Агаарын тээврийн салбарыг зөв менежментээр чиглүүлж, эдийн засгийн үр ашгийг дээшлүүлнэ


 

        Монгол Улс гадаад зах зээлд нэвтрэх, хөрөнгө оруулагчдыг татах, жуулчдад үйлчлэх, эдийн засгийг дэмжих нэн чухал үүрэгтэй иргэний нисэхийн салбарын үйл ажиллагаатай Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат өнөөдөр танилцлаа.

 

Энэ үеэр “МИАТ” ТӨХК-ийн захирал Т.Тамир компанийн үйл ажиллагаа болон үйлчилгээний шинэ стандарт, агаарын тээврийн зах зээлийн орчин, цаашид хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлуудынхаа талаар танилцууллаа. Тус компани нь зардлаа бууруулж, орлогоо нэмэгдүүлэх тал дээр анхаарч  ажиллаж байгаа бөгөөд 2017 онд Бусан, Бангкок зэрэг шинэ чиглэл нэмэгдүүлэхээр ажиллаж байгаа юм байна. Мөн компанийнхаа дотоодод хийх шинэчлэлийн хүрээнд 2017 оныг “Үйлчилгээний стандартын жил” болгон зарласан бөгөөд тээврийн бус орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлж, Австрали болон Зүүн Өмнөд Азийн 7 чиглэлд шинэ шугам нээхээр төлөвлөсөн талаараа танилцууллаа.

 

Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат салбарын удирдлагуудын санал бодлыг сонсож, цаашид анхаарах асуудал, салбарын яамнаас хэрхэн бодлогоор дэмжиж, хамтран ажиллах боломжтой талаар харилцан санал солилцсон юм.  Сайд Д.Ганбат уулзалтын үеэр агаарын тээврийн дотоод, гадаадын сүлжээг өргөтгөх, орон нутаг, олон улсын нислэгийн давтамжийг нэмэгдүүлэх, нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцсэн аюулгүй, ая тухтай үйлчилгээ үзүүлэх, үнэ тарифийг бууруулах, ерөнхий зориулалтын нисэхийг хөгжүүлэх талаар Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгасан талаар онцолж байв. Тэрээр “Зам, тээврийн хөгжлийн яамнаас “МИАТ”компанийг алдагдалгүй ажиллуулах, санхүүгийн хүндрэлээс гаргах, биенесийн үйл ажиллагааг сайжруулахад бодлогын дэмжлэг үзүүлж, зорчигч урсгалыг сайжруулах зорилгоор агаарын харилцааны хэлэлцээрүүдийг шинэчлэх, олон улсын тээвэрлэлтийн зах зээлийг хамгаалах бодлого баримтлан ажиллаж, тодорхой зарим алхамуудыг хийж эхлээд байна. Тиймээс Монгол Улс руу чиглэсэн олон улсын нислэгийн давтамж, чиглэлийг нэмэгдүүлэх ажил нь эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэхэд чиглэсэн байх ёстой” хэмээн хэлсэн.

 

 

Тиймээс шинэ санал санаачлага, бүтээлч үйл ажиллагааг бий болгохын тулд МИАТ ТӨХК-ийн 700 орчим ажилтан, албан хаагч бүр нэг бүтээлч ажил төлөвлөн хэрэгжүүлвэл агаарын тээвэр, нисэхийн салбарын хөгжилд  ихээхэн хувь нэмэр болно гэдгийг салбарын сайд онцоллоо. Мөн тэрээр катерингийн үйлчилгээ болон нислэг техникийн засварын үйл ажиллагаатай танилцах үеэрээ монгол инженер, техникийн ажилтнуудын чадварыг ихээхэн үнэлж байв. Учир нь гадаадын улс орнуудын агаарын хөлгүүдэд засвар үйлчилгээ хийж, одоогийн байдлаар гадаадын 9 авиа компанийн агаарын хөлөгт засвар үйлчилгээ хийх гэрээ байгуулан ажиллаж эхэлжээ. Жилдээ 30 гаруй онгоцонд засвар үйлчилгээ хийх хүчин чадалтай, чадварлаг инженер техникийн ажилтнууд ажиллаж байгаа бөгөөд хүчин чадлаа нэмэгдүүлэх, тэднийг мэргэшүүлэх тал дээр салбарын сайд анхаарч ажиллахаа илэрхийллээ.

 

 

Мөн Монгол Улсын нүүр царай болсон үндэсний тээвэрлэгч компанийн бизнесийн үйл ажиллагааг сайжруулахад бодлогоор дэмжих асуудал, нислэгийн давтамж, чиглэлийг нэмэгдүүлэх боломж байгааг дурдаж, холбогдох үүрэг чиглэлийг өгсөн байна.

 


2017.03.16

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Шат нураахаас өөр хийх ажилгүй улс юм байх даа?

...

Дэлгэрэнгүй » 2018.10.19

Магистр, докторын сургалтандаа элсэлт авч дуусахад цөөхөн хоног үлджээ

...

Дэлгэрэнгүй » 2018.10.19

Д.Батсайханы гэр бүлд талийгаачийн 120 сарын үндсэн цалин болох 76 сая төгрөгийн тэтгэмжийг олгохоор болжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.10.19

Согтуугаар жолоо барьж хөдөлгөөнд оролцвол 7-30 хоног баривчилж, сая хүртэлх төгрөгөөр торгоно

...

Дэлгэрэнгүй » 2018.10.19

Ирэх жил 42 мянган тонн нүүрс экспортолно

...

Дэлгэрэнгүй » 2018.10.19

Эксим банкны 150 сая долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр арван аймагт ДЦС байгуулна

...

Дэлгэрэнгүй » 2018.10.19

Улаанбаатар хотын ойролцоо дагуул, эко хот байгуулах төслийг Меркель дэмжин ажиллахаа мэдэгдэв

...

Дэлгэрэнгүй » 2018.10.19

Эх орныхоо тусгаар тогтнолыг, бүх ард түмнийхээ санал асуулгаар тунхаглан баталгаажуулсан түүхт 73 жилийн ойн мэндчилгээ

...

Дэлгэрэнгүй » 2018.10.19

МАХН-ын Бага чуулган эхэллээ

...

Дэлгэрэнгүй » 2016.04.19

Нохойноос хүнд халддаг өвчнөөс урьдчилан сэргийлэхэд анхаарна

...

Дэлгэрэнгүй » 2016.09.26

УИХ-ын дарга З.Энхболд “Сэргээгдэх эрчим хүчний үндэсний долдугаар форум”-ын нээлтэд оролцов

...

Дэлгэрэнгүй » 2016.04.06

Гэмт хэрэг их гардаг газруудад камер суурилуулжээ

...

Дэлгэрэнгүй » 2017.10.05

Гурван гавьяатын хамтарсан дуу төржээ

...

Дэлгэрэнгүй » 2016.10.18

Ноён Бондгорыг Монгол улсын шадар сайд дэмжлээ

...

Дэлгэрэнгүй » 2017.02.21

Д.Оюунхорол: Агаар, орчны бохирдол, хог хаягдал, хүлэмжийн хийг бууруулахаар ажиллаж байна

...

Дэлгэрэнгүй » 2017.05.09

УИХ-ын дарга М.Энхболд нийслэлийн удирдлагуудыг хүлээн авч уулзав

...

Дэлгэрэнгүй » 2016.07.07

Улстөржсөн зээлийн золиос нь Хөгжлийн банк болох учиргүй

...

Дэлгэрэнгүй » 2017.10.20

УИХ-ын байнгын хорооны бүрэлдэхүүнийг батлав

...

Дэлгэрэнгүй » 2016.07.07

Нисдэг тэргээр яаралтай түргэн тусламжийн үйлчилгээ үзүүлж эхэллээ

...

Дэлгэрэнгүй » 2017.11.03

Монголд хамгийн хямдхан “тээгч эх” байдаг уу...

...

Дэлгэрэнгүй » 2015.10.23

Ээлжит бус чуулган хаалтаа хийнэ

...

Дэлгэрэнгүй » 2015.08.14

Б.Нарантуяа: Шингэн хүчилтөрөгчийн бэлдмэлийн 8-10 дуслыг хэрэглэхэд ойд 3 цаг алхаж явах хэмжээний хүчилтөрөгчийг өгдөг

...

Дэлгэрэнгүй » 2016.11.09

АН-ынхан Ч.Сайханбилэгийг огцруулж, Р.Амаржаргалыг Ерөнхий сайд болгох гэж байна

...

Дэлгэрэнгүй » 2015.09.29

Төрийн банк хүүхдийн баяраар ажиллана

...

Дэлгэрэнгүй » 2016.08.31