"Эрдэнэс-Тавантолгой"-н үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна


БНХАУ-ын Чалко компанид төлөх 350 сая ам. долларын үлдэгдэл 30 хувийн төлбөрийг 100 % барагдуулсан тухай сайн мэдээг Эрдэнэс- Таван толгой ХК -ийн удирдлагууд нийт монголчуудад дуулгасан.

Шилжүүлэг хийсэн төлбөрийн даалгаврын баримтыг ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад гардуулсан ийм баяртай үйл явдал өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр өрнөсөн.

Нэгэнт Чалко компанитай өр ширний асуудал тэглэсэн тул нүүрс нийлүүлэлтийн шинэ нөхцөл бүрдсэн гэдгийг Эрдэнэс -Таван толгой ХК -ийн гүйцэтгэх захирал Д.Ариунболд сэтгүүлчдэд мэдээлэл хийх үедээ дурдсан.

Хоёр талын ажлын хэсэг бий болсон шинэ нөхцөл байдалтай уялдан гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлаар харилцан тохиролцох хэлэлцээний үе шат эхэлсэн байна.

Үүнтэй холбоотойгоор Цанхийн Зүүн уурхайн олборлолт, тээвэрлэлтийн ажил түр зогссон байдалтай байгаа юм байна. Хэдийгээр БНХАУ-ын Чалко компанийн өрийг 100 хувь барагдуулсан ч Цанхийн Зүүн уурхайгаас олборлох нүүрсний 80 хувийг Чалко компанид нийлүүлэх гэрээ хүчин төгөлдөр үйлчилж буй.

Түүнчлэн нүүрсний үнийг зах зээлийн үнэд ойртуулах ажлыг хоёр улсын Засгийн газраас томилогдсон ажлын хэсэг шийдвэрлэх юм байна. Харин Цанхийн баруун уурхайн нүүрсний олборлолт, тээвэрлэлтийн ажил хэвийн үргэлжилж буй тухай албаны эх сурвалж мэдээллээ.

2017.04.03

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Төрийн түшээдийн тархийг угаасан Оюутолгойн ТЭЗҮ

...

Дэлгэрэнгүй » 2018.04.26

Сүйдэж буй нутгаараа пиар хийдэг Л.Энхболдыг өмнөговьчууд дахин сонгохгүй гэв

...

Дэлгэрэнгүй » 2018.04.26

Банкны салбар нэн эмзэг болсон үед Худалдаа, Хөгжлийн Банкны гүйцэтгэх удирдлагууд нь хүртэл намд элсэж буй нь ямар учиртай вэ?

...

Дэлгэрэнгүй » 2018.04.26

Судлаач Д.Ганхуяг: Сумаа гамна, Үүлээ !

...

Дэлгэрэнгүй » 2018.04.26

Э.Анар: Цахим мөнгөний журмаар криптовалютыг зохицуулахгүй

...

Дэлгэрэнгүй » 2018.04.26

"Оюу толгой"-н төсөл монголд ямар нэмэртэй вэ?

...

Дэлгэрэнгүй » 2018.04.26

Сонгуулийн намар

...

Дэлгэрэнгүй » 2018.04.26

Монгол даамчид дөрвөн алтан медаль хүртэж, төрийн дууллаа эгшиглүүллээ

...

Дэлгэрэнгүй » 2018.04.26

Цаазаар авах ялын хэрэглээ багасчээ

...

Дэлгэрэнгүй » 2018.04.16

Д.Сугарыг “сугалах” баримт Б.Мөнхжаргалын гэрээс олдсон уу

...

Дэлгэрэнгүй » 2018.04.19

Б.Бахытгүл:Би Мураттай эцсээ хүртэл тэмцэнэ, дээрэлхүүлэхгүй

...

Дэлгэрэнгүй » 2018.03.22

Э.Анар: Цахим мөнгөний журмаар криптовалютыг зохицуулахгүй

...

Дэлгэрэнгүй » 2018.04.26

Сүйдэж буй нутгаараа пиар хийдэг Л.Энхболдыг өмнөговьчууд дахин сонгохгүй гэв

...

Дэлгэрэнгүй » 2018.04.26

Судлаач Д.Ганхуяг: Сумаа гамна, Үүлээ !

...

Дэлгэрэнгүй » 2018.04.26

Төрийн түшээдийн тархийг угаасан Оюутолгойн ТЭЗҮ

...

Дэлгэрэнгүй » 2018.04.26

Банкны салбар нэн эмзэг болсон үед Худалдаа, Хөгжлийн Банкны гүйцэтгэх удирдлагууд нь хүртэл намд элсэж буй нь ямар учиртай вэ?

...

Дэлгэрэнгүй » 2018.04.26

НМХГ: Шонхор шувууг зөвшөөрөлгүй барьсан Катар иргэдийг саатуулсан

...

Дэлгэрэнгүй » 2015.10.07

”Сайн аав” МУСК нэгдүгээр сарын 20-нд нээлтээ хийнэ

...

Дэлгэрэнгүй » 2017.01.05

Цасан шуурга ба ХҮН-ынхан бужигнасан долоо хоног

...

Дэлгэрэнгүй » 2016.03.05

ХЦДБЧ-ын гоцлол дуучин Г.Батсүх цэргийн баяраар тоглоно

...

Дэлгэрэнгүй » 2017.03.10

Д.Амарбаясгалан: Зүүн аймгуудад ажилласан томилолт олон чухал асуудал шийдвэрлэсэн, үр өгөөжтэй боллоо

...

Дэлгэрэнгүй » 2017.04.04

Гандан хийдэд гар татаагүй ч хүүхдэд хөлдүү сэтгэл дэвссээр байх уу

...

Дэлгэрэнгүй » 2015.12.17

Ж.Амарсанаа оны шилдэг “Нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэгч”-ээр шалгарчээ

...

Дэлгэрэнгүй » 2015.12.24

АН-д задрал эхлэхийн дохио биш биз байгаа?

...

Дэлгэрэнгүй » 2015.11.04