Б.МЯГМАР: Сүрьеэгийн эмч, мэргэжлтний ажиллах нөхцөл, цалин хөлсийг сайжруулах тал дээр илүү анхаарах хэрэгтэй

3 дугаар сарын 24-ний өдөр буюу “Сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдөр”-т зориулав.

Өнөөдөр сүрьеэ өвчин нь чимээгүй тахал гэж хэлэгдэх хэмжээнд хүрээд байгааг эх сурвалжууд хэлж байна. Олон эмийн дасалтай, шинж тэмдэггүй гээд энэ өвчин улам л батжиж байна.

Дэлхий нийтээр энэ өвчинтэй тууштай тэмцэж байгаагийн нэг илрэл нь “Олон улсын сүрьеэтэй тэмцэх өдөр”-ийг тэмдэглэн энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжит бүх арга хэмжээг авч байна. Манай улс ч мөн энэ тал дээр анхаарч олон төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлсээр байна. Гэхдээ төр засгаас нэгдсэн бодлого, дэмжлэг дутмаг байгаагаас сүрьеэгийн эмч, мэргэжилтнүүдийн 80 гаруй хувь нь сүрьеэгээр өвдөх эрсдэлд байгаа юм байна. Энэ талаар эрүүл мэндийн салбарын ажилтаны дуу хоолой болсон МЭМАҮЭХ-ны дарга Б.Мягмартай товч ярилцлаа.

Сүрьеэгийн эмч, мэргэжилтнүүдийн ажлын байрны асуудал сүүлийн үед их хөндөгдөх боллоо. Танай байгууллага энэ тал дээр хэрхэн анхаарч ажиллаж байна вэ?

Өнөөдөр сүрьеэгийн салбарт ажиллагсдын хөдөлмөрлөх эрх, цалин хөлс, эрүүл мэндийн чиглэлээр тулгаамдсан асуудал их байна. Амьдралынхаа ихэнхи цаг хугацааг сүрьеэтэй өвчтөнтэй өдөр тутам харьцдаг эмч, эмнэлгийн ажилтнууд ажил мэргэжлээсээ шалтгаалаад өөрсдөө өвдөх цаашлаад олон эмийн дасалтай сүрьеэгээр нас барсан тохиолдлууд ч гарч байна. Тиймээс бид энэ тал дээр хэд хэдэн арга хэмжээг авч ажиллаж байна.

 

Бид яагаад болохгүй байна, хэрхэн шийдэж болох вэ гэдэг дээр салбараараа санал нэгдэнэ гэдэг бол асуудлыг шийдэж чадах хамгийн эхний алхам юм.

Бид энэ сарын 15-нд Монголд анх удаа Улаанбаатар хотын 9 дүүрэг, ХӨСҮТ, Энэрэл эмнэлэг болон 21 аймгийн сүрьеэгийн 150 гаруй эмчмэргэжилтнүүдийг хамруулан “Хөдөлмөрлөх эрх – Тулгамдаж буй асуудал” сэдэвт сүрьеэгийн зөвлөгөөнийг амжилттай зохион байгуулсан. Товчхон дүгнэхэд тус зөвөлгөөнийг зохион байгуулсны үр дүнд УИХ, НББСШУ-ны байнгын хороо, ЭМЯ болон холбогдох байнгын хороодод тулгамдаж буй асуудлуудын талаар шаардлага хүргүүлсэн байгаа.

Мөн асуудлаа хэрхэн шийдвэрлэж болох тал дээр мэргэжилтнүүдтэйгээ нэгдэн зөвлөмж гаргаснаа ЭМЯ-нд хүргүүлсэн байгаа. 

Сүрьеэ манай улсад хэр тархалттай байгаа вэ?

 

Өөрөөр хэлбэл сүрьеэгийн салбарт ажиллаж буй эмч, мэргэжилтнүүдийн 80 гаруй хувь нь өвчлөх өндөр эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байна.

Монгол улсын хэмжээнд жилдээ 4000 орчим хүн сүрьеэгээр өвчилж байгаа статистик мэдээ байдаг. Харин энэ чиглэлээр ажиллаж байгаа мэргэжилтнүүдийн хийсэн Сүрьеэгийн тархалтын судалгаагаар ДЭМБ-ын өмнөх тооцооллоос нэлээд өндөр 3 дахин их буюу 22,000 түүнээс олон хүн байна гэсэн судалгаа гарсан. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хоёрдогч шатлалд ажиллаж байгаа эмч, сувилагчийн дунд сүрьеэгийн халдварын тархалт 66%,сүрьеэгийн салбарт ажиллаж байгаа эмч, сувилагчийн дунд сүрьеэгийн далд халдварын тархалт 84.3%идэвхтэй сүрьеэгийн тархалтын түвшин сүрьеэгийн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээ үзүүлдэг 10,000 эмч сувилагчид 714.3 байгаа нь сүрьеэгийн бус нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээ үзүүлдэг эмнэлгийн мэргэжилтэнтэй харьцуулахад өндөр байна.

Таны зүгээс энэ яригдаж буй асуудлаар төр бодлого, шийдвэртээ юуг тусгаасай гэж хүсэж байна вэ?

Нэгдүгээрт сүрьеэ өвчин нь агаараар дамжин халдварладаг өвчин. Тиймээс төрөөс сүрьеэ өвчний эсрэг цогц арга хэмжээ авах, УИХ-аар сүрьеэтэй тэмцэх талаар хууль боловсруулж, батлуулах шаардлагатай байна. Өвчтнүүд эмчилгээгээ санаатайгаар таслах тохиолдолд албадан эмчлэх эрхзүйн зохицуулалт байхгүйгээс болоод гэм зэмгүй иргэд, нялх балчир хүүхдүүд өөрсдөө ч мэдэхгүйгээр агаараар дамжин халдвар авч байна. Тиймээс энэ асуудлыг хууль эрхзүйн хүрээнд авч үзэх зайлшгүй шаардлагатай.

Хоёрдугаарт Сүрьеэ өвчнөөр хэвтэн эмчлүүлэгсэд ХӨСҮТ-д багтахгүй байна. Тиймээс ХӨСҮТ-ийн бүтцэд “Сүрьеэгийн клиник”-ийг бие даалгаж, клиник хариуцсан удирдах албан тушаалтантай болгон улсын хэмжээнд нэгдсэн бодлогоор хангах нөхцлийг бүрдүүлж, цаашид үндэсний төв байгуулах ажлыг үе шаттай хийх шаардлагатай байна.

Мөн хүний нөөцийн дутагдалтай байгаа байдлыг харгалзан цалин хөлсийг нэмэгдүүлэх, хөдөлмөрийн аюулгүй байдалэрүүл ахуйн нөхцлийг сайжруулах, урьдчилан сэргийлэх, эрүүлжүүлэх, дархлаажуулах, хөдөлмөрийн аятай нөхцлөөр хангах арга хэмжээг цогцоор нь авч хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзэж байна.

Дэлгэрэнгүй ярилцлага өгсөнд баярлалаа. Танд ажлын амжилт хүсье.

 

2017.03.24

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

“Компанийн нийгмийн хариуцлагын манлайлал” үндэсний IV форум амжилттай зохион байгуулагдлаа

...

Дэлгэрэнгүй » 2018.01.22

Ч.Шижирбаатар: Монгол эрчүүдтэй ханилсан харийн бүсгүйчүүдийг оруулсан шоу нэвтрүүлэг хийж байна…

...

Дэлгэрэнгүй » 2018.01.18

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн БНСУ-д хийсэн айлчлалын үеэр шийдвэрлэгдсэн 16 асуудал

...

Дэлгэрэнгүй » 2018.01.18

Монгол Улсын барилга бүтээн байгуулалтын салбарт томоохон шинэчлэл хийгдлээ

...

Дэлгэрэнгүй » 2018.01.18

Утаа гаргахгүй юм бол яндангаар яах юм бэ

...

Дэлгэрэнгүй » 2018.01.17

Д.Сумъяабазар: Зөвхөн төмөр зам гэлтгүй Тавантолгойн бүлэг ордыг ашиглах үүднээс цогц асуудлыг оруулна

...

Дэлгэрэнгүй » 2018.01.17

Нийт нутгаар хүйтний эрч чангарна

...

Дэлгэрэнгүй » 2018.01.17

30 мянган янданг цөөлөх боломж Х.Баделхан сайдын гарт байна

...

Дэлгэрэнгүй » 2018.01.17

“Компанийн нийгмийн хариуцлагын манлайлал” үндэсний IV форум амжилттай зохион байгуулагдлаа

...

Дэлгэрэнгүй » 2018.01.22

Төрийн банкны амралтын өдрүүдээр ажиллах цагийн хуваарь

...

Дэлгэрэнгүй » 2016.12.29

УИХ-ын дарга М.Энхболд: Авлигын эсрэг бид бас нэгэн шинэ алхам хийж байна

...

Дэлгэрэнгүй » 2016.12.09

Тэмдэг, тэмдэглэгээг зөв газарт байршуулвал талбай дээр ажиллаж байгаа ажилчдын амь насыг аврах боломжтой

...

Дэлгэрэнгүй » 2017.10.24

Байгаль орчныг хамгаалах Монголын өв уламжлал

...

Дэлгэрэнгүй » 2016.07.06

Эмч,сувилагчийн эрүүл мэндийг хамгаалах талаар ярилцлаа

...

Дэлгэрэнгүй » 2017.03.14

Гааль, татварыг буцаан салгаж, Бүртгэл, оюуны өмчийг нийлүүлнэ

...

Дэлгэрэнгүй » 2016.07.20

Д.Зууннаст: Шүд цооролт бол халдварт өвчин шүү дээ

...

Дэлгэрэнгүй » 2017.05.23

Л.Гансүхийн нарын шүүх хурал энэ сарын 10-нд болно

...

Дэлгэрэнгүй » 2016.03.05

Ууланд авирсан 5 залуугийн цогцсыг олжээ

...

Дэлгэрэнгүй » 2015.07.15

Ц.Намуунцэцэг хошой медаль хүртлээ

...

Дэлгэрэнгүй » 2016.06.06

Үүлэн үст Мэрүүд

...

Дэлгэрэнгүй » 2015.09.11

Ам.долларын ханш өссөөр

...

Дэлгэрэнгүй » 2016.11.01

Чингис хааны зурагтай үнсний сав худалдаалахыг хориглолоо

...

Дэлгэрэнгүй » 2015.12.22

Дуучин Ч.Ану үтрээний булчинг залуужуулах сурталчилгаанд нялх хүүхэд ашиглав

...

Дэлгэрэнгүй » 2017.02.23

Япон улсад төрийн банкны картаар гүйлгээ хийх боломжтой боллоо

...

Дэлгэрэнгүй » 2015.11.10