Нийтийн тээврийн “BRT төсөл буюу “Улаанбаатар хотын тээврийн чадавхийг бэхжүүлэх” сэдэвт хамтарсан семинар боллоо


 

        НЗДТГ, Азийн хөгжлийн банкны “Улаанбааар хотын тээврийн чадавхийг бэхжүүлэх” ТА-8212MON техникийн туслалцааны багийн хамтарсан семинар өнөөдөр Шангрелла-д боллоо. 

 

Тус арга хэмжээнд Нийслэлийн засаг даргын орлогч П.Баярхүү, Азийн Хөгжлийн банкны нийтийн тээврийн мэргэжилтэн Ки Жүн Ким, ЗТХЯ-ны Авто тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Батболд, Сангийн яамны Хөгжлийн санхүүжилтийн газрын дарга Б.Доржсэмбэд, ЭХЯ-ны Бодлого хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Насантогтох, Замын цагдаагийн албаны Техник замын хяналтын хэлтсийн дарга Ч.Жаргалсайхан, НЗДТГ-ын Бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Г.Өлзийбаяр, НАЗГ-ын орлогч дарга Б.Индра, Нийслэлийн нийтийн тээврийн орлогч дарга Х.Булган болон бусад албаны хүмүүс оролцлоо.

 

 

Арга хэмжээг НЗД-ын орлогч П.Баярхүү нээж хэлсэн үгэндээ “ Бид 2016-2020 он гэхэд Улаанбаатар хотоо өндөр технологид суурилсан, өөрийн өвөрмөц дүр төрх бүхий Зүүн хойд Азидаа санхүү эдийн засгийн бүс нутаг болгохоор зорин ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд “BRT”-ыг хэрэгжүүлэхээр болсон. Улаанбаатар хотын нийтийн тээврийг өөрийн өнгө гэсэн төрхтэй болгох хэрэгтэй гэж үзэж байгаа учраас бид дээрх төслийг хэрэгжүлэхээр зорьж байна.

 

Улаанбаатар хот өвөлдөө маш хүйтэн, нийтийн эзэмшлийн зам талбайн тохижилт сайнгүй, нийтийн тээврийн хэрэгслийн хүртээмж, соёл муу байгаагаас үүдэн иргэд нийтийн тээврийн хэрэгслээр зорчихоос аль болох татгалзаж байна. Энэ төсөл маань үүнийг шийдэж өгнө гэж харж байна.

 

Бидний үзэж байгаагаар Зүүн дөрвөн замаас Баруун дөрвөн зам, тэр дундаа МУБИС –аас УИД хүртэлх замд байрлах автобусны буудлуудыг сүүлийн үеийн шилэн пассадтай болгох, барилгууд руу холбож, иргэдийнхээ дулаан, аюулгүй, тав тухтай зорчих нөхцөл боломжийг бүрдүүлэхийн тулд уг төслийг хэрэгжүүлэхийг зорьж байна.

 

Энэ далимыг ашиглаад  төслийн багийн бүрэлдэхүүнийг БНХАУ –ын И Чан хотод очиж туршлага судлах боломжоор хангаж өгсөн Азийн Хөгжлийн банкны хамт олонд баярлаж талархаж байгаагаа илэрхийлье.

 

 

Азийн Хөгжлийн банкны нийтийн тээврийн мэргжилтэн Ки Жүн Ким:  2012 оноос хойш хийгдсэн “BRT” зураг төслийн ажил нь хуучирсан байсныг шинэчилж нарийвчилсан зураг гаргаж өнөөдөр ийнхүү тайлангуудаа танилцуулахад бэлэн боллоо.

 

Уг төслийн хүрээнд Герман улсаас ирсэн автозогсоолын тусгай мэргэжилтүүд ажиллаж байгаа. Улаанбаатар хотын авто зогсоолын төвүүдийн байршлаас хамаарсан төлбөрийг  судалж, автозогсоолын менежментийг хэрэгжүүлэхээр зорьж байна. Судалгаанууд нь нилээд үндэслэлтэй, дүн шинжилгээ хийхэд боломжийн байна.  Мөн үүн дээр өрхийн судалгааны дүнг танилцуулсаны дараа нэлээд зүйл тодорхой болно.

 

Гол асуудал бол Их тойруу, Нам Ен Жү –ний гудамж зэрэг нь маш их хөдөлгөөнтэй шугаманд хийгдэх ажлууд байна. Энэ хоёр шугамыг зэрэг ажиллуулах боломжгүй учраас  гурав дахь шугам буюу 7 буудлаас хотын төв чиглэлийн авто зогсоолын ажлыг Азийн Хөгжлийн банкны төслөөр хэрэгжүүлэх гэж байна.

 

Нийслэлийн авто замын хөгжлийн газрын орлогч дарга Б.Индра:  Өнөөдөр “BRT” төсөл хэрхэн хэрэгжих талаар холбогдох байгууллагуудын төлөөллүүд танилцуулга хийж байна. “BRT” төслийн төлөвлөлттэй холбогдуулан авто зам, тусгай замын нийтийн тээврийг аль хэсгээр хэрхэн зорчуулах, автозогсоолын асуудлыг хэрхэн шийдэх зэрэг ерөнхий төлөвлөлттэй уялдуулан Автозамын газрын зүгээс цаашид хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг боловсруулна. “BRT”-гийн төсөл нь энэ оноос эхлэн 2019 он хүртэл хэрэгжихээр болоод байна.

 

Зургийг MPA.mn-ээс..

 


2017.04.19

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Төрийн түшээдийн тархийг угаасан Оюутолгойн ТЭЗҮ

...

Дэлгэрэнгүй » 2018.04.26

Сүйдэж буй нутгаараа пиар хийдэг Л.Энхболдыг өмнөговьчууд дахин сонгохгүй гэв

...

Дэлгэрэнгүй » 2018.04.26

Банкны салбар нэн эмзэг болсон үед Худалдаа, Хөгжлийн Банкны гүйцэтгэх удирдлагууд нь хүртэл намд элсэж буй нь ямар учиртай вэ?

...

Дэлгэрэнгүй » 2018.04.26

Судлаач Д.Ганхуяг: Сумаа гамна, Үүлээ !

...

Дэлгэрэнгүй » 2018.04.26

Э.Анар: Цахим мөнгөний журмаар криптовалютыг зохицуулахгүй

...

Дэлгэрэнгүй » 2018.04.26

"Оюу толгой"-н төсөл монголд ямар нэмэртэй вэ?

...

Дэлгэрэнгүй » 2018.04.26

Сонгуулийн намар

...

Дэлгэрэнгүй » 2018.04.26

Монгол даамчид дөрвөн алтан медаль хүртэж, төрийн дууллаа эгшиглүүллээ

...

Дэлгэрэнгүй » 2018.04.26

Цаазаар авах ялын хэрэглээ багасчээ

...

Дэлгэрэнгүй » 2018.04.16

Д.Сугарыг “сугалах” баримт Б.Мөнхжаргалын гэрээс олдсон уу

...

Дэлгэрэнгүй » 2018.04.19

Б.Бахытгүл:Би Мураттай эцсээ хүртэл тэмцэнэ, дээрэлхүүлэхгүй

...

Дэлгэрэнгүй » 2018.03.22

Э.Анар: Цахим мөнгөний журмаар криптовалютыг зохицуулахгүй

...

Дэлгэрэнгүй » 2018.04.26

Сүйдэж буй нутгаараа пиар хийдэг Л.Энхболдыг өмнөговьчууд дахин сонгохгүй гэв

...

Дэлгэрэнгүй » 2018.04.26

Судлаач Д.Ганхуяг: Сумаа гамна, Үүлээ !

...

Дэлгэрэнгүй » 2018.04.26

Төрийн түшээдийн тархийг угаасан Оюутолгойн ТЭЗҮ

...

Дэлгэрэнгүй » 2018.04.26

Банкны салбар нэн эмзэг болсон үед Худалдаа, Хөгжлийн Банкны гүйцэтгэх удирдлагууд нь хүртэл намд элсэж буй нь ямар учиртай вэ?

...

Дэлгэрэнгүй » 2018.04.26

Дуучин С.Жавхлан Т.Баясгалан нар дахин хамтран дуулна

...

Дэлгэрэнгүй » 2016.01.25

”Их хайрын зөрөг”-т урьж байна

...

Дэлгэрэнгүй » 2016.10.28

Эрх баригчид С.Ганбаатарыг боловсролоор нь “барьцаалсан уу”

...

Дэлгэрэнгүй » 2016.05.10

Баян-Өлгий аймгийн МАН-ын хороог АН удирдан чиглүүлж байна

...

Дэлгэрэнгүй » 2018.02.12

Ерөнхийлөгч МҮҮН-ны шашин болон халз мэтгэлцээнд тайлбар өглөө

...

Дэлгэрэнгүй » 2016.03.25

Унтахын ємнє мєрдєх 8 дүрэм

...

Дэлгэрэнгүй » 2015.11.10

Т.Лхагвасүмбэрэлийн үхэлд харуусч буйгаа “Snow Leopard Trust” сан илэрхийллээ

...

Дэлгэрэнгүй » 2016.02.02

Нийгмийн даатгалыг нөхөн төлөх боломжгүй

...

Дэлгэрэнгүй » 2015.10.20