Аялал жуулчлалын бизнес эрхлэгчдийн чуулган боллоо


 

        Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Монголын аялал жуулчлалын холбоо хамтран Аялал жуулчлалын бизнес эрхлэгчдийн чуулганыг зохион байгууллаа. Монголын аялал жуулчлалын салбарыг нуруундаа үүрч яваа нийт бизнес эрхлэгчдийн дуу хоолойг нээлттэйгээр сонсох, салбарын хэмжээнд тодорхойгүй, шийдвэрлэх шаардлагатай асуудлууд, хөгжлийн гарцыг хамтдаа хэлэлцэн, цаашид хэрэгжүүлэх стратеги, чиглэлээ тодорхойлох нь хурлын зорилго юм.

 

БОАЖ-ын Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл чуулганыг нээн хэлэхдээ "Аялал жуулчлалын салбарт тулгамдаж буй асуудал, түүнийг шийдвэрлэх арга зам” сэдэвт уулзалт, хэлэлцүүлэгт хүрэлцэн ирсэн та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Монголын аялал жуулчлалд тулгарч буй 80 гаруй хүчин зүйлийг жагсаан гаргаж, найман чиглэлд хуваан шийдвэрлэх гарцыг тодорхойлох ажлын хэсэг байгуулсан. Бид аялал жуулчлалыг хөгжүүлэхийн тулд гадаад орнуудаас туршлага судлах, гадаад сурталчилгааны ажлыг бодлогын түвшинд хийх, чадавхтай боловсон хүчийг нэмэгдүүлэх, нэгдсэн бодлоготой болох  шаардлагатай” хэмээлээ. 

 

 

Чуулганы үеэр бизнес эрхлэгч аялал жуулчлалын компаниудын хууль эрх зүйн тулгамдсан асуудал, гадаад дотоод маркетинг, дэд бүтцийн оновчтой бодлогыг гаргаж, улмаар жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх арга зам, жуулчны үйлчилгээний байгууллага, салбарын хүний нөөцийн тулгамдсан асуудлууд, хамтын ажиллагаа, жуулчны аюулгүй байдал, үйлчилгээний чанар зэрэг сэдвийн хүрээнд илтгэлүүд тавигдаж, нээлттэй хэлэлцүүлэг хийнэ. Мөн аялал жуулчлалын салбарын төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагаа сэдэвт уулзалт зохиогдож, салбарын бодлого төлөвлөлт, үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх, бизнес эрхлэгчид, төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжин улмаар салбарын хөгжлийг эрчимжүүлэхэд чиглэгдсэн нэгдсэн цогц бодлогыг хэлэлцэх юм.

 

 

Чуулганд аялал жуулчлалын салбарын 50 гаруй мянган ажиллагсдын төлөөлөл оролц Жуулчны үйлчилгээний байгууллагууд, багш судлаачид, тээврийн байгууллагууд, жолооч, хөтөч тайлбарлагч, сонирхогчид, хөрөнгө оруулагчид гээд нийт 300 гаруй хүн  оролцон, нэгэн дээвэр дор чуулан, санал бодлоо чөлөөтэй илэрхийлсэн нь чуулганы онцлог байлаа.


2017.04.13

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Этүгэн их сургуулийн цахим бүртгэл 24 цагаар явагдаж байна

...

Дэлгэрэнгүй » 2018.07.03

МҮИС-ийн 20 жилийн ойн онцгой бэлэг задарлаа

...

Дэлгэрэнгүй » 2018.07.02

М.Энхболд: Шанхайн ХАБ-д Монгол улсыг шууд элсүүлж, Д.Гантулгыг авч үлдээгүйн төлөө л надад уурлаад эхэлжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.07.02

Эрдэнэт бол зууны төдийгүй мянганы манлай бүтээн байгуулалт

...

Дэлгэрэнгүй » 2018.07.02

Газраа зориулалтаар нь ашиглаагүй бол арга хэмжээ авна

...

Дэлгэрэнгүй » 2018.07.02

Жорлонгоо өөрчилье буюу Гандангаасаа эхэлье…

...

Дэлгэрэнгүй » 2018.07.02

Их, дээд сургуулиудын бүртгэлийн хуваарийг танилцуулж байна

...

Дэлгэрэнгүй » 2018.07.02

Сайнаар өөрчлөх 1 санал хөтөлбөр амжилттай хэрэгжиж дууслаа

...

Дэлгэрэнгүй » 2018.07.02

Тээврийн хэрэгслийн нэвтрэх чадвар нэмэгдэж, замын ачаалал буурчээ

...

Дэлгэрэнгүй » 2017.08.18

АСЕМ-ын Сангийн сайд нарын уулзалт болно

...

Дэлгэрэнгүй » 2016.06.09

Манай улсад 20 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл олгохоор болжээ

...

Дэлгэрэнгүй » 2016.07.22

Ц.Даваасүрэн МАН-ын УЗ-ийн гишүүнээр сонгогджээ

...

Дэлгэрэнгүй » 2016.04.19

Д.Дорлигжав ЦЕГ-ын дарга Р.Чингисийг албан үүргээс нь чөлөөлөх хүсэлтийг хүргүүллээ

...

Дэлгэрэнгүй » 2016.04.20

Автобусанд хөдөлгөөнт камер байршуулж эхэллээ

...

Дэлгэрэнгүй » 2017.04.04

Ипотекийн зээлийн санхүүжилтийг олгож байна

...

Дэлгэрэнгүй » 2017.04.05

ЭКО-гийн рекламыг хааж, компанийг нь татан буулгая

...

Дэлгэрэнгүй » 2016.03.10

A PHP Error was encountered

Severity: Warning

Message: mysql_fetch_array() expects parameter 1 to be resource, boolean given

Filename: views/tabnews.php

Line Number: 147