Монгол, Хятадын хамтын ажиллагааны зөвлөлийн хуралдаан болно


Монгол, Хятадын эрдэс баялаг, эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааны Зөвлөлийн хуралдаан БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо эхлэх гэж байна.  

Хуралдаанд Зөвлөлийн Монголын хэсгийн дарга, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат болон Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж, Эрчим хүчний сайд П.Ганхүү болон албаны бусад хүн оролцох юм.

БНХАУ-тай найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх нь манай улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг бөгөөд Зөвлөлийн хуралдаан нь дэд бүтэц, эрчим хүч, эрдэс баялаг, уул уурхайн салбарын хөгжилд чухал түлхэц үзүүлнэ. Тухайлбал Тавантолгой, Шивээ-Овоо, төмөр зам, нүүрснээс хий гаргах, зэс хайлуулах үйлдвэр байгуулах зэрэг томоохон төслийг хэрэгжүүлэх чиглэлээр БНХАУ-ын талтай хамтран ажиллах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх талаар хэлэлцэхээр төлөвлөжээ.

Энэ лхагва гарагт өндөрлөх Зөвлөлийн нэгдсэн хуралдааны өмнө Монголын төлөөлөгчид БНХАУ-ын Хөгжил, шинэчлэлийн хорооны удирдлагуудтай уулзаж уул уурхай, эрчим хүч, дэд бүтцийн салбарын хамтын ажиллагааны талаар  санал солилцсон байна. Мөн БНХАУ-ын “Шэнхуа” группийн дэд ерөнхийлөгч Ли Донгтой уулзаж, тус группийн үйл ажиллагаатай танилцжээ.  

“Шэнхуа” групп нь нарны, салхины, усан болон нүүрсний зэрэг бүх чиглэлээр эрчим хүч үйлдвэрлэдэг, гангийн томоохон үйлдвэрүүдтэй, 70 орчим нүүрсний уурхайтай, 2000 гаруй км төмөр зам эзэмшдэг, нүүрс шингэрүүлэх болон нүүрснээс байгалийн хий, нийлэг эд гаргаж авах үйлдвэрүүдтэй, БНХАУ-ын хамгийн том компани юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


2017.04.25

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Хүнээ мартсан төр

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Дэлхий дахинаа авлигатай хийх тэмцлээр сонин сайхан юутай байна вэ?

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Гачуурт Арцатын аманд 153 өрх айлыг цахилгаанаар хангаж улсын комисст хүлээлгэн өгчээ

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Зөв тусгал: Бидний төсөөлснөөс ч илүү хөгжих боломж хүүхдэд бий

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Г.Наранбаатар: Хүүхэд насандаа сэтгэл зүйн гэмтэл авсан хүмүүс сэтгэл зүйн зөвлөгөө авахаар их ирдэг

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Монголын эдийн засаг гадны нөлөөнд эмзэг хэвээр байна гэж АХБ дүгнэжээ

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Селена Гоме Билл Мюррей нар гэрлэх үү

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Хятадын буцалтгүй тусламжаар 1008 айлын орон сууц барина

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Хэргийг сэргээн шалгуулахаар болжээ

...

Дэлгэрэнгүй » 2019.05.09

Язгуур урлагийн “Хөөмэй-Домог” тоглолтод урьж байна

...

Дэлгэрэнгүй » 2019.04.03

Б.Мөнгөнчулуун: Манай сургууль эрүүл, ёс зүйтэй, чадварлаг иргэдийг бэлтгэнэ

...

Дэлгэрэнгүй » 2016.04.19

Ж.Эрдэнэбат: Монгол Улс бизнестээ эргэн ирлээ, Та бүхнийг урьж байна

...

Дэлгэрэнгүй » 2017.09.04

Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл 82 хувьтай байна

...

Дэлгэрэнгүй » 2017.09.11

Д.Оюунхорол сайдын урилгаар НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн дарга Монгол Улсад айлчилж байна

...

Дэлгэрэнгүй » 2017.09.14

Хаврын тариалалт 60.1 хувьтай үргэлжилж байна

...

Дэлгэрэнгүй » 2016.05.25

Монголын төмөр зам дээр олон мянган зээр амь алджээ

...

Дэлгэрэнгүй » 2016.04.27

Хотын даргын өр тавьж хийсэн шинэчлэл нийтийн тээврийнхэнийг элгээр нь хэвтүүлж байна

...

Дэлгэрэнгүй » 2015.10.08

ХААН Банк “ТОП-100 ААН”-ийн ГУРАВТ эрэмбэлэгдлээ

...

Дэлгэрэнгүй » 2017.04.28

Цахим орчны таван дүрмийг зааж өгөхийг эцэг, эхчүүдэд уриалж байна

...

Дэлгэрэнгүй » 2018.09.18

Зөвшөөрөлгүй самбарт сурталчилгаагаа байрлуулахгүй байхыг зөвлөж байна

...

Дэлгэрэнгүй » 2016.10.11

Эрүүл мэндийн эрсдэлт 10 хүчин зүйлд агаарын бохирдол ордог

...

Дэлгэрэнгүй » 2016.12.27

Утааны хор уршиг бидний биед

...

Дэлгэрэнгүй » 2017.01.18

ОЛИМПИЙН ХОРООГ ОФФШОРЧИН “ТОЛГОЙЛОХ” УУ

...

Дэлгэрэнгүй » 2019.01.16

ХӨВСГӨЛ АЙМАГТ ХӨТӨЛБӨРҮҮД АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖИЖ БАЙНА

...

Дэлгэрэнгүй » 2016.03.26