Хэнтий аймаг зүүн аймгийн аялал жуулчлалын бүс болно


 

        “Busines breakfast” уулзалтын 16 дахь удаагийн зочноор БОАЖ-ын сайд Д.Оюунхорол оролцлоо. МҮХАҮТ нь төр,  хувийн хэвшлийн түншлэлийг сайжруулах, бизнес эрхлэгчдийн санал, санаачлагыг төрд уламжлах, хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилгоор зохион байгуулдаг байна. 

 

Уулзалтад БОАЖЯ-ны газар хэлтсийн дарга нар болон бизнесийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжийн  80 гаруй төлөөлөгчид оролцлоо. Аж ахуйн нэгжийн төлөөллүүд байгаль орчин, аялал жуулчлалын салбарт тулгамдаж буй асуудлуудын талаар ярилцаж санал, хүсэлтээ уламжиллаа. 

 

 

Энэ үеэр БОАЖ-ын сайд Д.Оюунхорол “Аялал жуулчлалын салбарыг тэргүүлэх салбар болгон хөгжүүлж, эдийн засгийн эргэлтэд оруулах шаардлагатай. Иймээс бид зүүн бүсийг түүхийн, Улаанбаатарыг соёлын, Хөвсгөлийг байгалийн жишиг аялал жуулчлалын бүс болгохоор ажиллаж байна. Буянт-Ухаа олон улсын нисэх онгоцны буудлууд нүүлгэн шилжүүлсний дараа тухайн 100 га газарт Аялал жуулчлалын үндэсний цогцолборыг барих, Ногоон байгууламжийн тухай хуулийг батлуулах, Богд-Уулын орчинд ууланд аялагчдад зориулан автомашины зогсоолыг шийдэх асуудалууд хэлэлцээрийн түвшинд явагдаж байна. Мөн гадна хөрөнгө оруулалтыг дэмжих, гадаад улсуудтай хийх хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монгол улсыг дэлхий дахинаа сурталчилж, ирж буй жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлэх талаар гадаадад зохиогддог аялал жуулчлалын олон улсын томоохон үзэсгэлэн яармагуудад тогтмол оролцож байх ёстой. Үүнээс гадна  Үндэсний аялал жуулчлалыг хөгжүүлэх мастер төлөвлөгөөг үе шаттайгаар хэрэгжүүлэх, автомашин болон морин уралдаан зохиох, усаар аялах, рашаанд орох, ууланд авирах, уулын цанаар гулгах гэх мэт адал явдалт аялал, тэдгээрийг дагасан жилийн турш байнгын ажиллагаатай аялал жуулчлалын бааз, үйлдвэрлэл, боловсон үйлчилгээг бий болгох хэрэгтэй байгаа. Экотуризмд зориулсан чанартай үйлчилгээ үзүүлэх буудал, жуулчны бааз, хоолны газрын болон тээврийн найдвартай сүлжэээг бий болгосноор Монголд ирэх гадаадын жуулчдын тоог олон дахин нэмэх боломж байгаа” гэлээ. 

 

 

Хөрс, агаар орчны бохирдлын талаарх оролцогчдын асуултад БОАЖЯ-ны ХБОБНУГ-ын дарга Г.Нямдаваа “Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийг 2017-2018 он хүртэл буюу богино хугацааны, 2018-2021 он хүртэл буюу дунд хугацааны гэсэн хоёр үе шаттай хэрэгжүүлнэ. 60 арга хэмжээ бүхий хөтөлбөрийг хэрэгжүүлснээр гэр хороолын айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагуудын ашиглаж байгаа түүхий нүүрсний хэрэглээг хориглох юм. Ингэснээр агаар бохирдуулагч эх үүсвэр 80 хувиар багасч, тоосонцор, хүхэрлэг хийг 50-иас доошгүй хувь буурна хэмээн тооцоолсон. Хотын агаарын бохирдлын 80 хувийг гэр хорооллын айл өрхийн зуух болон аж ахуйн нэгж, байгууллагын 3200 орчим халаалтын зуух гаргадаг. Харин 10 хувийг 400 гаруй мянган автотээврийн хэрэгсэл, 5-6 хувийг Дулааны цахилгаан станцууд, дөрвөн хувийг үнсэн сан, замын тоос шороо, ил задгай хаясан хог хаягдлаас ялгарч байгаа утаа, тоос тортог эзэлдэг. Хөтөлбөрт зарцуулах мөнгөний ихэнхийг хог дахин боловсруулах үйлдвэр, цэвэрлэх байгууламжийг барихад зарцуулна” хэмээн хариулав. 

 

 

Монголын газар нутгийн 77 хувь нь цөлжилтөнд нэрвэгдсэн гэсэн судалгааг албаныхан гаргажээ. Үүнээс 53 хувь нь хүний буруутай үйл ажиллагаанаас болдог байна. Иймээс төр, хувийн хэвшил бүх талаараа хамтран ажиллаж тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх нь зүй юм.

 


2017.03.28

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Хүнээ мартсан төр

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Дэлхий дахинаа авлигатай хийх тэмцлээр сонин сайхан юутай байна вэ?

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Гачуурт Арцатын аманд 153 өрх айлыг цахилгаанаар хангаж улсын комисст хүлээлгэн өгчээ

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Зөв тусгал: Бидний төсөөлснөөс ч илүү хөгжих боломж хүүхдэд бий

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Г.Наранбаатар: Хүүхэд насандаа сэтгэл зүйн гэмтэл авсан хүмүүс сэтгэл зүйн зөвлөгөө авахаар их ирдэг

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Монголын эдийн засаг гадны нөлөөнд эмзэг хэвээр байна гэж АХБ дүгнэжээ

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Селена Гоме Билл Мюррей нар гэрлэх үү

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Хятадын буцалтгүй тусламжаар 1008 айлын орон сууц барина

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

М.Даваасүрэн: “Их засаг” хууль гэж ямар хууль байсныг цаасан дээр хэн ч хараагүй

...

Дэлгэрэнгүй » 2017.02.09

Монголоо аваръя хөдөлгөөний зохицуулагчийг баривчлав

...

Дэлгэрэнгүй » 2016.04.11

Ц.Элбэгдорж: Эрдэнэт үйлдвэрт шахаа, талцал биш нээлттэй удирдлага хэрэгтэй

...

Дэлгэрэнгүй » 2017.02.24

Д.Амарбаясгалангаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллалаа

...

Дэлгэрэнгүй » 2017.03.20

Агаарын бохирдлыг бууруулах технологийн үзэсгэлэнд урьж байна

...

Дэлгэрэнгүй » 2017.01.06

Дугаартайгаа өөр операторт шилжих үйлчилгээ энэ онд эхэлнэ

...

Дэлгэрэнгүй » 2015.11.16

Нохойноос хүнд халддаг өвчнөөс урьдчилан сэргийлэхэд анхаарна

...

Дэлгэрэнгүй » 2016.09.26

Монголын төмөр зам дээр олон мянган зээр амь алджээ

...

Дэлгэрэнгүй » 2016.04.27

Одоо яах вэ?

...

Дэлгэрэнгүй » 2017.01.27

Malls.mn онлайн худалдааны сайт Монголдоо анх удаа 12 тэрбумын хөрөнгө оруулалтыг авчээ

...

Дэлгэрэнгүй » 2015.10.26

Зохиомол үнээр иргэдээ мөлждөгөө больё

...

Дэлгэрэнгүй » 2018.06.11

Х.Тэмүүжинтэй нэр холбогдож байсан Г.Сарангэрэл эрхтэндээ хар тамхи нуусан байжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.04.24

Ноён уулаа нурааж байгаль орчноо хордуулах уу? II

...

Дэлгэрэнгүй » 2015.10.23

Төрөө ч "нурааж", намаа ч тараах нь бололтой

...

Дэлгэрэнгүй » 2015.10.19

М.Уранчимэг: Харвони эмийг хөнгөлөлттэй үнээр олгоно

...

Дэлгэрэнгүй » 2016.04.07

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хоёр Солонгосын удирдагч нарт баяр хүргэсэн захидал илгээлээ

...

Дэлгэрэнгүй » 2018.04.30