ХААН Банк “ТОП-100 ААН”-ийн ГУРАВТ эрэмбэлэгдлээ


 

        Монгол улсын Засгийн газар, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим /МҮХАҮТ/-аас хамтран зохион байгуулдаг “ТОП-100 ААН”-ийн шагнал гардуулах ажиллагаа Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн өргөө цогцолборт амжилттай болж, шилдэг аж ахуйн нэгж байгууллагууд өргөмжлөгдлөө.   

 

Энэ жил 16 дахь жилдээ зохион байгуулагдаж буй тус шалгаруулалтын гуравдугаар байрт ХААН Банк эрэмбэлэгдэж, Монгол улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатаас  цом, хүндэт өргөмжлөлийг гардан авлаа.  Улсын төсвийн дийлэнх хувийг бүрдүүлж, улс эх орны  эдийн засгийг дэмждэг хувийн хэвшлийн томоохон аж ахуйн нэгж байгууллагуудын үйл ажиллагааг үнэн зөвөөр дүгнэдэг энэхүү нэр хүндтэй шалгаруулалтад ХААН Банк гурван жил дараалан гуравдугаар байрт эрэмбэлэгдэж ийнхүү амжилтаа бататгалаа.

 

 “ТОП-100 ААН”- ийн шалгаруулалтыг Сангийн яам, Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газар, Санхүүгийн зохицуулах хороо, МҮХАҮТ-ын төлөөллөөс бүрдсэн тусгай баг ажиллан байгууллагын албан ёсны тоон үзүүлэлт дээр үндэслэн шалгаруулалтыг хийж, дүнг гаргажээ.

 

ХААН Банкны хувьд татварыг цаг хугацаанд нь төлж, эдийн засгийн тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулан бодит хөрөнгө оруулалт хийхээс гадна мянга мянган залуусыг ажлын байраар хангаж, тэдний нийгмийн асуудалд тогтмол анхаарал хандуулан ажиллаж ирсэн. Мөн компанийн нийгмийн хариуцлагаар тэргүүлж олон нийт, нийгмийн сайн сайханд чиглэсэн цогц төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж бусад хувийн хэвшлийн байгууллагуудаа манлайлан ажиллаж ирсэн нь энэхүү нэр хүндтэй шагналыг хүртэх үзүүлэлт  болсон юм.  

 

ХААН Банкинд итгэл хүлээлгэн хамтран ажилладаг итгэлт түншүүд, нийт харилцагчиддаа баярлалаа.  

 

Харилцагч танд баярлалаа


2017.04.28

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Бид утуулж, Бээжин Цэлмэв

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

Азербайжаны банкирийн эхнэрээс нэг сая гаруй фунтийн үнэ алмааз бөгж хураан авчээ

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

С.Мөнхчулууныг нийслэлийн Засаг даргаар батламжлуулах саналыг Ерөнхий сайдад хүргүүлэхээр боллоо

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

Ядуу учраас Монгол хүний IQ доогуур байна, Гэхдээ…

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Дарга нараас ёс суртахуун, сахилга бат, хариуцлага шаардаж ажиллана

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

Цэргийн бүртгэл 71.2 хувьтай явагдаж байна

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

Цагаан сараар баримтлах замын хөдөлгөөний аюулгүйн зөвлөмж

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

Хуурамч мөнгөн дэвсгэрт илэрчээ

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

Хүүхдүүдийнхээ амийг “утаачид”-аас нэхье

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

Бид утуулж, Бээжин Цэлмэв

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

Мэдэгдэл

...

Дэлгэрэнгүй » 2016.05.31

Маргааш Ерөнхий цэргийн өдөр

...

Дэлгэрэнгүй » 2016.05.13

”Ай Ти Эм Монголиа”-2017 олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн болно

...

Дэлгэрэнгүй » 2017.03.28

Рокит Бэй: Хип хопчид олны таашаалд нийцүүлэх гэж дуу зохиодоггүй

...

Дэлгэрэнгүй » 2016.05.18

Х.Баттулгын туслахууд эх үүсвэр нь тодорхойгүй 10 тэрбум зарцуулсан гэлээ

...

Дэлгэрэнгүй » 2016.04.22

Г.Жамьян: АСЕМ-аар дамжуулан эрх баригчид өөрсдөө нэр олж авах гэсэн ганцхан зорилготой VIDEO

...

Дэлгэрэнгүй » 2016.04.22

Улаанбаатарт өдөртөө 6 хэм дулаан байна

...

Дэлгэрэнгүй » 2016.03.16

Баруун аймгийн зарим нутгаар нойтон цас оржээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.19

Хоригдлуудыг өршөөж, Г.Шийлэгдамба сайдыг хорьсон өдрүүд -

...

Дэлгэрэнгүй » 2015.11.07

Холбогдох журам зөрчсөн тээврийн хэрэгслийн тусгай дуут болон гэрэл дохиог хураалаа

...

Дэлгэрэнгүй » 2016.10.11

УИХ гишүүн С.Жавхлангийн талаар хэн юу хэлэв?

...

Дэлгэрэнгүй » 2016.07.21

Ерөнхийлөгч VS З.Баянсэлэнгийн зүтгэл

...

Дэлгэрэнгүй » 2015.09.16

Эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 106 жилийн ойг тохиолдуулан Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

...

Дэлгэрэнгүй » 2017.12.29

АТГ: Авлига өгч ажилд орсон гэх баримт байхгүй учраас 60 тэрбумын хэргийг хэрэгсэхгүй болгосон

...

Дэлгэрэнгүй » 2018.06.25