“СмартКрафт” шилдэг технологи нэвтрүүллээ


 

      Хүний оюун санааны гайхамшгаар бүтсэн дэлхийн дэвшилтэт технологийг улс орон бүр л нэвтрүүлэхийг зорьж байна. Өнөөдөр нийгэм, эдийн засгийн байдал таагүй байгаа ч Монгол Улсад нэгэн шинэ дэвшилтэт технологи албан ёсоор үүд хаалгаа нээж, дэлхийн хөгжилд нэгэн шат ахилаа. Учир юу вэ гэхээр эрчим хүч болон автоматжуулалтын тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологиор дэлхийд тэргүүлэгч “АББ”  группийн цахилгааны шит самбарыг Монгол Улсад угсарч, үйлдвэрлэх эрхийг “СмартКрафт” компани албан ёсоор авчээ. Энэ бол яах аргагүй том дэвшил мөн гэдгийг газар дээр нь очсон хэн ч дуу алдмаар. Энэхүү шилдэг технологи үйлдвэрлэгч компанийн нээлтийн ажиллагаанд Эрчим хүчний сайд П.Ганхүү болон бусад албаны хүмүүс хүрэлцэн очсон юм. .Тус арга хэмжээг нээж “Смарт Крафт” ХХК-ийн ерөнхий захирал, ноён Я.Баасандорж хэлэхэд “2012 оноос хойш компанийн үйл ажиллагаа тасралтгүй, амжилттай өрнөсөөр 2017 онд АББ Группын цахилгааны шит самбарын бүтээгдэхүүн шийдлийг албан ёсоор эх орондоо угсарч, үйлдвэрлэх боломжтой болсон нь эрчим хүч, дэд бүтцийн салбарт дэвшилтэт технологийг нэвтрүүлэгч, Монгол Улсын тэргүүлэгч компани болох зорилго тавин ажиллаж буй Смарт Крафт компанийн хамт олны хувьд томоохон үйл явдал болж байна” хэмээсэн юм. 

 

 

      Харин Эрчим хүчний сайд П.Ганхүү “Дэлхийн шилдэг брендийг эх орондоо үйлдвэрлэх эрхийг Монгол компани, Монгол хүн нэвтрүүлж байгаа нь бидний хувьд маш том дэвшил юм. Ийм ААН, ийм хүмүүстэй цаашид хамтран ажиллахад таатай байна” гэсэн юм. Бид саяхан л дэлхийн шилдэг технологи, зарим хөгжлийн тухайд сонсож байснаас бус өөрийн эх орондоо нэвтрүүлэх тухайд төдийлөн ахиц гараагүй байсан гэхэд болно. Харин сүүлийн жилүүдэд салбар салбарт бага атугай ч дэвшил гарч байгааг дурдах нь зүйн хэрэг биз ээ. Тиймээс энэхүү ахиц дэвшлийн нэгэн том ачааг “Смарт Крафт” компани түүчээлэн ирж байгаагаараа онцлог юм. 

 

     Тэгэхээр хөгжлийн түүчээг гэнэт өнөөдөр бий болгочихоогүй. Тухайлбал, “АББ” брэндийн Монгол дахь албан ёсны дистрибьютер болох “Смарт-Крафт” компани нь 2010-2011 онд үйлдвэр нээх төслөө эхлүүлж, үйлдвэрийнхээ барилгын ажлыг гүйцэтгэж байсан бол 2012 оноос үйлдвэрийн үндсэн тоног төхөөрөмжүүдээ захиалан авч, шит самбарын үйлдвэрлэлийг цехийн хэмжээнд гүйцэтгээд эхэлсэн аж. Харин 2014 оноос “АББ” компанийн дистрибьютер болох эхлэлээ тавьж ажилласаар өнөөдөртэй золгоход “АББ”  группийн цахилгааны шит самбарын үйлдвэрийг албан ёсоор эх орондоо нээсэн нь эрчим хүч, дэд бүтцийн салбарт дэвшилтэт технологийг нэвтрүүлж чадсан аж. Энэ бол том шийдэл, зоримог алхам гэдгийг үйл ажиллагаатай танилцсан хүн бүхэн дурдаж байлаа. . 

 

 

     Нөгөө талаар Монгол Улсад нэвтрээд байгаа энэ технологийн суурь байгууллагын тухай дурдахгүй өнгөрч болохгүй. “АББ” групп нь 130-аад  жилийн түүхтэй, 100 гаруй оронд албан ёсоор үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 132 мянган ажилтантай аварга том групп. Тус компани нь нам болон дунд хүчдэлийн тоноглолуудыг үйлдвэр аж ахуйн газар, орон сууц болон нийтийн барилга байгууламж, уул уурхай, эрчим хүч гэх мэт олон салбарт өргөнөөр ашиглаж, амжилттай ажиллаж ирснийг дэлхий нийтээр шагшдаг билээ. Тус групп нь дэлхий нийтэд брэнд болон танигдсан бүтээгдэхүүнүүд нь олон улсын стандартын CCC, UL, CE гэх мэт бүхий л гэрчилгээнүүдийг авсан нь брэндийн чанарын баталгаа болдог аж. 
      Хэрэглэгч олны нүдийг унагаж эхлээд буй “Смарт Крафт” компанийн тоног төхөөрөмжүүд нь нүдэнд харагдахуйцаар таслалт хийдэг, орчин үеийн модуль бүтэцтэй, гал дэмждэггүй тусгаарлагч материалаар хийгдсэн, богино залгааны үед гарч болох эрсдэлээс найдвартай хамгаалагдсанаараа онцлог. Мөн овор хэмжээ бага, чанар, өнгө үзэмж сайтай, угсралтын цаг хугацаа бага, найдвартай ажиллагаатай, галын аюулгүй байдлыг маш сайн хангасан,  ижил төрлийн бүтээгдэхүүнээс үнийн хувьд хямд зэрэг олон давуу талтайг энэ үеэр тайлбарлаж байв. Ийм л шилдэг технологийг эх орондоо үйлдвэрлэж угсраад эхэлсэн сайхан мэдээг дуулгах нь бид бүхний бахархал биз ээ. 

 

А.Гал


2017.05.11

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Л.Энхболд гүтгэх ажилдаа өмнөговьчуудыг татан оролцуулж эхэлжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.24

“Хөдөлмөрийн эрүүл мэндийн суурь тусламж үйлчилгээ” сэдэвт олон улсын сургалт амжилттай боллоо

...

Дэлгэрэнгүй » 2018.09.24

“ЛАЕННЕК хүний эхэсийн тарилга орчин үеийн эмчилгээнд” сэдэвт сургалт боллоо

...

Дэлгэрэнгүй » 2018.09.22

Сургалтын эмнэлгийг ирэх оны нэгдүгээр улиралд ашиглалтад өгнө

...

Дэлгэрэнгүй » 2018.09.21

“ДЦС-4“-д гарсан ослын шалтгааны урьдчилсан дүгнэлт гарчээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.19

БСШУСЯ-ны 30 байгууллагын даргыг хууль зөрчиж томилжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.19

Баруун аймгийн зарим нутгаар нойтон цас оржээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.19

Майкл Жордан хар салхинд өртөн хохирсон хүмүүст 2 сая ам.доллар хандивлажээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.19

БНСУ-д амьдардаг гадаад иргэдэд хууль зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгөхөөр болжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.18

Баруун аймгийн зарим нутгаар нойтон цас оржээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.19

Дарханчууддаа зориулж S.Outlet дэлгүүр онцгой хямдрал зарлалаа

...

Дэлгэрэнгүй » 2016.04.14

МАХН-ын Бага чуулганаас МАН-д хандаж уриалга гаргалаа

...

Дэлгэрэнгүй » 2016.04.21

СХД-ийн Засаг дарга М.Чинболдыг хуулийн дагуу огцруулсан болохыг мэдэгдэв

...

Дэлгэрэнгүй » 2016.05.02

​Хээр хаясан архины шил түймрийн шалтгаан болж байна гэв

...

Дэлгэрэнгүй » 2017.07.16

Эмэгтэй Ерөнхий сайдтай болох уу

...

Дэлгэрэнгүй » 2017.09.15

Энэ сарын 26-нд зуны цагийн хуваарьт шилжинэ

...

Дэлгэрэнгүй » 2016.03.11

Дэлхийн брэндийн дэмийрсэн хямдрал

...

Дэлгэрэнгүй » 2016.07.28

Орон нутагт зам тээврийн осол нэмэгджээ

...

Дэлгэрэнгүй » 2018.08.10

М.Халиунбат: Улаанбаатар хотыг хүнд биш машинд зориулсан хот болгож байна

...

Дэлгэрэнгүй » 2018.03.30

Нөгөө муу жоохон бацаан

...

Дэлгэрэнгүй » 2016.03.03

Баянхонгор аймгийн Засаг даргыг зохион байгуулалттай гүтгэжээ

...

Дэлгэрэнгүй » 2017.01.25

С.Баярын эсрэг Лондонд жагсаж буй Г.Ичинхорлоо гэж хэн бэ?

...

Дэлгэрэнгүй » 2017.03.11

Ерөнхий сайд 25 сая төгрөгөөр эмээл хийлгэжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.05.29

Монголын үлэг гүрвэлийн олдворуудыг хүлээлгэн өгөх гэрээнд гарын үсэг зурлаа.

...

Дэлгэрэнгүй » 2016.02.15