Архангайн зүүн бүсийн залуус спортоор өрсөлдлөө


 

        Архангай аймгийн залуучууд, оюутны холбооны хүндэт Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, МУ-ын сайд, ЗГХЭГ-ын дарга Жамъянгийн Мөнхбатын санаачилгаар жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг Архангай аймгийн зүүн бүсийн оюутан залуусын дундах спорт өдөрлөг өнгөрөгч амралтын өдрүүдэд Алдар спорт хорооны А, Б зааланд амжилттай болж өндөрлөлөө. Тус тэмцээнд нийт найман сумын 70 гаруй тамирчид өрсөлдсөнөөс шатарын эрэгтэй төрөлд Архангай аймгийн Хайрхан сумын харьяат Бямбаржаргал тэргүүн байр, Өгийнуур сумын харьяат Жүгдэргарав дэд байр, шатарын эмэгтэй төрөлд Хашаат сумын Анужин тэргүүн байр, Хайрхан сумын Батцэцэг дэд байр эзэлсэн байна. Ширээний теннисний эрэгтэй төрөлд Өлзийт сумын Төрмандах тэргүүн байр, Эрдэнэмандал сумын Агваанданзан дэд байрт шалгарчээ. Гар бөмбөгийн тэмцээний эмэгтэй төрөлд Өгийнуур алтан медаль, Хайрхан мөнгөн медаль, Хотон хүрэл медаль тус тус хүртжээ. Харин гар бөмбөгийн эрэгтэй төрөлд Хайрхан-1 алтан медаль, Өгийнуур мөнгөн медаль, Хайрхан-2 хүрэл медаль тус тус хүртсэн байна. Сагсанбөмбөгийн эмэгтэй төрөлд Хашаат алтан медаль, Өлзийт мөнгөн медаль, Эрдэнэмандал хүрэл медаль, эрэгтэй төрөлд Өгийнуур алтан меадль, Батцэнгэл-2 мөнгөн медаль, Өлзийт хүрэл медаль тус тус хүртсэн байна. Харин сагсанбөмбөгийн эрэгтэй шилдэг тоглогчоор Өгийнуур сумын Алтангэрэл, эмэгтэй шилдэг тоглогчоор Батцэнгэл сумын Лхагвамандах тодорсон бол гар бөмбөгийн эрэгтэй шилдэг тоглогчоор Хайрхан сумын Одхүү, эмэгтэй шилдэг тоглогчоор Хотонт сумын Намуундарь нар шалгарчээ.

 

 

Архангай аймгийн залуучууд, оюутны холбооны хүндэт Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, МУ-ын сайд, ЗГХЭГ-ын дарга, тэмцээнийг санаачлагч Жамъянгийн Мөнхбат “Архангай аймаг бол хүчтэнүүдийн өлгий нутаг. Тиймээс ч Архангай аймгаас спортын олон алдартан төрж гарсан байдаг. Энэ дагуу Архангай аймгийн залуус, оюутнууд маань хоёр өдөр спортоор өрсөлдлөө. Тэмцээнийг чин сэтгэлээсээ зохион байгуулсан Архангай аймгийн залуучууд, оюутны холбоо болон Архангай аймгийн зүүн бүсийн НАМОХ-ны дүү нартаа баярлалаа. Мөн хоёр өдрийн турш сум, орон нутгаа хөгжөөн дэмжсэн үзэгчдэдээ баярлалаа. Та бүхэндээ хамгийн тэнгэрлэг, хийморьлог бүхнийг хүсэн ерөөе!” гэсэн юм. Мөн тэмцээний үеэр хөгжөөн дэмжигч, үзэгчдийн дунд олон тооны супер азтан тодруулжээ. Ийнхүү Архангайн залуус хоёр өдөр спортоор өрсөлдөж, шилдгүүдээ тодруулсан юм.

 


2017.03.23

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Монголд анх удаа умайн хоргүй хавдрын тохиолдолд мэс заслын бус эмчилгээ хийлээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Сураггүй алга болсон БНХАУ-ын иргэдийг хайхаар нислэг үйлдэнэ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Цахим залилангийн гэмт хэргээс сэрэмжлүүлж байна

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

236.7 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгожээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Виферон лааны талаар мэргэжлийн байгууллага дүгнэлт гаргах шаардлагатай гэв

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Монгол улсад “Максим” олон улсын такси захиалгын үйлчилгээ үйл ажиллагаагаа эхлүүллээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Н.ЦЭРЭНБАТ САЙДЫГ ЭРГҮҮЛЭН ТАТ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Улсын хэмжээнд эмэгтэйчүүдийн баяраар 161 эх амаржив

...

Дэлгэрэнгүй » 2017.03.09

Нутгийн төв хэсгээр хур тунадас орж, говь талын нутгаар салхи шуургатай байна

...

Дэлгэрэнгүй » 2016.04.25

Зөвшөөрөлгүй самбарт сурталчилгаагаа байрлуулахгүй байхыг зөвлөж байна

...

Дэлгэрэнгүй » 2016.10.11

Хэвлэлийн эрх чөлөө бол ард түмний эрх чөлөө юм

...

Дэлгэрэнгүй » 2016.05.02

Мэдэгдэл

...

Дэлгэрэнгүй » 2016.05.31

Ноён Бондгорыг Монгол улсын шадар сайд дэмжлээ

...

Дэлгэрэнгүй » 2017.02.21

Он гарсаар 21 мянга ой газар түймэрт өртжээ

...

Дэлгэрэнгүй » 2016.07.05

Талбайн хоёр талын зам 08:00-18:00 цагийн хооронд хаалттай

...

Дэлгэрэнгүй » 2016.06.01

Тусгаар Тогтнол Эв Нэгдлийн Намын ээлжит бус их хурал болно

...

Дэлгэрэнгүй » 2016.04.18

Иргэдэд газраа өмчлөхөд дэмжлэг үзүүлэх 3 сарын аяныг зохион байгуулна

...

Дэлгэрэнгүй » 2017.08.24

УИХ-ын дарга Дархан-Уул аймгийн үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцлаа

...

Дэлгэрэнгүй » 2016.04.04

Х.Нямбаатар:22 шүүгчийн ХОМ-ийг шалгуулна

...

Дэлгэрэнгүй » 2018.03.27

Дуучин МУСТА Э.Чулуунчимэг уран бүтээлийн 3 дахь хүүхдээ өлгийдлөө

...

Дэлгэрэнгүй » 2017.04.27

М.Халиунбат: Улаанбаатар хотыг хүнд биш машинд зориулсан хот болгож байна

...

Дэлгэрэнгүй » 2018.03.30

Амаржих газруудад Эмгэг нярайн тасаг байгуулна

...

Дэлгэрэнгүй » 2015.07.21

Арслантай гүүрэн дэх усан хөшигний нээлт боллоо

...

Дэлгэрэнгүй » 2015.07.23