Д.Оюунхорол: Эх болсон байгалиа хамгаалах нь Монгол Улсын иргэн бүрийн үүрэг


 

        Байгаль хамгаалах нөхөрлөлүүдийн үндэсний II чуулган” маргааш Төрийн ордны их танхимд болно. Анхны чуулганыг 2015 онд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол санаачилан зохиуон байгуулж байсан. Энэ чуулган нутаг усандаа ажиллаж, амьдран эх байгалиа хамгаалж буй нөхөрлөлийн гишүүдийг Улаанбаатарт урьж,  төр засаг цаашлаад олон улсын хэмжээнд үгийг нь хүргэдгээрээ онцлогтой.  Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхоролтой энэ сэдвээр ярилцлаа. 

 

-“Байгаль хамгаалах нөхөрлөлүүдийн үндэсний чуулган”-ы анхдугаар хуралдааныг зохион байгуулсны дараа байгаль хамгаалагчид төр засагтаа үгээ хүргэж чадсандаа олзуурхахын зэрэгцээ энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг  байгууллагууд ч нүдээ олсон арга хэмжээ” гэдгийг тухайн үед хэлж байв. Чуулганы үр дүнгийн талаар ярилцлагаа эхэлье гэж бодож байна?

 

-“Байгаль хамгаалах нөхөрлөлүүдийн анхдугаар чуулган”-аас хойш “Байгалийн нөөцийн хамтын менежментийн нөхөрлөлийн чадавхийг бэхжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай”  УИХ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны тогтоолыг санаачлан  батлууллаа. Түүнчлэн, нөхөрлөлийн үйл ажиллагааг дэмжиж, статусыг тодорхой болгох, нөхөрлөлийн санхүүгийн тогтвортой механизмыг бий болгох чиглэлээр эрх зүйн орчныг бүрдүүлэх асуудлыг судалж, шийдвэрлэх ажлын хэсэг байгуулсан. Мөн "Байгаль орчныг хамгаалах тухай" хуульд нөхөрлөлийн асуудлаар нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслийг боловсруулж, УИХ-д өргөн бариад байна. Энэ хууль батлагдсанаар нөхөрлөлүүд албан ёсны бүртгэлтэй, тамга, тэмдэгтэй хуулийн этгээд болж, бусад байгууллагатай гэрээ байгуулж, хамтран ажиллах боломжтой болох юм. Байгаль хамгаалах ажлыг дагнан эрхэлж буй нөхөрлөлүүдийн үйл ажиллагааг байгалийн нөөц ашигласны төлбөрийн тодорхой хувиар санхүүжүүлэх боломжийг судалж байна. Нөхөрлөлүүд үйл ажиллагаагаа явуулах, байгалийн нөөцийн менежментэд эрх тэгш оролцох боломжтой болгохын тулд Байгаль орчныг хамгаалах хууль, Ойн тухай хууль, Орчны бүсийн тухай хууль зэрэг гол хуулиудад шаардлагатай нэмэлт өөрчлөлт оруулсан. 

 

-Байгаль хамгаалах нь хамгийн тулгамдсан асуудал болж хувираад байгаа өнөө үед хууль эрхзүйн орчныг нь боловсронгуй болгож, ажиллах орчин нөхцөлийг нь бүрдүүлж байгаа нь ирээдүйд асуудал энэ хэвээрээ байх уу, үгүй гэдэг нь Байгаль хамгаалах нөхөрлөлүүдээс ихээхэн шалтгаалах нь ээ?

 

-Байгаль хамгаалах асуудлыг өмнө нь төр дангаараа хариуцдаг байсан бол одоо байгалийн нөөцийн хамтын менежмент бий болсноор Орчны бүсийн зөвлөл, төрийн бус байгууллагууд, усны сав газрын захиргаа, нутгийн иргэдийн нөхөрлөл, аж ахуйн нэгж зэрэг иргэдийн төлөөлөл бүхий байгууллага, байгалийн нөөцийн асуудлаар санал бодлоо хэлдэг, шийдвэр гаргахад оролцдог болж, зарим тухайлсан газар нутагт менежмент хийдэг болсон. Үүний тод жишээ бол улсын хэмжээнд нийт 1,629 нөхөрлөл, 1,200 гаруй байгаль орчны ТББ, 30 Орчны бүсийн зөвлөл, 21 Усны сав газрын захиргаа  ажиллаж, ан агнуурын 71 бүс нутаг, Улсын тусгай хамгаалалттай хоёр газарт мэргэжлийн төрийн бус байгууллагууд гэрээгээр менежмент хийж байгаа явдал мөн. Түүнчлэн БОАЖЯ-ны хүсэлт, санаачилгын дагуу Олон улсын байгууллагын санхүүжилттэй 38 төсөл хэрэгжиж байгаа нь хамтын менежментэд гарч буй ахиц дэвшлийг харуулж байна. Тухайлбал, нөхөрлөлийн хамгаалалтад байгаа байгалийн нөөцийн үр өгөөж нэмэгдсэн, гишүүдийн амьжиргаанд сайнаар нөлөөлсөн, хүмүүсийн байгальд хандах хандлага, үйлдэл эерэг ээлтэй болсон, гишүүдийн дунд бие биедээ итгэх итгэлцэл сайжирч хамтран ажиллах нь нэмэгдсэн зэрэг чухал ач холбогдолтой үр дүн гарсан. Тухайлбал, ойн санг гэрээгээр эзэмшиж хариуцан хамгаалж байгаа нөхөрлөлүүдийн газарт ойн  түймэр 50 хүртэл хувиар буурч, хууль бус мод бэлтгэл тэдний эзэмшлийн талбайд үндсэндээ зогссон байна. Тиймээс цаашид байгаль хамгаалах асуудал дээр нөхөрлөлүүдээс маш их зүйлийг хүлээж байна. 

 

 

-Нөхөрлөлүүдийг чадавхижуулах, уялдаа холбоог нь сайжруулах чиглэлд олон улсын төсөл хөтөлбөрүүд нэлээдгүй хэрэгжиж ?

 

-Монгол Улсад нутгийнханд түшиглэсэн байгалийн нөөцийн менежмент үүсэн хөгжихэд ОУ-ын байгууллагууд томоохон үүрэг гүйцэтгэсэн. БОАЖЯ-ны санаачилга, хүсэлтийг хүлээн авч нилээд хэдэн төсөл хөтөлбөрийг, нөхөрлөлийг чадавхижуулах чиглэлээр хэрэгжүүлж, тууштай хамтран ажиллаж байгаа.

 

-Тодруулбал?

 

-Тухайлбал, Даян дэлхийн байгаль орчны сангийн санхүүжилттэй НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас хэрэгжүүлж буй “Ойн бүхий аймгуудын биологийн олон янз байдлын хамгаалал, ойн тогтвортой менежмент, нүүрстөрөгчийн хуримтлалыг нэмэгдүүлэх нь” төсөл, Азийн Хөгжлийн Банкны санхүүжилттэй “Ойн тогтвортой менежментийг нэвтрүүлж нутгийн иргэдийн амьжиргааг дэмжих нь” төсөл, НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн “Экосистемд түшиглэсэн дасан зохицох арга хэмжээг уур амьсгалын өөрчлөлтөд өндөр эрсдэлтэй голуудын сав газарт хэрэгжүүлэх нь” төсөл, Германы Сэргээн Босголт, Хөгжлийн Банкны санхүүжилттэй “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөнд дасан зохицох нь” зэрэг төслүүдийн байна. Дашрамд та бүхэнд талархснаа илэрхийлье.

 

 -Нөхөрлөлүүд чадавхижихын хэрээр үүрэг хариуцлага нь нэмэгдэнэ. Үүнтэй зэрэгцээд орон нутгийн засаг захиргаатайгаа хамтарч ажиллах хэрэгцээ гарах байх?

 

 - Хууль бусаар мод огтлох, гол ус бохирдуулах, хөрс бохирдуулах,  хууль бус хулгайн ан, гал түймрээс урьдчилан сэргийлэх нь нөхөрлөлүүдийн үндсэн үүрэг юм. Хамгаалах үүрэгтэй гээд хүн оруулахгүй манаад суух биш, харин байгаль хамгаалах өв уламжлалаа сурталчлах, таниулах, менежментийн төлөвлөгөө боловсруулж мөрдөх, байгаль хамгаалах олон улсын арга туршлагад суралцах, байгалийн нөөц баялгаа зүй зохистой ашиглах, чадавхижих зэрэг түвшин ахиулж хийх олон ажил хүлээж байна.

 

Нөхөрлөлүүдийн тарьсан тарьц, суулгацыг ашиглан, нөхөрлөлүүдтэйгээ хамтарч, аймаг, сумын төвөө ногооруулах, нөхөрлөлүүдээ салбарын яам, холбооноос зохион байгуулж буй нэгдсэн арга хэмжээнд жигд идэвхтэй оролцуулах шаардлагатай байна.

 

Бусад яам, агентлагууд, байгаль орчны холбогдолтой мэргэжлийн байгууллагууд ч бас байгаль хамгаалах үйл ажиллагаагаа, нөхөрлөлөө дэмжиж, нягт уялдаатай ажиллах шаардлагатай. Эх болсон байгалиа хамгаалах нь Монгол Улсын Иргэн бүрийн үүрэг.

 

Цаашид аймаг, сумын удирдлагуудад ч бас хариуцлагаа өндөржүүлж, нөхөрлөлүүдийг дэмжиж ажиллах хэрэгтэй. Нэг хүний хайхрамжгүй үйлдэл, хариуцлагагүй байдал, санаатай болон санамсаргүй үйлдлээс болж нутаг усаа, унаган байгалиа хамгаалахын тулд халуунд халж, хүйтэнд хөрч яваа нөхөрлөлүүдийн үйл ажиллагаа, чадавхи доголдох ёсгүй. Байгаль хамгаалах үйл ажиллагааны амин сүнс нь хариуцлагаа ухамсарлах явдал юм.

 

-Ярилцсанд баярлалаа. Та бүхний ажилд амжилт хүсье.

 

Өдрийн сонин 


2017.04.20

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Х.Амгаланбаатар: Өмнөх хүрсэн түвшинөөс дордуулсан Хөдөлмөрийн хуулийг хүлээн зөвшөөрөхгүй

...

Дэлгэрэнгүй » 2018.04.20

Балар эртний балиар зуршлаасаа хэзээ салах вэ, Нийслэлчүүд ээ!

...

Дэлгэрэнгүй » 2018.04.20

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан тэргүүтэй төлөөлөгчид БНАСАУ-д айлчиллаа

...

Дэлгэрэнгүй » 2018.04.20

Хөгжлийн банк: Тендерийн урилга

...

Дэлгэрэнгүй » 2018.04.20

Доктор П.Чимэдцэрэн: Хорт бодисын шахуурга өөрөө ажиллана гэдэг маш том асуудал

...

Дэлгэрэнгүй » 2018.04.20

Д.Сугарыг “сугалах” баримт Б.Мөнхжаргалын гэрээс олдсон уу

...

Дэлгэрэнгүй » 2018.04.19

“МИАТ” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлаар Д.Баттөрийг томиллоо

...

Дэлгэрэнгүй » 2018.04.18

Сонгинохайрхан дүүргийн 500 гаруй хүүхэд цэцэрлэгт хамрагдах боломжтой боллоо

...

Дэлгэрэнгүй » 2018.04.18

Цаазаар авах ялын хэрэглээ багасчээ

...

Дэлгэрэнгүй » 2018.04.16

Д.Сугарыг “сугалах” баримт Б.Мөнхжаргалын гэрээс олдсон уу

...

Дэлгэрэнгүй » 2018.04.19

Б.Бахытгүл:Би Мураттай эцсээ хүртэл тэмцэнэ, дээрэлхүүлэхгүй

...

Дэлгэрэнгүй » 2018.03.22

Төрийн банкны амралтын өдрүүдээр ажиллах цагийн хуваарь

...

Дэлгэрэнгүй » 2016.12.29

УИХ-ын дарга М.Энхболд: Авлигын эсрэг бид бас нэгэн шинэ алхам хийж байна

...

Дэлгэрэнгүй » 2016.12.09

Тэмдэг, тэмдэглэгээг зөв газарт байршуулвал талбай дээр ажиллаж байгаа ажилчдын амь насыг аврах боломжтой

...

Дэлгэрэнгүй » 2017.10.24

Эмч,сувилагчийн эрүүл мэндийг хамгаалах талаар ярилцлаа

...

Дэлгэрэнгүй » 2017.03.14

Байгаль орчныг хамгаалах Монголын өв уламжлал

...

Дэлгэрэнгүй » 2016.07.06

Утааны хор уршиг бидний биед хэрхэн нөлөөлдөг вэ?

...

Дэлгэрэнгүй » 2017.01.24

Эрүүгийн цагдаагийн газраас сэрэмжлүүлж байна

...

Дэлгэрэнгүй » 2017.05.09

АН-ын гишүүд МАН-аас мөнгө авдаг гэжээ

...

Дэлгэрэнгүй » 2016.04.05

Б.Дашдондог:Л.Гүндалай янз үзээд байна

...

Дэлгэрэнгүй » 2016.02.03

Төрийн мэдээлэл сэтгүүлийн анхны дугаар хэвлэгдсэний 25 жилийн ой болж байна

...

Дэлгэрэнгүй » 2016.03.14

Нэг удаагийн гүүрэн гарц буюу Монголоор дуусах моод

...

Дэлгэрэнгүй » 2018.04.17

Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх газрууд

...

Дэлгэрэнгүй » 2016.03.14

З.Энхболд Архангай аймгийн иргэдтэй уулзалт хийлээ

...

Дэлгэрэнгүй » 2016.03.23