Д.Баян-Өндөр: Хийсэн ажлаа олон улсын эрдэмтдээр хэлэлцүүлж, үр дүнг нь харьцуулна гэдэг бол том ололт


        Манай улс бөөр шилжүүлэн суулгах хагалгааг 1996 онд хамгийн анх хийсэн байдаг. Түүнээс хойш эмч, мэргэжилтнүүд маань ч чадавржиж, “Бөөр шилжүүлэн суулгах баг”-ийн хамт олон өнөөдрийг хүртэл олон хүнийг аварснаар Олон улсад хүлээн зөвшөөрөгдөөд байна.

 

Тэгвэл энэ сарын 9,10-ны өдрүүдэд Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулагдах “Эрхтэн шилжүүлэн суулгалтын хүний нөөцийг чадавхижуулах нь” Олон улсын хуралд бөөр шилжүүлэн суулгах талаар Олон улсын эрдэмтэн, эмч нар туршлага солилцож, чухал асуудлуудыг хэлэлцэх юм байна.  Энэ талаар УНТЭ-ийн “Бөөр шилжүүлэн суулгах үндэсний баг”-ийн ахлагч,Урологи-Андрологийн Төвийн эрхлэгч, АУ-ны доктор Д.Баян-Өндөр эмчтэй ярилцлаа. 

 

-Бөөр шилжүүлэн суулгах эмчилгээг Монгол эмч нар маань чадварлаг хийж байна. Харин хэдхэн хоногийн дараа болох “Эрхтэн шилжүүлэн суулгалтын хүний нөөцийг чадавхижуулах нь” Олон улсын хуралд Дэлхийн болон Азийн орнуудын эрдэмтэд, эмч, мэргэжилтнүүд чуулснаар ямар ач холбогдолтой вэ?

 

-Энэ удаагийн Олон улсын хоёрдугаар хурал нь илүү өргөн  хүрээтэй зохион байгуулагдах гэж байна. Хийсэн ажлаа шинжлэх ухаанчаар дүгнүүлж, олон нийтэд танилцуулан олон улсын эрдэмтдээр хэлэлцүүлж, үр дүнгээ харьцуулна гэдэг бол энэ хурлыг зохион байгуулсан хамгийн том ололт юм. Энэ хуралд Монголын эрдэмтэд 38 илтгэл тавьж хэлэлцүүлнэ. Үүнд бөөр шилжүүлэн суулгалттай холбоотой “Бөөр шилжүүлэн суулгах эмчилгээ”, “Донор бөөрний судасны реконструкци”, “Бөөр шилжүүлэн суулгах үеийн дархлаа дарангуйлах үндсэн эмчилгээ”, “Бөөр шилжүүлэн суулгасны дараа шээсний замын үрэвсэл” гэх мэт өргөн хүрээг хамарсан илтгэлүүд тавигдана.

 

-Ер нь эрхтэн шилжүүлэн суулгалт дээр яалт ч үгүй донорын асуудал хөндөгддөг. Бөөрний донор хэр олдоцтой байдаг вэ, мөн иргэд, өвчтөнүүд энэ талаар хэр сайн ойлголттой байдаг вэ?

 

-Эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээ гэдэг бол өөрийн эд эрхтэн нь ямар ч эмчилгээгүй болсон нөхцөлд хүнээс донор эрхтэнг авч суулгах эмчилгээ юм. Тиймээс бидний өмнө тулгамдаж буй асуудлын нэг бол донорын асуудал байдаг. 2000 онд анхны донорын тухай хууль батлагдсан. 2012 онд тус хууль нь зөвхөн цусан төрөл донор болох эрхтэй байсныг төрөл төрөгсөд нь мөн эрхтэй болж шинэчилэгдсэн. Мөн эхнэр, нөхөр харилцан донор болох боломжтой болсон төдийгүй эдгэшгүй өвчин туссан хүн сайн дураараа донор болох боломжтой болсон юм. Гэвч донорын хууль асуудлыг бүрэн шийдэж чадахгүй учир дутагдалтай байгаа. ЭМЯ болон эрхтэн шилжүүлэн суулгалтыг хариуцсан мэргэжилтнүүд маш сайн ажиллаж, донорын хуулийг өөрчлөх баг байгуулсан. Донорын хууль хэлэлцэх шатандаа явж байна.

 

Бөөр шилжүүлэн суулгах хагалгааг 2006 оноос 11.8 сая төгрөгөөр хийгдэж байсныг Засгийн газрын тогтоолоор үнэ төлбөргүй болгохоор ажиллаж байна. Энэ төлбөрийн 3.8 сая төгрөгийг өвчтөн өөрөө төлдөг. Гэхдээ бөөр шилжүүлэн суулгах хагалгааны өртөг харилцан адилгүй байдаг нь тухайн хүний биеийн байдал, донорын зохицол, бөөрийг өөриймсгөж хүлээж авахад хэрэглэсэдэг эмнээс ихээхэн хамаардаг. Удахгүй болох олон улсын хурлаар донорын хуулийн талаар мөн хэлэлцэж, санал бодлоо солилцоно. Сонирхуулахад манай улсын хувьд нийт 130 орчим бөөрний амьд донор байдаг. Эдгээр хүмүүсийг хянах зорилгоор жил бүр тогтмол хугацаанд үзлэгт хамрагдаж зөвлөгөө өгдөг.


 

 

-Манай улсын хувьд бөөрний өвчлөл хэр өндөр орны тоонд ордог вэ?

 

- Миний хувьд бөөрний өвчин, өвчлөл гэхээс илүү мэс заслын талаар нарийн ярьвал зүгээр байх. Бөөрний мэс заслын тухайд жилдээ 100-140 хүн бөөрний дутагдалд орж байна. Сүүлийн жилүүдэд төрийн зүгээс бөөрний мэс засал, бөөрний дутагдалтай хүмүүст нэлээдгүй  анхаарч ажиллаж байгаа бөгөөд орон нутаг, дүүргийн олон эмнэлгүүдэд гемодиализын аппарат суурьлуулсан. Ингэснээр аппаратанд ороод донор эрхтэнээ хүлээгээд байж байх боломжтой болж болно гэсэн үг. Одоогийн байдлаар бөөр шилжүүлэн суулгах хагалгаанд орохоор хиймэл бөөрний аппаратанд орж байгаа хүмүүс маш олон байна. Улсын хэмжээнд 160 гемодиализийн аппарат ажилладаг бөгөөд 617 өвчтөнд эмчилгээ хийж байна. Аппаратанд ордог хүмүүс байнга аппаратнаас хамааралтай байх шаардлагатай байдаг. Тиймээс бөөр шилжүүлэн суулгах хагалгаанд нэн даруй орж байж, аппаратны ачаалал багасна.

 

-Энэ удаагийн хурлын нэр “Эрхтэн шилжүүлэн суулгалтын хүний нөөцийг чадавхижуулах нь”. Манай улсын хувьд хүний нөөцийг бэлдэх тал дээр хэр анхаарч ажилладаг вэ?

 

-Ер нь энэ эмчилгээг анх Монголд хийж эхлэх үед эмч мэргэжилтнүүдээ гадаадад сургадаг байсан. Одоо бол энэ чиглэлээр мэргэших хүсэлтэй эмч нар маань бөөр шилжүүлэн суулгах багийн гишүүн болоод суралцаад явж байна. Жилдээ 3-4 эмчийг гадаадад 2-3 сарын хугацаанд чиглэл, чиглэлийн эмчилгээний асуудлыг судлах зорилгоор сургаж байна. Дэлхийн болон Азийн эрхтэн шилжүүлэн суулгах холбооны хурлуудад тогтмол оролцож, туршлага судлах тал дээр нь анхаарч байна.

 

-Танай бөөр шилжүүлэн суулгах багт нийт хэдэн эмч байдаг вэ?

 

 -Одоогийн байдлаар 14  эмч байна. Залуу эмч нарыг бэлдэхийн тулд үе шаттайгаар олон удаа мэргэжил дээшлүүлэх шаардлагатай байдаг. Мөн эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний дараа хянах боловсон хүчин хэрэгтэй байдаг учраас удаан хугацаанд бэлтгэх шаардлага гардаг. Тухайлбал манай улсын хувьд Эрхтэн шилжүүлэн суулгах лаборатори манай эмнэлэгт л байдаг. Тиймээс манай эмнэлэг Бөөр шилжүүлэн суулгах дараа үеийн залуучуудыг бэлтгэж байна.

 

Бөөр шилжүүлэн суулгах багийн хувьд хүндрэлгүй бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг хийж байна. Харин хүндрэлтэй эсрэг бие үүссэн нэг тохиолдолд эсрэг биеийг бууруулах эмчилгээ хийсний дараа бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг саяхан хийсэн.

 

-Манай улс 2006 оноос хойш хэдэн хүнд бөөр шилжүүлэн суулгах хагалгаанд орсон бэ?

 

-Одоогийн байдлаар 136 хүнд бөөр шилжүүлэн суулгах хагалгааг хийсэн байна. Үүнээс  12-г нь цогцосны донороос бөөр шилжүүлэн суулгасан.  Харин 2016 оны шинэ жилийн дараа 2 цогцосны донороос 4 бөөр, нэг элэг шилжүүлэн суулгасан. Үүнээс хойш амьгүй донор гараагүй байна. Ер нь бөөр шилжүүлэн суулгах хагалгааг ихэнх тохиолдолд төрөл төрөгсдөөс нь буюу амьд донороос нь авч хийнэ. Дээрх тоо нь 10 жилийн хугацаанд гэж үзэх юм бол бага тоо. Учир нь донортой шууд холбоотой  асуудал. Харин манай багийн нэг дэвшилттэй тал бол өмнө нь бөөр шилжүүлэн суулгах хагалгааг төслийн хэмжээнд хийдэг байсан бол одоо ердийн төлөвлөгөөт мэс заслын хэмжээнд хийдэг болсон.


 

 

- Бид бөөрөө өвчлүүлэхгүй байх тал дээр хэрхэн урьдчилан сэргийлэх ёстой вэ?

 

-Монгол орны хувьд цаг агаарын эрс тэс уур амьсгалтай. Ялангуяа хавар, намрын улиралд өдөр шөнийн хэмийн зөрөө их. Хувцасаа тохируулж өмсөөгүйн улмаас даарах нь дархлаа муудах нэг шалтгаан. Ингэснээр амьсгалын замын болон бөөр шээсний  замын халдвар авах эрсдэл бий болно. Ер нь жилд нэг удаа цогц шинжилгээнд хамрагдах шаардлагатай. Цаашлаад хүүхдээ заавал үзлэгт хамруулж байх хэрэгтэй. Хүүхдийг мэдэхгүй, анзаарахгүй явснаар өвчнийг нь хүндрүүлэх аюултай байна.

 

Бөөр шээсний замын үрэвсэлтэй хүмүүс болон бодисын солилцооны алдагдалтай хүмүүс зуны халуун өдрүүдэд  бөөрөнд  чулуу үүсэх эрсдэлтэй. Хэрвээ 1-2 удаа шээж байвал та бөөрний чулуу үүсэх эрсдэлтэй байна гэсэн үг. Энэ нь өөрийн биеийн шингэнийг арьсаар, хөлсөөр алдаж шээсний хэмжээ багасаж, давсны өндөр тунтай шээс ялгаруулна. Тиймээс ийм үед  ус сайн ууж, өдөрт ойролцоогоор  5-6 удаа шээх ёстой. Хамгийн энгийн арга бол ус, шингэн сайн уухыг зөвлөнө.

 

“Д.Баян-Өндөр эмч нь, Беларусын Минск хотод АУИС-ийн эмчилгээний чиглэлээр төгсөж 1995 оноос Урологийн тасагт бөөрний мэс заслын эмчээр ажиллаж байна. Түүнд 2006 онд Бөөр шилжүүлэн суулгах багт ажилласнаар эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний салбарт чадвараа сорих боломж нээгдсэн юм. Улмаар 2015 оны 4 дүгээр сараас“Бөөр шилжүүлэн суулгах баг”-ийн ахлагчаар ажиллаж байна.”

2017.07.04

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Х.Амгаланбаатар: Өмнөх хүрсэн түвшинөөс дордуулсан Хөдөлмөрийн хуулийг хүлээн зөвшөөрөхгүй

...

Дэлгэрэнгүй » 2018.04.20

Балар эртний балиар зуршлаасаа хэзээ салах вэ, Нийслэлчүүд ээ!

...

Дэлгэрэнгүй » 2018.04.20

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан тэргүүтэй төлөөлөгчид БНАСАУ-д айлчиллаа

...

Дэлгэрэнгүй » 2018.04.20

Хөгжлийн банк: Тендерийн урилга

...

Дэлгэрэнгүй » 2018.04.20

Доктор П.Чимэдцэрэн: Хорт бодисын шахуурга өөрөө ажиллана гэдэг маш том асуудал

...

Дэлгэрэнгүй » 2018.04.20

Д.Сугарыг “сугалах” баримт Б.Мөнхжаргалын гэрээс олдсон уу

...

Дэлгэрэнгүй » 2018.04.19

“МИАТ” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлаар Д.Баттөрийг томиллоо

...

Дэлгэрэнгүй » 2018.04.18

Сонгинохайрхан дүүргийн 500 гаруй хүүхэд цэцэрлэгт хамрагдах боломжтой боллоо

...

Дэлгэрэнгүй » 2018.04.18

Цаазаар авах ялын хэрэглээ багасчээ

...

Дэлгэрэнгүй » 2018.04.16

Д.Сугарыг “сугалах” баримт Б.Мөнхжаргалын гэрээс олдсон уу

...

Дэлгэрэнгүй » 2018.04.19

Б.Бахытгүл:Би Мураттай эцсээ хүртэл тэмцэнэ, дээрэлхүүлэхгүй

...

Дэлгэрэнгүй » 2018.03.22

Төрийн банкны амралтын өдрүүдээр ажиллах цагийн хуваарь

...

Дэлгэрэнгүй » 2016.12.29

УИХ-ын дарга М.Энхболд: Авлигын эсрэг бид бас нэгэн шинэ алхам хийж байна

...

Дэлгэрэнгүй » 2016.12.09

Тэмдэг, тэмдэглэгээг зөв газарт байршуулвал талбай дээр ажиллаж байгаа ажилчдын амь насыг аврах боломжтой

...

Дэлгэрэнгүй » 2017.10.24

Эмч,сувилагчийн эрүүл мэндийг хамгаалах талаар ярилцлаа

...

Дэлгэрэнгүй » 2017.03.14

Байгаль орчныг хамгаалах Монголын өв уламжлал

...

Дэлгэрэнгүй » 2016.07.06

Д.Сугар: Төрийн банк 12,4 тэрбумын ашигтай ажилласан

...

Дэлгэрэнгүй » 2018.03.29

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд

...

Дэлгэрэнгүй » 2016.05.04

Сар шинийн баяраар Төрийн банк ажиллана

...

Дэлгэрэнгүй » 2017.03.03

Д.Оюунхорол сайд Хан-Уул дүүрэгт ажиллаа

...

Дэлгэрэнгүй » 2017.03.17

Цэргийн үүрэгтнийг амралтын өдрүүдэдэ 10-18 цагийн хооронд бүртгэнэ

...

Дэлгэрэнгүй » 2016.01.08

Банкуудын 1 %-ийн шимтшэлийг болиулах асуудал мянгуужингийн үлгэр болох уу

...

Дэлгэрэнгүй » 2015.11.16

УИХ-ын гишүүн, БОАЖ-ын сайд Д.Оюунхорол тойргийнхоо 500 хүүхдийг баярлууллаа

...

Дэлгэрэнгүй » 2016.12.28

Машерано: Финалд хожигдоно гэдэг там

...

Дэлгэрэнгүй » 2015.07.06