Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх тухай БОАЖ-ын Сайдын тушаал гарлаа


 

        Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар Улаанбаатар хот, Архангай, Булган, Сэлэнгэ, Дорнод, Сүхбаатар, Төв, Ховд зэрэг аймгуудад 16 удаагийн ой, хээрийн түймэр гарч урьдчилсан байдлаар 13 га ой, 3685 га хээр, нийт 3698 га талбай бүхий  ой, бэлчээр түймэрт өртжээ. Түймэр гарч байгаа шалтгааныг  урьдчилсан байдлаар авч үзэхэд иргэд, айл өрх ил задгай үнс нурмаа хаях, татсан тамхиа унтраалгүй орхих зэргээс үүдэлтэй гарчээ.

 

Ой, хээрийн түймэр гарах хаврын улирал эхэлж байгаатай холбогдуулан “Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх  тухай”  БОАЖ-ын Сайдын 2017 оны гуравдугаар сарын 24-ний өдрийн А/70 тоот  тушаал гарлаа.

 

Сайдын тушаалаар, сансрын хиймэл дагуулын мэдээг ашиглан ой, хээрийн түймрийн голомт,тархалтыг илрүүлэх, цаг уурын нөхцөлөөр түймрийн аюулын хуурайшилтын зэргийг тогтоож урьдчилан  мэдээлэх, түймрийг эрт илрүүлэх, мэдээлэх, шуурхай мэдээллийн эргүүл, харуул, жижүүр ажиллуулах зэрэг түймрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлж,  хэрэгжүүлэхийг  бүх шатны харьяа байгууллагуудад үүрэг  болгов. Мөн түймрээс  иргэдийн амь нас, өмч хөрөнгө, байгалийн нөөц баялгийг урьдчилан сэргийлэх, хамгаалах ажлыг олон нийтэд хүртээлтэй байдлаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлах, сургалт явуулах, түймэр унтраах ажлыг холбогдох байгууллагуудтай хамтран зохион байгуулах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх зэрэг ажлуудыг оновчтой шуурхай зохион байгуулахыг холбогдох байгууллагуудад даалгасан байна. Иргэн, нөхөрлөл, аж ахуйн нэгж байгууллагатай хариуцлагын гэрээ байгуулж баталгаа гаргуулан хяналт тавьж ажиллах, түймрийн аюулын үнэлгээ гурав болон түүнээс дээш зэрэглэлд хүрсэн тохиолдолд тухайн аймаг, сумын нутгийн хэмжээнд ойд явуулж буй ой аж ахуйн  болон бусад арга хэмжээг хориглохыг бүх шатны Засаг дарга, аймаг, нийслэлийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга нарт үүрэг болгожээ.

 

Дөрөвдүгээр сарын эхний 10 хоногийн цаг уурын мэдээллээр,  Архангай аймгийн Цэцэрлэг, Эрдэнэмандал, Булган аймгийн Могод, Ингэт толгой, Хутаг-Өндөр, Орхон аймаг, Сэлэнгэ аймгийн  Сүхбаатар, Орхон, Дадал, Биндэр, Дорнод аймгийн Чойбалсан, Дашбалбар, Халхгол, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Баяндэлгэр сумдад болон нийслэл хот орчмоор түймэр гарах өндөр эрсдэлтэй буюу III зэрэг,  Хэнтий аймгийн Дархан сум, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумдад түймрийн нэн аюултай буюу IV зэрэглэлийн хуурайшилттай байгаа ажээ. Зарим аймгуудын нутгаар цастай байгаа боловч гэнэтийн дулаарлаас болж шар усны үер буух, ой, хээрийн түймэр гарах магадлал өндөр байгаа учир иргэд, малчид санамсар болгоомжгүй үйлдлээс гал алдахгүй байхыг сэрэмжлүүлж байна.


2017.04.05

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Д.Үүрцайх: Үндсэн хуульт ёс, парламентын ардчиллаа үгүйсгэсээр ирсэн Ерөнхийлөгч барьцаа лавшруулсан учраас цэцэд хандлаа

...

Дэлгэрэнгүй » 2019.09.23

Хүнээ мартсан төр

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Дэлхий дахинаа авлигатай хийх тэмцлээр сонин сайхан юутай байна вэ?

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Гачуурт Арцатын аманд 153 өрх айлыг цахилгаанаар хангаж улсын комисст хүлээлгэн өгчээ

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Зөв тусгал: Бидний төсөөлснөөс ч илүү хөгжих боломж хүүхдэд бий

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Г.Наранбаатар: Хүүхэд насандаа сэтгэл зүйн гэмтэл авсан хүмүүс сэтгэл зүйн зөвлөгөө авахаар их ирдэг

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Монголын эдийн засаг гадны нөлөөнд эмзэг хэвээр байна гэж АХБ дүгнэжээ

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Селена Гоме Билл Мюррей нар гэрлэх үү

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

ОХУ-д мал, мах экспортолж, өвс тэжээл худалдаж авна

...

Дэлгэрэнгүй » 2017.08.23

Хаврын тариалалт 60.1 хувьтай үргэлжилж байна

...

Дэлгэрэнгүй » 2016.05.25

Шатахууны хомсдол өргөн хэрэглээний бүтээгдэхүүний үнэд шууд нөлөөлжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.01.31

Бүх Хятадын малын ерөнхий эмч Ван Жыцайг хүлээн авч уулзлаа

...

Дэлгэрэнгүй » 2016.10.13

Орон нутгийн замд анхаарал болгоомжтой зорчихыг сэрэмжлүүлж байна

...

Дэлгэрэнгүй » 2017.03.02

15 раунд нэвтрүүлэг – Б.Жаргалсайхан

...

Дэлгэрэнгүй » 2016.03.24

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Увс аймагт ажиллалаа

...

Дэлгэрэнгүй » 2016.04.22

Л.Чинбат Цензургүй багийг таван сая төгрөгөөр урамшууллаа

...

Дэлгэрэнгүй » 2016.04.25

Гандан хийдэд гар татаагүй ч хүүхдэд хөлдүү сэтгэл дэвссээр байх уу

...

Дэлгэрэнгүй » 2015.12.17

Цэрэг амиа алдсан ангийн захирагчийг ажлаас нь чөлөөлжээ

...

Дэлгэрэнгүй » 2019.01.31

С.Бямбацогт: Эдийн засгийн хямралыг улам гүнзгийрүүлсэн Ч.Сайханбилэгт гүн эмгэнэл илэрхийлье

...

Дэлгэрэнгүй » 2015.11.11

Иргэдийн ихэнхи нь бэлэн мөнгөний хайрцагт мөнгөө хийж байна

...

Дэлгэрэнгүй » 2015.07.29

Өөрөө барьж хүн рүү​ дайрахаар тоглоом, өөр хүний гарт очихоор жинхэнэ болчихдог хачин "сэлэм"

...

Дэлгэрэнгүй » 2018.11.14

Эмч хүн 80 настай өвгөний толгойг гэмтээж, үхрийг нь сүхджээ

...

Дэлгэрэнгүй » 2015.11.04

Б.МЯГМАР: Сүрьеэгийн эмч, мэргэжлтний ажиллах нөхцөл, цалин хөлсийг сайжруулах тал дээр илүү анхаарах хэрэгтэй

...

Дэлгэрэнгүй » 2017.03.24

Цахим картаар зорчиж эхэллээ

...

Дэлгэрэнгүй » 2015.07.24