Д.Хүрэлбаатар: Олон сая доллар шамшигдуулсан эрүүгийн шинжтэй хэргүүдийн араас бид ажиллана. Айж ичихгүй араас нь явах болно


 

 

        Өнгөрсөн долоо хоногт олон нийтийн анхаарлыг хамгийн их татсан хүний нэг Монгол улсын Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар байлаа. Учир нь УИХ-ын нэгдсэн чуулганаар 2016 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, санхүүгийн нэгтгэсэн тайланд хийсэн аудитын дүгнэлтийг нээлттэй авч хэлэлцсэн юм. Энэ үеэр чуулганы танхимд нэлээд халуун шүүмжлэлүүд өрнөснийг манай уншигчид үзсэн бизээ. Ингээд түүний хэвлэлд өгч буй анхны ярилцлагыг та бүхэнд толилуулж байна. 

 

-Би Монгол улсын Ерөнхий аудитортай хоёр дахь удаагаа ярилцах гэж байгаа юм байна. Л.Жавзмаа гуайтай олон жилийн өмнө ярилцаж байсан. Таныг миний урилгыг хүлээж авсанд баярлалаа.

 

-Танд ч гэсэн их баярлалаа. Би чинь сонин хэвлэлээс жоохон хол хүн шүү дээ. 

 

-Л.Жавзмаа гуай биднийг ярилцаж байх тэр үед аудитын байгууллага дөнгөж өрхөө татаж, төвхнөх үе л байсан болов уу. Гэтэл сая болж өнгөрсөн чуулган дээрх хэлэлцүүлгийн үеэр аудитын байгууллагын эрх зүйн орчин, хамаарах эрх хэмжээний талаар гишүүд маань ч ойлголт дутуу байгаа харагдлаа. Тийм болохоор УИХ-ын чуулган дээр өргөн хэлэлцүүлэг өрнөсөн энэ халуун өдрүүдээр таныг сонгож ярилцахаар шийдсэн юм. 

 

-Урьд нь бол манайд Ардын хянан шалгах хороо, Төрийн хянан шалгах хороо гэх мэт  хяналтын байгууллагууд ажиллаж байсан л даа. Тухайн үеийн манай улс орны байдал хэцүүхэн, шилжилтийн үеийн байдал нөлөөлж 1990-1995 онд Төр хяналтын байгууллагагүй болж ард түмний хяналт үгүй болон, төрийн хяналтын байгууллагууд татан буугдсан. Тэгээд 1995 онд эргэж төрийн аудитын байгууллага бий болсон. Энэ байгууллагын анхны даргаар Монгол Улсын ерөнхий аудитор Л.Жавзмаа, дараа нь Ч. Раднаа мөн  Б.Зангад дарга нар ажиллаж ирсэн байдаг. Би Монгол улсын дөрөв дэх Ерөнхий аудитороор томилогдож ирээд дөрвөн сар орчим болж байна. 

 

-Миний гайхаад байгаа зүйл хэдийгээр улс орны дотоод байдал, улс төрийн амьдрал тогтворжоогүй шилжилтийн үе байсан ч өдий хүртэл 20 гаруй жил өнгөрөхөд өнөөдөр УИХ-ын төвшиндөө ч аудит гэж ямар байгууллага вэ. Хууль эрх зүйн орчин нь ямар байсан. Одоо ямар байгаа юм гэх эдгээр асуултуудын өмнө өөрсдөө ч бэлэн биш байх шиг санагдсан. Олон нийт бол танайхыг хяналтын байгууллага гэж ойлгодог. Эрхэм гишүүд маань ч АТГ, Прокурорын газар, ТЕГ газар шиг гэж ойлгож, тэдний эрх хэмжээнд хамаарах зүйлсийг ч шаардаад байгаа харагдана лээ. Тийм болохоор хоёулаа энэ талаар нэлээн дэлгэрэнгүй ярилцах шаардлагатай болж байна л даа ?

 

-Өнөөдөр Төрийн аудитын хуулинд хэд хэдэн нэмэлт өөрчлөлт орчихсон явж байгаа. Ер нь бол хуулинд нэмэлт өөрчлөлт орно гэдэг нь өөрөө хуулийг улам илүү  сайжруулах зорилготой процесс. Гэтэл хуулинд өөрчлөлт хийхдээ бодлогын бичиг баримтад үндэслэх ёстой байсан. Өнөөдрийг хүртэл Төрийн аудитын салбарын бодлогын баримт бичиг Монгол улсад байхгүй байна. Энэ бодлогын баримт бичиг байхгүй байхад хуулинд нэмэлт  өөрчлөлт орно гэдэг маань өөрөө хуулийг сайжруулах процесс явагдахгүй гэсэн үг.  Харин ч хууль эрх зүйн орчныг нь улам дордуулдаг, уялдаа холбоогүй болгочихдог. Үүнээс болоод өнөөдөр Төрийн аудитын байгууллагын хууль маань өөрөө дотроо нэлээн олон бэрхшээлтэй асуудлуудыг дагуулаад байгаа юм. Тийм ч учраас миний бие энэ  ажлыг авснаас хойш 2017 оныг Төрийн аудитын байгууллагын хууль эрх зүйн шинэтгэлийг хийх,  мөн сахилга хариуцлагын жил болгож байгаа. Өнөөдрийн монгол оронд үүсээд байгаа энэ их хямрал, нийгмийн бухимдал ерөөсөө хариуцлагын тогтолцоо алдагдсантай л холбоотой асуудал. Энэ нь зөвхөн Төрийн аудитын салбарын ажилтан албан хаагчидтай холбоотой ч асуудал биш. Монгол улсын хэмжээнд хариуцлагын тогтолцоог бий болгох, эргэж сэргээх шаардлага гарч ирээд байна. Бүх албан тушаалтан хариуцлагатай байя, бүх хүн хариуцлагатай байя. Эргээд хариуцлагыг тооцож чаддаг байя. Үүний тулд бид ажиллаж байна. Энэ зүг рүү зоригтой хөдлөхгүй бол Монгол улсын олон чухал салбараар дамжиж нийгэм маань бүхэлдээ гүн хямралд автах аюул нүүрлэсэн байна гэдгийг хариуцлагатай хэлэхийг хүсч байна. Тийм учраас Төрийн аудитын тухай хуулийн  шинэчилсэн найруулга хийх ажлын хэсэг, мөн бодлогын бичиг баримт боловсруулах ажлын хэсэг ажилдаа ороод байна. Ард түмэн маань Монгол улсад хариуцлагын тогтолцоо алдагдсан байна гэдгийг ойлгосон учир сая үндсэн хуулинд өөрчлөлт оруулах асуудал дээр томоохон хэмжээний зөвлөлдөх санал асуулга явагдсан. Та бүхэн бүгдээрээ мэдэж байгаа. Зөвлөлдөх санал асуулгын үеэр зургаан чухал асуудал дэмжигдсэн байгаа. Тэр зургаан асуудлын нэг нь Төрийн хариуцлага, сахилгыг дээшлүүлэх арга механизмыг Үндсэн хуулинд тусгах асуудал байсан бөгөөд өргөнөөр хэлцэгдсэн байгаа. Энэ бол Төрийн зүгээс тавих хяналтыг сайжруулах, ард түмний зүгээс төрийн үйл ажиллагаанд тавих хяналтыг илүү чанаржуулах тухай асуудал яригдсан. Тэгвэл ард түмний Төрийн үйл ажиллагаанд тавьдаг хяналт нь Аудитын байгууллагаар дамжиж хэрэгждэг гэдгийг олон улсын туршлагаас ч бид илхэн харж болно. Энэ ойлголтыг, энэ механизмыг суурьшуулахын тулд бид нийгэмд байгаа зөрүүтэй ойлголтуудыг засах ёстой. Түрүүн таны сануулж хэлээд байгаа зүйл л дээ. Аудит гэдэг бол дангаараа хяналт шалгалтын байгууллага биш, аудитын үндсэн үүрэг таван дэс дараалалтай байдаг. Хяналт, шалгалт, дүгнэлт, зөвлөмж, зөвлөмжийн хэрэгжилт гэж. Энэ бүхний үндсэн дээр аливаа нэгэн зөрчил дутагдлыг бага дээр нь засч янзлахын тулд дахин алдаа зөрчил гаргахгүй байх арга замыг зөвлөж, түүний хэрэгжилтийг хянах замаар  нийгмийн хөгжлийг товхинуулах хэсэг юм. Энэ бүхнийг зүй тогтлынх нь дагуу явуулдаг болохын тулд Үндсэн хуулинд оруулж өгөх ёстой. Тийм ч учраас ард түмний хүсэл Үндсэн хуулийн шинэ өөрчлөлт тийш чиглэчихээд байна шүү дээ. Яагаад монголын нийгэм ийм байдалд орчихсон бэ гэхээр Үндсэн хуулиндаа тусгаж зангидаж өгөөд явж ирсэн зарчмууд маань алдагдсан. Замд нь төрийн эрх мэдлээ гуйвуулсан. Шүүх засаглал, гүйцэтгэх засаглал, хууль тогтоох эрх бүхий байгууллага, хэвлэл мэдээллийн сонгодог үүрэг гээд бүгд үйл ажиллагааныхаа чиг замаас хазайж халтирсан. Тэгвэл эдгээр алдаа дутагдлыг гаргахгүй байхыг зааж зөвлөдөг, мөн хянадаг  чиг үүргийг хэрэгжүүлдэг иргэдийн төлөөлөл болдог нэг субьект нь аудитын байгууллага юм. 

 

-Ерөнхийдөө л хянан шалгах байгууллага гэсэн нэг ойлголт л дээд төвшиндөө ч, доод төвшиндөө, хэвлэл мэдээлэлд нь ч байгаад байна шүү дээ. Та нараас хариуцлага тооцдог, шийтгэдэг байгууллагын эрх хэмжээний юм шаардаад байна лээ. Танайх бол зөвлөдөг байгууллага, санал оруулдаг байгууллага. Одоо салбарынх нь хууль тогтоомж бүрэн бүтэн биш явж байна гэхээрээ асуудлын ээдрээ энэ л юм биш үү ?  

 

-Тийм ээ, тийм шалтгаан бий. Төрийн аудитын хуулинд орох өөрчлөлтүүдийг тэгэхээр нэн даруй хийх шаардлагатай. Үнэхээр хуулинд асуудал байгаа. Өнөөдрийн хэрэгжиж буй хуулиар бид зөвхөн зөвлөмж, дүгнэлт гаргах, акт бичих, албан шаардлага хүргүүлэх л үүрэгтэй. Хуулийн хүрээнд арга хэмжээ авах, торгох, албан тушаалаас огцруулах, халах солих ийм эрх байхгүй. Нэг талаас энэ нь зөв гэж би хардаг. Аливаа юманд хэмжээ хязгаар байх ёстой. Бүгд л очоод албан тушаалаас огцруулаад, арга хэмжээ аваад, дарамтлаад байх юм бол бас юу болох вэ. Өнөөдөр энэ үүргийг хүлээдэг хууль хяналтын олон байгууллага монголд үйл ажиллагаа явуулдаг. Гүйцэтгэх засаглал өөрөө албан тушаалтнуудыг томилж байгаа бол түүнийг дагаж гарч байгаа алдаа ололт өөрсдийнх нь асуудал. Аудитын байгууллага дундуур нь очиж ороод, халж солиод эхлэх юм бол нөгөө үүрэг хүлээж байгаа захиргааны байгууллагын үйл ажиллагаа доголдоно. Харин аудитын байгууллага ард түмнийг төлөөлөөд, ард түмний төлөөлөл болсон УИХ-ын гишүүдийг төлөөлөөд энэ захиргааны, гүйцэтгэх засаглалын байгууллагуудын үйл ажиллагаанд хөндлөнгөөс үнэлэлт дүгнэлт, зөвлөмж өгч ажиллаж байгаа. Энд чинь ийм зөрчил гараад байна. Та нар цаашдаа ингэж ажиллах ёстой гэсэн зөвлөмж, шаардлага өгөөд, алдааг нь засаж залруулаад явах ёстой. 

 

-Өчигдрийн байдлаар бол өнгөрсөн засгийн үед үнэхээр аймшигтай их алдаа завхрал гарчээ. Та нар яагаад дуугүй байна вэ. Айгаад байна уу. Ер нь хэний талд байгаа юм бэ, шүдгүй арслан болчихсон юм уу л гээд шахаад байх шиг санагдсан. Үндсэндээ ийм л характертай хандлага мэдрэгдсэн. Гэтэл таны зүгээс төрийн институци хоорондын ойлголцлыг хадгалах, нийгмийн санаа сэтгэлийн үймрэлд цучил өргөхгүй байх голч бодлого ханхалж байсан. Зарим үед тэр ойлголт муутай гишүүдийн асуулт дайралтыг хагалаад хатуухан тайлбар өгчихөөсэй гэж бодогдож л байлаа ?

 

-Ер нь бол аливаа үнэн зөв юм хэзээ нэгэн цагт тодордог. Тодорхой болдог. Тийм болохоор аудитын үйл ажиллагаа, аудитын бодлого чиглэл, олон улсын аудитын чиг хандлага, яг өөрийн тань хэлж байгаа тэр нийгмийн тогтолцоог зөв зохицуулж, тэнцвэржүүлж авч явах ийм байгууллага гэдгийг хүмүүс маань төдийлөн ойлгоогүй байна. Дутуу ойлголттой байна. Аяндаа ойлгох болно. Нэг удаа чуулганы хурал дээр мэтгэлцээд, хэлэлцээд ойлгогдчих зүйл биш. Яагаад гэвэл нийгэмд манай аудитын байгууллагыг ерөөсөө л санхүүгийн хяналтын байгууллага гэсэн ойлголт хавтгай байна шүү дээ. Тийм учраас бид нийгэмдээ энэ аудит гэдэг чинь ямар чиг хандлагатай, юу хийдэг байгууллага юм, ямар их ач холбогдолтой гэдгийг хүргэж, таниулж ойлгуулах ёстой. Энэ ажлыг манайх өнөөдрийг хүртэл хийхгүй явж ирсэн. Цаашдаа бид энэ тал дээр анхаарч ажиллах болно. Тэгэх хэрэгцээ шаардлага ч харагдсан.  

 

-Гишүүдийн асуултад хариулсан таны хариултууд дотор хязгаарлалтай дүгнэлт гэж нэг ойлголт гарч ирнэ лээ. Тэр юуг хэлж байгаа юм бэ. Яг ямар ойлголт юм бэ. Та үүнийг нэг тайлбарлаж өгөөч. Ямар тохиолдолд энэ дүгнэлтийг гаргадаг юм?

 

-Аудит бол зөрчилгүй, сөрөг, хязгаарлалттай, аудитын санал дүгнэлт гаргахаас гадна санал дүгнэлт татгалзах дүгнэлтийг бас гаргадаг. Энэ бол олон улсын хийгээд өнөөдөр Монгол улсад мөрдөгдөж байгаа хууль, стандарт журмынхаа дагуу тогтсон жишиг. Энэ дотроос хязгаарлалттай дүгнэлтийг тухайн субьект дээр маш их зөрчил байна, энэ байгууллагын санхүүгийн үйл ажиллагаа хүндрэлд орсон байна, анхаарах шаардлагатай гэж үзсэн тохиолдолд гаргадаг. Үүнийг гаргадаг тодорхой стандарт байдаг. Ингэж гаргахдаа хоёр зарчим баримталдаг. Нэг нь, тэнд илэрсэн мөнгөн илэрхийллээр илэрхийлэгдэж байгаа материаллаг зөрчил нь тухайн байгууллагын нийт төсвийн мөнгөний тодорхой хувиас хэтрээгүй байх ёстой. Зөрчил гэдгийн дотор юу ордог вэ гэхээр санхүүгийн тайлан балансаа буруу гаргасан, дундаас нь тодорхойгүй мөнгө төгрөг алга болсон, хөрөнгө үрэгдсэн зэрэг хэд хэдэн үзүүлэлт хамрана. Энэ бүхэн нийлээд нийт төсвийнх нь хоёр хувиас хэтэрсэн бол хязгаарлалттай дүгнэлт өгдөг. Нөгөө талаасаа хязгаарлалттай дүгнэлт өгсөнд юу ордог вэ гэхээр тэр байгууллага дээр гарч байгаа саяны зөрчлүүдээс гадна тухайн  байгууллагыг авч явж байгаа удирдлагууд болоод, санхүүгийн хүмүүсийнх нь чиг хандлага нь, санхүүгийн сахилга бат зэргээс хамаардаг. Тэнд гарсан зөрчлүүд нь нийтлэг зөрчлүүд мөн байна уу, энэ нь яваандаа өнөөдрийнх нь хямралд хүргэж үү гэдгийг нарийн нягтлан шалгасны үндсэн дээр хязгаарлалттай дүгнэлтийг гаргадаг. Хязгаарлалттай дүгнэлт авна гэдэг маань хуулиараа тэр албан тушаалтантай хариуцлага тооцох үндэслэл болдог. Үүнийг үндэслэж бид тухайн албан тушаалтныг томилж байгаа эрх бүхий газарт нь санал дүгнэлтээ хүргүүлдэг.  Тийм учраас энэ нь манай байгууллагын зүгээс нэлээн өндөр төвшинд хариуцлага тооцож байгаа хариуцлагын систем л дээ. 

 

-Өнөөгийн эрх барьж байгаа МАН сонгуулийн үр дүнгээр хүлээсэн бүрэн эрхээ хэрэгжүүлээд нэг жил болж байна. Энэ нэг жилийн турш буюу, одоо болж буй Ерөнхийлөгчийн сонгуулийн энэ мөчлөгийн үеэр тасралтгүй явж байгаа нэг зүйл Монгол улсын өрийн тухай асуудал. Өрийн дүн өссөн гэх дүгнэлт болж байна. Яг таг Сангийн яамтай тулгасан тоог та нэг хэлээч?

 

-Аудитын газраас сая бол Монгол улсын 2016 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, санхүүгийн нэгтгэсэн тайланд аудит хийгээд УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцүүлж байна. Төрийн аудитийн байгууллага бол гурван төрлийн аудит хийдэг. Нэг нь, нийцлийн аудит. Энэ нь хууль тогтоолд нийцэж байна уу, үгүй юу гэдгийг хянадаг. Өөрөөр хэлбэл хуулийн хэрэгжилтийг хянадаг гэсэн үг. Дараагийнх нь гүйцэтгэлийн аудит. Энэ нь тухайн байгууллага өөрсдийн чиг үүргээ үр ашигтай хийж чадаж байгаа эсэхийг хянахаас гадна Монгол улсын хэмжээнд хийгдэж байгаа хөрөнгө оруулалтын үр ашгийг тооцож үздэгээрээ өндөр ач холбогдолтой. Гурав дахь нь санхүүгийн аудит. Төсвийн мөнгө хөрөнгийг хуулийн дагуу зүй зохистой зарцуулж уу, үгүй юу. Тайлан балансаа олон улсын стандартын дагуу болон Монгол улсын нягтлан бодох бүртгэлийн дагуу үнэн зөв гаргаж уу, үгүй юу гэдгийг дүгнэж баталгаажуулдаг. Үүний дагуу өнөөдөр Монгол улсын төсвийн гүйцэтгэлийн нэгдсэн тайлан, санхүүгийн нэгтгэсэн тайланг хэлэлцэж байгаа юм. Энэ чиг үүргийнхээ дагуу УИХ-д дээрх тайлангуудыг өргөн барьсан.  Өөрөөр хэлбэл санхүүгийн зөрчлүүд гарсан уу, үгүй юу, гарсан бол ямар зөрчил байна вэ гэдгийг л бид гаргаж өгч байна гэсэн үг. Манай ард иргэд Монгол улс өнөөдөр нийтдээ хичнээн хэмжээний өртэй болсон бэ гэдгийг асууж, үнэн зөв хариулт шаардаж байгаа. 2016 оны жилийн эцсийн байдлаар  Монгол улс 24.8 их наяд төгрөгийн өр зээлтэй болчихсон байна. Өнгөрсөн дөрвөн жил санхүүгийн ямар ч сахилга батгүй явсан учраас дөрвөн төсөвтэй болчихсон байсан шүү дээ. Монгол банкин дээр дураараа захиран зарцуулж байдаг нэг төсөвтэй, Хөгжлийн банкин дээр нэг төсөвтэй, хажуугаар нь Улсын төсөв гээд нэг шугам явж байдаг, дараа нь өр зээлийн нэг шугам яваад байсан. Ингээд дөрвөн төсөвтэй болчихсон. Тэгэхээр чинь монголын төсөв чинь үр ашиггүй, давхцалтай, хийдэлтэй явдаг юм байгаа биз дээ. Ингэж замбараагүй, буруу төлөвлөснөөс гадна гүйцэтгэлийн төвшинд болон хяналтын төвшинд шат шатандаа хариуцлагагүй ажилласан. Үүнээс болж өнөөдрийн энэ дотоодын эдийн засгийн хямрал тэлсэн. Үнэхээр миний түрүүний хэлээд байсан сахилга бат, хариуцлагын асуудал үндсэндээ шалан дээр уначихсан байгаа юм. Энэ дээр хэн хяналт тавьж байх ёстой гэвэл Төрийн аудитын байгууллага хяналт тавьж байх ёстой байсан. Харамсалтай нь Төрийн аудитын байгууллага хяналтын үүргээ хангалтгүй биелүүлж ирсэн гэдгийг харуулж байгаа юм. 

 

-Өнгөрсөн засгийн үед гарсан алдаа завхралуудыг л яриад байна билээ л дээ. Зарим гишүүн нь 2017 оны төсвийн гүйцэтгэлийн биелэлт гээд л асуух юм. Дүгнэлт гарах хугацаа нь болоогүй гэдгийг мэддэггүй юм уу. Гэхдээ одоо гэхэд эхний улирлын байдлаар 40 тэрбумаар давчихсан явж байгаа тухай хөндөж ярьж байсан. Энэ тоо хэр бодитой тоо вэ?

 

-Ж.Ганбаатар гишүүн Сангийн сайдад энэ талаар асуулт тавьж байна лээ. Манай байгууллага бол зөвхөн хуулийн дагуу 2016 оны төсвийн нэгдсэн гүйцэтгэлд аудит хийсэн. Тэгэхээр энэ оны төсвийн гүйцэтгэл ямар явж байгаад аудит хийх хугацаа нь болоогүй. Тиймээс Монгол улсын Ерөнхий аудитор өөрийн дотоод үнэлэмжээр ямар нэгэн дүгнэлт, тодорхой тоо баримт хэлэх боломжгүй. Манай байгууллага 400 орчим ажилтантай. Тэдний гаргасан дүгнэлт, гүйцэтгэл, судалгаа тооцоон дээр үндэслэж Монгол улсын Ерөнхий аудитор баталгаажуулан нийгэмд мэдээлэх учиртай.  

 

-Ч.Хүрэлбаатар гишүүн хөндөж тавиад байсан шүү дээ. 2016 оны сонгуулийн өмнө тулгаж хийгдсэн хууль бус зүйлсийн тухай. Улсын төсөвт суугаагүй үрлэг зарлагын тухай асуудлыг гаргаж тавьж байна лээ. 700 тэрбум төгрөгийг улсын төсөвт суугаагүй байхад олгосон гэх баримт яригдсан. 2016 оны сонгуулийн өмнөх улс төрийн оноонд чиглэсэн хууль бус захиран зарцуулалтын талаар би танаас сонирхмоор байна? 

 

- Аудит бол иргэдэд, нийгэмд зориулагдаж л хийгддэг. Энэ үүргийнхээ дагуу ард түмний төлөөлөл болсон УИХ-д хэлэлцүүлж байгаа. Тэгэхээр үүнийг нууж хаах шаардлага байхгүй. Хүрэлбаатар гишүүний хэлж байгаа үнэн тэрнээс гадна үүнтэй адил бас нэгэн томоохон зөрчил бол “Сайн хөтөлбөр” байсан. Энэ хөтөлбөрт гэхэд 440.1 тэрбум төгрөгийн санхүүжилтийг гаргасан байгаа. Сонгуулийн зорилгоор гаргасан “Сайн хувьцаа” хөтөлбөрийн хүүгийн зардалд л гэхэд 10.8 тэрбум төгрөгийг гаргаж, үйлчилгээний төлбөр хэмээн тайлагнасан ноцтой зөрчил илэрсэн.

 

-Сайн хашаа гэх мэт хөтөлбөрүүдэд гэхэд улсын төсөвт суугаагүй 553 тэрбум төгрөгийг зарцуулсан гэх юм. Энэ юу вэ?

 

Сайн нэртэй дөрвөн хөтөлбөр дээр гаргачихсан. УИХ-ын гишүүд асуугаад байна лээ л дээ. Одоо хэн хариуцлага хүлээх юм. Яагаад хариуцлага хүлээлгэхгүй байна вэ гээд. Одоо 2016 оны төсвийн нэгдсэн гүйцэтгэл дээр хийгдсэн аудитын тайлан хэлэлцэгдэж байна. Тиймээс тухайн тайлант хугацаанд л болсон явдлууд л даа. Өөрөөр хэлбэл  сонгуультай холбогдуулаад Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед асар

2017.07.03

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Д.Үүрцайх: Үндсэн хуульт ёс, парламентын ардчиллаа үгүйсгэсээр ирсэн Ерөнхийлөгч барьцаа лавшруулсан учраас цэцэд хандлаа

...

Дэлгэрэнгүй » 2019.09.23

Хүнээ мартсан төр

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Дэлхий дахинаа авлигатай хийх тэмцлээр сонин сайхан юутай байна вэ?

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Гачуурт Арцатын аманд 153 өрх айлыг цахилгаанаар хангаж улсын комисст хүлээлгэн өгчээ

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Зөв тусгал: Бидний төсөөлснөөс ч илүү хөгжих боломж хүүхдэд бий

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Г.Наранбаатар: Хүүхэд насандаа сэтгэл зүйн гэмтэл авсан хүмүүс сэтгэл зүйн зөвлөгөө авахаар их ирдэг

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Монголын эдийн засаг гадны нөлөөнд эмзэг хэвээр байна гэж АХБ дүгнэжээ

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Селена Гоме Билл Мюррей нар гэрлэх үү

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

ОХУ-д мал, мах экспортолж, өвс тэжээл худалдаж авна

...

Дэлгэрэнгүй » 2017.08.23

Хаврын тариалалт 60.1 хувьтай үргэлжилж байна

...

Дэлгэрэнгүй » 2016.05.25

Шатахууны хомсдол өргөн хэрэглээний бүтээгдэхүүний үнэд шууд нөлөөлжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.01.31

Бүх Хятадын малын ерөнхий эмч Ван Жыцайг хүлээн авч уулзлаа

...

Дэлгэрэнгүй » 2016.10.13

Орон нутгийн замд анхаарал болгоомжтой зорчихыг сэрэмжлүүлж байна

...

Дэлгэрэнгүй » 2017.03.02

15 раунд нэвтрүүлэг – Б.Жаргалсайхан

...

Дэлгэрэнгүй » 2016.03.24

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Увс аймагт ажиллалаа

...

Дэлгэрэнгүй » 2016.04.22

Л.Чинбат Цензургүй багийг таван сая төгрөгөөр урамшууллаа

...

Дэлгэрэнгүй » 2016.04.25

Мөнгөний засаглал ба У.Хүрэлсүхийн засгийн газар

...

Дэлгэрэнгүй » 2018.03.26

Mэргэжлийн халз тулаан “WOW 2016”

...

Дэлгэрэнгүй » 2016.05.10

Exclusive компани хэрэглэгчдээсээ худалдан авсан цамцаа буцааж өгөхийг хүслээ

...

Дэлгэрэнгүй » 2018.02.07

Улиастайн замыг тав хоног хаана

...

Дэлгэрэнгүй » 2015.08.19

Д.Оюунхорол: “Энигма”-д олгогдсон газраас 3 га-г цуцална

...

Дэлгэрэнгүй » 2017.05.18

Г.Маралмаа эмнэлэгт хүргэгдэхээр явлаа

...

Дэлгэрэнгүй » 2015.09.24

Налайхын уурхайн 100 жилийн ойн арга хэмжээ… /фото, сурвалжлага/

...

Дэлгэрэнгүй » 2015.12.22

Г.Эрдэнэбаяр: Өсвөрийн шатарчид дэлхийд гарч эхэллээ

...

Дэлгэрэнгүй » 2016.04.11