Д.Зууннаст: Шүд цооролт бол халдварт өвчин шүү дээ

img_5896

Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн харьяа Хайлааст дахь Хүүхдийн амбулаторийн шүдний эмч Д.Зууннасттай ярилцлаа. 

-Шүдний өвчлөл сүүлийн үед элбэг болоод байгаа. Шүдний өвчлөл нэмэгдэх гол шалтгаан  нь юу байна вэ?

-Сүүлийн үеийн судалгаагаар хүүхдүүдийн дунд шүд цооролтын өвчин их байгаа. Харин насанд хүрэгчдэд шүдгүйтэл буйлны үрэвслийн өвчин маш ихээр зонхилж байна. Сүүлийн үеийн  судалгаагаар 3-5 настай хүүхдүүдийн дунд 79 хувь цооролт, 6-8 настай хүүхдүүдийн дунд 85 хувь цооролт, харин 12 настай хүүхдийн дунд 90 гаруй хувь нь цооролт зонхилж байна. Насанд хүрэгчдийн дунд 90 дээш хувиар цооролттой байна гэсэн үнэлгээ гарч байгаа. Энэ нь ихэвчлэн хоол хүнсний хэрэглээ, түүний найрлага давтамжтай холбоотойгоор шүд цоорлын өвчин элбэгшиж байна. Улс хөгжих тусам түүнийг дагаад шүдний өвчлөл, цооролт нэмэгдэж байна. Дээрээс нь хоол хүнсний  хэрэглээ өөрчлөгдөөд, түүнээс үүдэлтэй шүдний өвчлөл нэмэгдэж байгаа юм.

-Шүдний өвчлөлөөс хэрхэн сэргийлэх боломжтой вэ?

-Мэдээж сэргийлэх арга замууд бий. Хүүхдүүд болон эцэг эхийн оролцоо маш чухал. Дан ганц шүдний эмч нар зүтгээд барахаа, дийлэхээ байсан. Тиймээс эцэг, эхчүүд гэр бүлийнхэн нь маш их үүрэг рольтой оролцмоор байгаа юм. Тухайлбал, хооллох давтамжийг маш сайн зохицуулмаар байна. Амны хөндий шүлсээрээ цэвэрлэгдээд явдаг. Өөрөөрөө цэвэрших механизм өдөрт таван удаа явагддаг. Хооллох давтамж нь ойртоод, амттан идэх давтамж хэрэгцээ нь ихсээд эхэлбэл амны хөндий бохирдож, шүдний цооролт үүсээд байна.

Тиймээс хүүхдүүдийнхээ хооллох давтамжийг хянах, шүд цэвэрлэх асуудлыг эцэг, эхчүүд өөрсдөө маш сайн хянаж, сайтар угаалгах хэрэгтэй. Ядаж шөнө орой унтахад нь шүдийг нь маш сайн угаалгаад, унтуулах ёстой. Ингэснээр тодорхой хэмжээнд цоорлоос урьдчилан сэргийлэх боломжтой. Мөн зургаан сар тутамд заавал гэр бүлээрээ шүдний эмчид үзүүлээд, амны хөндийгөө ямар түвшинд байгааг мэдэж, эмчээс зөвлөгөө аваад явах бүрэн боломжтой. Тэгэхээр тухай тухайн үед арга хэмжээнүүд аваад явбал, өвдсөнийхөө дараа бус өмнө нь урьдчилан сэргийлэх боломжтой юм.

-Шүд цоорч, буйл өрөвсөхөөр хүний ходоод доторт сөргөөр нөлөөлдөг  байх?

-Тэгэлгүй яах вэ. Шүдний өвчнөөс болоод бүх төрлийн өвчин үүсч байгаа. Хүүхдүүдийн дунд тархалттай байгаа бөөрний үрэвсэл, ангин зэрэг өвчнүүд бүгд цоорхой шүднээс болж байна. Бактериудаа залгиад байгаа учраас бүхий л эрхтэндээ нөлөөлж байна гэсэн үг.

-Шүднээс болж хорт хавдар үүсэх боломжтой юу. Ийм мэдээлэл байх юм?

-Шууд хамаарал нь харьцангуй бага шүү дээ. Гэхдээ нөлөөлж болохыг үгүйсгэхгүй.

-Хүүхдийн сүүн шүдийг авхуулж болох уу?

-Сүүн шүдийг ерөнхийдөө авахгүй гэдэг болчихсон. Учир нь дараагийн шүд буюу байнгын шүдний байр зайг  хадгалж байх үүрэгтэй. Гэтэл эрт авснаар дараагийн шүднүүд нь байрлал нь өөрчлөгдөөд  дараагийн шүд гажигтай ургана. Түүнчлэн хоршилт алдагддаг. Эрүүнд гажиг үүсэх зэрэг согогууд үүсэх боломжтой. Хэл ярианд нөлөөлдөг. Гэхдээ бүүр буглаа нэвчээс үүссэн хүндрэл өгсөн ямар ч эмчилгээгүй болсон сүүн шүдийг авч байгаа. Бусад тохиолдолд аль болох эмчилгээ хийх, унатал нь авч үлдэхийг хичээж байна. Тэгэхээр сүүн шүдийг эрт авхуулах нь буруу юм.

-Гажиг заслын аппаратыг  хаана, хаана хийдэг вэ?

-Шүд эрүү нүүрний төв, эх нялхас эрүүл мэндийн үндэсний  төв дээр хийгдэж байгаа. Бусад улсын эмнэлгүүдэд байхгүй. Харин хувийн эмнэлгүүдэд хийгдэж байгаа.

-Шүдийг нь авах буруу эсвэл зөв гээд л байх юм. Яг аль нь зөв юм бэ?

-Шүдийг авхуулах ёсгүй. Шүдийг авхуулаад байвал нэгдүгээрт хооллох чадвар чинь буурна.  Гэдэс ходоодонд  нөлөөлнө. Дараа нь хоршилт алдагдана. Гоо сайхны хувьд мөн л сөрөг нөлөөтэй. Тиймээс аль болох эмчилгээ хийлгэх хэрэгтэй.

-Хүүхдийн шүднүүд ургаж байхдаа хорхой идсэн тохиолдол олон байна. Дараагийнх нь шинэ шүд хүртэл мөн л ялаагүй. Энэ тохиолдолд яах вэ?

-Шүд цоорох  өвчин бол халдварт өвчин шүү дээ. Тэрийг маш сайн ойлгох хэрэгтэй. Гэр бүлийн болон ойр дотныхоо хүнээс дамжуулж авч байгаа. Жирэмсэн эхчүүд төрсөн болон төрсний дараа маш их цооролттой байдаг. Хүүхдэдээ хоол унд өгөх, үнсэх гэх байдлаар дамжуулдаг. Бактер нь шүд ургахаас өмнө аль хэзээний бэлтгэгдсэн байдаг. Тэгээд шүд ургалаа. Ургахаар нь цоорчихдог. Тэгэхээр шууд халдварын замаар дамжиж байгаа. Төрөхөөсөө өмнө шүдээ сайтар эрүүлжүүлэх хэрэгтэй. Тэгж байж хүүхдэдээ халдвар тараахгүй.

-Шүдний цооролт хүүхдийн өсөлтөд нөлөөлдөг гэх юм. Ийм байх боломжтой юу?

-Боломжтой. Япон болон АНУ-ын эрдэмтдийн хийсэн судалгаа бий. Тэр нь нэг хүүхдийн аманд зургаагаас дээш шүд цооролттой хүүхэд бол үеийнхнээсээ хоёр кг -аар бага жинтэй. Шүд цоорхой учраас зажиллах процесс нь алдагдчихсан гэсэн үг. Хоол тэжээлийн дутагдалтай байдаг. Зажилах процесс нь уураг тархийг маш их хөгжүүлдэг. Тиймээс энэ процесс нь алдагдахаар оюун ухааны хувьд хоцрогдолтой байх магадлалтай.

-Үйлчлүүлэгчдийн гол зовиур нь юу байна вэ?

-Цооролт маш их байдаг. Дээрээс нь шүдний холбоос эдийн үрэвсэл маш их байдаг.

С.Наран

2017.05.23

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Б.Баатархүү:Талийгаач "Ч"-ийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа

...

Дэлгэрэнгүй » 2018.12.17

Намыг бусниулагч, ЖДҮ-чин Д.Амарбаясгалан албан тушаалаасаа огцорч, МАН-ын 200 мянган гишүүнээс уучлалт гуйх ёстой!!!

...

Дэлгэрэнгүй » 2018.12.17

Ч.Энхбат: Хуулийг хэрхэн хэрэгжүүлэхээс үр дүн шууд хамаардаг

...

Дэлгэрэнгүй » 2018.12.17

Э.Бат-Үүл: Монголын төрт улс тарж бутарвал хариуцлагыг нь Ерөнхийлөгч Х.Баттулга хүлээнэ!

...

Дэлгэрэнгүй » 2018.12.17

Д.Оросоо: МАН тарах хууль зүйн үндэслэл бүрдсэн

...

Дэлгэрэнгүй » 2018.12.17

УИХ-ын гишүүн асан Ц.Шинэбаяр таалал төгсчээ

...

Дэлгэрэнгүй » 2018.12.17

Хоёр эзний нэг зарц буюу гэр бүлийн МАНАН-гийнхан

...

Дэлгэрэнгүй » 2018.12.17

Е.Зангар: Ардын намын ялалт авдаг ганц арга хэрэгсэл нь мөнгө

...

Дэлгэрэнгүй » 2018.12.17

Б.Баатархүү:Талийгаач "Ч"-ийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа

...

Дэлгэрэнгүй » 2018.12.17

УИХ-ын гишүүн асан Ц.Шинэбаяр таалал төгсчээ

...

Дэлгэрэнгүй » 2018.12.17

Д.Оросоо: МАН тарах хууль зүйн үндэслэл бүрдсэн

...

Дэлгэрэнгүй » 2018.12.17

Э.Бат-Үүл: Монголын төрт улс тарж бутарвал хариуцлагыг нь Ерөнхийлөгч Х.Баттулга хүлээнэ!

...

Дэлгэрэнгүй » 2018.12.17

Ч.Энхбат: Хуулийг хэрхэн хэрэгжүүлэхээс үр дүн шууд хамаардаг

...

Дэлгэрэнгүй » 2018.12.17

Намыг бусниулагч, ЖДҮ-чин Д.Амарбаясгалан албан тушаалаасаа огцорч, МАН-ын 200 мянган гишүүнээс уучлалт гуйх ёстой!!!

...

Дэлгэрэнгүй » 2018.12.17

Е.Зангар: Ардын намын ялалт авдаг ганц арга хэрэгсэл нь мөнгө

...

Дэлгэрэнгүй » 2018.12.17

Хоёр эзний нэг зарц буюу гэр бүлийн МАНАН-гийнхан

...

Дэлгэрэнгүй » 2018.12.17

Ойрын өдрүүдэд төв болон говийн аймгуудын нутгаар бороотой

...

Дэлгэрэнгүй » 2017.06.05

Р.Анхням: Оскарт оролцох эрхтэй кино ямар байдгийг хараарай

...

Дэлгэрэнгүй » 2017.10.16

БНСУ-руу ирэх сарын 1-нээс визтэй зорчихоор боллоо

...

Дэлгэрэнгүй » 2017.02.15

Төрийн банк Юнионпэй “Платиниум” картын нээлтээ хийлээ

...

Дэлгэрэнгүй » 2015.08.18

М.Отгонбаяр: Наадмыг зохион байгуулахад хоёр тэрбумыг төсөвлөсөн

...

Дэлгэрэнгүй » 2016.07.05

“Хөсөгтөн” хамтлагийнхан Японд

...

Дэлгэрэнгүй » 2016.01.29

Айлуудын халаалтыг ирэх сарын 15-нд өгнө

...

Дэлгэрэнгүй » 2017.09.11

Хасах 22 градустай ч халуун сэтгэлээр дүүрэн өдөр

...

Дэлгэрэнгүй » 2017.12.21