“Нүүрснээс нийлэг байгалийн хий үйлдвэрлэх үйлдвэр” барьж байгуулах техник эдийн засгийн үндэслэлийг хүлээн авлаа


 

        Дэлхийн банкны хөнгөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжиж буй “Minis” төслийн хүрээнд “Нүүрснээс нийлэг байгалийн хий үйлдвэрлэх үйлдвэр”-ийн нарийвчилсан техник-эдийн засгийн үндэслэлийг БНХАУ-ын “Уухан инженеринг” (Wuhuan Engineering) компани амжилттай гүйцэтгэн өнөөдөр Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд албан ёсоор хүлээлгэн өглөө.

 

Уг төсөл нь хий дамжуулах хоолой, нийлэг байгалийн хийн үйлдвэрийн цогцолбор байхаар төлөвлөгдсөн бөгөөд жилд 725 сая м.куб нийлэг байгалийн хий, 300 мянган тонн өндөр чанарын авто бензин үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр байхаар төлөвлөөд байна. Үйлдвэрийг Багануурын хүрэн нүүрсний ордыг түшиглэн барих бөгөөд нийт 2.5 тэрбум ам.долларын өртөгөөр босгоно.Түүнчлэн дээрх төсөл нь Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр болон “Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр”-т тус тус тусгагдсан бөгөөд төсөл амжилттай хэрэгжсэнээр Улаанбаатар хотын гол тулгамдаад буй түүхий нүүрснээс үүдэх агаарын бохирдлыг 80-аас багагүй хувиар бууруулж хотын хүн амыг эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх юм.

 

2015 оны мэдээллээр Улаанбаатар хотын гэр хороололд нийт 204.2 мянган өрх байснаас утаат өрхийн тоо 144 мянгад хүрч, түүхий нүүрсний жилийн хэрэглээ 583.5 тонн байсан байна. Нийслэлийн хүн амын өсөлтийг гурван хувилбараар тооцож үзэхэд 2030 онд Улаанбаатар хот 1.3-1.7 сая хүнтэй болох аж. Хэрвээ хүн амын өсөлт дагасан нүүрсний хэрэглээг буулгаж чадахгүй бол утаанаас үүдэлтэй аюул улам бүр нэмэгдэх тул дээрх төслийн эдийн засгийн үр өгөөж төдийгүй нийгмийн ач холбогдол их гэдгийг салбарын яам онцолж байна.

 

Нарийвчилсан техник-эдийн засгийн үндэслэлийг УУХҮЯ-нд хүлээлгэн өгөх ёслолд УУХҮ-ийн сайд Ц.Дашдорж тэргүүтэй яамны төлөөлөл, Химийн процессын газрын дэд дарга Шао Дүнфэнг тэргүүтэй “Уухан инженеринг” компанийн төлөөлөл болон Уул уурхайн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын “Minis”төслийн зохицуулагч Б.Ариунчимэг, төслийн туслан гүйцэтгэгч “Гранд Повер” ХХК-ийн төлөөлөл оролцлоо гэж Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас мэдээллээ.

 


2017.05.05

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Дуучин Г.Дэлгэрцогтын “Үлэмжийн гоо” дууны клип мэндэллээ

...

Дэлгэрэнгүй » 2019.05.18

“Эрдэнэс-Тавантолгой” ХК ашиг, хөрөнгийн хэмжээгээр аж ахуйн нэгжүүдийг тэргүүллээ

...

Дэлгэрэнгүй » 2019.05.18

“Энэрмед” компанийн эмнэлгийн барилгыг улсыг комисс хүлээн авлаа

...

Дэлгэрэнгүй » 2019.05.17

С.Мөнгөнчимэг: ХАБЭА-н үйл ажиллагааг шинэ шатанд гаргах, бүтээлч, оновчтой шийдлийг хэлэлцсэн чуулган болно

...

Дэлгэрэнгүй » 2019.05.16

Өнөөдрөөс нийслэл хот руу түүхий нүүрс оруулахгүй

...

Дэлгэрэнгүй » 2019.05.15

Г.Занданшатар Туул гол дагуу хайрга, дайрга олборлолтыг нэн даруй зогсоох үүрэг даалгавар өглөө

...

Дэлгэрэнгүй » 2019.05.15

Нөөцийн махны эрэлт их, нийлүүлэлт бага байна

...

Дэлгэрэнгүй » 2019.05.15

Сайжруулсан шахмал түлш зарагдаж эхэллээ

...

Дэлгэрэнгүй » 2019.05.15

Хэргийг сэргээн шалгуулахаар болжээ

...

Дэлгэрэнгүй » 2019.05.09

Язгуур урлагийн “Хөөмэй-Домог” тоглолтод урьж байна

...

Дэлгэрэнгүй » 2019.04.03

ИЗНН МАХН-тай эвсэх эсэхийг ярилцав

...

Дэлгэрэнгүй » 2016.04.27

Шатахууны хомсдол өргөн хэрэглээний бүтээгдэхүүний үнэд шууд нөлөөлжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.01.31

С.Оюун нэр дэвшихгүй

...

Дэлгэрэнгүй » 2016.05.11

Д.Оюунхорол сайдын урилгаар НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн дарга Монгол Улсад айлчилж байна

...

Дэлгэрэнгүй » 2017.09.14

Дугаартайгаа өөр операторт шилжих үйлчилгээ энэ онд эхэлнэ

...

Дэлгэрэнгүй » 2015.11.16

Хаврын тариалалт 60.1 хувьтай үргэлжилж байна

...

Дэлгэрэнгүй » 2016.05.25

Тэтгэвэр, тэтгэмж авах итгэмжлэлийг нэг жилээс илүүгүй хугацаагаар олгохоор шийдвэрлэлээ

...

Дэлгэрэнгүй » 2017.02.15

Г.Шийлэгдамбын биеийн байдал мууджээ

...

Дэлгэрэнгүй » 2015.11.21

Судлаач Д.Ганхуяг: Сумаа гамна, Үүлээ !

...

Дэлгэрэнгүй » 2018.04.26

Гааль, татварыг буцаан салгаж, Бүртгэл, оюуны өмчийг нийлүүлнэ

...

Дэлгэрэнгүй » 2016.07.20

Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг яаралтай шинэчилнэ

...

Дэлгэрэнгүй » 2017.04.04

ТАНИЛЦ: УИХ-ын 2016 оны ээлжит сонгуулийн хамгийн хамгийн

...

Дэлгэрэнгүй » 2016.07.01

Нэгдүгээр сарын зурхай

...

Дэлгэрэнгүй » 2016.01.04

Н.Гантогтох: Мааньтын шоронд байхдаа би хар тамхины хэргийн гэрч болсон

...

Дэлгэрэнгүй » 2016.03.04