтгайрсан халамжийн бодлого явуулаад тогтвортой хөгжиж байгаа улс гүрэн гэж би дуулаагүй. Тийм байх боломж ч байхгүй. Харин эдийн засаг боломж бий болоод хуримтлал үүсэх үед нийгмийн тодорхой зорилтот бүлгийг чиглэсэн нийгмийн халамж зайлшгүй шаардлагатай. Бусад хэсэгт харин орлогыг бий болгодог орлогын хуваарьлалт хийгдэх ёстой. Өөрөөр хэлбэл хөдөлмөр эрхлэлт, баялагийн бүтээмжийг л дэмжих нь гол цөм юм.

ө   -Иргэдийн өрийг тэглэх шийдвэр гаргуулахаар сөрөг хүчин зорьж байна. Мэдээж, иргэд боломжгүй гэж байгаа ч болно гэдэг талаас нь хүлээж авч байгаа хэсэг ч байна. Энэ талаар таны бодол?   -Шулуухан хэлэхэд энэ бол сонгуулийн дэмийрэл. Эдийн засгийн ч, хууль эрх зүйн хувьд ч боломжгүй. Хэдхэн тоо харъя л даа.  Банкны нийт зээлийн багц 12.4 их наяд төгрөг байна. Үүнээс иргэдийн зээлийн дүн 5.8 их наяд буюу нийт зээлийн 47 хувь, 943 668 зээлдэгч байна. Нэгж зээлийн дундаж дүн 6 сая төгрөг болж байна. Гэтэл тэдний яриад байгаа 1072 хувьцааны анхны буюу 2017 оны хүлээгдэж буй ногдол ашиг 35-50 мянган төгрөг орчим байгаа. Тэхээр үүгээр  6 сая төгрөгийг хэдэн жил төлөх вэ? 150 жил. Энийг бид хэдэн үеэрээ хүлээх нь дээ. Үүнийг банкууд хүлээж дийлэхгүй! Мөн 5.8 их наяд гэдэг тоо өөрөө төсвийн нэг жилийн орлоготой тэнцэх дүн! Тэгвэл төсвийн 100 хувийн алдагдал хүлээгээд, эдийн засгаа царцаах уу? Энэ бол байж боломгүй зүйл. Ер нь иргэдийн хэрэглээний зээл хязгааргүй эрэлттэй байдаг, эдийн засгийн эрүүл харилцаа. Нэг удаагийн төлбөрөөр алга болчдог зүйл биш. Үүнийг тэглэхийн оронд иргэдийн орлогыг яаж нэмэгдүүлэх, яаж ажлын байр бий болгох, одоо байгаа орлогыг нь хэрхэн хамгаалах бодлогоо ярих естой!   -Хэрвээ шийдвэр гарлаа гэж бодоход нийгэмд ямар асуудал үүсч болохыг та эдийн засагч, улс төрчийнхөө хувьд хэрхэн харж байна вэ?   -Хэрэв АН-ын мэдэгдлээр иргэдийн нийт зээлийг төр батлан даалтад авбал иргэд зээлээ төлөхгүй “харзнах”сөрөг хүлээлт бодитоор шууд үүснэ. Хэдийгээр энэ бүхэн Их хурал, Засгийн газраар явах асуудал боловч нэгэнт олон нийтийн дунд ийм хүлээлт, сонголт бий болчвол үүнийг удирдах эдийн засгийн боломжгүй учраас төвөгтэй байдал үүснэ. Үүнд иргэдийг буруутгах зүйл огт байхгүй, зүй ёсны эдийн засгийн хариу үйлдэл байх болно. Харин үүний үр дүнд 6 сарын дараанаас банкны системийн нийт зээлийн 44% нь чанаргүй болж ирнэ! Энэ хэмжээгээр өөрийн хөрөнгөө идэж эхэлмэгц хамгийн багаар бодоход 25%-аар эрсдлийн сан байгуулахад 1.4 их наядын алдагдал нийт банкууд хүлээх болно. Жилийн дараа 100% алдагдал хүлээж, систем бүхэлдээ гацаанд орох өндөр эрсдэл бий болно. Дахин хэлэхэд,  зээл нь 5.6 их наяд бол банкуудын өөрийн хөрөнгө үүнээс 45%-аар бага буюу 3.1 их наяд гэдгийг онцгой анхаарч, ойлгох хэрэгтэй. Дээр нь яг энэ үеэр ОУВС-ийн банкны системийн активын дахин үнэлгээний хяналт шалгалтын үе таарна. Уг нь манай иргэдийн зээл 95%-ийн эргэн төлөлттэй хамгийн бага эрсдэл бүхий багц байдаг! Ингээд 6 сарын дараанаас банкуудын зээлжих зэрэглэл огцом буурна, энэ нь улсын зээлжих зэрэглэлд шууд нөлөөлөхөөс гадна банкны системийн төдийгүй гадаад өрийн тогтворгүй байдал үүснэ!!! Мөн яг 6 сарын дараа өмнөх ЗГ-аас үүссэн богино хугацааны Чингис бондын 500 сая ам.долларын өр төлөх хугацаа давхцана!!! Энэ бол хямрал биш дампуурал болно. Үүнийг хэрхэвч зөвшөөрч болохгүй. Маш олон жил үргэлжлэх хэт их үнэтэй гамшиг л ирнэ.   - Үүгээрээ бид дэлхий дээрх аль нэг муу туршлагыг давтаж байгаа юм биш биз?    -Венесуэл, Грек, Зимбабве зэрэг эдийн засгийн дампуурлаа зарласан орнуудын гашуун түүх. Бид саяхан өнгөрсөн 5 сард дэлхийн улс орнуудын эдийн засгийн макро бодлогын сонгодог нийтлэг дүрмээр тоглоноо гээд ОУВСантай гэрээ хийчихсэн. Үүнийг дэлхий харж байгаа. Гэтэл тун удалгүй бид чинь дүрэмгүй тоглоно гээд хийрхээд явчлаа. Олон улс, хөрөнгө оруулагч нар үүнийг сонсоод шоконд орж байгаа. Билнийг яг л аквариуманд байгаа загас шиг л ажиглаж байгаа. Биднийг эдийн засгаа өөрсдөө татан унагах эдийн засгийн алуурчид л гэж олон улсад харж байгаа. За тэгээд дараа нь өөрөө унасан хүүхэд уйлахгүй шүү гэдэг л болно.   - Тэгвэл эдийн засгийн өсөлт хөгжил ямар түвшинд ирсэн тохиолдолд төр иргэддээ бэлэн мөнгө тараах нөхцөл бүрдэнэ гэж үздэг вэ?   -Ер нь хавтгайрсан халамжийн бодлого явуулаад тогтвортой хөгжиж байгаа улс гүрэн гэж би дуулаагүй. Тийм байх боломж ч байхгүй. Харин эдийн засаг боломж бий болоод хуримтлал үүсэх үед нийгмийн тодорхой зорилтот бүлгийг чиглэсэн нийгмийн халамж зайлшгүй шаардлагатай. Бусад хэсэгт харин орлогыг бий болгодог орлогын хуваарьлалт хийгдэх ёстой. Өөрөөр хэлбэл хөдөлмөр эрхлэлт, баялагийн бүтээмжийг л дэмжих нь гол цөм юм.

2017.07.06

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Л.Энхболд гүтгэх ажилдаа өмнөговьчуудыг татан оролцуулж эхэлжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.24

“Хөдөлмөрийн эрүүл мэндийн суурь тусламж үйлчилгээ” сэдэвт олон улсын сургалт амжилттай боллоо

...

Дэлгэрэнгүй » 2018.09.24

“ЛАЕННЕК хүний эхэсийн тарилга орчин үеийн эмчилгээнд” сэдэвт сургалт боллоо

...

Дэлгэрэнгүй » 2018.09.22

Сургалтын эмнэлгийг ирэх оны нэгдүгээр улиралд ашиглалтад өгнө

...

Дэлгэрэнгүй » 2018.09.21

“ДЦС-4“-д гарсан ослын шалтгааны урьдчилсан дүгнэлт гарчээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.19

БСШУСЯ-ны 30 байгууллагын даргыг хууль зөрчиж томилжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.19

Баруун аймгийн зарим нутгаар нойтон цас оржээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.19

Майкл Жордан хар салхинд өртөн хохирсон хүмүүст 2 сая ам.доллар хандивлажээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.19

БНСУ-д амьдардаг гадаад иргэдэд хууль зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгөхөөр болжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.18

Баруун аймгийн зарим нутгаар нойтон цас оржээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.19

Дарханчууддаа зориулж S.Outlet дэлгүүр онцгой хямдрал зарлалаа

...

Дэлгэрэнгүй » 2016.04.14

МАХН-ын Бага чуулганаас МАН-д хандаж уриалга гаргалаа

...

Дэлгэрэнгүй » 2016.04.21

СХД-ийн Засаг дарга М.Чинболдыг хуулийн дагуу огцруулсан болохыг мэдэгдэв

...

Дэлгэрэнгүй » 2016.05.02

​Хээр хаясан архины шил түймрийн шалтгаан болж байна гэв

...

Дэлгэрэнгүй » 2017.07.16

Ерөнхий сайд Сүхбаатар аймгийн ИТХ-ын хууль бус шийдвэрийг баталж, баяр наадмыг бужигнаан болголоо

...

Дэлгэрэнгүй » 2016.07.22

Эмэгтэй Ерөнхий сайдтай болох уу

...

Дэлгэрэнгүй » 2017.09.15

Б.Насанбаяр уучлал гуйлаа

...

Дэлгэрэнгүй » 2016.04.05

Эрүүл мэндийн салбарын эерэг хандлага удирдлагын түвшнээс эхэлнэ

...

Дэлгэрэнгүй » 2017.02.21

Хайрт Ээждээ буяны хөшөө босгон хүүхдийн цэцэрлэг барьж байгаа Болдко сэтгүүлчдээ туслая

...

Дэлгэрэнгүй » 2015.12.11

Далавчаа дэлгэсэн бүргэд

...

Дэлгэрэнгүй » 2016.02.01

Э.Цэрэндолгор хатагтайд ерөнхийлөгчийн урилга таалагдсангүй

...

Дэлгэрэнгүй » 2016.03.24

НИТХ-ын даргаар Ж.Батбаясгалан дэмжигдэх магадлал бусдаасаа өндөр

...

Дэлгэрэнгүй » 2017.09.21

АNOMALOUS төртэй SILTUS INVERSUS нийгэм

...

Дэлгэрэнгүй » 2015.09.25

У.Доржханд:Би лист зараагүй. Надад тийм эрх нь байхгүй

...

Дэлгэрэнгүй » 2016.03.01