Ж.Батсуурь: 39-р сургуулийн барилгын ажлыг эрчимжүүлэх үүргийг өглөө


 

        Засгийн газрын гишүүд нийслэлийн дүүргүүдэд ажиллаж, өөрсдийн эрхлэх салбарын хүрээнд нэн тэргүүнд шийдвэрлэх шаардлагатай асуудлуудтай танилцлаа. 

 

Энэ хүрээнд БСШУС-ын сайд Ж.Батсуурь Чингэлтэй дүүрэгт ажиллаж, тухайн дүүргийн сурагчдын дунд зарласан Монгол цэргийн өдрийг угтсан өдөрлөгт оролцов. Чингэлтэй дүүргийн 25 жилийн ой, “Эрүүл мэндийг дэмжих жил”-ийн хүрээнд Зэвсэгт хүчний 96 жилийн ой, “Монгол цэргийн өдөр”-ийг угтан “Эх орон-Тусгаар тогтнолын эзэд” ёслол хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгуулж байгаа юм байна. Сурагчид энэ үеэр иргэний андгай өргөх ёслолыг гүйцэтгэсэн юм.

 

 


Түүнчлэн Чингэлтэй дүүргийн 39 дүгээр сургуулийн дэргэд спорт цогцолбор барих шийдвэр гарч, 2013 барилгын ажлыг “Асара өргөө” ХХК эхлүүлжээ. Гэвч гүйцэтгэлийн явцад гэрээ цуцлагдаж, дараагийн гүйцэтгэх компанийг сонгосон байна. Барилгын ажлыг эхлүүлэхдээ нийт есөн тэрбум төгрөг төсөвлөснөөс 5.8 тэрбум орчмыг авч, барилгын ажлыг 50 хүртэлх хувьтай гүйцэтгээд байгаа ажээ. Харин гүйцэтгэл хийж байгаа хоёр компани хоорондоо 1.8 тэрбум орчим төгрөгийн зөрүү гарч маргаантай байгаа гэлээ. Салбарын сайд барилгын ажлын явцтай танилцах үеэрээ “Барилгын гүйцэтгэлийн ажил тааруу байна. Ийм хэмжээний төсвөөр зөвхөн барилгын арал босгосон байгаа нь чамлалттай. Гүйцэтгэж байгаа ажилдаа сэтгэл дутдаг гажуудал манай барилгын салбарынханд үүсчихээд байгаагийн нэг жишээ энд харагдаж байна. Барилгын ажлыг эрчимжүүлэх үүргийг гүйцэтгэгч компанид өгч байна” гэсэн юм.


2017.03.17

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

М.Билэгт: Нэгнийгээ үхтэл нь зодож байхад бусад нь зүгээр л хараад зогсож байсанд харамсч байна

...

Дэлгэрэнгүй » 2018.08.16

Зам засварын ажил энэ сарын 25-нд бүрэн дуусна

...

Дэлгэрэнгүй » 2018.08.10

Ангийн мах олон нийтийн сүлжээнд тавьсан иргэдийг торгоно

...

Дэлгэрэнгүй » 2018.08.10

ЗТХЯ-ны газрын дарга нар муудалцан, нэгнийхээ амь насыг хөнөөжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.08.10

Орон нутагт зам тээврийн осол нэмэгджээ

...

Дэлгэрэнгүй » 2018.08.10

БНХАУ Монголд 4.1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.08.10

Шинэ авто зогсоолын ажил дуусч байна

...

Дэлгэрэнгүй » 2018.08.03

Нэгдүгээр ангид 34368, цэцэрлэгт 114 мянган хүүхэд хамрагдана

...

Дэлгэрэнгүй » 2018.08.03

МАХН-ын Бага чуулганаас МАН-д хандаж уриалга гаргалаа

...

Дэлгэрэнгүй » 2016.04.21

Б.Батбаяр: Хөгжлийн банк 200 сая долларын зээлийн асуудлыг шүүхэд шилжүүлнэ

...

Дэлгэрэнгүй » 2017.09.14

”Эх яагаад эндэв” 2012-2015 онд хийсэн судалгааны үр дүнг танилцууллаа

...

Дэлгэрэнгүй » 2017.02.17

СХД-ийн Засаг дарга М.Чинболдыг хуулийн дагуу огцруулсан болохыг мэдэгдэв

...

Дэлгэрэнгүй » 2016.05.02

Үндсэн хуультай холбоотой ном хэвлэгдэн гарлаа

...

Дэлгэрэнгүй » 2017.07.05

Хөгжлийн илэрхийлэл Хөх хот, Ордосоор хийсэн тэмдэглэл

...

Дэлгэрэнгүй » 2016.05.06

Дарханчууддаа зориулж S.Outlet дэлгүүр онцгой хямдрал зарлалаа

...

Дэлгэрэнгүй » 2016.04.14

Гурав болон наймаар төгссөн дугаартай машины жолооч энэ сард татвараа төлнө

...

Дэлгэрэнгүй » 2016.03.05

A PHP Error was encountered

Severity: Warning

Message: mysql_fetch_array() expects parameter 1 to be resource, boolean given

Filename: views/tabnews.php

Line Number: 147