Туркийн агентлаг Архангай аймгийн сумдад хөрөнгө оруулна


 

        Архангай аймгийн зарим сумдад УИХ, Засгийн газрын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбатаар ахлуулсан Ажлын хэсэг энэ сарын 22-23-нд ажиллалаа.  

 

Ажлын хэсэг Архангай аймгийн Хашаат, Өгийнуур, Хотонт сумын соёл, боловсрол, эрүүл мэндийн байгууллагуудын ажилтай танилцаж, шаардлагатай зарим санхүүжилт, хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг шийдвэрлэв. 

 

Тухайлбал 2017 оны улсын төсөв болон төсвийн  тодотголын төсөлд санал өгсөн ч дэмжлэг аваагүй эмнэлэг, сургууль, цэцэрлэг, соёлын төвийн барилгыг шинээр барих, их засвар үйлчилгээ хийх, дэд бүтцийг  шинэчлэх зарим ажлыг Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг /ТИКА/ санхүүжүүлэхээр боллоо. 
Мөн Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас Өгийнуур, Хотонт сумын соёлын төвийг дэмжиж 500 ширхэг үзэгчийн суудлаар хангаж тохижуулахаар шийдвэрлэлээ. Хашаат сумын Соёлын төвийн барилга нь 1960 онд ашиглалтад орсон, ашиглалтын хугацаа  дуусч дээвэр нурсан учир зайлшгүй шинээр барих шаардлага үүссэн байна. 

 

 

Дээрх 3 суманд хүүхдүүд сургуулийн өмнөх боловсролд бүрэн хамрагдаж чадахгүй байна. Иймээс цэцэрлэгийн барилгыг шинээр барьж ашиглалтанд оруулах эсвэл тус бүр 200 хүртэл сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийн өргөтгөж 60-100 хүртэл хүүхдийг нэмж авах боломжтой болгох хүсэлтийг орон нутгийн удирдлагууд хүслээ. 

 

Харин эрүүл мэндийн байгууллагуудын хувьд бохир зайлуулах шугамыг шинээр барих, барилгын дэд бүтцийг шийдвэрлэх шаардлагатайг   анхааралдаа авч санхүүжилтийг нэн тэргүүнд хийхээр ТИКА-ийн  Улаанбаатар дахь Хөтөлбөр зохицуулагч Вейсэл Чифтжи шийдвэрлэхээ мэдэгдэв. 

 

 

Өгийнуур, Хашаат сумын эмнэлгийн барилгууд 2012 оноос хойш шинээр ашиглалтанд орсон ч барилгын норм стандарт мөрдөгдөөгүй, эрүүл ахуй, аюулгүй байдлын журам зөрчснөөс үүдсэн олон хүндрэл гарах болсон байна. Үүний дотор эмнэлгүүдийн төв хаалганаас хоёрхон метрийн зайд бохирын цуглах савыг байрлуулсан нь эрүүл ахуйн нөхцөлийг ноцтой зөрчиж, байнгын бохир үнэртэхээс гадна өвчтөн орж гарах гарцыг хаажээ. 

 

УИХ, Засгийн газрын гишүүн Ж.Мөнхбат Өгийнуур, Хашаат, Хотонт сумын соёл, боловсрол, эрүүл мэндийн салбарын тулгамдсан эдгээр асуудлуудыг ойрын хугацаанд бүрэн шийдвэрлэхийн төлөө ажиллана гэлээ.


2017.04.24

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Д.Үүрцайх: Үндсэн хуульт ёс, парламентын ардчиллаа үгүйсгэсээр ирсэн Ерөнхийлөгч барьцаа лавшруулсан учраас цэцэд хандлаа

...

Дэлгэрэнгүй » 2019.09.23

Хүнээ мартсан төр

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Дэлхий дахинаа авлигатай хийх тэмцлээр сонин сайхан юутай байна вэ?

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Гачуурт Арцатын аманд 153 өрх айлыг цахилгаанаар хангаж улсын комисст хүлээлгэн өгчээ

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Зөв тусгал: Бидний төсөөлснөөс ч илүү хөгжих боломж хүүхдэд бий

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Г.Наранбаатар: Хүүхэд насандаа сэтгэл зүйн гэмтэл авсан хүмүүс сэтгэл зүйн зөвлөгөө авахаар их ирдэг

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Монголын эдийн засаг гадны нөлөөнд эмзэг хэвээр байна гэж АХБ дүгнэжээ

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Селена Гоме Билл Мюррей нар гэрлэх үү

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

ОХУ-д мал, мах экспортолж, өвс тэжээл худалдаж авна

...

Дэлгэрэнгүй » 2017.08.23

Хаврын тариалалт 60.1 хувьтай үргэлжилж байна

...

Дэлгэрэнгүй » 2016.05.25

Шатахууны хомсдол өргөн хэрэглээний бүтээгдэхүүний үнэд шууд нөлөөлжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.01.31

Бүх Хятадын малын ерөнхий эмч Ван Жыцайг хүлээн авч уулзлаа

...

Дэлгэрэнгүй » 2016.10.13

Орон нутгийн замд анхаарал болгоомжтой зорчихыг сэрэмжлүүлж байна

...

Дэлгэрэнгүй » 2017.03.02

15 раунд нэвтрүүлэг – Б.Жаргалсайхан

...

Дэлгэрэнгүй » 2016.03.24

Агаарын бохирдлыг бууруулах технологийн үзэсгэлэнд урьж байна

...

Дэлгэрэнгүй » 2017.01.06

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Увс аймагт ажиллалаа

...

Дэлгэрэнгүй » 2016.04.22

ХАБЭА-н боловсролыг хүүхдэд багаас нь олгох хэрэгтэй

...

Дэлгэрэнгүй » 2017.10.17

Хоёр эзний нэг зарц буюу гэр бүлийн МАНАН-гийнхан

...

Дэлгэрэнгүй » 2018.12.17

"Алтан чагнуур"-ын эзэд тодорлоо

...

Дэлгэрэнгүй » 2016.03.31

Охиныхоо эмчилгээний зардлыг олохоор машинд тавих дугаар шүрээр нэхэж эхэлжээ

...

Дэлгэрэнгүй » 2016.01.25

МАН-ын гишүүд махны экспортыг нэмэгдүүлэх талаар Ерөнхий сайдад санал хүргүүллээ

...

Дэлгэрэнгүй » 2015.09.03

Урин цаг ирсэн ч утааны асуудлыг хэлэлцэнэ

...

Дэлгэрэнгүй » 2017.04.19

Үндэсний бүтээн байгуулагч “Эко констракшн” ХХК-ийн хамт олон “1000 төгрөг төсөл” сайн үйлсийн аянд нэгдлээ

...

Дэлгэрэнгүй » 2015.10.19

Гэртээ эмтэрсэн аяга шаазан, эд зүйлс, хуучин хувцас бүү хадгал

...

Дэлгэрэнгүй » 2015.11.09