Ж.Ёшида:М.Энхболд дарга бол хоёр орны найрамдалт харилцааг хөгжүүлэх үйлсэд ихээхэн хувь нэмэр оруулж яваа хүн


Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр өнөөдөр (2017.03.27) Токио хотод хүрэлцэн ирлээ.

Тэрбээр Япон-Монголын найрамдлын нийгэмлэгүүдийн удирдлагуудын зохион байгуулсан уулзалтад оролцсоноор айлчлалаа эхлүүлэв.

Энэхүү арга хэмжээг Япон Улсын парламентын Зөвлөхүүдийн танхим дахь Япон-Монголын парламентын бүлэг, Төлөөлөгчдийн танхим дахь Япон-Монголын найрамдлын бүлэг, Япон-Монголын нийгэмлэг, Япон-Монголын найрамдлын нийгэмлэг, Япон-Монголын эв найрамдлын нийгэмлэг, Япон-Монголын эмэгтэйчүүдийн соёлын солилцооны “Солонго” нийгэмлэг зэрэг 7 байгууллага хамтран зохион байгуулсан юм.

Япон-Монголын найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Т.Янагисава уулзалтыг нээж хэлсэн үгэндээ хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой энэ үеэр тохиож байгааг тэмдэглээд харилцаа, хамтын ажиллагаа улам бүр гүнзгийрэн хөгжиж байгаад найрамдлын нийгэмлэгийн гишүүд сэтгэл нэн ханамжтай байгаагаа илэрхийлэв. Тэрбээр УИХ-ын дарга М.Энхболдын Япон Улсад хийж буй албан ёсны айлчлалд амжилт хүслээ.

Дараа нь найрамдлын нийгэмлэгийн гишүүд хамтын ажиллагааны цаашдын төлөв, анхаарал татсан асуудлын талаар Монголын төлөөлөгчдөөс асуулт асууж, хариулт авав. Тэд Монгол Улс уул уурхай, ашигт малтмалаас гадна эдийн засгаа солонгоруулахын тулд ямар салбарын хөгжилд түлхүү анхаарах гэж байна вэ, долоо хоногт 3 удаагийн нислэг үйлддэг ч хоёр талын аль алинд суудал олдохгүй байгаа тул МИАТ компанийн нислэгийг нэмэгдүүлэх боломж бий юү гэх мэт асуултыг тавьж байлаа.

Уулзалтын үеэр Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд хэлсэн үгэндээ арга хэмжээг хамтран зохион байгуулж буй найрамдлын нийгэмлэгүүдийн гишүүдэд талархал илэрхийлээд Монгол-Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүлж, сакура цэцэглэх цагаар айлчлал хийж буйдаа  бэлгэшээж байна гэв.

Тэрбээр “Япон дахь найрамдлын нийгэмлэгүүд хоёр орны түүх, соёл, иргэд хоорондын болон хүмүүнлэгийн хамтын ажиллагаанд үнэтэй хувь нэмэр оруулсаар ирснийг Монголын төр, ард түмэн зүй ёсоор үнэлэн хүндэлдэг. Монголыг гэсэн чин сэтгэлтэй байдагт чинь бид баярладаг. Та бүхний энэ эрхэм сайхан үйлс цаашдаа улам өргөжин хөгжинө гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

УИХ-ын дарга М.Энхболд Монголд Японы ард түмний тусламж дэмжлэг хүрээгүй айл өрх бараг байхгүй. Хүндрэл бэрхшээл учирсан мөч бүхэнд Японы Засгийн газар, ард түмэн монголчуудад халуун сэтгэлийн гараа сунгаж байсныг бид мартахгүй гэж тэмдэглэв.  

Япон-Монголын нийгэмлэгийн дарга Ж.Ёшида “Хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоохоос өмнө буюу өдгөөгөөс 53 жилийн өмнө манай нийгэмлэг байгуулагдаж байлаа. Найрамдлын нийгэмлэгүүд дотроо анхдагч нь манай байгууллага юм. Бид хоёр орны ард түмний найрамдалт, нөхөрсөг харилцааг цаашид улам бэхжүүлэхийн төлөө хичээн зүтгэх болно” гэсэн бол Японы Гадаад хэргийн дэд сайд К.Одовара “2011 онд манай улсад болсон газар хөдлөлтийн гамшгийн үеэр Монголын төр засаг, ард түмний бидэнд үзүүлсэн тусламжийн арга хэмжээг Засгийн газрын Шадар сайдын хувиар М.Энхболд дарга зохион байгуулж байсан бол 2012 онд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойг тэмдэглэх Ажлын хэсгийг Монголын талаас ахлан ажиллаж байсныг санаж байна. М.Энхболд дарга бол манай хоёр орны найрамдалт харилцааг хөгжүүлэх, ард түмнүүдийн нөхөрлөлийг бэхжүүлэх үйлсэд ихээхэн хувь нэмэр оруулж яваа хүн юм” гэж онцлон тэмдэглэв.

ТОДРУУЛГА: Монгол Улстай харилцаатай 100 гаруй нийгэмлэг, төрийн бус байгууллага Японд үйл ажиллагаа явуулдаг ажээ. Тэдгээрээс анхных нь Япон-Монголын нийгэмлэг бөгөөд дэлхийн II дайны дараа манай улсад олзонд байгаад нутаг буцсан япон иргэдийн санаачилгаар 1959 онд байгуулагдаж, Засгийн газар нь 1964 онд тус нийгэмлэгийн үйл ажиллагааг албан ёсоор хүлээн зөвшөөрчээ. Хоёр дахь нь энэ жил 50 жилийн ойгоо тэмдэглэж буй Япон-Монголын найрамдлын нийгэмлэг юм. Япон-Монголын эв найрамдлын нийгэмлэг 1991 онд байгуулагдаж, 1993 онд тухайн үеийн Ерөнхий сайд Т.Кайфу тус нийгэмлэгийн даргаар сонгогдож байсан байна. Одоо нийгэмлэгийн Хүндэт зөвлөхөөр Ерөнхий сайд асан Я.Накасонэ ажилладаг. 1991 онд байгуулагдсан Япон-Монголын эмэгтэйчүүдийн соёлын солилцооны “Солонго” нийгэмлэгийн тэргүүн нь хатагтай К.Фужимото юм. Тэрбээр 1991-2003 онд 1.7 сая ширхэг саван цуглуулж Монголын эхчүүд, эмэгтэйчүүдэд хандивлаж байсан бөгөөд Улаанбаатар хотод “Солонго” дунд сургууль байгуулж, эхчүүд хүүхдүүдийн сайн сайханд чиглэсэн олон ажил зохион байгуулжээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв. 


2017.03.28

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Өөрөө барьж хүн рүү​ дайрахаар тоглоом, өөр хүний гарт очихоор жинхэнэ болчихдог хачин "сэлэм"

...

Дэлгэрэнгүй » 2018.11.14

Б.УНДАРМАА ГИШҮҮН СЭТГҮҮЛЧ Б.ОТГОНД МӨНГӨ ӨГЬЕ, МЭДЭЭЛЛЭЭ УСТГАЧИХ ГЭЖ ГУЙЖЭЭ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.14

Монголд анх удаа умайн хоргүй хавдрын тохиолдолд мэс заслын бус эмчилгээ хийлээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Сураггүй алга болсон БНХАУ-ын иргэдийг хайхаар нислэг үйлдэнэ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Цахим залилангийн гэмт хэргээс сэрэмжлүүлж байна

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

236.7 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгожээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Виферон лааны талаар мэргэжлийн байгууллага дүгнэлт гаргах шаардлагатай гэв

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Монгол улсад “Максим” олон улсын такси захиалгын үйлчилгээ үйл ажиллагаагаа эхлүүллээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Б.УНДАРМАА ГИШҮҮН СЭТГҮҮЛЧ Б.ОТГОНД МӨНГӨ ӨГЬЕ, МЭДЭЭЛЛЭЭ УСТГАЧИХ ГЭЖ ГУЙЖЭЭ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.14

"Этүгэн энтрепренёр" хөтөлбөр амжилттай явагдаж дуусчээ

...

Дэлгэрэнгүй » 2018.03.12

Улсын хэмжээнд эмэгтэйчүүдийн баяраар 161 эх амаржив

...

Дэлгэрэнгүй » 2017.03.09

БНН-н дарга Б.Жаргалсайхан Round15 нэвтрүүлэгт оролцлоо

...

Дэлгэрэнгүй » 2016.03.24

Цагдаагийн байгууллагын нээлттэй хаалганы өдөрлөг болно

...

Дэлгэрэнгүй » 2016.05.13

МАХН-ын Бага чуулган эхэллээ

...

Дэлгэрэнгүй » 2016.04.19

Б.Батбаяр: Хөгжлийн банк 200 сая долларын зээлийн асуудлыг шүүхэд шилжүүлнэ

...

Дэлгэрэнгүй » 2017.09.14

Б.Насанбаяр нарыг сургуулиудын ТУЗ-д давхардуулан томилсон нь АТГ-ын шалгалтаар илэрчээ

...

Дэлгэрэнгүй » 2016.05.19

БНСУ-д ажиллахыг хүсэгчдийн бүртгэл дууслаа

...

Дэлгэрэнгүй » 2017.03.10

Д.Оюунхорол: Хориотой үед ч иргэд байгаль хамгаалагчийн шаардлагыг тоолгүй аялж, гал алдаж байна

...

Дэлгэрэнгүй » 2017.07.16

Гацууртад онц байдал зарлах уу

...

Дэлгэрэнгүй » 2015.12.18

Гэмт хэрэгтэн гэрч болдог уу?

...

Дэлгэрэнгүй » 2015.11.23

Оюу толгойн гүний уурхайн бүтээн байгуулалт эхэллээ

...

Дэлгэрэнгүй » 2016.05.09

МАН-ын Шинэчлэлийн хорооноос мэдэгдэл гаргажээ

...

Дэлгэрэнгүй » 2015.08.07

БОАЖ-ын сайдын үүрэг гүйцэтгэгч Д.Оюунхорол NDC чуулганы нээлтэд хэлсэн үг бүрэн эхээрээ

...

Дэлгэрэнгүй » 2017.10.03

Л.Нямчулуун: “Монголчууд олимпын тоглолт дээр драм үзүүлсэн” гэж ярьсан

...

Дэлгэрэнгүй » 2017.05.17