Сайд гэх сүртэй нэртэй шүдгүй арслан


Сонгуулийн дараа УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ Батлан хамгаалахын сайдаар томилогдов. Тэр цэргийн хүн биш ч, цагдаагийн хурандаа. Ор энгийн нэгнээс дээр гэсэн санаа. Бас УИХ-д тав дараалан сонгогдсон учир бодлоготон байж чадах магадлал нь илүү байсан биз. Түүнээс бус, Батлан хамгаалахын сайд гэхээр л 15 км-ийн маршт байлдагчдынхаа өмнө гүйж чадах, бай руу гурав буудахад гурвууланд нь 10 дээр онож байх супер офицер байх албагүй. Тэгээд ч Зэвсэгт хүчний ерөнхий командлагч болохоор Монгол Улсын Ерөнхийлөгчид өрсөлдөж бүх ард түмнээс 40 гаруй хувийн санал авч байсан хүн энэ салбарын сайд болоход харшлах шалтаг, шалтгаан өөр юу байх билээ.

Гэвч саяхан энэ салбарт, энх цагт цэргийн хоёр алба хаагч сургуулилтын үеэр амь насаа алдсан харамсалтай хэрэг гарав. Хүний амь нас, ид жагссан идэрхэн хоёр эрийн амь нас, ард үлдсэн амьдрал юутай ч зүйрлүүлж, дүйцүүлж үл болох үнэ цэнэтэй. Тийм учраас олон хүн энэ харамсалтай хэргийн буруутны эрэлд гарлаа. Олны ийм нэхэл дор буруутан хуулийн хүрээнд хариуцлагаа хүлээх нь шударга ёс. Хамгийн гол нь хэрвээ буруутныг хайж, бас шударга ёсыг нэхэж байгаа бол түүнийгээ л олох ёстой. Зарим хүн амраар нь, ил харагдаж байгаагаар нь салбарын оройд байгаа сайд хариуцлага хүлээх ёстой гэж үзэв. Сөрөг хүчин ч улс төр хийх шалтаг болгож түүнийг онилов. Одоо хоёр сонголт байна. Нэгд, энэ харамсалтай хэрэгт шууд хамаарах буруутай этгээдийг үнэнээр нь олж, хариуцлага хүлээлгэх.

Тэр нь сайд, Жанжин штабын дарга, ангийн захирагч, ер нь хэн ч байж болно. Хамгийн гол нь буруутай, хариуцлага хүлээх ёстой эзнийг нь онож олох. Ингэж чадвал шударга ёс ялна. Хоёрт, салбар тэргүүлж байгаа гэдгээр нь шууд сайдыг буруутгаж, түүнд улс төрийн хариуцлага тооцох. Гэтэл үүний цаана ажил хариуцсан жинхэнэ буруутан нь, хариуцлага алдсан нь нуугдаад үлдвэл яах вэ. Энэ шударга ёс ялахгүй. Харин сөрөг хүчин болох цөөн хэдэн хүний богино зайн улс төрийн эрх ашиг л хангагдана. Хэрвээ энэ салбарын оройд, хамгийн дээд эрэмбэд байгаа албан тушаалтан ёс зүйн хариуцлага хүлээх ёстой гэж үзвэл Зэвсэгт хүчний ерөнхий командлагч-Монгол Улсын Ерөнхийлөгч гэж нэгэн албан тушаалтан бас бий. Тэдний ёс зүйн хариуцлагын цаана ажил хариуцсан гол буруутан нь нуугдаад үлдэж болох уу, тийм боломж бий юү. Үүнд хэн хариулт өгөх вэ.

Хэрвээ, Батлан хамгаалахын сайд буруутанд хариуцлага хүлээлгэчлээ гэхэд эрх мэдлээ хэтрүүлж, хууль зөрчсөн хэрэгт унана.

Салбарын харилцааг зохицуулсан Зэвсэгт хүчний тухай, мөн Батлан хамгаалах тухай гэж хоёр хууль байна. Тэнд хуульчилснаар Зэвсэгт хүчний цэргийн дээд байгууллага нь Батлан хамгаалах яам биш, Зэвсэгт хүчний Жанжин штаб юм байна. Цэргийн удирдлагын энэ дээд байгууллагыг Батлан хамгаалахын сайд биш, Жанжин штабын дарга тэргүүлдэг. Эрх, үүргийг нь хөөвөл Батлан хамгаалхын сайдад нэг ч ангийн захирагчийг, бүр орлогчийг нь томилох эрхгүй, мөн цол олгуулах, хариуцлага алдсан нэгний цолыг хураах эрх мэдэл ч алга. Зөвхөн Батлан хамгаалахын ерөнхий хянан шалгагч, улсын байцаагчийг л томилох эрхтэй гэж заажээ. Цол олгох, хураах эрх мэдэл нь зөвхөн цэргийн дээд удирдлагадаа байдаг байна. Ер нь л Батлан хамгаалахын сайд гэх сүртэй нэртэй л болохоос томилгоо, санхүүгийн эрх мэдэлгүй, шүдгүй арслан мэт нэгэн Зэвсэгт хүчинд тавих иргэний хяналтыг хэрэгжүүлдэг юм байна. Ийм байхад цэргийн дээд удирдлагад шууд хамааралгүй сайдад улс төрийн хариуцлага тооцох, энэ салбарт ийм харамсалтай хэрэг ахин дахин гарахгүйн тулд ажил хариуцсан жинхэнэ буруутанд хариуцлага тооцох хоёрын аль нь чухал вэ. Энэ бол ардчилсан нийгмийн л сонголт. Гэхдээ ардчилсан нйигэмд бүх асуудал хуулийн хүрээнд явж, зөвхөн үнэн хийгээд шударга ёс ялж явах ёстой.


2017.04.21

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Дуучин Г.Дэлгэрцогтын “Үлэмжийн гоо” дууны клип мэндэллээ

...

Дэлгэрэнгүй » 2019.05.18

“Эрдэнэс-Тавантолгой” ХК ашиг, хөрөнгийн хэмжээгээр аж ахуйн нэгжүүдийг тэргүүллээ

...

Дэлгэрэнгүй » 2019.05.18

“Энэрмед” компанийн эмнэлгийн барилгыг улсыг комисс хүлээн авлаа

...

Дэлгэрэнгүй » 2019.05.17

С.Мөнгөнчимэг: ХАБЭА-н үйл ажиллагааг шинэ шатанд гаргах, бүтээлч, оновчтой шийдлийг хэлэлцсэн чуулган болно

...

Дэлгэрэнгүй » 2019.05.16

Өнөөдрөөс нийслэл хот руу түүхий нүүрс оруулахгүй

...

Дэлгэрэнгүй » 2019.05.15

Г.Занданшатар Туул гол дагуу хайрга, дайрга олборлолтыг нэн даруй зогсоох үүрэг даалгавар өглөө

...

Дэлгэрэнгүй » 2019.05.15

Нөөцийн махны эрэлт их, нийлүүлэлт бага байна

...

Дэлгэрэнгүй » 2019.05.15

Сайжруулсан шахмал түлш зарагдаж эхэллээ

...

Дэлгэрэнгүй » 2019.05.15

Хэргийг сэргээн шалгуулахаар болжээ

...

Дэлгэрэнгүй » 2019.05.09

Язгуур урлагийн “Хөөмэй-Домог” тоглолтод урьж байна

...

Дэлгэрэнгүй » 2019.04.03

ИЗНН МАХН-тай эвсэх эсэхийг ярилцав

...

Дэлгэрэнгүй » 2016.04.27

Шатахууны хомсдол өргөн хэрэглээний бүтээгдэхүүний үнэд шууд нөлөөлжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.01.31

С.Оюун нэр дэвшихгүй

...

Дэлгэрэнгүй » 2016.05.11

Д.Оюунхорол сайдын урилгаар НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн дарга Монгол Улсад айлчилж байна

...

Дэлгэрэнгүй » 2017.09.14

Дугаартайгаа өөр операторт шилжих үйлчилгээ энэ онд эхэлнэ

...

Дэлгэрэнгүй » 2015.11.16

Хаврын тариалалт 60.1 хувьтай үргэлжилж байна

...

Дэлгэрэнгүй » 2016.05.25

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн 50 жилийн ойд зориулсан баримтат кино

...

Дэлгэрэнгүй » 2017.10.13

1072 ширхэг хувьцаа энэ онд амилах нь эргэлзээтэй

...

Дэлгэрэнгүй » 2018.02.27

Цэвэрлэгээний 15 машин зам талбай угааж байна

...

Дэлгэрэнгүй » 2016.06.06

Криптовалют буюу пирамид тогтолцооны замаар хууран мэхэлж байгааг анхааруулж байна

...

Дэлгэрэнгүй » 2017.10.26

Залуус хөгжлийн форумыг Залуучуудын утга учиртай оролцоог хангах зорилготойгоор зохион байгуулж байна

...

Дэлгэрэнгүй » 2018.01.15

Иргэдэд ”Эрдэнэт”-ээс хувьцаа эзэмшүүлж, хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгохоор боллоо

...

Дэлгэрэнгүй » 2017.07.05

Ц.Монгол: Иргэний хуулийн өөрчлөлт Үндсэн хууль хийгээд Монгол Улсад тогтсон практик туршлага, зан заншилд харшилж байсан юм

...

Дэлгэрэнгүй » 2016.06.07

Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08