П.Эрдэнэбилэг: Аав минь нийгмийн идэвхтэй байж тэргүүлж байх ёстой л гэж захидаг даа


П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэг нь  40 тасаг нэгжтэй,  730 гаруй ажилтан,  ажлагсадтай томоохон эмнэлгүүдийн нэг нь. Түүнчлэн дэмжих туслах үйлчилгээний долоон  тасаг нэгжтэй,  170 гаруй ажилтан ажилагсадтай өнөр өтгөн хамт олон. Энэхүү айлын өнгө, хөгжлийг тодорхойлж байдаг бас нэгэн төлөөлөл бол яах аргагүй Эмчилгээ хоол үйлдвэрлэлийн алба юм. Тиймээс бид энэ удаагийн ярилцлагандаа Эмчилгээ хоол үйлдвэрлэлийн тогооч Пүрэвжавын Эрдэнэбилэгийг онцолж байна. Түүний аав Пүрэвжав нь энэ жил 95 насыг зооглож буй.  Түүнийг нутаг усныхан нь нэрт яруу найрагч, зохиолч  Ч.Лхамсүрэн гуайн төрсөн дүү гэдгээр нь андахгүй гэлээ. Тиймээс Эрдэнэбилэг маань зуныхаа ээлжийн амралтаар ирэх долдугаар сарын 25-30-ны өдөр болох Ч.Лхамсүрэн зохиолчийн 100 насны ойг тэмдэглэхээр ах дүү, найз, нөхөд нь цуглах  гэж байна хэмээн хуучилсан юм. Ингээд П.Эрдэнэбилэгийг ярилцлагыг хүргэж байна. 

 

-Манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?

 

-Намайг Пүрэвжавын Эрдэнэбилэг гэдэг. Баянхонгор аймгийн Шинэжист сумын харьяат, би эхээсээ зургуулаа, айлын бага охин. Дороо нэг эрэгтэй дүүтэй. 

 

-Хэзээ Улаанбаатар хотод ирсэн бэ?

 

-Манайх 1998 онд Улаанбаатар хотын айл болсон.  Хотод ирээд “Абука” мэргэжил сургалт үйлдвэрийн төвд тогооч,  нарийн боовны чиглэлээр суралцсан. Төгссөнийхөө дараагаар Олон улсын хүүхдийн “Найрамдал” зусланд зөөгч, тогооч зэрэг ажлыг гурван жил гаруй хугацаанд хийсэн дээ. Дараа нь 2001 онд Хилийн цэргийн 0151 дүгээр ангид тогоочоор хоёр жил гаруй хугацаанд ажилласан.

 

- П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэгтэй хэрхэн холбогдсон бэ. Хэзээнээс ажиллаж эхэлсэн бэ?

 

- 2002 оноос  П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэгтэй ажиллах болсон доо. Анх ажилд ороод  үйлчлэгч, сав угаагч, зөөгч, бэлтгэгч гээд бүхий л ажлыг нь хийж үзсэн. Ажлыг хүнд хөнгөн, сайхан муухай гэж ялгалгүй хийхийг хичээдэг. Ажил нь хүнийг голохоос, хүн ажлыг голохгүй гэдэг шиг л зүтгэж ирсэн. Тэгээд 2005 оноос Элэг,  цөс эмчилгээний хоолны тогоочоор одоог хүртэл ажиллаж байна. 

 

-Тогооч болох таны хүсэл мөрөөдөл байв уу?

 

-Тийм ээ. Би хүүхэд байхын л тогооч болохыг хүсч мөрөөдөж явсан. Тогооч хүн бол олон хүнийг хооллож  байдаг буянтай ажил. Найрамдал зусланд олон үндэстэний хүүхдийг хооллож, ундаалдаг байсан. Дараа нь цэргүүдийг хооллож байлаа. Харин одоо нийт эмчлүүлэгчдийг хооллож байна даа. Тиймээс ажлаа буянтай, хүний төлөө хийж чадах хамгийн гайхамшигтай мэргэжил гэж боддог. 

 

-Хүн хооллох хэдий буянтай ажил ч асар үүрэг, хариуцлага давхар явж байдаг. Тиймээс эрүүл ахуйн шаардлагыг хэрхэн хангаж ажилладаг юм бэ? 

 

-Манайх Тасгийн эрхлэгч 1 хүн, технологич 1 хүн,   11 тогооч, туслах ажилчин 8-9 хүн байдаг. Нийт 22 хүний бүрэлдэхүүнтэй гэсэн үг. Эрүүл мэндийн чиглэлийн салбарын хоол болохоор нийтийн үйлчилгээний хоол болон  гадуур байдаг хоолноос арай өөр. Учир нь хоолгүйгээр эмчилгээ байхгүй. Эмчилгээгүйгээр хоол байхгүй гэж би ойлгож явдаг. Түүнчлэн манай эмнэлэг тендерт шалгарсан байгууллагаас хоол, хүнснийхээ материалаа авдаг. Эрүүл ахуйн шаардлага хангасан бүтээгдэхүүнээр үйлчилдэг. Тиймээс эрүүл ахуйн шаардлага хангасан, хоол бүтээгдэхүүнээр эмчлүүлэгч нартаа үйлчилж ирсэн.  Өглөө бүр хоолны материалаа шинээр авдаг. Тиймээс өглөө бүр шинэ талх, шинэ  ногоо, мах, сүү сүүн бүтээгдэхүүнээр үйлчилдэг байгаа.  Дээрээс нь давхар үндэсний үйлдвэрлэлээ дэмждэг . Тодруулбал,  “Сүү” ХК, “Талх чихэр”  ХК гэх мэт компаниудаас материалаа авдаг. 

 

-Эмнэлгийн байгууллага болоод тэрүү хоолныхоо дээжийг өглөө бүр авдаг гэж байсан?

 

-Өглөө бүр хоол хийх даруйдаа л дээжээ авна. Дээжээ хөргөгчинд 48- 72 цаг хадгална. Нийт эмчлүүлэгчдийнхээ аюулгүй байдлыг хангахын тулд өглөө бүр дээж авдаг. Энэ нь ямар нэгэн байдлаар хоолны хордлого, ходоод гэдэсний хямрал гарсан үед дээжээ шинжилгээнд явуулдаг байгаа. Хаанаас, юунаас болж вэ, эсвэл гаднаас авсан хоол унднаас болсон уу гэдгийг шинжилдэг дээ. Тиймээс эмчлүүлэгчдийнхээ аюулгүй байдал, эрүүл ахуйг нь хангах үүднээс байнга дээж авдаг. Энэ бол бидний хийх ёстой үүрэгт ажил шүү дээ. Гэхдээ эмчилгээнд зориулсан хоол унд болохоор өнөөг хүртэл  ямар нэгэн асуудал гарч байгаагүй.  

 

 

-Таны өглөө хэрхэн эхэлдэг вэ. Өдөрт хичнээн хүний хоол бэлтгэдэг вэ?

 

-Манай 11 тогооч сар бүр ээлжлээд сахарын өвчтэй хүний хоол, харвалтын өвчин,  элэг цөс, сонгомол тасаг, ажилтан, ажилчдын хоол гээд нийт зургаан нэр төрлийн хоол бий. Миний хувьд элэг, цөсний тасагт  найман жил тасралтгүй ажилласан. Одоогоор би нийт эмч, эмнэлгийн ажилтан, ажилчдын хоолыг хийж байна. Өглөө 6:30 цагт  ажилдаа ирнэ. Өөрийнхөө бүх хувийн бэлтгэлээ хангана. Дараа нь хоол үйлдвэрлэх зааландаа орно. Манайд нийтэд үйлчилдэг зоогийн газар гэж  бий. Олон төрлийн салат, хоолоо гаргаж бэлдэнэ. Өдөр 11:00-14:00 цагийн хооронд нийтэд үйлчилнэ. Хоолоо борлуулна. Үдээс хойш нь эмнэлэгт 80-100 ээлжийн  ажилтан, ажилчин хонодог. Эдгээр хүмүүсийн оройн ээлжний хоолыг хийж түгээдэг. 

 

-Мэдээж хоолны жор бүр өвчин өвчнөөсөө хамаараад өөр, өөр байх?

 

-Тэгэлгүй яах вэ. Элэг цөсний тасгийн хоолыг бэлдээд найман жил болсон. Миний ойлгосон зүйл бол зөв  хоололтоор эрүүл саруул байж болдог гэдгийг ойлгосон. Элэг цөсний хоол нь долоон өдрийн долоон төрлийн зэстэй. Долоо  хоног бүр өлөн элгэн дээр нь өөр, өөр төрлийн шүүс өгдөг. 07:00 цагт  шүүс өгдөг. Дараа нь долоон  өөр төрлийн будаа өгдөг. 11:00 цагт хөөрүүлсэн сүү өгдөг. 13 :00 цагаас нэг, хоёр дугаар болон иж бүрдэл хоол өгдөг.  16:00 цагт бүх төрлийн жимсний шүүс пулчик өгдөг. Орой 19:00 цагаас хоол  болон хярам өгнө. 21:00 цагт тараг өгдөг. Ер нь хоёр цаг тутамд тухайн хүний шим тэжээлийг хангахуйц хоолоор үйлчилдэг байгаа. 

 

-Ниймгийн талын асуудлаа хэр шийдэж байна вэ?

 

-Төрийн байгууллага учраас цалингаа цагтаа авдаг. Эмнэлэг , эрүүл мэндийн байгууллагын салбарын цалин энэ тэр бага гэж ярьдаг. Гэхдээ сэтгэл байвал болгодог, хүргэдэг гэдгийг өөрийн биеэр туулж байгаа. Бид хүний төлөө эмч сувилагч шиг тангараг өргөсөн хүмүүс. Дээрээс нь хүний төлөө үйлчилдэг болохоор цалин болоод нийгмийн асуудалдаа сэтгэл дундуур байх тохиолдол байдаггүй. Амьдралдаа хангалттай хүрэлцэхүйц байлгахыг хичээдэг. Би ам бүл 4- үүлээ. Би нэг охин, нэг хүүтэй. Сайхан хамт олон, байгууллагынхаа буянд хүүгээ дээд сургууль төгсгөсөн. Охин маань одоо 4 дүгээр дүгээр анги. 

 

-Таныг нийгмийн идэвхи сайтай гэж хамт олон тань үнэлж явдаг юм билээ?

 

-Эмнэлэгтээ би 16 дахь жилдээ ажиллаж байна. Миний залуу нас энэхүү эмнэлэгт шууд холбоотой. Эмнэлгээс зохион байгуулсан бүхий л ажилд тасгаа төлөөлөөд байнга оролцдог. Миний үүрэг. Тиймээс оролцох ёстой гэж боддог. Ямар нэгэн тэмцээн, уралдаанд багаараа оролцдог бид. Шагналт байранд  багаараа зөндөө л шалгарч байлаа. Мөн ажиллаж байх хугацаандаа Хүнс хөдөө аж ахуйн  яамны Хүндэт жуух, Эрүүл мэндийн яамны Хүндэт жуух бичгээр шагнуулсан . Аав маань насаараа л байгууллагад удирдах ажил хийж байсан. Олон дунд ажиллахдаа заавал манлайлагч байх ёстой. Санаачлагч байх ёстой гэж  захьдаг. Тиймээс аавынхаа захиас сургааль, хүмүүжлээр явдаг даа. Чадах чадахгүй нь хамаагүй нийгмийн идэвхтэй байж тэргүүлж байх ёстой л гэж захьдаг даа. Олон хүн хооллож буянтай ажил хийдэг болохоор аав минь урт удаан наслаж байгаа байх гэж  үргэлжид бодож, талархаж, баярлаж явдаг. Мөн энэ 6 дугаар сарыг манай эмнэлэг "Дэмжин туслах тасаг албадын нэрэмжит сар" болгон зарласан байгаа. Иймд дэмжин туслах тасаг, албадын хамт олондоо нэрэмжит сарын мэндийг хүргэе. 

 

-Ярилцсанд баярлалаа. 

 

С.Наран

2017.06.29

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

М.Билэгт: Нэгнийгээ үхтэл нь зодож байхад бусад нь зүгээр л хараад зогсож байсанд харамсч байна

...

Дэлгэрэнгүй » 2018.08.16

Зам засварын ажил энэ сарын 25-нд бүрэн дуусна

...

Дэлгэрэнгүй » 2018.08.10

Ангийн мах олон нийтийн сүлжээнд тавьсан иргэдийг торгоно

...

Дэлгэрэнгүй » 2018.08.10

ЗТХЯ-ны газрын дарга нар муудалцан, нэгнийхээ амь насыг хөнөөжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.08.10

Орон нутагт зам тээврийн осол нэмэгджээ

...

Дэлгэрэнгүй » 2018.08.10

БНХАУ Монголд 4.1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.08.10

Шинэ авто зогсоолын ажил дуусч байна

...

Дэлгэрэнгүй » 2018.08.03

Нэгдүгээр ангид 34368, цэцэрлэгт 114 мянган хүүхэд хамрагдана

...

Дэлгэрэнгүй » 2018.08.03

Үндсэн хуультай холбоотой ном хэвлэгдэн гарлаа

...

Дэлгэрэнгүй » 2017.07.05

Б.Батбаяр: Хөгжлийн банк 200 сая долларын зээлийн асуудлыг шүүхэд шилжүүлнэ

...

Дэлгэрэнгүй » 2017.09.14

”Эх яагаад эндэв” 2012-2015 онд хийсэн судалгааны үр дүнг танилцууллаа

...

Дэлгэрэнгүй » 2017.02.17

Алтан амь аварсан ачит ”Өрхийн эмч нар”

...

Дэлгэрэнгүй » 2017.05.23

Талийгаачтай хамт байсан залуус мансууруулах бодис хэрэглэсэн нь тогтоогджээ

...

Дэлгэрэнгүй » 2017.03.16

МАХН-ын Бага чуулганаас МАН-д хандаж уриалга гаргалаа

...

Дэлгэрэнгүй » 2016.04.21

СХД-ийн Засаг дарга М.Чинболдыг хуулийн дагуу огцруулсан болохыг мэдэгдэв

...

Дэлгэрэнгүй » 2016.05.02

Б.Батхишигт сунгах таны гар, халуун сэтгэл яг одоо л хэрэгтэй байна

...

Дэлгэрэнгүй » 2016.05.04

Ж.Мөнхбат: Гурван сая ам.доллар дансаар нь орж ирсэн баримт нь байна. Энэ ямар учиртай юм бэ?

...

Дэлгэрэнгүй » 2017.11.02

Д.Оюунхорол: Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээг тэлэхээр ажиллаж байна

...

Дэлгэрэнгүй » 2017.08.28

Замын хөдөлгөөний түр зохицуулалтыг бямба гаригаас эхлүүлнэ

...

Дэлгэрэнгүй » 2016.01.19

Ноён бондгорын дуучин гэргийтэй танилц

...

Дэлгэрэнгүй » 2018.03.22

Нийслэлийн 18-30 насны иргэдийг Улаанбурхан өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалтад хамруулна

...

Дэлгэрэнгүй » 2016.04.08

ХУД-ийн 302 өрх айл хууль ёсны газартай болло

...

Дэлгэрэнгүй » 2015.07.30

Сувдан загас, матар, могойн арьсан эдлэлийг Монголд хамгийн хямдаар

...

Дэлгэрэнгүй » 2016.11.07

Улсын онцгой комиссоос мэдээлэл хийлээ

...

Дэлгэрэнгүй » 2016.03.04