Чихрийн шижингийн үеийн эмчилгээний шинэ аргыг Монголд нэвтрүүлнэ

 

        Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг өнөөдөр Бүгд Найрамдах Куба Улсаас Монгол улсад суугаа Элчин сайд Раул Консепсион болон “Генетикийн инженер, биотехнологийн төв”-ийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

 

    Уулзалтын үеэр Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг манай хоёр орны эрүүл мэндийн салбарын хооронд харилцаа, хамтын ажиллагаа хөгжсөнөөр Монгол Улсын анагаах ухааны салбарт шинэ дэвшилтэт техник, технологи, эмчилгээний шинэ арга хэлбэр нэвтрүүлэх, биотехнологийн үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна хэмээн хэллээ.

 

 

     Энэ үеэр Улсын нэгдүгээр төв эмнэлэг, БНКУ-ын “Генетикийн инженер, биотехнологийн төв” хооронд зүрх судасны өвчин, элэгний В гепатит, чихрийн шижингийн үеийн хөлний шархны эмчилгээ, хурц шамбарам өвчний эмчилгээ, уушгины хавдрын эмчилгээ зэрэг чиглэлүүдээр хамтран ажиллахаар харилцан ойлголцлын захидалд гарын үсэг зурлаа.

 

 

    “Генетикийн инженер, биотехнологийн төв” нь 1982 онд байгуулагдсан төрийн байгууллага бөгөөд эрүүл мэндийн салбарт хэрэглэж буй 857 нэр төрлийн бүтээгдэхүүнийхээ 67 хувийг тус төв дотооддоо үйлдвэрлэдэг нь эрүүл мэндийн салбарын тусгаар тогтнолыг хангахад чухал үүрэг гүйцэтгэж байгаа тухай тус төвийн ерөнхий захирал Эулогио Пиментел танилцуулав. Түүнчлэн хеберпрот гэдэг эм нь чихрийн шижингийн үеийн хөлний шархыг эмчилдэг, үр дүн өндөртэй, дэлхийд ганц байдаг бэлдмэл гэдгийг тэрээр цохон хэлсэн юм.

 

 

     Куба Улс 11 сая хүн амтай, дундаж наслалт 78,4, эрүүл мэндийн гол үзүүлэлт болох нярайн эндэгдэл 1000 төрөлтөд 4,2 байгаа нь тус улсын эрүүл мэндийн салбарын хөгжлийг илтгэж байна.


2017.03.16

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

“Компанийн нийгмийн хариуцлагын манлайлал” үндэсний IV форум амжилттай зохион байгуулагдлаа

...

Дэлгэрэнгүй » 2018.01.22

Ч.Шижирбаатар: Монгол эрчүүдтэй ханилсан харийн бүсгүйчүүдийг оруулсан шоу нэвтрүүлэг хийж байна…

...

Дэлгэрэнгүй » 2018.01.18

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн БНСУ-д хийсэн айлчлалын үеэр шийдвэрлэгдсэн 16 асуудал

...

Дэлгэрэнгүй » 2018.01.18

Монгол Улсын барилга бүтээн байгуулалтын салбарт томоохон шинэчлэл хийгдлээ

...

Дэлгэрэнгүй » 2018.01.18

Утаа гаргахгүй юм бол яндангаар яах юм бэ

...

Дэлгэрэнгүй » 2018.01.17

Д.Сумъяабазар: Зөвхөн төмөр зам гэлтгүй Тавантолгойн бүлэг ордыг ашиглах үүднээс цогц асуудлыг оруулна

...

Дэлгэрэнгүй » 2018.01.17

Нийт нутгаар хүйтний эрч чангарна

...

Дэлгэрэнгүй » 2018.01.17

30 мянган янданг цөөлөх боломж Х.Баделхан сайдын гарт байна

...

Дэлгэрэнгүй » 2018.01.17

“Компанийн нийгмийн хариуцлагын манлайлал” үндэсний IV форум амжилттай зохион байгуулагдлаа

...

Дэлгэрэнгүй » 2018.01.22

Төрийн банкны амралтын өдрүүдээр ажиллах цагийн хуваарь

...

Дэлгэрэнгүй » 2016.12.29

УИХ-ын дарга М.Энхболд: Авлигын эсрэг бид бас нэгэн шинэ алхам хийж байна

...

Дэлгэрэнгүй » 2016.12.09

Тэмдэг, тэмдэглэгээг зөв газарт байршуулвал талбай дээр ажиллаж байгаа ажилчдын амь насыг аврах боломжтой

...

Дэлгэрэнгүй » 2017.10.24

Байгаль орчныг хамгаалах Монголын өв уламжлал

...

Дэлгэрэнгүй » 2016.07.06

Эмч,сувилагчийн эрүүл мэндийг хамгаалах талаар ярилцлаа

...

Дэлгэрэнгүй » 2017.03.14

Гааль, татварыг буцаан салгаж, Бүртгэл, оюуны өмчийг нийлүүлнэ

...

Дэлгэрэнгүй » 2016.07.20

Д.Зууннаст: Шүд цооролт бол халдварт өвчин шүү дээ

...

Дэлгэрэнгүй » 2017.05.23

Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлье

...

Дэлгэрэнгүй » 2017.08.08

Төрийн банкний баярын өдрүүдээр ажиллах цагийн хуваарь

...

Дэлгэрэнгүй » 2015.08.18

З.Энхболд, Н.Алтанхуяг нарын нөхөрлөлийн шинэ цаг тоолол эхэллээ

...

Дэлгэрэнгүй » 2015.12.08

Х.Баттулгын нэгжлэг тойрсон мэдээ Видео

...

Дэлгэрэнгүй » 2016.04.12

Гарьд цолны хүндэтгэлийн барилдаан сайхан боллоо

...

Дэлгэрэнгүй » 2016.05.16

А.Ганбаатар: Есөн хөлт их цагаан тугийг дуурайлган үйлдэхийг хориглолоо

...

Дэлгэрэнгүй » 2017.06.26

“Микро” баяртай

...

Дэлгэрэнгүй » 2016.02.28

БНСУ-ын Ерөнхий сайд Хван Гё Ан Монгол Улсад айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

...

Дэлгэрэнгүй » 2015.12.16