Мисс Т.Батцэцэг кино урлагт хүч үзэж анхны гол дүрээ бүтээжээ

 

“Дэлхийн мисс 2014”-т Монгол Улсаа төлөөлөн оролцож тухайн үедээ элэг нэгтнүүдийнхээ хайрыг хүртэн ард түмний мисс гэгдэж байсан мисс Т.Батцэцэгийн тухай сүүлийн үед сошиал орчинд багагүй шуугиан дэгдээд байгаа. Түүнийг О.Энхбаяр хэмээх залуутай дотно үерхэж,  найз залуутайгаа авахуулсан нүцгэн зургаа ил болгосон нь мисс хүн байж зохисгүй үйлдэл гаргалаа гэсэн олны хэл амыг дагуулаад байгаа. Тэр бүү хэл найз залууг нь хүмүүст мөнгө зээлээд түүнийгээ хэд дахин өсгөж авдаг мөнгө хүүлэгч гэсэн яриа ч гарсан.





 

Тэгвэл энэ тухай бид Т.Батцэцэгтэй утсаар холбогдон тодруулга авсанаа хүргэж байна.


С: Сайн байна уу Батцэцэг ээ? Сүүлийн үед өөрийн чинь хагас нүцгэн зургууд сайтуудаар гарч хүмүүс нэлээдгүй сөрөг хандлагатай байна. Бид энэ тухай тодруулга авах гэж холбогдож байгаа юм.

Б: Сайн байна уу? Харин тэр зургуудыг би ч бас харсан л даа. Энд нэг зүйлийг тайлбарлаж хэлэх нь зөв байх гэж бодож байна. Үнэндээ би Энхбаяртай ямар ч хайр сэтгэлийн холбоо байхгүй. Бид хоёр нэг кинонд бие биедээ хайртай хосуудын дүрийг бүтээсэн юм. Кино зурганд ашиглаж байсан зургийг тавиад мэдээ бичсэн байна лээ.


С: Аан тийм учиртай зураг байж ээ. Ямар кино гэдгийг нь асууж болох уу?

Б: Бололгүй яахав. Кадр нэрээрээ олонд танигдсан найруулагч П.Энхбаатарын найруулсан “Залуу нас” гээд кино байгаа. Кино маань маргааш нээлтээ хийх гээд манай кино багийнхан завгүй л гүйлдэж байна.


С: Нууц биш бол Батцэцэг энэ кинонд ямар дүр бүтээж байгаа вэ?

Б: Эмэгтэй гол дүрийн Гэрлээ гээд бүсгүйн дүрийг бүтээж байгаа. Кино маань ерөнхийдөө залуу насны алдаа оноо, тэмцэл, хайр дурлалыг адал явдалтайгаар харуулсан. Залуу хүн бүрийн заавал үзэх ёстой кино болсон гэж бодож байгаа.


С: Урьд нь кинонд тоглож байсан уу?

Б: Би өмнө нь “Хуримын сурприз” кинонд туслах дүрд тоглож байсан. Маргааш нээлтээ хийх “Залуу нас” кино маань миний анхны гол дүр бүтээж байгаа кино юм. Анх энэ кинонд тоглох санал хүлээж аваад зохиолоо уншчихаад залуусын хайр сэтгэлийн мөн чанарын тухай, мөнгөнөөс илүү үнэ цэнэтэй нандин зүйл байдаг гэдгийг харуулсан нь таалагдсан. Тэгээд л энэ кинонд тоглохоор шийдсэн дээ. Мэдээж мэргэжлийн жүжигчин биш учраас хэцүү бэрхшээлтэй зүйлс байсан ч түүнээс илүүтэйгээр сурсан мэдсэн зүйл маш их байсныг хэлмээр байна.


С: Киноны нээлт маргааш хаана, хэдэн цагаас болох вэ?

Б: Маргааш 19:00 цагаас Өргөө 3 буюу Шангриллагийн Imax-д нээлт болно.


С: Цаашдын уран бүтээл, ажилд нь амжилт хүсье.

Б: Баярлалаа. Та бүхний ажилд амжилт хүсье.

 

 

2017.05.12

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Хүнээ мартсан төр

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Дэлхий дахинаа авлигатай хийх тэмцлээр сонин сайхан юутай байна вэ?

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Гачуурт Арцатын аманд 153 өрх айлыг цахилгаанаар хангаж улсын комисст хүлээлгэн өгчээ

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Зөв тусгал: Бидний төсөөлснөөс ч илүү хөгжих боломж хүүхдэд бий

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Г.Наранбаатар: Хүүхэд насандаа сэтгэл зүйн гэмтэл авсан хүмүүс сэтгэл зүйн зөвлөгөө авахаар их ирдэг

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Монголын эдийн засаг гадны нөлөөнд эмзэг хэвээр байна гэж АХБ дүгнэжээ

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Селена Гоме Билл Мюррей нар гэрлэх үү

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Хятадын буцалтгүй тусламжаар 1008 айлын орон сууц барина

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Хэргийг сэргээн шалгуулахаар болжээ

...

Дэлгэрэнгүй » 2019.05.09

Язгуур урлагийн “Хөөмэй-Домог” тоглолтод урьж байна

...

Дэлгэрэнгүй » 2019.04.03

Д.Амарбаясгалангаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллалаа

...

Дэлгэрэнгүй » 2017.03.20

Б.Мөнгөнчулуун: Манай сургууль эрүүл, ёс зүйтэй, чадварлаг иргэдийг бэлтгэнэ

...

Дэлгэрэнгүй » 2016.04.19

Д.Оюунхорол сайдын урилгаар НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн дарга Монгол Улсад айлчилж байна

...

Дэлгэрэнгүй » 2017.09.14

Хаврын тариалалт 60.1 хувьтай үргэлжилж байна

...

Дэлгэрэнгүй » 2016.05.25

Шатахууны хомсдол өргөн хэрэглээний бүтээгдэхүүний үнэд шууд нөлөөлжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.01.31

Хөвсгөл нуур орчимд байгаль орчинд ээлтэй ариун цэврийн байгууламж барина

...

Дэлгэрэнгүй » 2017.04.27

Н.Цэрэнбат: Нэг сая жуулчин, нэг тэрбум ам.доллар мөрөөдөл биш

...

Дэлгэрэнгүй » 2017.11.17

“Ахмад настны хөгжил хамгааллын шинэчлэлийн бодлогын хэрэгжилт” үндэсний хоёрдугаар зөвлөгөөнийг зохион байгууллаа

...

Дэлгэрэнгүй » 2015.10.20

Зорчигч тээвэрлэлт хэвийн үргэлжилж эхэлжээ

...

Дэлгэрэнгүй » 2016.01.23

МАХН, ИЗНН-ынхан шударга сонгууль явуулахын төлөө жагсана

...

Дэлгэрэнгүй » 2016.04.29

М.Энхболд:Дөрвөн жил удирдлага болгох баримт бичгээ МАХН дөрөв хонолгүй өөрчилсөнд итгэл алдарсан

...

Дэлгэрэнгүй » 2016.04.20

Өнөөдөр болох үйл явдал

...

Дэлгэрэнгүй » 2016.03.21

“Элэгний эмч нарын хурлыг “Бэсрэг АСЕМ” гэхэд буруудахгүй”

...

Дэлгэрэнгүй » 2017.05.24

Өвчин дэгдсэний гол шалтгаан бодлого алдагдсаных

...

Дэлгэрэнгүй » 2016.04.25