Монгол Улсын Засгийн газар БНХАУ-ын төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн нэхэмжлэлтэй арбитрын маргаанд ялалт байгууллаа



Монгол Улсын Засгийн газар “Төмөртэйн хүдэр” ХХК-ийн Хятадын хөрөнгө оруулагчдын “Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хооронд 1991 онд байгуулсан Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай” гэрээний дагуу үүсгэсэн арбитрын маргаанд ялалт байгууллаа. 

Маргааны нэхэмжлэлийг 2010 оны хоёрдугаар сарын 12-ны өдөр Гаагийн олон улсын арбитрын шүүхэд гаргасан бөгөөд арбитрын бүрэлдэхүүн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон шийдвэрийг 2017 оны зургадугаар сарын 30-ны өдөр гаргасан. Уг арбитрын маргаан нь Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд байрлах Төмөртэйн ордыг ашиглах тусгай зөвшөөрлийг цуцалсантай холбогдон үүссэн бөгөөд уг орд нь 250 сая тонны төмрийн хүдрийн нөөцтэй, Монгол Улсын эдийн засгийн стратегийн гол нөөц ордын нэг юм. Монгол Улсын эрх бүхий байгууллага “Төмөртэйн хүдэр” ХХК нь ашигт малтмалын тухай хуулийн заалтуудыг зөрчиж улсын төсвийн хөрөнгөөр хийсэн хайгуулын ажлын зардлыг улсын төсөвт төлөөгүй, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх арга хэмжээ аваагүй, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай болон Ашигт малтмалын тухай хууль зөрчиж “Хустайн ерөө” ХХК-ийн талбайд тэсэлгээ хийсэн, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тайланд төмрийн хүдрийг баяжуулна гэсэн боловч хүдэр хэлбэрээр БНХАУ-д экспортлож байгаа нь “Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай” хуулийг зөрчсөн гэсэн үндэслэлээр тусгай зөвшөөрлийг 2006 онд хүчингүй болгосон. Нэхэмжлэгчид болох БНХАУ-ын “Чинхуангдаоши Чинлог Интернэшнл Индастриал” компани, “Чайна Хэйлонжианг Интернэшнл энд Техникал Кооператив” корпораци болон “Бээжин Шоуганг Майнинг Инвестмент” компаниуд манай улсаас бодит хөрөнгө оруулалт 60 сая ам.доллар дээр тусгай зөвшөөрлийг цуцалснаас хойш олж болох байсан бүх ашиг орлого болон арбитрын маргаантай холбогдон үүссэн бүх зардлыг нэхэмжилсэн юм.


2017.07.05

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Л.Энхболд гүтгэх ажилдаа өмнөговьчуудыг татан оролцуулж эхэлжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.24

“Хөдөлмөрийн эрүүл мэндийн суурь тусламж үйлчилгээ” сэдэвт олон улсын сургалт амжилттай боллоо

...

Дэлгэрэнгүй » 2018.09.24

“ЛАЕННЕК хүний эхэсийн тарилга орчин үеийн эмчилгээнд” сэдэвт сургалт боллоо

...

Дэлгэрэнгүй » 2018.09.22

Сургалтын эмнэлгийг ирэх оны нэгдүгээр улиралд ашиглалтад өгнө

...

Дэлгэрэнгүй » 2018.09.21

“ДЦС-4“-д гарсан ослын шалтгааны урьдчилсан дүгнэлт гарчээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.19

БСШУСЯ-ны 30 байгууллагын даргыг хууль зөрчиж томилжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.19

Баруун аймгийн зарим нутгаар нойтон цас оржээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.19

Майкл Жордан хар салхинд өртөн хохирсон хүмүүст 2 сая ам.доллар хандивлажээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.19

БНСУ-д амьдардаг гадаад иргэдэд хууль зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгөхөөр болжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.18

Баруун аймгийн зарим нутгаар нойтон цас оржээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.19

Дарханчууддаа зориулж S.Outlet дэлгүүр онцгой хямдрал зарлалаа

...

Дэлгэрэнгүй » 2016.04.14

МАХН-ын Бага чуулганаас МАН-д хандаж уриалга гаргалаа

...

Дэлгэрэнгүй » 2016.04.21

СХД-ийн Засаг дарга М.Чинболдыг хуулийн дагуу огцруулсан болохыг мэдэгдэв

...

Дэлгэрэнгүй » 2016.05.02

​Хээр хаясан архины шил түймрийн шалтгаан болж байна гэв

...

Дэлгэрэнгүй » 2017.07.16

Эмэгтэй Ерөнхий сайдтай болох уу

...

Дэлгэрэнгүй » 2017.09.15

Энэ сарын 26-нд зуны цагийн хуваарьт шилжинэ

...

Дэлгэрэнгүй » 2016.03.11

Ц.Нямдорж гишүүн сайд болоод цагдаагийн алба хаагчдаа мартсан гэв

...

Дэлгэрэнгүй » 2018.02.27

Б.Сарантуяа: Өөрийнхөө хувийн амьдралаа лангуун дээр тавиад зарна гэхээр сонин, номоо үнэнч фэнүүддээ хүргэнэ

...

Дэлгэрэнгүй » 2018.04.16

Эрдэмтдийнхээ чансааг нээлттэй зарладаг болцгооё

...

Дэлгэрэнгүй » 2015.08.10

МҮИС анхны “Цэргийн эрдмийн танхим”-ыг байгууллаа

...

Дэлгэрэнгүй » 2015.11.06

Г.Өсөхбаярыг зүүний магнайг тэргүүлэх шийдвэрийг зөвтгөх шалтгаан нь хууль байв

...

Дэлгэрэнгүй » 2015.07.01

БНСУ-ын зээлийг агаар, орчны бохирдлыг арилгахад зарцуулна

...

Дэлгэрэнгүй » 2018.01.16

Золбин нохой, муургүй хот болно

...

Дэлгэрэнгүй » 2016.09.08

Герман улсын буцалтгүй тусламжаар 60 ширхэг Вольф загварын машин хүлээлгэн өглөө

...

Дэлгэрэнгүй » 2016.10.20