Сонгинохайрхан дүүрэг “Хоггүй орчин-Эрүүл амьдрал” аян зарлалаа

Сонгинохайрхан дүүрэг “Хоггүй орчин-Эрүүл амьдрал” аян зарлалаа

 Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэнгийн санаачилгаар "Хоггүй орчин-Эрүүл амьдрал” аян эхэллээ. Нийслэлийн дүүргүүдээс хамгийн том газар нутагтай Сонгинохайрхан дүүрэгт хогны асуудал их бий. Улаанбаатар хотын хог хаягдлын 60 хувь нь тус дүүрэгт байрлах Нарангийн хогийн цэгт төвлөрдөг бөгөөд гэр хороолол ихтэй учраас ахуйн хог хаягдал их байгаа юм. Дүүргийн хэмжээний 32 хорооны нутаг дэвсгэрт нийт 166 үүсмэл хогийн цэг байдаг байна. Энэ нь нийт 1200 орчим рес хог хаягдал гэсэн үг юм. Цас хайлж хур хог ил гарч байгаа энэ үед Сонгинохайрхан дүүргийнхэн "Хоггүй орчин-Эрүүл амьдрал” аян зарлажээ.

Сонгинохайрхан дүүрэг “Хоггүй орчин-Эрүүл амьдрал” аян зарлалаа

 Төсөв мөнгөний хүндрэлтэй гээд хогондоо дарагдаад суух биш байгаа бололцоогоо ашиглаж, сүүлийн 3-4 жилд үүссэн үүсмэл хогийн цэгийг арилгаж иргэдийн аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, хог хаяхгүй байх дадал төлөвшүүлэх, үүсмэл болон хур хог хаягдлын цэгийг бүрэн устгах, дахин хог хаягдлын цэг үүсгэхгүй байх үйл ажиллагааг идэвхжүүлэх, хог хаягдлыг бууруулах талаар шинэ арга барил бүхий санал, санаачлагыг дэмжих зорилгоор тус дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэн 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн А/145 тоот захирамж гаргажээ. "Хоггүй орчин-Эрүүл амьдрал” аянд тус дүүргийн 32 хорооноос гадна нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээ, хог хаягдал цуглуулалт, тээвэрлэлтийн байгууллагууд оролцох юм. Хогноосоо салахад иргэдийн оролцоо чухал үүрэгтэй. Иргэн бүр хоггүй орчныг бий болгоход гар бие оролцон, шинэ санал санаачлага гарган ажиллахыг уриалж байгаа ажээ. "Хоггүй орчин-Эрүүл амьдрал” болзолт уралдааныг 2017 оны 04 дүгээр сарын 01-нээс 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл зохион байгуулах гэнэ. Мөн Нарангийн энгэрийн хогийн цэгт хог боловсруулах үйлдвэр байгуулах талаар Япон улстай хамтран ажиллах төсөл хэрэгжүүлэх болсон байна. Нүдэнд ил харагдах хог хаягдлаас гадна хөрсний бохирдол, орчны бохирдол иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг. Тиймээс Сонгинохайрханчууд хур хогноосоо салах аяныг ийнхүү эхлүүлжээ.

 

Сонгинохайрхан дүүрэг “Хоггүй орчин-Эрүүл амьдрал” аян зарлалаа

               Сонгинохайрхан дүүрэг “Хоггүй орчин-Эрүүл амьдрал” аян зарлалаа

2017.03.31

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Ж.Мөнхбат: Сангийн сайд Ч.Хүрэлбаатар тооны хулгайгаар амташч гаршсан байна

...

Дэлгэрэнгүй » 2018.10.15

Шатахууны үнийн өсөлтийн талаар мэдээлэл хийлээ

...

Дэлгэрэнгүй » 2018.10.09

Хөдөлмөрийн баатар Д.Пүрэвдоржийн нэрэмжит наадам болно

...

Дэлгэрэнгүй » 2018.10.09

Жирийн иргэдийн бизнес хөгжих үү, хөших үү гэдгийг хууль тогтоогчид шийдэх цаг ирлээ

...

Дэлгэрэнгүй » 2018.10.01

“Босоо хөх Монгол” ТББ-ын тэргүүнээр МУ-ын харцага Г.Ганхуяг сонгогджээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.26

Утаа тортгийн хэмжээ хэтэрсэн зөрчилтэй автобус нийтийн тээвэрт явж байжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.26

Монгол банк ам.долларын өсөлтийг "ажиглаж" байна

...

Дэлгэрэнгүй » 2018.09.26

Чойжин ламын музейн хашаанд доторх барилгыг албадан буулгаж эхэллээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.26

"Хүүхдийн баяр" нэгдсэн арга хэмжээний хөтөлбөр

...

Дэлгэрэнгүй » 2016.06.01

Нийгмийн даатгалаа нөхөн төлөх боломжтой

...

Дэлгэрэнгүй » 2015.11.02

Түрээсийн орон сууцанд орох иргэдийг бүртгэнэ

...

Дэлгэрэнгүй » 2017.03.02

УИХ-ын дарга М.Энхболд нийслэлийн удирдлагуудыг хүлээн авч уулзав

...

Дэлгэрэнгүй » 2016.07.07

Зам чөлөөлөхөд тусалсан нийгмийн цахим сүлжээнийхэнд баярлалаа

...

Дэлгэрэнгүй » 2017.05.18

Дарханчууддаа зориулж S.Outlet дэлгүүр онцгой хямдрал зарлалаа

...

Дэлгэрэнгүй » 2016.04.14

Б.Чулуудай оффшор дансныхаа талаар албан ёсны тайлбар хийлээ

...

Дэлгэрэнгүй » 2016.05.10

Хаан банканд итгэж болохгүй шалтгаан

...

Дэлгэрэнгүй » 2016.03.23

”Даншиг наадам- Хүрээ цам” шашин, соёлын наадмын хөтөлбөр

...

Дэлгэрэнгүй » 2015.08.06

ШШГЕГ-ын харьяа хорих 461 дүгээр ангид өргөдөл гаргах нь

...

Дэлгэрэнгүй » 2016.03.24

“Баяжих-эд хураахад учир бий,учрын мэдээд баяжихтун” лекц болно

...

Дэлгэрэнгүй » 2015.08.21

Оюутнууд жуулчдын үлдэгдэл хоолоор хооллодог байжээ

...

Дэлгэрэнгүй » 2015.12.23

Сонгинохайрхан дүүргийн 500 гаруй хүүхэд цэцэрлэгт хамрагдах боломжтой боллоо

...

Дэлгэрэнгүй » 2018.04.18

Хороодын хэсгийн ахлагч нарын урамшууллыг нэмлээ

...

Дэлгэрэнгүй » 2015.11.03

Оюутны хөгжлийн зээлийг хүүгүй, барьцаагүй, батлан даагчгүйгээр олгож эхэллээ

...

Дэлгэрэнгүй » 2018.05.02

Ноён Т.Оошима бэсрэг наадам үзэж, монгол соёлын өвтэй танилцлаа

...

Дэлгэрэнгүй » 2017.07.19