Монгол пянзнууд их ховор,үнэтэйд ордог



             

 Өнөөдөр Монголд залуучууд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх талаар дээр маш их анхаарал хандуулдаг болсон. Энэ хэрээр ч залуучуудад зориулсан үйлчилгээний газрууд нэмэгдэж байгаа билээ. Энэ дундаас хамгийн анхаарал их татах нь  Монголын хамгийн анхны “Дундгол” пянзны кафе гэх их л содон бас сонихон хаягтай газрыг манай сайтын сурвалжлах баг онцолж байна.

Урлан бүтээх төвийн замын эсрэг талд байрлах  “Дундгол” пянзны кафе гэсэн хаяг цаанаа  л нэг содон бас хэн хүний анхаарлыг татмаар. Дотор нь их содон хэв маягаар тохижуулсан байдалтай. Цаанаа л нэг энгийн агаад бас чамин. Хаалга татан ороход пянз эргэлдэж, ая эгшиглэх нь өдгөө тэр цагт очсон мэт мэдрэмж төрнө. Тайтгарал, тайвшралыг нэгэн зэрэг мэдрэх энэ л агшин тэнд бүрэлдсэн мэт. 

 

Магадгүй бидний үеийн залуус энэ мэдрэмжийг мэдрээгүй ч байж магад. Үгээр хэлэхийн аргагүй тэр сайхан агшинд хүрэх мэдрэмжийг эндээс л олох юм байна. Өмнө нь надад пянзны талаарх ойлголт огт үгүй байлаа. Тиймээс бүр сонсох нь бүү хэл сонирхож ч байгаагүй. Харин сонсоод, ойлгоод, сонирхоод ирсэн чинь урьд өмнө нь хаанаас хэзээ ч сонсоогүй тэр гайхамшигт аялгууг сонслоо. Бүүр тухайн цаг үед очсон мэт мэдрэмжийг гагцхүү тэндээс л мэдрэв. Тиймээс чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, тайвшрал тайтгарлыг мэдрэх, хөгжмийн өөр нэг ертөнцийг мэдрэхийг хүсвэл “Дундгол”  пянзны кафегаар ороод гараарай. Монголын анхны пянзны дэлгүүрийг ажиллуулдаг Бавуугийн Батболд гэдэг залууг урлагийнхан, тойрон хүрээлэгчид, пянз сонирхогчид анддаггүй. Түүнийг залуучууд “Дундгол”-ын Болдоо зарим нь  Болд гэдгийг хойноос нь дуудаад Длоб гэж хүртэл нэрлэдэг юм билээ.

 

Б.Батболд: Манайхыг зорьж ирдэг гадныхан хүртэл байдаг

 

        Ингээд түүнтэй хэрхэн ярилцсанаа  хүргэж байна. 

 

-Монголын анхны пянзны кафе гэхээр их л содон бас сонихон байна. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

 

-Одоогоос жилийн өмнө нээгдсэн. Хуучин хүүхдийн номын ордонд байрлаж байсан. Хүүхдийн урлан бүтээх төвийн энд саяхан нүүж ирээд байна. Энэ нь бидний гурав дахь нүүлт шүү дээ. Тэгэхээр манай үйлчлүүлэгчид мэдэхгүй байж магадгүй. Урлан бүтээх төвийн замын эсрэг талд “Дундгол” пянзны кафе гээд тодоос тод хаягтай байгаа шүү. Миний хувьд пянзнуудаа цуглуулж байгаад дэлгүүр болгосон байгаа. Манайд 1990 оноос өмнө орж ирсэн  бүх төрлийн пянзнууд байна. Хуучин социалист орнуудын ардын хөгжмүүд их байна. Зөвлөлт холбоот улсын ардын болон стради  хөгжмүүд байна. 

 

-Нэр нь их өвөрмөц юм аа. Дундгол гэсэн нэрийг яагаад өгөх болсон юм бэ?

 

-Манай байрны урдуур урсдаг жижиг голын нэр юм. Миний хувьд хип хоп дуу дуулдаг. Quiza бид хоёр дуундаа Дундголын жараахай гэж оруулдаг  байсан. Нэр маань үүнээс үүдэлтэй. 

 

-Та яагаад пянз цуглуулахаар болсон юм бэ?

 

-Quiza бид хоёр 2008 онд  байх манайд Японы реппер залуу ирж, бид хоёртой танилцсан юм. Бид хамтраад дуу хийсэн. Тэр өөрөө хөгжмийн компанитай. Хийсэн бүтээсэн бүх зүйлээ пянзан дээр гаргадаг. Тэгээд  жижигхэн 7 инчийн пянз гаргасан. Тухайн үед тэр 1000 ширхэг хэвлэгдсэн. Надад одоо ганцхан байгаа. Бид нарын дуу пянзан дээр  хэвлэгдээд л, дурлаад сонирхоод зорилгодоо хөтлөгдөөд  орчихсон. 

 

-Нийтдээ хичнээн ширхэг пянз байна вэ?

 

-3500-4000 ширхэг пянз байна. Манайх BBC,  Герман болон Хятадын мэдээллийн сайт дээр манай дэлгүүрийн талаар орчуулагдаж гарч байсан. Тиймээс маш олон гадны хүмүүс манайхыг  мэддэг болсон. Манайхыг зорьж ирдэг гадныхан хүртэл байдаг. Зуны улиралд ихэвчлэн аялж яваа хүмүүс манайхаар үйлчлүүлдэг. Манайх бол хэрэглэсэн хуучин пянзны дэлгүүр. Хүмүүс цоо шинэ юм байна гэж андуурах вий дээ. 

 

-Пянзны үнийг сонирхож болох уу?

 

-Болно. Дунджаар нэг пянзны үнэ 30 мянган төгрөгийн үнэтэй. Пянзны нөхцөл байдал эдэлгээ хэрэглээнээс их хамаарна. Бүүр 5-10 мянган төгрөгийн үнэтэй пянз хүртэл байна. Дотроо олон ширхэгтэй, цоо шинэ эсвэл монгол пянзнууд үнэтэйдээ ордог. Монгол пянзнууд их ховорт ордог. Монголын бүх пянзыг цуглуулчихсан хүн байна. Нийтдээ монгол дуутай 330 ширхэг пянз хэвлэгдсэн байдаг. Ихэвчлэн ОХУ-д хэвлүүлсэн байна. 

 

-Хамгийн  эртний пянз нь хэдэн оных байна вэ?

 

-Минутанд 78 –ийн эргэлттэй нэг талдаа нэгхэн дуутай пянзнууд байна. Оросын 78-ийн эргэлттэй пянзнууд байгаа. Монгол дуутай 78-ийн эргэлттэй пянзнууд ховордсон. Хамгийн эртнийх нь 1940, 1950 оных гээд л байгаа. 

 

-Бүх пянзнууд л сонирхолтой байх. Монголын пянзнуудаас хамгийн сонирхолтой  аль  нь байна вэ?

 

-Барууны үүргэвчтэй аялагчдын хамгийн их асуудаг нь Соёл-Эрдэнэ хамтлаг, Баян-Монгол чуулгын пянзнууд байдаг. Мөн хөөмийн чиглэлээр гаргасан пянзнууд их асуудаг. Орчин үеийн хамтлагуудаас пянзанд амжиж бичүүлсэн нь энэ хоёр хамтлаг байдаг. Сүүлийн үед дэлхий дээр эргээд пянз моданд орсон. Англи, Япон зэрэг улсуудад эргээд пянз маш ихээр хэвлэгддэг болсон. Хүний хоолой,  хөгжмөөс хамгийн өтгөн, хамгийн шингэнийг тэр чигээр нь сонсогддогоороо  пянз давуу талтай. СD болохоор хамгийн өтгөн, хамгийн шингэн хоёрын нь  хасаад чанарыг нь жаахан дунд зэрэг болгодог талтай. 

 

-Пянзыг  хэмжээгээр нь  ангилдаг байх?

 

-Пянзыг дотор нь 7, 10, 12 инчийн гэж ангилдаг. Хурдын хувьд 33, 45 гэсэн хоёрхон хурдаар эргэдэг. Мөн өнгөтэй уян пянз гэж байдаг. Манайхан ихэвчлэн beatles, АBBA зэргийг сураглаж ирдэг. Сүүлийн үед пянз сонирхогчдын групп гэж байдаг. Тэр групп маш идэвхтэй. Үүнийг шог зураач С.Цогтбаяр ах нээсэн. Тэнд пянз цуглуулдаг маш олон хүн байгаа. Би Японоос 12 инчийн цөөхөн дуутай пянзнууд авчирсан. Нэг дууны өөр өөр хувилбарууд байгаа. Энэ төрлийг DJ сонирхдог залуус авч ашигладаг. Пянзаар тоглоод сурчихвал Монголын цорын ганц пянзны DJ гэгдэх болно. Энэ төрлөөр тоглодог хүн одоохондоо манайд  байхгүй. Тиймээс залуучуудыг манайд ирж пянзаар DJ хийж, оролдоод үзээсэй гэж бодож байна. 

 

-Тохижилт нь өвөрмөц юм?

 

-Хөгжмийг сонсдог  гоё клубууд гадны бусад орнуудад их дэлгэрч байгаа юм. Түүнтэй л ижил төстэй үйлчилгээ үзүүлэхээр зорьж явна. Хөгжим сонсонгоо дуртай зүйлээ уугаад өдрийг гоё өнгөрүүлэх боломжтой. Пянз сонирхогчид бол манайхыг мэддэг. 

 

-Өнгөний хувьд олон янз уу?

 

-Өнгөний хувьд янз янз байдаг. Цэнхэр, шар, хар олон өнгө бий. Ард нь хамтлагийн мэдээлэл, дууны үг гээд олон зүйлийг багтаасан байдаг. CD-г бодвол маш олон жилээр хадгалах боломжтой. Эдэлгээ удаантай. Үе удмаараа хэрэглэж болдог. 

 

-Танд хэлж ярих зүйл байна уу?

 

-Пянзны дэлгүүр кафег ажиллуулаад явахад эдийн засгийн бэрхшээл тулгардаг. Энэ нь дан ганц миний өмч биш. Би пянзаар дамжуулж, орон, орны соёлыг түгээх, олонд хүргэх, энэ чиглэлийг хөгжүүлэх чин сэтгэлтэй зорилгодоо хөтлөгдсөн л залуу хүн. Тиймээс энэ бүхнийг олон нийтэд хүргэх, хайрлаж, хамгаалахад дэмжлэг хэрэгтэй байна. 

 

-Ажиллах  цагийн хуваарь? 

 

-Өдөр 02:00 цагаас орой 22:00 хүртэл ажилладаг. Ганцхан бүтэн сайн өдөр амардаг. 

 

 

 

С.Наран

www.unen.mn


2017.04.25

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Х.Амгаланбаатар: Өмнөх хүрсэн түвшинөөс дордуулсан Хөдөлмөрийн хуулийг хүлээн зөвшөөрөхгүй

...

Дэлгэрэнгүй » 2018.04.20

Балар эртний балиар зуршлаасаа хэзээ салах вэ, Нийслэлчүүд ээ!

...

Дэлгэрэнгүй » 2018.04.20

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан тэргүүтэй төлөөлөгчид БНАСАУ-д айлчиллаа

...

Дэлгэрэнгүй » 2018.04.20

Хөгжлийн банк: Тендерийн урилга

...

Дэлгэрэнгүй » 2018.04.20

Доктор П.Чимэдцэрэн: Хорт бодисын шахуурга өөрөө ажиллана гэдэг маш том асуудал

...

Дэлгэрэнгүй » 2018.04.20

Д.Сугарыг “сугалах” баримт Б.Мөнхжаргалын гэрээс олдсон уу

...

Дэлгэрэнгүй » 2018.04.19

“МИАТ” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлаар Д.Баттөрийг томиллоо

...

Дэлгэрэнгүй » 2018.04.18

Сонгинохайрхан дүүргийн 500 гаруй хүүхэд цэцэрлэгт хамрагдах боломжтой боллоо

...

Дэлгэрэнгүй » 2018.04.18

Цаазаар авах ялын хэрэглээ багасчээ

...

Дэлгэрэнгүй » 2018.04.16

Д.Сугарыг “сугалах” баримт Б.Мөнхжаргалын гэрээс олдсон уу

...

Дэлгэрэнгүй » 2018.04.19

Б.Бахытгүл:Би Мураттай эцсээ хүртэл тэмцэнэ, дээрэлхүүлэхгүй

...

Дэлгэрэнгүй » 2018.03.22

Төрийн банкны амралтын өдрүүдээр ажиллах цагийн хуваарь

...

Дэлгэрэнгүй » 2016.12.29

УИХ-ын дарга М.Энхболд: Авлигын эсрэг бид бас нэгэн шинэ алхам хийж байна

...

Дэлгэрэнгүй » 2016.12.09

Тэмдэг, тэмдэглэгээг зөв газарт байршуулвал талбай дээр ажиллаж байгаа ажилчдын амь насыг аврах боломжтой

...

Дэлгэрэнгүй » 2017.10.24

Эмч,сувилагчийн эрүүл мэндийг хамгаалах талаар ярилцлаа

...

Дэлгэрэнгүй » 2017.03.14

Байгаль орчныг хамгаалах Монголын өв уламжлал

...

Дэлгэрэнгүй » 2016.07.06

Жүжигчин Амарааг шадар сайд өмөөрөв

...

Дэлгэрэнгүй » 2016.05.05

Хүүхдийн гэсэн хаягтай болгоныг устгасанМОНГОЛД багачуудад зориулсан кино бүтээжээ

...

Дэлгэрэнгүй » 2017.11.08

А.Ундраа: Бодлогын судалгаагаар манай нам харьцангуй урд яваа

...

Дэлгэрэнгүй » 2015.12.18

Охиныг битгий түлх

...

Дэлгэрэнгүй » 2016.03.13

Д.Пүрэвдаваагийн хувийн ”хар дэвтэр” олдсон

...

Дэлгэрэнгүй » 2016.02.28

Цагаан сар + “3 сая”

...

Дэлгэрэнгүй » 2018.01.12

Дэд сайдад Х.Хатанбаатарыг томилох нь зөв

...

Дэлгэрэнгүй » 2016.07.28

Засгийн газрын гишүүн, сайд нарт нэр дэвшигчдийн хэн нь хэн бэ

...

Дэлгэрэнгүй » 2017.10.13