Ой тогтоолт, түргэн уншилтын багш Б.Мөнхболд: Манай сургалтын гол давуу тал бол үр дүн юм

 Оюуны хөрөнгө оруулалт гэдэг хамгийн чухал зүйл болохыг манай уншигчид сайн мэдэж буй биз ээ. Тэгвэл “Оюуны матриц” академи Монгол хүний оюун ухааныг улам бүр  хөгжүүлэхээр, Монголчуудынхаа оюун сэтгэхүйд улам их хөрөнгө оруулалтыг хийхээр шамдан ажиллаад багагүй хугацаа өнгөрч буй юм. Тус академийн Ой тогтоолт, түргэн уншилтын багш Б.Мөнхболдтой уулзаж, ярилцсанаа хүргэж байна. Оюун ухааныг дээдлэдэг эрхэм уншигч танд сонирхолтой байх болов уу.

 

 

–Танай “Оюуны матриц” академийг байгуулагдаад  2 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж буйг мэдэх юм. Ер нь ийм академи байгуулах болсон нь нэг  талаас нийгэм дэх эрэлтэд тулгуурласан явдал  гэж харж болох уу? Нийгэм нэлээд стресстэй, хүмүүс бухимдалтай байх нь эргээд хүний оюун ухаанд, ой санамжид сөрөг нөлөөллийг үзүүлдэг юм шиг санагддаг?

 

Манай академи нийгэм дэх эрэлт гэхээсээ илүү Монгол хүний оюун ухааныг хөгжүүлэх гол зорилготой бөгөөд оюуны спортын хөгжлийг  шинэ түвшинд хүргэх гэж зорин ажиллаж байгаа юм.

 

Ер нь бол ой тогтоолтод сөргөөр нөлөөлдөг гол зүйл  яах аргагүй стресс юм. Тэр ч утгаараа нийгэм дэх  энэ их стресс хүн болгонд тодорхой хэмжээний марталт, хайнга байдал гэх мэт зүйлсийг байнга дагалдуулах болсон. Оюуны спортоор хичээллэж, ой тогтоолтын аргад суралцсан хүн энэ бүгдээс гарах арга замаа оллоо гэж ойлгож болно.

 

-Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд танай академид хэчнээн хүүхэд хамрагдсан бэ? Суралцагсдынхаа амжилтын талаар энд дурдаач?

 

Өнгөрсөн хугацаанд нийт 200 гаруй суралцагчдыг бэлтгэсэн байна. Манай академи нь ой тогтоолт, хурдан уншлага, англи хэл гэсэн үндсэн бүх хичээлээ амьдралд илүү ойр хэрэглээ тал дээр нь тулгуурлаж заадгаараа бусад энэ төрлийн сургалтын байгууллагуудаас ялгаатай гэж хэлмээр байна. Тийм ч болохоор манайд хамрагдсан бүх суралцагчид маань  амьдралдаа сурсан зүйлсээ ашиглаж сэтгэл хангалуун явж байгаа нь харагддаг. Мөн төгсөгчдийн клубээрээ дамжуулан байнгын холбоотой байж сурч мэдсэн зүйлсээ улам баталгаажуулж ашиглах тал дээр туслалцаа авдаг юм.

 

 

-Танай багш нарын ур чадварын талаарх мэдээллийг сонирхож болох уу?

 

Манай академи Украин улсаас тархины фитнес дасгалжуулагч, шинжээч, Андрей Сподин багшийг урьж авчран мэргэжлийн чадварлаг багш нарыг бэлтгэсэн гэдгээ хэлэхэд таатай байна.

 

-Танай сургалтын гол онцлог, давуу талыг та юу гэж хэлэх вэ?

 

Манай сургалтын гол давуу тал бол үр дүн юм. Бид ч энэ тал дээрээ маш сайн анхаарч ажилладаг. Манайх сургалтыг практик зарчимаар явуулж сургадаг. Нэг сургалтандаа гурван төрлийн хичээлийг явуулдгаараа  давуу талтай. Англи хэл, түргэн уншилт, ой тогтоолт гэсэн хичээлүүд юм.

 

1 сарын хугацаанд 7 хоногийн таван  өдөр 3-н цагаар хичээллэдэг болохоор үр дүн сайн байдаг

 

-Танай академи “Төгс ой тогтоолт насан туршийн санамж”–ийг хүмүүст үлдээх зорилготой юм билээ. Энэ талаараа нэмэлт мэдээлэл өгөхгүй юу?

 

Ой тогтоолтыг бид гурван төрлийн хичээлээр практик хэлбэрт хувиргаж дадал болгон тархинд суулгадгаараа онцлогтой. Баруун тархины онцлогт түшиглэж ой санамжийг хөгжүүлэн хүний тархинд онцгой хэлбэрийн дадлыг суулгаж өгснөөрөө сурагчид маань насан туршдаа ой тогтоолтыг өөртөө бүрэн эзэмшдэг.

 

-Зарим хүмүүс гадаад хэлийг бусдаас илүү хурдан сурчихдаг.  Гэтэл гадаад хэлний хичээл үзээд л байгаа хэрнээ өөрийн болгон сурч чаддаггүй хүмүүс цөөнгүй. Тэдгээр хүмүүс танай академид суралцсанаар хэл сурахад илүү хялбар болох боломжтой  юу?

 

Бид нар хүнд хамгийн ойрхон амар хялбар болох харьцуулалтын аргаар цагт 100-н англи үгийг цээжлүүлдгээрээ хэл сурч чаддаггүй хүмүүс амар хялбар байдаг.Энэ аргаар ямарч хүнийг сургаж болдог.

 

-Хүний тархийг гэмтээж байдаг муу зуршлууд нь хүний ой тогтоолтод сөрөг нөлөөлөл үзүүлдэг шиг байгаа юм. Ер тархиа хөгжүүлэх талаар та манай уншигчдад ойр хэрэг болох зөвлөгөөг хүргээч?

 

Ном уншсанааар тархи маш сайн хөгждөг.Тиймээс өдөр бүр 20-30  минут ном уншиж хэвших нь биднийг тархийг болоод ой тогтоолтыг хөгжүүлдэг.

 

-Танай академийн ой тогтоолын хаврын сургалт явагдаж байгаа юм байна. Энэ талаараа нэмэлт мэдээлэл өгөхгүй юу?

 

Манайх сар бүр элсэлт авдаг.Сурагчдын амралтанд тохируулан энэ удаагийн хаврын сургалтандаа 40%-ийн хөнгөлөлт үзүүлж байгаагаараа онцгой юм. Өглөөний хичээлд хамрагдах боломжтой  хүмүүстээ зориулж 8:00-11:00 цагийн анги гаргасан байгаа.Оройн ээлж маань 18:00-21:00 цагийн хооронд хичээллэдэг.

 

–Сурагчид танай сургалтад суралцсанаар сурлагандаа амжилт гаргадаг байх. Эцэг эхчүүдийн сэтгэгдэл ямар байдаг вэ?

 

Эцэг эхчүүд нь хүүхдээсээ хичээл зүтгэл, өөртөө итгэх байдал, баяр баясгаланг олж хардаг учир сэтгэл ханамжтай байдаг.

 

–Ярилцсанд баярлалаа.

 

Оюуны матриц академи, Peace tower 15-р давхарт 1504 тоот

Харилцах утас 89102424 91442468 99328600


2017.04.14

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Х.Амгаланбаатар: Өмнөх хүрсэн түвшинөөс дордуулсан Хөдөлмөрийн хуулийг хүлээн зөвшөөрөхгүй

...

Дэлгэрэнгүй » 2018.04.20

Балар эртний балиар зуршлаасаа хэзээ салах вэ, Нийслэлчүүд ээ!

...

Дэлгэрэнгүй » 2018.04.20

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан тэргүүтэй төлөөлөгчид БНАСАУ-д айлчиллаа

...

Дэлгэрэнгүй » 2018.04.20

Хөгжлийн банк: Тендерийн урилга

...

Дэлгэрэнгүй » 2018.04.20

Доктор П.Чимэдцэрэн: Хорт бодисын шахуурга өөрөө ажиллана гэдэг маш том асуудал

...

Дэлгэрэнгүй » 2018.04.20

Д.Сугарыг “сугалах” баримт Б.Мөнхжаргалын гэрээс олдсон уу

...

Дэлгэрэнгүй » 2018.04.19

“МИАТ” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлаар Д.Баттөрийг томиллоо

...

Дэлгэрэнгүй » 2018.04.18

Сонгинохайрхан дүүргийн 500 гаруй хүүхэд цэцэрлэгт хамрагдах боломжтой боллоо

...

Дэлгэрэнгүй » 2018.04.18

Цаазаар авах ялын хэрэглээ багасчээ

...

Дэлгэрэнгүй » 2018.04.16

Д.Сугарыг “сугалах” баримт Б.Мөнхжаргалын гэрээс олдсон уу

...

Дэлгэрэнгүй » 2018.04.19

Б.Бахытгүл:Би Мураттай эцсээ хүртэл тэмцэнэ, дээрэлхүүлэхгүй

...

Дэлгэрэнгүй » 2018.03.22

Төрийн банкны амралтын өдрүүдээр ажиллах цагийн хуваарь

...

Дэлгэрэнгүй » 2016.12.29

УИХ-ын дарга М.Энхболд: Авлигын эсрэг бид бас нэгэн шинэ алхам хийж байна

...

Дэлгэрэнгүй » 2016.12.09

Тэмдэг, тэмдэглэгээг зөв газарт байршуулвал талбай дээр ажиллаж байгаа ажилчдын амь насыг аврах боломжтой

...

Дэлгэрэнгүй » 2017.10.24

Эмч,сувилагчийн эрүүл мэндийг хамгаалах талаар ярилцлаа

...

Дэлгэрэнгүй » 2017.03.14

Байгаль орчныг хамгаалах Монголын өв уламжлал

...

Дэлгэрэнгүй » 2016.07.06

Н.Энхбаярын эргүүлэг

...

Дэлгэрэнгүй » 2016.02.03

Ерөнхийлөгчийн хүү АН-ын дотоод сонгуульд өрсөлдөж байна

...

Дэлгэрэнгүй » 2017.03.21

УИХ-ын дарга З.Энхболд орон нутагт ажиллана

...

Дэлгэрэнгүй » 2016.04.01

Жендерийн тэгш бус байдлаас үүдсэн бодол

...

Дэлгэрэнгүй » 2016.05.02

Дуучин Б.Амархүү, О.Ариунзул нарын бяцхан хүү анх удаа

...

Дэлгэрэнгүй » 2015.11.09

Сониуч аппликэйшн хэрэглэвэл нууц үгээ алдах эрсдэлтэй

...

Дэлгэрэнгүй » 2018.03.05

ХҮН намын даргаар Т.Ганболд томилогдлоо

...

Дэлгэрэнгүй » 2016.03.29

Б.Сайнбаяр: Төрийн нэрийг гутаасан хүмүүс төр барьж байна

...

Дэлгэрэнгүй » 2015.09.04