Д.Оюунхорол: Нийгмийн баялгын тэгш бус хуваарилалттай Монголын төр хариуцлага тооцох цаг нь болсон


 

        Нийслэлийн Хан-уул дүүргийн IV болон XI хорооны нутаг дэвсгэр Зайсан, Арцатын аманд 1960-аад оноос хойш амьдарсан уугуул иргэд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхоролд талархлаа илэрхийллээ. Зайсан, Яармагийн уугуул иргэдийн зүгээс үе үеийн Засгийн газар, тойргоосоо сонгогдсон УИХ-ын гишүүдэд газраа өмчлөх асуудлыг тавьж ирсэн ч үр дүнд хүрэлгүй 20 гаруй жил болсон байдаг. Тэгвэл УИХ-ын гишүүн Д.Оюунхорол 2015 оны гуравдугаар сард БОАЖ-ын сайдаар томилогдсон даруйдаа тэдний асуудлыг шийдвэрлэсэн билээ. Тордуулбал, 2015 онд БОАЖ-ын сайдын А-235 тоот тушаалаар яам, дүүрэг, хороо, төрийн бус байгууллага, иргэдийг оролцуулсан ажлын хэсэг байгуулж, 1996 оноос өмнө тэнд амьдарч байсан иргэдийн судалгааг  явуулж,  уугуул иргэдтэй удаа дараа уулзалт хийн, асуудлыг шийдэх гарцыг хамтдаа хайн ажиллажээ. Мөн кадастрын зураглал хийх тусгай эрх бүхий мэргэжлийн 4  аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулан  2  хорооны 6  хэсэг газарт нэгж талбарын кадастрын зураглал  хийлгэсний дүнд өнөөдрийн байдлаар 600 гаруй иргэн газраа ашиглах гэрчилгээгээ авсан талаар иргэдийн төлөөлөл хэллээ.   

 

Энэ үеэр Байгаль орчин, аялал жуучлалын сайд Д.Оюунхорол “Бидний эхлүүлсэн ажил амжилттай хэрэгжсэн ч цөөн иргэд газраа ашиглах гэрчилгээгээ авч чадаагүй байна. Голын онцгой хамгаалалтын бүс болон нийтийн эзэмшлийн газарт зөвшөөрөлгүй буусан, сүүлд шилжин ирсэн, хаягийн гэх мэт зөрчил байгаа учраас үлдсэн иргэдийн асуудлыг холбогдох байгууллагуудаар шалгуулж байна. Нэгэнт суурьшлын бүс үүсчихсэн тохиолдолд Богд уулын тусгай хамгаалалттай газарт эрх зүйн өөрчлөлт хийх шаардлагатай. Дархан цаазат газрын хилийн бүсийг тодорхой болгох үүднээс Хан-Уул дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүдтэй хамтран хуулийн төсөл санаачилна.  Ингэснээр иргэдийн өмчлөх эрхийн асуудлыг шийдэх юм. Зайсангийн уугуул иргэдэд газар эзэмшүүлсэн ажлын үр дүнг Засгийн газарт хүргүүлнэ. Аливаа ажил олон түмний итгэл дээр үндэслэн үр дүнгээ өгдөг. Сүүлийн жилүүдэд  Богд Хан уул, Зайсанг зорих явган аялагчид огцом нэмэгдэж байгаа. Тиймээс  Богд Хан уул, Зайсан орчмын 3 га газрыг аялал жуучлалын зориулалтаар тохижуулахаар төлөвлөж байна. Энэ мэдээлэлтэй холбоотойгоор ойр хавьд нь газар эзэмшдэг томоохон компаниуд эсэргүүцлээ илэрхийлээд эхэлчихсэн. Мэдээж нэлээд эсэргүүцэлтэй тулах байх. Гэхдээ нийгмийн баялгийн тэгш бус хуваарилалттай Монголын төр хариуцлага тооцох цаг нь болсон” гэлээ.

 

 

Д.Уранчимэг: Аль нэг компани бус иргэдийн талд асуудлыг шийдвэрлэж чадсан

 

(Хан-Уул дүүргийн XI хорооны иргэн)

 

-Төрийн бодлогоор 1958 онд Зайсангийн орчимд байрлаж байсан сүрьеэгийн төв эмнэлгийн ажилчдыг Богд Хан уулын орчимд суурьшуулсан байдаг. Тухайн үед миний аав, ээж Зайсан толгой орчимд анх суурьшсан.  Тиймээс уугуул иргэний хувьд төрж өссөн  газартаа тайван амгалан амьдрах эрхээ баталгаажуулахаар  хүлээж байна. Өмнө нь хүсэлтээ өгсөн 600 гаруй иргэн 2015 онд асуудлаа шийдвэрлүүлж чадсан юм билээ. Манай хорооны иргэдийн зүгээс аль нэг компани бус уугуул иргэдийн талд асуудлыг шийдвэрлэж чадсан Байгаль орчин, аялал жуучлалын яам, тэр дундаа Д.Оюунхорол сайдад талархаж байгаа.    

 

Ш.Нямсүрэн: Сонгууль бүрийн өмнө “газрыг чинь өгнө” гэх амлалт сонсож ирсэн

 

(Хан-Уул дүүргийн XI хорооны иргэн)

 

-1958 оноос хойш Зайсанд амьдарч байна. Зайсангийн уугуул иргэд өөрсдийн газраа баталгаажуулах хүсэлтээ Байгаль орчин, аялал жуучлалын яаманд хандаад 20 гаруй жил болсон. Манай хорооны иргэд УИХ, орон нутгийн сонгууль бүрийн өмнө “газрыг чинь өгнө” гэх амлалт сонсож ирсэн. Д.Оюунхорол сайд 2015 онд ажлаа аваад энэ асуудлыг зоригтой шийдвэрлэсэнд талархаж байгаа. Ялангуяа Байгаль орчин, аялал жуулчлалын яамны залуу багийнхан эрч хүчтэй ажиллаж буйг сайшаах хэрэгтэй. Миний амьдардаг хэсэг дээр дөрвөн компани, иргэдтэй давхар газар эзэмшиж байсан. Тэгвэл өнөөдөр нэг компанийнхаас бусад газар иргэдийн мэдэлд шийлжээд байна. Хүсэлт гаргасан иргэдийн 80 хувь нь асуудлаа шийдвэрлүүлсэн.


2017.05.10

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

М.Билэгт: Нэгнийгээ үхтэл нь зодож байхад бусад нь зүгээр л хараад зогсож байсанд харамсч байна

...

Дэлгэрэнгүй » 2018.08.16

Зам засварын ажил энэ сарын 25-нд бүрэн дуусна

...

Дэлгэрэнгүй » 2018.08.10

Ангийн мах олон нийтийн сүлжээнд тавьсан иргэдийг торгоно

...

Дэлгэрэнгүй » 2018.08.10

ЗТХЯ-ны газрын дарга нар муудалцан, нэгнийхээ амь насыг хөнөөжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.08.10

Орон нутагт зам тээврийн осол нэмэгджээ

...

Дэлгэрэнгүй » 2018.08.10

БНХАУ Монголд 4.1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.08.10

Шинэ авто зогсоолын ажил дуусч байна

...

Дэлгэрэнгүй » 2018.08.03

Нэгдүгээр ангид 34368, цэцэрлэгт 114 мянган хүүхэд хамрагдана

...

Дэлгэрэнгүй » 2018.08.03

Үндсэн хуультай холбоотой ном хэвлэгдэн гарлаа

...

Дэлгэрэнгүй » 2017.07.05

Б.Батбаяр: Хөгжлийн банк 200 сая долларын зээлийн асуудлыг шүүхэд шилжүүлнэ

...

Дэлгэрэнгүй » 2017.09.14

”Эх яагаад эндэв” 2012-2015 онд хийсэн судалгааны үр дүнг танилцууллаа

...

Дэлгэрэнгүй » 2017.02.17

Алтан амь аварсан ачит ”Өрхийн эмч нар”

...

Дэлгэрэнгүй » 2017.05.23

Талийгаачтай хамт байсан залуус мансууруулах бодис хэрэглэсэн нь тогтоогджээ

...

Дэлгэрэнгүй » 2017.03.16

МАХН-ын Бага чуулганаас МАН-д хандаж уриалга гаргалаа

...

Дэлгэрэнгүй » 2016.04.21

СХД-ийн Засаг дарга М.Чинболдыг хуулийн дагуу огцруулсан болохыг мэдэгдэв

...

Дэлгэрэнгүй » 2016.05.02

Б.Батхишигт сунгах таны гар, халуун сэтгэл яг одоо л хэрэгтэй байна

...

Дэлгэрэнгүй » 2016.05.04

Хүн байхын учир буюу ДОХ-оос “зугтаах” шалтгаан

...

Дэлгэрэнгүй » 2017.12.01

Г.Билгүүн: Амьдралын шинэ хэв маягт тохирсон шинэ стандарт л хэрэгтэй

...

Дэлгэрэнгүй » 2017.10.05

Авсан талаас нь хураагаад эхэллээ, өгснийг нь яах вэ?

...

Дэлгэрэнгүй » 2018.05.16

Хотын дарга асан Ц.Батбаяр өчигдөр тэнсэнгээр суллагдлаа

...

Дэлгэрэнгүй » 2015.10.06

Сэтгүүлч Н.Мөнхтөр: Сайн хүний санаа яван явсаар биелдэг юм байна

...

Дэлгэрэнгүй » 2016.05.04

УИХ-ын байнгын хорооны бүрэлдэхүүнийг батлав

...

Дэлгэрэнгүй » 2016.07.07

М.Зоригт сайд “МИАТ”, ИНЕГ-ын мөнгөний урсгалыг “Голомт” банк руугаа цутгаж байна

...

Дэлгэрэнгүй » 2015.10.19

Тогтвортой хөгжил ба эх, хүүхдийн эрүүл мэнд

...

Дэлгэрэнгүй » 2016.03.17