Сэтгэлийнхээ өнгөөр хорвоог уярааж яваа бүсгүй


                        


Сонсоод л баймаар, нүдээ аниад дахин дахин сонсмоор сэтгэлийн орон зайг эзэлсэн  дотнохон аялгуу эгшиглэнэ. Сонгодог гэх тодотголыг хэрхэн дүгнэж цэгнэж нэрлэдгийг нь би мэдэхгүй ч миний хувьд “сонгодог” ая бол яах аргаггүй сэтгэлийн гүнээс урсаж сэтгэлд шингэдэг бай. Энд би ямар нэгэн тансаг ая, эгшигийн тухай биш эгэл нэгэн хүний “сонгодог” сэтгэлийн дотоод ертөнцийг өгүүлэх гэж байна. Энэ хүн бол МУИС-ийн ХЗС-ийн багш, хуульч, өмгөөлөгч Ж.Жавзандулам юм. Өнгөрсөн он жилүүд хэн нэгний сэтгэлд дандаа л гэрэлт дурсамж үлдээдэг. Тэр тусмаа орчлонд хүн болж төрсөн агшин энэхэн заяаны хамгийн том бэлэг билээ. 1956 оны хаврын тэргэл өдөр.  Тооноор асгарсан нарны алтанхан цацраг чагтганд тусах нь айл гэрт аз жаргал тогтоодог гэдэг. Тэгвэл тийм л эгэлхэн өглөө Хонгорхүү овогт Жамбаачүлтэмийнх нэгэн охиноор бүл нэмж хайр энэрэлийн далай цалгиасан нь Ж.Жавзандулам. Булган аймгийн Тэшиг сумын хойд булаг хэмээх газар энэ бүсгүй мэндэлсэн гэдэг. Сэтгэлийн үзүүр зах хязгааргүй. Хөх тэнгэр шиг цэлийх их сэтгэлд цагаан сүүдэрч тусдаг бараан сүүдэрч тусдаг. Гэхдээ гэгээтэй сүүдэр нь илүү. Тийм л гэгээ татуулан инээмсэглэж эгэл борхон амьдралд хэн бүхэнд аз жаргал инээмсэглэл бэлэглэн алхах энэ бүсгүй МУИС-ийг эрхзүйч мэргэжлээр 1979 онд төгссөн.Дөнгөж сургуулиа төгссөн шинэхэн мэргэжилтэн тухайн үеийн нэршлээр Шүүх яамны харъяа Хууль цаазын дунд сургуульд багшаар томилогджээ. Тэр цагаас Хууль цаазны дунд сургуульд 12 жил МУИС-ийн Хууль зүйн сургуульд 26 жил тасралтгүй багшилж, Монгол улсад эрх зүйч, хуульч бэлтгэх ажилд гар бие оролцож байгаа тэргүүний сэхээтэн, судлаач багш юм. Орчлонгийн оньсийг багш хүн л тайлдаг гэж үг. Тэгвэл эх орон, монгол улсынхаа ирээдүйн хөгжил ийнхүү оюуны эрхэм хувь нэмэр оруулаад зогсохгүй өөрийгөө ч өдөр өдрөөр боловсоруулж амжилтаас амжилтад зүтгэсэн энэ бүсгүй  1994 онд Монголын өмгөөлөх холбооны гишүүн өмгөөлөгч болсноор хүний эрхийг хамгаалах, төлбөрийн чадваргүй иргэдэд хууль зүйн туслалцаа үзүүлэх, хууль, өмгөөлөгчдөд кредит цагийн хичээл заах сургагч багшаар олон арван удаагийн сургалт явуулсан. Ж. Жавзандулам багш 18 аймаг, 21 хотод очиж, төрийн захиргааны болон олон нийтийн байгууллага, иргэдэд хичээл заасан байна. Тухайлбал, өнгөрсөн жилийн 4-р сард Захиргааны Ерөнхий хуулийг сурталчилах ажлаар Булган, Орхон, Хөвсгөл аймагт 2000 гаруй иргэд, албан хаагчдад сургалт хийжээ. Мэдлэг боловсролыг хөгжүүлэх гол түлхүүр бол хөдөлмөр юм. Тэгвэл Ж.Жавзандуламыг илүү дутуу магтахгүйгээр байгаа байдал, өөрийнх нь үйл хэрэг л түүнийг шууд дүгнэнэ.  Тухайлбал Монголын өмгөөлөх холбооны Сахилгын хорооны гишүүн, Хяналтын зөвлөлийн дарга, Монголын хуульч, эмэгтэйчүүдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, Боловсрол шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, Баянгол дүүргийн 5-р хорооны Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгч  зэрэг сонгуульт ажилд сонгогдож, идэвхи санаачлагатай ажиллаж иржээ. Одоо Хууль эрх зүйн боловсрол төв нийгэмд үйлчилдэг ТББ-ын тэргүүнээр ажиллаж байна. Монгол Улсын төрийн бодлого шийдвэрийг хэрэгжүүлэх эрх зүйн шинэтгэлийн хүрээнд олон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд гар бие оролцон, Захиргааны хэргийн шүүх байгуулах, авилгын эсрэг, төсвийн ил тод байдлыг хангах, гэр бүлийн хүчирхийллийн эсрэг Гэр бүлийн тухай хуулийг боловсронгуй болгох, захиргааны хэм хэмжээний актыг стандарчилах зэрэг олон арван төсөлд сургагч багшаар ажилласан. Ажил мэргэжлийнхээ хувьд ийм л бүсгүй. Хүүхэд ахуй насандаа Булган аймгийн Тэшиг сумын Бага сургуульд 1964 онд элсэн орж онц сурлагтан хэмээн улаан бүч дэрвүүлэн гүйж байсан жаахан охин өнөөдөр гэр бүлийнхээ өмнө бус улс эх орныхоо өмнө хүлээсэн үүрэгтэй, хийж бүтээсэн гэнээн цагаан үйлтэй гялалзаж явна. Тэрбээр урлагийн хүн. Ийнхүү тодотгох минь  хөгжим тоглох, бүжиглэх,цана тэшүүрээр гулгах зэрэг олон нийтийн тэмцээн уралдаанд идэвхи санаачлагатай оролцож, мандлин, гитар, баянхуур, гармон, аманхуур, шанз зэрэг хөгжмийг бие даан сурч өөрөө өөртөө тэсвэр тэвчээр сургаж өөрөө өөрийгөө хөгжүүлж байсан хүүхэд насных нь цагаан хөдөлмөр магадгүй Ж.Жавзандуламыг сайн ээж, сайхан хань, сайн багш болоход нь нөлөөлсөн буй за. Алтангадас одон, Монгол улсын боловсролын тэргүүн, хууль зүйн салбарын тэргүүн, санхүү банкны тэргүүн, шүүх болон прокурорын байгууллагын хүндэт тэмдгээр энгэрээ мялаасан хэдий ч түүний хамгийн том шагнал бол сайн шавь төрүүлэх сайхан эх орныг хойч үедээ өвлүүлэн үлдээх юм. Түүний сэтгэлд нэгэн далд мэдрэмж, энгийн атлаа хэн ч үл тайлах тийм нандин аялгуу байдаг. Тиймээс ч  Ж.Жавзандулам шүлэг бичих дуртай. Тэр дундаа нийгмийн өнгийг тодорхойлогч бичгийн хүмүүний нэгэн том “зангараг” энэ бүсгүйд байдаг гэж олон хүн хэлэхийг сонссон юм байна. Бүсгүй хүний сэтгэлээс төрсөн аялгуу бүүвэйлэг, шүлэг нь яруухан зөөлөн байдаг. Тэр ч утгаараа Ж.Жавзандуламын шүлгүүд өөрийн гэсэн өнгө аястай. Мөн дуу болохын шидтэй байдаг. Тэр ч утгаараа  Д.Баттөмөрийн хөгжим “Монгол улсын Үйлдвэрчний эвлэлийн сулд дуу”,  “Тэшигийн сургууль”, Д.Баттөмөрийн хөгжим “Эгийн гол”, Д.Баттөмөрийн хөгжим “Сайхан буурал аав”, Төрийн соёрхолт, хөгжмийн зохиолч Шаравын хөгжим “Бурханаас заяасан диваажин”, Санжсүрэнгийн хөгжим “Баянмонголын үхэр сүрэг”, Балданцэрэнгийн хөгжим “Монгол өргөө”, Мөнгөншагай Хүн “чанараа дээдлэе” гэх мэт олон сайхан дууны үгийг бүтээсэн биз ээ. Орчлон ээж энгэр дүүрэн хайраа дэлгэхэд үүрийн цагаан гэнээ манхайн цайдаг. Үүнтэй л агаар нэг бүсгүй хүн уянгалаг зөөлөн ду аялахад хүн төрлөхтөний сэтгэл цэлмэдэг. Тэгвэл тийм л гиймэл тунгалаг сэтгэлийн эзэн бол Ж.Жавзандулам юм. Энэ бүсгүй орчлон дээр өөрийнхөө дуртай өнгийн цэцэгсийг ургуулан алхаж явна. Тэр л цэцэгсийн үр бидэнд хайр, жаргал болон ирнэм. Тиймээ бид тийм л гэгээн хайранд жаргаж яваа хүн төрлөхтөн билээ. Тэр дундаа Ж.Жавзандулам өөрийнхөө сэтгэлийн өнгөөр хорвоог уярааж яваа бүсгүй юм.


                



2017.04.27

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Ж.Мөнхбат: Сангийн сайд Ч.Хүрэлбаатар тооны хулгайгаар амташч гаршсан байна

...

Дэлгэрэнгүй » 2018.10.15

Шатахууны үнийн өсөлтийн талаар мэдээлэл хийлээ

...

Дэлгэрэнгүй » 2018.10.09

Хөдөлмөрийн баатар Д.Пүрэвдоржийн нэрэмжит наадам болно

...

Дэлгэрэнгүй » 2018.10.09

Жирийн иргэдийн бизнес хөгжих үү, хөших үү гэдгийг хууль тогтоогчид шийдэх цаг ирлээ

...

Дэлгэрэнгүй » 2018.10.01

“Босоо хөх Монгол” ТББ-ын тэргүүнээр МУ-ын харцага Г.Ганхуяг сонгогджээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.26

Утаа тортгийн хэмжээ хэтэрсэн зөрчилтэй автобус нийтийн тээвэрт явж байжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.26

Монгол банк ам.долларын өсөлтийг "ажиглаж" байна

...

Дэлгэрэнгүй » 2018.09.26

Чойжин ламын музейн хашаанд доторх барилгыг албадан буулгаж эхэллээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.26

Алтан амь аварсан ачит ”Өрхийн эмч нар”

...

Дэлгэрэнгүй » 2017.05.23

МАН-ынхан эвсэхгүй байхаар шийдвэрлэлээ

...

Дэлгэрэнгүй » 2016.04.20

МАН-ын удирдлагууд мэдээлэл хийнэ

...

Дэлгэрэнгүй » 2016.04.20

Б.Батбаяр: Хөгжлийн банк 200 сая долларын зээлийн асуудлыг шүүхэд шилжүүлнэ

...

Дэлгэрэнгүй » 2017.09.14

Тойм : УИХ-ын дарга З.Энхболд Өмнөговь, Дундговь аймагт ажиллав

...

Дэлгэрэнгүй » 2016.03.10

ЭКО-гийн рекламыг хааж, компанийг нь татан буулгая

...

Дэлгэрэнгүй » 2016.03.10

Нүүрсний экспорт, тээвэр ложистикийг идэвхижүүлнэ

...

Дэлгэрэнгүй » 2017.04.13

Гандангийн хэвийн боов шалгалтанд бүдэрлээ

...

Дэлгэрэнгүй » 2017.02.15

Төв аймгийн Засаг ноён шахаа хийв үү

...

Дэлгэрэнгүй » 2016.08.30

Монгол улс дампуурлаа, яах вэ

...

Дэлгэрэнгүй » 2015.11.26

Б.Индра: Зүүн дөрвөн замын давхар гүүрэн гарцын ажил энэ онд эхэлнэ

...

Дэлгэрэнгүй » 2018.01.12

Я.Очирсүх, Б.Дэлгэрсайхан нарын оффшор данс илчлэгдлээ

...

Дэлгэрэнгүй » 2016.05.09

Төслийн ач холбогдол

...

Дэлгэрэнгүй » 2018.03.25

УИХ-ын гишүүн С.Ганбаатар хэвлэлийн хурал хийлээ

...

Дэлгэрэнгүй » 2015.08.10

Хаврын ээлжит чуулганыг нээж УИХ-ын дарга М.Энхболдын хэлсэн үг

...

Дэлгэрэнгүй » 2017.04.05

Энх цагийн эмгэнэл

...

Дэлгэрэнгүй » 2018.06.21