МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан Дундговь аймагт ажиллалаа


 

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан хөдөө орон нутгийн иргэдийнхээ санаа бодлыг сонсох, МАН-ын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар мэдээлэл хэрхэн хүрч буйг судлах, тухайн орон нутагт тулгамдаж буй зарим асуудлыг шийдвэрлэх зорилгоор ажлын хэсэг бүрдүүлж, ахлан 21 аймгаар тойрон ажиллаж байгаа билээ. Энэхүү томилолтынхоо хүрээнд тэрбээр  энэ сарын 7-нд Дундговь аймагт ажиллалаа. Ингэснээр түүний 16 дахь аймагтаа ажиллаж, иргэдтэй уулзаж буй нь энэ юм.

Говийн аймгуудад ажилласан бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, Г.Мөнхцэцэг, Ц.Цогзолмаа, Л.Энхболд, Н.Амарзаяа нараас гадна ХНХ-ын дэд сайд С.Мөнгөнчимэг, ХЗДХ-ын дэд сайд Б.Энхбаяр, БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр, БХБ-ын дэд сайд Ш.Лхамсүрэн, БСШУС-ын сайд Ё.Отгонбаяр, УУХҮ-ийн дэд сайд Д.Загджав, Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн, МАН-ын Улс төр, намын байгуулалтын газрын дарга Б.Баярбаатар, МАН-ын Нийгэм, эдийн засгийн хөгжлийн газрын дарга Д.Өнөрболор, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх Л.Цэнгүүнжав нарын албаны бусад хүмүүс багтсан юм.

Ажлын хэсгийнхэн Дундговь аймгийн иргэд хөдөлмөрчидтэй уулзан, тэдний санаа бодлыг сонссон юм. Уулзалтын эхэнд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан намын мөрийн хөтөлбөр хэрхэн хэрэгжиж байгаа талаар танилцуулаад өнгөрөгч намрын чуулганаар батлагдсан зарим хуулийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг иргэдэд өглөө. Тэрбээр УИХ-ын сонгуульд МАН ялалт байгуулж, Засгийн газраа хамгийн богино хугацаанд эмхэлснээс хойшх долоон сарын дотор өргөн “субботник” хийснээ үгийнхээ эхэнд онцолсон. Мөн улс орны макро болон микро төвшний эдийн засгийн бодлогыг боловсруулж хэрэгжүүлэх, ард иргэдийнхээ амьдрал амьжиргааг сайжруулахад чиглэсэн олон чухал шийдвэрийг гаргаж, цөөнгүй хууль тогтоомжийг баталсныг танилцууллаа.

Тодруулбал, “Эрдэнэс-Тавантолгой” компани Хятадын “Чалко”-д төлөх өрөө барагдуулсан, Хөгжлийн банкны 580 сая ам.долларын бондын эргэн төлөлтийг нааштайгаар шийдвэрлэсэн зэрэг эерэг үр дүн гарч эхэлснийг онцолж байлаа. Мөн “олон толгойт” төсвийг нэг мөр шийдвэрлэж, ЖДҮ-ийн татварыг нэг хувь болгож, тэдгээрт шаардлагатай тоног төхөөрөмжийн гаалийн татварыг тэглэсэн байна. Татварын өртэй 4000, нийгмийн даатгалын асуудалтай 400 аж ахуйн нэгжид боломж олгож, дансыг нь нээж өгсөн нь үйлдвэрлэл эрхлэгчдийн хэвийн үйл ажиллагааг хангахад томоохон хөшүүрэг болжээ.

Нийгмийн халамжийн “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хүрээнд олон мянган иргэнийг эмчилгээнд хамруулж, эмийг нь хөнгөлөлттэй олгож байгаа билээ. 2010 оноос хэрэгжүүлж эхэлсэн орон сууцны зээлийг одоогоор 4.0 их наяд төгрөгөөр санхүүжүүлээд байгаа бөгөөд цаашид жил бүр 1.2 их наядыг зарцуулахаар төлөвлөж, хөдөө орон нутагт ч хуваарилна гэж Д.Амарбаясгалан дарга танилцууллаа.

Олон хүний бухимдлыг төрүүлээд байгаа хүн амын орлогын албан татварт нийт ажиллагсдын таван хувь нь л хамрагдана гэдгийг тайлбарлав. Учир нь, дээрх татварын нэмэгдэл нь 2.5 саяаас дээш төгрөгийн цалинтай хүнд л хамаатай юм. Мөн одоогийн монгол хүний дундаж наслалт 10-20 жилийн дараа улам нэмэгдэх нь тодорхой болохоор тэр үед 65 насандаа тэтгэвэрт гарах нь тийм ч оройтсон явдал болохгүйг сануулж байлаа.

Дундговь аймгийн хувьд долоон сумын хүн эмнэлэг түргэний тэрэггүй болохоор ард иргэдэд үзүүлэх үйлчилгээ зарим талаар доголдож байгааг юуны өмнө дэд сайдад  дуулгав. Мөн бүх сумаа жилдээ хоёр удаа тойрчихдог явуулын ЭХО аппарат, дотуур оношлогооны аппарат нь эвдрээд засуулах гэхээр 14 сая төгрөг нэхэж байгаа талаар Эрүүл мэндийн дэд сайд У.Бямбасүрэнд уламжилахад дээрх асуудлыуудыг шийдвэрлэхээр болсноо мэдэгдээд, таван суманд дуудлагын автомашин, суурин ЭХО аппарат хүлээж авах батламжийг аймгийн Нэгдсэн эмнэлгийнхэнд гардуулсан юм. Үүнээс гадна салбарынхаа эмч, ажиллагсдын эрүүл мэндэд анхаарч 5000 хүн/тун харвони эмийг хуваарилах болсноо дуулгав.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахаас өөр аргагүйг тайлбарлаж, Д.Цогтбаатар гишүүн “Самурай” бонд 11-12 хувийн хүүтэй байсан бол Японы Засгийн газрын хөнгөлөлттэй зээл 1 хувь хүрэхгүй хувийн хүүтэй харьцуулан ярьж, “Шинэ 1990 оны бодлого”-ыг хэрэгжүүлэх шаардлагатайг онцолсон юм.

Түүнчлэн ХНХ-ын дэд сайд С.Мөнгөнчимэг тус аймагт хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр 350 сая төгрөг хуваарилсан дээр 100 сая төгрөг нэмүүлснээ хэлж, жилийн эцсийн хагаст дахин 100 саяыг төсөвлүүлэх бодолтой байгаагаа дуулгав. Мөн тэтгэврийн насыг нэмэх асуудал эцэслэн шийдэгдээгүй байгааг тайлбарлаж, МСҮТ-дөө өөрийн орон нутагт шаардлагатай мэргэжилтэн бэлтгэх хэрэгтэйг сануулж байлаа.

ХЗДХ-ийн дэд сайд Б.Энхбаяр иргэдийн сонирхож буй оффшорын талаар мэдээлэл өгөхдөө "2016 оны сонгуулийн өмнө оффшор бүсэд данстай 44 монгол хүний нэрийг зарласан ч хөрөнгийн хэмжээ нь ил болоогүй. Ганцхан С.Баярцогт л УИХ-ын дэд даргын албаа өгч, хариуцлага тооцсон болоод өнгөрсөн. Удахгүй батлах Оффшорын тухай хуульд хариуцлагын асуудлыг тодорхой тусгасан. Энэ дагуу ажиллах болно" гэдгийг хэлсэн юм.

Мандалговийн бохир ус цэвэрлэх байгууламжийг АХБ-ны санхүүжилтээр барихаар болсныг БХБ-ын дэд сайд Ч.Лхамсүрэн дуулгасан нь таатай мэдээ болсон юм.

БСШУС-ын дэд сайд Ё.Отгонбаяр Дундговийн сурагчдын ЭЕШ (элсэлтийн ерөнхий шалгалт)-ын дүн улсын хэмжээнд хоёрдугаарт жагсаж, тус аймгийн дөрвөн сургуульд тус бүр 100 мянган ам.долларын “Цахим сургууль” төсөл хэрэгжүүлэхээр болсон сайхан мэдээг дуулгасан.

БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр тус аймгийн төвд нам даралтын зуух олон байгаад шүүмжлэлтэй хандаж, Солонгосын “Эксим” банкны санхүүжилтээр аймгийн төвд ДЦС барихаар шийдсэнийг дуулгасан нь бас нэг баярт мэдээ байлаа.

Ийнхүү Дундговь аймгийн иргэдтэй хийсэн уулзалт дөрвөн цаг орчим үргэлжилж, товлосон газар, болзсон уулзалтадаа яарсан манай цуваа Өмнөговийг зорилоо.

 

 

2017.04.10

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Ж.Мөнхбат: Сангийн сайд Ч.Хүрэлбаатар тооны хулгайгаар амташч гаршсан байна

...

Дэлгэрэнгүй » 2018.10.15

Шатахууны үнийн өсөлтийн талаар мэдээлэл хийлээ

...

Дэлгэрэнгүй » 2018.10.09

Хөдөлмөрийн баатар Д.Пүрэвдоржийн нэрэмжит наадам болно

...

Дэлгэрэнгүй » 2018.10.09

Жирийн иргэдийн бизнес хөгжих үү, хөших үү гэдгийг хууль тогтоогчид шийдэх цаг ирлээ

...

Дэлгэрэнгүй » 2018.10.01

“Босоо хөх Монгол” ТББ-ын тэргүүнээр МУ-ын харцага Г.Ганхуяг сонгогджээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.26

Утаа тортгийн хэмжээ хэтэрсэн зөрчилтэй автобус нийтийн тээвэрт явж байжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.26

Монгол банк ам.долларын өсөлтийг "ажиглаж" байна

...

Дэлгэрэнгүй » 2018.09.26

Чойжин ламын музейн хашаанд доторх барилгыг албадан буулгаж эхэллээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.26

"Хүүхдийн баяр" нэгдсэн арга хэмжээний хөтөлбөр

...

Дэлгэрэнгүй » 2016.06.01

Нийгмийн даатгалаа нөхөн төлөх боломжтой

...

Дэлгэрэнгүй » 2015.11.02

Гурван хүний аминд хүрсэн П.Батбаяр хэргээ хүлээжээ

...

Дэлгэрэнгүй » 2015.11.30

Түрээсийн орон сууцанд орох иргэдийг бүртгэнэ

...

Дэлгэрэнгүй » 2017.03.02

УИХ-ын дарга М.Энхболд нийслэлийн удирдлагуудыг хүлээн авч уулзав

...

Дэлгэрэнгүй » 2016.07.07

Зам чөлөөлөхөд тусалсан нийгмийн цахим сүлжээнийхэнд баярлалаа

...

Дэлгэрэнгүй » 2017.05.18

Дарханчууддаа зориулж S.Outlet дэлгүүр онцгой хямдрал зарлалаа

...

Дэлгэрэнгүй » 2016.04.14

Алтан амь аварсан ачит ”Өрхийн эмч нар”

...

Дэлгэрэнгүй » 2017.05.23

Японы Хүний эхэсийн бэлдмэл/Laennec/ Монголд

...

Дэлгэрэнгүй » 2015.12.01

Ээлжит бус чуулганыг 8 дугаар сарын 3-нд зарлаж, засгийн асуудлыг хэлэлцэнэ

...

Дэлгэрэнгүй » 2015.07.10

Төр дийлдэггүй хот доторх уурхай

...

Дэлгэрэнгүй » 2018.05.29

Дархан-Уул аймгийн Засаг дарга А.Энхболдын “хууль бус арга заль

...

Дэлгэрэнгүй » 2015.10.05

ЭЕШ-д шинэ сорил нэмэгдлээ

...

Дэлгэрэнгүй » 2016.02.28

Германд хамгийн сахилгагүй жолоочид Монголын элчингийн жолооч орлоо

...

Дэлгэрэнгүй » 2016.01.25

С.Бямбацогт: Ухсан нүхэндээ өөрсдөө уначихаад бурууг бусдаас хайх хэрэггүй

...

Дэлгэрэнгүй » 2015.09.25

Дуучин С.Жавхлан Т.Баясгалан нар дахин хамтран дуулна

...

Дэлгэрэнгүй » 2016.01.25