Д.Оюунхорол: Ногоон хөгжлийг Монгол Улсад цогцлооход хүүхэд, залуусын оролцоог дэмжин ажиллаж байна


 

        БОАЖ-ын сайд Д.Оюунхорол JCI байгууллагаас зохион байгуулж буй Ази номхон далайн бүсийн манлайлагч залуусын нэгдсэн чуулганы Ногоон хөгжил  форумд  “Монгол Улсын ногоон хөгжлийн асуудал ба залуусын оролцоо” сэдэвт илтгэл тавилаа. Ази номхон далайн бүсийн манлайлагч залуусын нэгдсэн чуулганд 40 гаруй орны 3500 гаруй залуу оролцож байгаа бол “Ногоон хөгжил” салбар форумд байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 300 гаруй залуу манлайлагч хүрэлцэн ирсэн юм.

 

Уншигч та бүхэнд БОАЖ-ын сайд Д.Оюунхоролын илтгэлийг бүрэн эхээр нь хүргэж байна.

 

Эрхэм хүндэт зочид, төлөөлөгчдөө,

Хатагтай, ноёд оо,

Ази, Номхон Далайн бүсийн манлайлагч залуусын чуулганд хүрэлцэн ирж, дэлхий нийтийн хөгжлийн шинэ загвар болсон Ногоон хөгжлийн талаар хамтдаа хэлэлцэж, эерэг өөрчлөлтийг бүтээхээр энд хуран цугларсан Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэж, Монгол оронд тавтай морилон саатахыг урьж байна.

 

Дэлхий дахинаа тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг дэвшүүлж, улс орон бүр хөгжлийн бодлогоо энэхүү үзэл баримтлалд нийцүүлэн, өнөөгийн хэрэгцээгээ хангаад зогсохгүй, ирээдүй, хойч үеийн тэгш эрхийг хангасан байдлаар авч үзэж байгаа энэ үед, олон улсын ЖиСиАй байгууллага Ази Номхон далайн бүсийн чуулганаа Монгол улсад зохион байгуулж байгаа нь ихээхэн завшаантай явдал юм. 

 

Чухамдаа байгаль орчин, нийгэм, эдийн засгийн асуудлыг цогцоор нь уялдаатай авч үзэх нь тогтвортой хөгжилд хүрэх гол зарчим бөгөөд хүн бүрийн тэгш эрх, оролцоог хангасан ногоон хөгжлийг цогцлооход даян дэлхийн болон монгол залуусын санаачилга, хувь нэмэр, хамтын ажиллагаа ихээхэн ач холбогдолтой гэж манай яам үздэг. Манай гарагийн байгаль орчиндоо ээлтэй, гэгээлэг ногоон ирээдүй залуучууд, залуу лидерүүд та бүхний гарт байна. 

 

2017 онд дэлхийн байгаль хамгаалах өдрийг “Хүн байгалийн хүйн холбоо” сэдвийн доор тэмдэглэх шийдвэрийг НҮБ-аас гаргасан нь байгаль эхээ хайрлах, түүнд талархахыг уриалсан хэрэг билээ. Монголчууд бид олон зууны турш байгаль дэлхийгээ шүтэн амьдарч ирсэн сайхан уламжлалтай ард түмээн. Монголын аль ч нутагт онголон тахиж хамгаалсан, нутгийн зон олны шүтэн биширдэг уул, ус, ургаа мод олныг үзэж болно. Ялангуяа хур бороо хайрладаг хөх тэнгэр, хангай дэлхийгээ нүүдэлчин монголчууд эртнээс гүнээ хүндэлж, түүнийг дагасан ёс заншил, шашин шүтлэгийн арвин их өв санг хуримтлуулсан билээ. Монголчуудын нүүдлийн соёл бол хатуу ширүүн уур амьсгал, байгальд олон зуун жилийн турш дасан зохицсон хүний нөр их тэмцлийн үр дүн юмаа.     

 

Гэхдээ өнөөгийн Монгол улсын ногоон хөгжилд тулгамдаж байгаа бэрхшээлүүд нилээд байнаа. Хорь гаруйхан жилийн өмнө Монгол Улс нийгэм эдийн засгийн нэг системээс нөгөө системд шилжих ихээхэн ярвигтай замыг эхлүүлсэн.  Энэ шилжилтийн үе бидэнд олон ололт, сургамж, эерэг сөрөг үр дагаврыг авчирсан ч өнөөдөр манай улс ардчилал, шинэчлэлийн замд эргэлт буцалтгүй орж чадлаа. Энэхүү шилжилтийн үеэс үүдэлтэй ядуурал, байгаль орчны доройтол зэрэг зарим асуудал нь өнөөгийн ногоон хөгжлийн сорилт болсоор байгаа билээ.

 

Нөгөөтэйгүүр монголчууд бид нэг талыг харсан шийдвэр гаргах боломжгүй хөгжлийн хэд хэдэн сонголтын өмнө ирээд байна. Тухайлбал, шинэчлэл үү эсвэл уламжлал уу, нүүдэлчдийн үнэт зүйлс илүү чухалуу эсвэл зах зээлийн ашиг олох зарчим чухал уу, нүүдэлчний эрх чөлөөтэй дураараа сэтгэлгээ юу эсвэл хот газрын хатуу дүрэм журамтай баригдмал байдалд орох уу гэсэн аль нэгийг нь орхигдуулж боломгүй мөртлөө хослуулан шийдэхэд ярвигтай асуудлуудтай тулгарч байна.

 

Түүнчлэн Монголын ногоон хөгжлийн нэг томоохон сорилт нь уур амьсгалын өөрчлөлт болоод байна. Манай оронд уур амьсгалын өөрчлөлт дэлхийн дунджаас илүү эрч хүчтэй явагдаж байна. Сүүлийн 70 гаруй жилийн хугацаанд агаарын жилийн дундаж температур 2.1 хэмээр дулаарсан нь дэлхийн дундажаас 3 дахин их байна. Үүний улмаас гол ус хатаж ширгэх, мөнх цэвдэг, мөстөл хайлах, хөрс бэлчээр доройтон цөлжих, ган, зуд, салхи шуурга зэрэг байгаль, цаг агаарын аюулт үзэгдлийн давтамж, эрч нэмэгдэж байна.

 

Ногоон хөгжилд тулгамдаж байгаа асуудлыг даван туулах зорилгоор Монгол Улсын Их Хурлаар Уур амьсгалын өөрчлөлтийн Парисын хэлэлцээрийг 2016 оны 9-р сард соёрхон баталж даян дэлхийн нийтлэг зорилгод нэгдэж байгаагаа батлан харуулсан.

 

Ногоон хөгжлийг Монгол Улсад цогцлооход хүүхэд залуучуудын оролцоог дэмжих зорилгоор БОАЖЯ-ны зүгээс тогтвортой хөгжил, ногоон хөгжлийн суурь зарчмууд, байгальд ээлтэй ногоон амьдралын хэв маягийг хүүхэд, залууст таниулах, мэдлэг олгох чиглэлээр олон улсын байгууллага, төсөл хөтөлбөртэй хамтран ажиллаж, сургалтын хөтөлбөр, гарын авлага боловсруулан хэвлүүлж, 96 сургагч багш бэлтгэн, 190 гаруй удаагийн сургалт, семинарыг зохион байгуулснаар 7800 орчим хүнийг хамруулан сургаад байна.

 

Түүнчлэн, хүүхдийн сурах орчныг ая тухтай байлгах үүднээс сургууль, цэцэрлэгийн жишиг ногоон барилга байгуулах, ногоон зээлийн сан, эко урамшуулал, татварын хөнгөлөлт зэрэг эдийн засгийн хөшүүргүүд бий болгох, орон нутагт эко сургууль, байгаль хамгаалах клүбүүдийг дэмжих ажлыг манай яам хэрэгжүүлж байна. Эко сургуулийн хүүхдүүд орчноо цэвэр байлгах, мод тарих, байгаль орчны төрөл бүрийн сурталчилгаа хийхэд маш чухал хувь нэмэр оруулдаг юм.

 

Залуучууд, хүүхдүүдийн эх дэлхийгээ хайрлан хамгаалах, байгальд ээлтэй хандлага, зөв дадлыг төлөвшүүлэхэд чиглэсэн шинэ санаа, үйл хэргийг үлгэрлэн манлайлах хүсэл эрмэлзлэлийг дэмжих зорилготой “Ногоон элч” санаачилгыг өрнүүлэн ажиллаж, үүнд 10 гаруй их, дээд сургуулийн оюутан залуус нэгдээд байна.  

 

Дэлхийн дөч шахам орноос Монгол улсад хуран чуулж байгаа залуус та бүхэнд хандаж манай монголын “биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас” гэдэг ардын зүйр цэцэн үгийг хэлж өгөхийг хүсч байна. Энэ үгний утга учир бол өнөөдрийн бидний ярьж байгаа ногоон хөгжил, ногоон амьдралын хэв маягийн асуудалтай ихээхэн холбоотой юм. Чухамдаа байгаль дэлхийдээ ээлтэй бусдад тустай байх гэдэг нь хувь хүнээс, өрх айл бүрээс эхэлж байж улс орны томоохон хэмжээний өөрчлөлт болох учиртай. Энэ утгаараа та бүхэн бол хувь хүний түвшнээс даян дэлхийн түвшинд эерэг өөрчлөлт хийх зоригтой зөв шийдвэрийг өөрсөддөө гаргаад энэ мөрөөдөлдөө хүрэх эхний томоо алхмаа хийж байгаад чинь би талархан баяр хүргэж байна.

 

Та нар бол өөрийн эх орондоо аз жаргалтай, айх аюулгүй ногоон амьдралыг цогцлооход үнэтэй хувь нэмэр оруулах маш чухал хүмүүс бөгөөд бусдыг араасаа үлгэрлэн дагуулах ирээдүйн манлайлагчид билээ.

 

Иймд та бүхний энэ ариун үйлсэд би өндөр амжилт, аз хийморийг хүсэн ерөөж байна.

Мөн та бүхнийг өнөөдрийн хэлэлцүүлгээр олон чухал зүйлсийг бие биенээсээ суралцаж, хийж бүтээх шинэ санаа олж,  мэдлэг, туршлагаа хуваалцана гэдэгт бат итгэлтэй байгаагаа илэрхийлж чуулганы үйл ажиллагаанд амжилт хүсье. 

 

Баярлалаа.


2017.06.09

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Л.Энхболд охиныхоо компаниар 1,2 тэрбум төгрөг ЖДҮХС-гаас завшжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.12.07

Латин бүжгийн формэйшн төрөлд Монгол хүн дэлхийн аварга боллоо

...

Дэлгэрэнгүй » 2018.12.04

Ч.Раднаабазар: Тусгай хамгаалалттай газарт олгосон 65 зөвшөөрлийг цуцалсан

...

Дэлгэрэнгүй » 2018.12.04

Оюутнуудыг тэтгэлэгт төсөлд оролцохыг урьж байна

...

Дэлгэрэнгүй » 2018.12.04

ОБЕГ: Иргэд хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, хамтран ажиллалаа

...

Дэлгэрэнгүй » 2018.12.04

Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхий сайдын зөвшилцөх бичигт хариу өглөө

...

Дэлгэрэнгүй » 2018.12.04

Нисэх, Телевиз орчмоор агаар хамгийн их бохирдолтой байна

...

Дэлгэрэнгүй » 2018.12.04

Малын түүхий эдийн үнийн мэдээллийг малчдад мессежээр хүргэдэг болно

...

Дэлгэрэнгүй » 2018.12.04

Газар тариалангийн зориулалттай шинэ техник, тоног төхөөрөмжүүдийг хүлээн авлаа

...

Дэлгэрэнгүй » 2018.12.03

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Цэцэд ханджээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.29

Этүгэн их сургууль магистр, докторын ангидаа дараах мэргэжилүүдээр элсэлт авч байна

...

Дэлгэрэнгүй » 2017.09.22

Хүүхдийн мөнгийг олгоно

...

Дэлгэрэнгүй » 2016.01.04

Б.Булганы бие муудаж, нарийн шинжилгээ хийлгэж эхэлжээ

...

Дэлгэрэнгүй » 2016.04.27

СТА A.Ганчимэг: Эрэгтэй хүний дүрд тоглоно гэдэг бол миний хувьд маш хүнд даваа

...

Дэлгэрэнгүй » 2016.03.14

Хүүхдийн найрал дууны гала концерт Пүрэв гарагт болно

...

Дэлгэрэнгүй » 2015.10.27

Ой, хээрийн түймэр бүртгэгдэв

...

Дэлгэрэнгүй » 2016.07.05

Цензургүй Яриа - Д.Ганцэцэг МУСТА

...

Дэлгэрэнгүй » 2016.03.22

Үндэсний их баяр наадмыг 2 тэрбум 981 сая төгрөгөөр зохион байгуулна

...

Дэлгэрэнгүй » 2018.05.30

Гадаадын жуулчдын аюулгүй байдлыг хангана

...

Дэлгэрэнгүй » 2017.01.25

ТАНИЛЦ: УИХ-ын 2016 оны ээлжит сонгуулийн хамгийн хамгийн

...

Дэлгэрэнгүй » 2016.07.01

М.Зоригт сайд шүүхийн шийдвэр биелүүлэх гэж “УБТЗ”-ыг эргэлээ гэж үү

...

Дэлгэрэнгүй » 2015.10.14

АН сонгуулийн мөрийн хөтөлбөрөө баталлаа

...

Дэлгэрэнгүй » 2016.04.19

Эмийн монополь “Энто”-гийнхан Кагоцел нэрт хямд эм нийлүүлэхээр хөөцөлдөж явна

...

Дэлгэрэнгүй » 2018.11.21

БОАЖЯ-ны нээлттэй хаалганы өдөрлөг болж өндөрлөлөө

...

Дэлгэрэнгүй » 2017.06.06