Д.Лүндээжанцан: Монголын парламентын нэр хүндийг илтгэсэн чухал үйл явдал боллоо

Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболд энэ сарын 1-5-ны өдрүүдэд Бангладешийн Дакка хотноо болж буй Олон Улсын Парламентын Холбооны Ассамблейн 136 дугаар чуулганы үеэр тус холбооны Ази, Номхон далайн бүлгийн даргаар сонгогдож, тус бүлгийн хуралдааныг даргаллаа. Энэ үйл явдалтай холбогдуулан УИХ-ын зарим гишүүний байр суурийг сонссон юм.

 

 

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан:

 

-ОУПХ-ны ээлжит чуулганы үеэр орон орны парламентын тэргүүнүүд уулзаж парламент хоорондын төдийгүй улс хоорондын болоод ард түмэн хоорондын харилцааны асуудлаар ярилцдаг уламжлалтай.

 

Парламентад өөрийгөө үнэлэх, дүгнэх шалгуур үзүүлэлт байдаг юм. НҮБ, Олон Улсын Парламентын Холбоо хоёр нийлээд энэ шалгуур үзүүлэлтийг хэрэгжүүлдэг. Үүнийг Монгол Улсад хэрэгжүүлбэл болох юм гэдэг асуудал энэ үеэр болсон уулзалтаар хөндөгдлөө. Түүнчлэн УИХ-ын Тамгын газрын ажилтнуудыг Женевт мэргэжил дээшлүүлж чадавхижуулах асуудал бас яригдлаа.

 

 

ХБНГУ-ын Бундестагийн дарга Норберт Ламмерт УИХ-ын дарга М.Энхболдтой уулзаж, хоёр орны парламент хоорондын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Монгол, Германы парламентын тэргүүн нарын Даккагийн энэхүү уулзалт нь Улаанбаатар-Берлинд уулзаж байсан өмнөх уулзалтуудын гол шийдлүүдийг цааш үргэлжлүүлэхэд чухал ач холбогдолтой боллоо.

 

Ер нь Монголын парламентын нэр хүнд олон улсын тавцанд өсөж буйн олон илрэл нь ОУПХ-ны энэ удаагийн чуулганы үеэр харагдлаа. Үүний нэг тод баримт нь Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд энэ удаагийн чуулганы үеэр тус холбооны Ази, Номхон далайн парламентын бүлгийн даргаар сонгогдон ажиллаж байгаа явдал юм.

 

 

Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил:

 

-Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд тэргүүтэй төлөөлөгчид Бангладешийн Дакка хотод болж байгаа ОУПХ-ны ээлжит чуулга уулзалтад амжилттай оролцож байна.

 

Дэлхийн парламентуудыг эгнээндээ нэгтгэсэн энэ том байгууллагын Ази, Номхон далайн орнуудын парламентын бүлгийн даргын ажлыг энэ жил Монгол Улс гүйцэтгэж байгаа. Тиймээс Улсын Их Хурлын дарга М.Энхболд энэ том бүлгийн хуралдааныг даргалан хуралдуулж, бүлгийн хурлын үйл ажиллагааг зохион байгуулж байна. Өөрөөр хэлбэл, ОУПХ-ны Ассамблейн 136 дугаар чуулганы нэгдсэн хуралдаанд Ази, Номхон парламентын бүлгээс оруулж танилцуулах санал, зөвлөмжийг нэгтгэн базаж, зохицуулах үүргийг бүлгийн даргын хувьд М.Энхболд дарга гүйцэтгэж байгаа юм.

 

 

ОУПХ нь бүс нутгийн 6 бүлэгтэй, түүний нэг нь Ази, Номхон далайн бүлэг юм. Уг бүлэгт тус холбооны гишүүн 33 парламент багтдагийн дотор Япон, Энэтхэг, БНХАУ, Канад, БНСУ, Австрали зэрэг дэлхийн томоохон улс орон байдаг. Олон улсын парламентын ийм том бүлгийн хуралдааны даргаар Монголын Улсын Их Хурлын дарга сонгогдон ажиллаж байгаа нь нэг талаас Монголын парламентын нэр хүнд дэлхийн түвшинд хэр байгаагийн илрэл, нөгөө талаас Улсын Их Хурлын дарга М.Энхболд бол олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн нэр хүндтэй,  туршлагатай парламентч гэдгийг харуулсан чухал үйл явдал юм.

 

Мөн Улсын Их Хурлын дарга ОУПХ-ны Ассамблейд оролцох үеэрээ дэлхийн олон орны парламентын удирдлагууд, тэр дундаа бидний гол түнш болсон Ази, Номхон далайн орнуудын парламентын дарга, удирдлагуудтай уулзаж яриа хэлэлцээ хийж байгаа нь хоёр орны парламент хоорондын төдийгүй улс төр, нийгэм, эдийн засаг, худалдаа, соёл хүмүүнлэгийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд ихээхэн үр нөлөөтэй арга хэмжээ болж байна гэлээ.

 

УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс


2017.04.03

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

“Талх чихэр”-ийн хэвийн боов урьдын адил таны сонголт хэвээр байх нь гарцаагүй

...

Дэлгэрэнгүй » 2019.01.21

Ууцны дундаж үнэ 230 мянган төгрөг байна

...

Дэлгэрэнгүй » 2019.01.21

Баабар: Хуурамч өвчинд зориулсан хуурамч витамин

...

Дэлгэрэнгүй » 2019.01.21

С.Мөнхчулууныг батламжлах эсэхээс У.Хүрэлсүхийн ам, ажлын зөрүү харагдана

...

Дэлгэрэнгүй » 2019.01.21

Бид утуулж, Бээжин Цэлмэв

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

Азербайжаны банкирийн эхнэрээс нэг сая гаруй фунтийн үнэ алмааз бөгж хураан авчээ

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

С.Мөнхчулууныг нийслэлийн Засаг даргаар батламжлуулах саналыг Ерөнхий сайдад хүргүүлэхээр боллоо

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

Ядуу учраас Монгол хүний IQ доогуур байна, Гэхдээ…

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

Хүүхдүүдийнхээ амийг “утаачид”-аас нэхье

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

Бид утуулж, Бээжин Цэлмэв

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

JCI Монгол байгууллагын 25 жилийн ой тохиож байна

...

Дэлгэрэнгүй » 2016.04.29

Өмнөх засгийн алдааг засахад чамгүй хугацаа орж байна

...

Дэлгэрэнгүй » 2016.10.18

“Этүгэн” их сургуулийг хувийн хэвшлийн сургуулиудаа үлгэрлэж байгааг онцолжээ

...

Дэлгэрэнгүй » 2017.07.03

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Японы парламентын төлөөлөгчид бараалхлаа

...

Дэлгэрэнгүй » 2016.05.03

УИХ-ын гишүүн Х.Баттулгын албан өрөөнд Цагдаагийн тусгайгийнхан хүчээр дайран оржээ

...

Дэлгэрэнгүй » 2016.04.11

Нийгмийн даатгалаа нөхөн төлөх боломжтой

...

Дэлгэрэнгүй » 2015.11.02

Дарханы экс засаг дарга С.Насанбат АТГ-т шалгагдаж байна

...

Дэлгэрэнгүй » 2015.11.04

“Нарны билэг” сангаас Шашны дунд сургуулийн хүүхдүүдэд Анхны шинэ жилийн бэлэг өгчээ

...

Дэлгэрэнгүй » 2016.12.21

МЗХ-ноос зарласан “Хар жагсаалт”-нд хэн хэн багтав

...

Дэлгэрэнгүй » 2016.06.06

Z24-ийн залилан

...

Дэлгэрэнгүй » 2015.11.17

Тусгай хамгаалалттай газарт дураараа дургисан “Энигма”

...

Дэлгэрэнгүй » 2017.05.26

БОАЖЯ-ны нээлттэй хаалганы өдөрлөг болж өндөрлөлөө

...

Дэлгэрэнгүй » 2017.06.06

Гахайн ханиадаар 22 хүн амиа алджээ

...

Дэлгэрэнгүй » 2016.01.28

БОАЖ-ын сайд Д.Оюунхорол, нийслэлийн Засаг дарга С.Батболд нар хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа

...

Дэлгэрэнгүй » 2017.01.25