Сөүлийн гудамжийг “Шөнийн гэрэлт гудамж” болгох тохижилтын ажилтай танилцав


НИТХ-ын дарга Ц.Сандуй, нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү, Улаанбаатар хотын ерөнхий менежер Т.Гантөмөр болон бусад холбогдох албаныхан Сөүлийн гудамжийг “Шөнийн гэрэлт гудамж” болгох тохижилтын ажилтай өнөөдөр танилцав.

Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын боловсруулсан зургийн дагуу 440 метр урт газрын сул шороон хөрс бүхий талбайг хатуу хучилттай болгож явган замыг нэмэгдүүлэх, олон нийтэд зориулсан үзвэрийн дэлгэц, амралтын суудал бий болгох, ногоон байгууламжийн нөхөн сэргээлт, сэлгэлт, авто зам болон явган замын гэрэлтүүлэг, гэрлэн чимэглэл зэрэг орчны тохижилтын ажлыг хийж байна.

НИТХ-ын дарга Ц.Сандуй “Өнөөдөр НИТХ-ын төлөөлөгчид Улаанбаатар хотын хаврын тохижилт, ногоон байгууламжийн ажилтай танилцаад явж байна. Тухайлбал, Эскадрилийн хөшөөнөөс Сүлжмэлийн үйлдвэр хүртэлх 13.6 км авто замын хоёр талаар хийгдэж буй  ногоон байгууламж орчны тохижилтын ажилтай танилцлаа. Мөн нийслэлийн томоохон эмнэлгүүдийн гаднах талбайн тохижилт, ногоон байгууламж, авто зогсоол зэрэг ажлын явцтай танилцлаа. Хамгийн сүүлд бид Сөүлийн гудамж буюу “Шөнийн гэрэлт гудамж” төслийн үйл ажиллагаатай танилцахаар ирээд байна.

НИТХ тохижилтын ажилд эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаа хэдий ч иргэдийн тав тухтай орчныг бүрдүүлэх зорилгоор нэлээн зоиргтой алхамуудыг төсвийн тодотголоор хийлээ. Удахгүй болох улсын баяр наадмаас өмнө эдгээр тохижилтын ажил бүрэн дуусах юм. Бидний төлөвлөсөн ажлын 80 гаруй хувь нь хийгдээд явж байна. Наадам гэхэд бүрэн дуусах боломжтой байна. Томоохон хотуудад Шөнийн гудамж гэж байдаг. Түүнтэй адил залуучуудын зүгээс Улаанбаатар хотод Шөнийн гудамж байх ёстой гэсэн үүднээс тус гудамжийг тохижуулж байна” хэмээсэн юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


2017.06.05

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Этүгэн их сургуулийн цахим бүртгэл 24 цагаар явагдаж байна

...

Дэлгэрэнгүй » 2018.07.03

МҮИС-ийн 20 жилийн ойн онцгой бэлэг задарлаа

...

Дэлгэрэнгүй » 2018.07.02

М.Энхболд: Шанхайн ХАБ-д Монгол улсыг шууд элсүүлж, Д.Гантулгыг авч үлдээгүйн төлөө л надад уурлаад эхэлжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.07.02

Эрдэнэт бол зууны төдийгүй мянганы манлай бүтээн байгуулалт

...

Дэлгэрэнгүй » 2018.07.02

Газраа зориулалтаар нь ашиглаагүй бол арга хэмжээ авна

...

Дэлгэрэнгүй » 2018.07.02

Жорлонгоо өөрчилье буюу Гандангаасаа эхэлье…

...

Дэлгэрэнгүй » 2018.07.02

Их, дээд сургуулиудын бүртгэлийн хуваарийг танилцуулж байна

...

Дэлгэрэнгүй » 2018.07.02

Сайнаар өөрчлөх 1 санал хөтөлбөр амжилттай хэрэгжиж дууслаа

...

Дэлгэрэнгүй » 2018.07.02

Тээврийн хэрэгслийн нэвтрэх чадвар нэмэгдэж, замын ачаалал буурчээ

...

Дэлгэрэнгүй » 2017.08.18

АСЕМ-ын Сангийн сайд нарын уулзалт болно

...

Дэлгэрэнгүй » 2016.06.09

Манай улсад 20 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл олгохоор болжээ

...

Дэлгэрэнгүй » 2016.07.22

Ц.Даваасүрэн МАН-ын УЗ-ийн гишүүнээр сонгогджээ

...

Дэлгэрэнгүй » 2016.04.19

Д.Дорлигжав ЦЕГ-ын дарга Р.Чингисийг албан үүргээс нь чөлөөлөх хүсэлтийг хүргүүллээ

...

Дэлгэрэнгүй » 2016.04.20

Автобусанд хөдөлгөөнт камер байршуулж эхэллээ

...

Дэлгэрэнгүй » 2017.04.04

Ипотекийн зээлийн санхүүжилтийг олгож байна

...

Дэлгэрэнгүй » 2017.04.05

ЭКО-гийн рекламыг хааж, компанийг нь татан буулгая

...

Дэлгэрэнгүй » 2016.03.10

A PHP Error was encountered

Severity: Warning

Message: mysql_fetch_array() expects parameter 1 to be resource, boolean given

Filename: views/tabnews.php

Line Number: 147