The Global Times: Хятадын эсрэг үзлээр сонгогчдын санал авах нь Монголын улстөрчдийн нэг арга зам болж байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн талаар дэлхийн хэвлэл мэдээллийн байгууллагууд өөр өөрийн байр сууриа илэрхийлсээр байна. Үүнтэй зэрэгцээд нүдэнд харагдаж гарт тэмтэрэгдэж эхлээд байгаа нь эдийн засагт ирж буй таагүй дохио сануулга болж байна. Олон улсын хөрөнгийн бирж дээр Монголын хөрөнгө оруулалттай компаниудын хувьцааны үнэ ханш огцом унаж, тэрч байтугай энэ уналтыг цааш үргэлжилнэ хэмээн шинжээчид онцлоод буй. Хувьцааны ханш уруудах шалтгааныг нэр дэвшигч Х.Баттулга эхний шатанд олонхийн санал авсантай холбон тайлбарлаж байна.

Дэлхийн томоохон мэдээллийн агентлаг Fox News  “Дэлхийн зах зээл дээр түүхий эдийн үнэ унасны улмаас нүүрлэсэн эдийн засгийн хямралаас Монгол улс гарахаар хичээж буй энэ цаг үед М.Энхболдыг  улс оронд тогтвортой байдал авчирна гэж үзэж байгаа” хэмээн мэдээлснийг энд дурдах нь зүй байх. Энэ санааг өөр зарим агентлаг ч илэрхийлжээ.

Тухайлбал, “Ройтерс” агентлаг Ерөнхийлөгчийн сонгуулийн талаар “…Уул уурхайн бодлогод үндэсний үзэл баримталж, өмнөд хөршдөө шүүмжлэлтэй ханддаг Х.Баттулга өөрийнхөө боломжид итгэлтэй буй. Харин эхний санал хураалтаар хоёрдугаарт бичигдсэн М.Энхболд нь хөрөнгө оруулалтыг дэмждэг, эдийн засгийн аядуу зөөлөн бодлого баримталдаг нэгэн” хэмээжээ. М.Энхболдыг тогтвортой байдлыг авч ирэх нэр дэвшигч гэж онцолсон нь нэг бус удаа аж.

Сонгуулийн энэхүү урьдчилсан дүн дэлхий нийтэд яаж хүрснийг сонирхвол: Fox News  “Эрх баригч намын нэр дэвшигчээс илүү саналыг үндсэрхэг үзэлтэн  Х.Баттулга авсан” гэжээ. Энэхүү “үндэсхэрхэг үзэлтэн гэсэн тодотголд МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатарыг ч бас хамтатган нэрлэсэн байгаа юм.

Нэр дэвшигч Х.Баттулгын талаар хамгийн түлхүү мэдээлсэн нь “Reuters” агентлаг байв. Тус агентлаг бүр сонгуулиас өмнө  Баттулгыг “Хэрэв Ерөнхийлөгчөөр сонгогдвол уул уурхай, тэр дундаа Оюутолгой, Тавантолгойг төрийн мэдэлд эргүүлэн авна” гэж мэдэгдсэн хэмээн бичиж байв. Харин сонгуулийн санал хураах өдрийн өглөө Х.Баттулга “Ройтерс” агентлагийн сурвалжлагчийн асуултад “Би хэзээ ч алдаж байгаагүй. Хожил надад  байнга ирдэг. Миний амьдралын түүх бүхэлдээ хожил байсан” хэмээн хэлснийг онцолжээ. Сонгуулийн дараа Ройтерс “Ардчилсан намаас нэр дэвшсэн популист, тулааны урлагийн од Халтмаагийн Баттулга Монголын Ерөнхийлөгчийн сонгуульд тэргүүлсэн боловч олонхийн саналыг авч чадсангүй” гэж мэдээлэв.

Д.Трамп “Америк хамгийн түрүүнд” гэсэн уриатайгаар сонгуульд оролцож ялалт байгуулсан. Тэгвэл гадаадын мэдээллийн агентлагууд “Нэр дэвшигч Х.Баттулга нь АНУ-ын Ерөнхийлөгч  Д.Трампийн сонгуулийн уриаг зээлж авч “Монгол ялна” гэж хөрвүүлсэн” хэмээжээ.   

“Ройтерс” агентлаг “Эдийн засгйин шинжээч Ян Шэний үзэж байгаагаар хөрөнгө оруулалтыг дэмждэг М.Энхболд болон “үндэсний үзэлтэн” популист Х.Баттулга нарын хооронд сонгуулийн гол өрсөлдөөн болох бөгөөд Хятадын хувьд энэ нь эдийн засгийн бодлогын гол чиг шугам байх болно” гэж тэмдэглэснийг уламжилжээ. Түүнчлэн уг мэдээнд “Монголчууд Хятадын өсөн нэмэгдэж буй нөлөөнд эмзэг ханддаг нь даваа гаригт явагдсан ерөнхийлөгчийн сонгуулиас тодорхой харагдаж байлаа” гэж тэмдэглэсэн байна.

Зүүн хойд Азийн судалгааны хүрээлэнгийн захирал Да Жиган “The Global Times” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа  “Монголд ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр "Хятадын аюул занал" хэмээх онолыг хөөрөгдөн тавих нь  сонин асуудал биш” гэж дурджээ. Тэрбээр цааш «Хятадын хувьд Монголын эдийн засагт ингэж томоохон нөлөө үзүүлэх нь зарим талаар сөргөөр эргэж, Хятадын эсрэг үзэл санаагаар дөрөөлөн сонгогчдын санал авах гэсэн Монголын улс төрчдөд нэг арга зам болж байна. Гэвч газар зүйн орон зайнаасаа шалтгаалж, худалдааны томоохон хамтрагчаасаа салах ямар ч аргагүй» хэмээжээ.

Аsia.nikkei.com нэр дэвшигчийн талаар “ Х.Баттулгыг дэмжих дэмжлэг нэмэгдэж байгаа хэдий ч тэр элдэв хэл амнаас хөндий хол байж чадсангүй. Түүнийг хилийн чанадад 898 сая гаруй ам.доллар нуусан тухай яриа яригдаж байгаагаас гадна ОХУ-тай гүнзгий хэлхээ холбоотой хэмээн хардаж байгаа юм” гэжээ.

Ерөнхийлөгчийн сонгуулийн эхний үр дүнгийн талаар гадаад талдаа ингэж хүлээж авч байна. Энэ бүхэн таатай хандлага бус. Монголчууд хэрэв популистуудыг толгой дээрээ гаргавал биднийг тоох хүн байх эсэх нь бүр ч тодорхойгүй.  Сонголтоо  үргээлэг болгочихгүй юм сан даа.


2017.06.30

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Ч.Шижирбаатар: Монгол эрчүүдтэй ханилсан харийн бүсгүйчүүдийг оруулсан шоу нэвтрүүлэг хийж байна…

...

Дэлгэрэнгүй » 2018.01.18

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн БНСУ-д хийсэн айлчлалын үеэр шийдвэрлэгдсэн 16 асуудал

...

Дэлгэрэнгүй » 2018.01.18

Монгол Улсын барилга бүтээн байгуулалтын салбарт томоохон шинэчлэл хийгдлээ

...

Дэлгэрэнгүй » 2018.01.18

Утаа гаргахгүй юм бол яндангаар яах юм бэ

...

Дэлгэрэнгүй » 2018.01.17

Д.Сумъяабазар: Зөвхөн төмөр зам гэлтгүй Тавантолгойн бүлэг ордыг ашиглах үүднээс цогц асуудлыг оруулна

...

Дэлгэрэнгүй » 2018.01.17

Нийт нутгаар хүйтний эрч чангарна

...

Дэлгэрэнгүй » 2018.01.17

30 мянган янданг цөөлөх боломж Х.Баделхан сайдын гарт байна

...

Дэлгэрэнгүй » 2018.01.17

УИХ-ын гишүүн О.Баасанхүүг ярилцлагын мастер “нүцгэлсэн” нь

...

Дэлгэрэнгүй » 2018.01.17

Төрийн банкны амралтын өдрүүдээр ажиллах цагийн хуваарь

...

Дэлгэрэнгүй » 2016.12.29

УИХ-ын дарга М.Энхболд: Авлигын эсрэг бид бас нэгэн шинэ алхам хийж байна

...

Дэлгэрэнгүй » 2016.12.09

Тэмдэг, тэмдэглэгээг зөв газарт байршуулвал талбай дээр ажиллаж байгаа ажилчдын амь насыг аврах боломжтой

...

Дэлгэрэнгүй » 2017.10.24

Байгаль орчныг хамгаалах Монголын өв уламжлал

...

Дэлгэрэнгүй » 2016.07.06

Эмч,сувилагчийн эрүүл мэндийг хамгаалах талаар ярилцлаа

...

Дэлгэрэнгүй » 2017.03.14

Гааль, татварыг буцаан салгаж, Бүртгэл, оюуны өмчийг нийлүүлнэ

...

Дэлгэрэнгүй » 2016.07.20

Д.Зууннаст: Шүд цооролт бол халдварт өвчин шүү дээ

...

Дэлгэрэнгүй » 2017.05.23

Толгойтод байрлах Нефтийн гарамыг засварлана

...

Дэлгэрэнгүй » 2016.09.16

”Ай Ти Эм Монголиа”-2017 нээлтээ хийлээ

...

Дэлгэрэнгүй » 2017.03.31

Ой тогтоолт, түргэн уншилтын багш Б.Мөнхболд: Манай сургалтын гол давуу тал бол үр дүн юм

...

Дэлгэрэнгүй » 2017.04.14

”Бурханлиг гоо сайхан” ХХК ”ХОНЬКО” савангаа хаана үйлдвэрлэдэг вэ

...

Дэлгэрэнгүй » 2016.01.12

Квотоос монолит рүү шилжих нь чанарын хувьсгал

...

Дэлгэрэнгүй » 2016.04.29

Тамхигүй нэг өдөр

...

Дэлгэрэнгүй » 2016.05.31

Д.Амарбаясгалангаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллалаа

...

Дэлгэрэнгүй » 2017.03.20

Ч.Сайханбилэгийн Засгийн газрын "аврагдах" сүүлийн гарц Өршөөлийн хууль

...

Дэлгэрэнгүй » 2015.10.26

Ялалтын баярын эргэн тойронд

...

Дэлгэрэнгүй » 2016.05.09