Агаар бохирдуулсан ААН-үүдийн үйл ажиллагааг зогсооно


 

        Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас /НМХГ/ агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хяналт шалгалтын үйл ажиллагаа явуулж холбогдох арга хэмжээ, шаардлагыг зарим нэг аж ахуй нэгж, иргэдэд хүргэж байгаа аж. Энэ талаар өнөөдөр НМХГ-аас мэдээлэл хийлээ. Тухайлбал, агаар бохирдуулах эх үүсвэр ашиглан үйл ажиллагаа явуулж буй харуулын байр, авто засвар, угаалгын газар, тосол зардаг ТҮЦ зэрэг үйлдвэр гэх мэтчилэн үйлчилгээ эрхэлж буй 1962 аж ахуй нэгж байгууллагад шалгалт хийж үүний 1524 ААН-д мэдэгдэх хуудас хүргэжээ. Энэ талаар НМХГ-ын Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Н.Нарангэрэл “Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан удирдамжийн хүрээнд Улаанбаатар хотын зургаан дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж шалгалт хийж байгаа. Шалгалтын хүрээнд гарч байгаа нийтлэг зөрчил нь Агаарын чанарыг сайжруулах бүсэд мөрдөх дэглэм зөрчсөн тохиолдлууд илэрч байна. Жишээ нь, дугуй, хуванцар зэрэг төрөл бүрийн хог хаягдал шатааснаас болж диоксин, фуран хий байдлаар ялгарч агаарыг их хэмжээгээр бохирдуулдаг. Иймээс дээрх иргэд, аж ахуй нэгжид нийслэлийн Засаг даргын захирамжийг танилцуулан зөвлөгөө өгч 1524 мэдэгдэх хуудас, 27 албан шаардлага, 9 акт, 5 сая 600 мянган төгрөгийн торгууль ногдуулж, 78 обьектод цахилгаан халаагуур тавиулж, 6 обьектын уламжлалт энгийн зуухыг бүрэн шаталтат сайжруулсан зуухаар солиуллаа” гэлээ.

 

Хэрэв тухайн байгууллагууд нь албан шаардлагын дагуу арга хэмжээ авч хэрэгжүүлэхгүй бол Агаарын тухай хуульд заасны дагуу иргэнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2-3 дахин, аж ахуй нэгж байгууллагыг 4-5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, үйл ажиллагаа явуулах эрхийг цуцлах, газар эзэмших эрхийг цуцлах саналыг холбогдох байгууллагад хүргүүлэх зэрэг шат дараалсан арга хэмжээг авах гэнэ.

 

Монгол Улсын агаарын тухай хуулийн 31.1.1-т “Агаарын чанарт сөргөөр нөлөөлж байгаа өөрийн үйл ажиллагааны тухай болон озон задалдаг бодис, түүнийг орлуулах бусад бодис, тэдгээрийг агуулсан тоног төхөөрөмжийн импорт, үйлдвэрлэлийн тухай мэдээлэл, агаарын бохирдлын эх үүсвэрийн дотоод хяналтын мэдээг тогтоосон хугацаанд мэдээлээгүй буюу зориуд буруу мэдээлсэн, энэ хуульд заасан хориглосон үйл ажиллагаа явуулсан иргэнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёроос гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, аж ахуйн нэгж, байгууллагыг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг дөрвөөс тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгох;

 

31.1.5.хүн амын оршин суугаа орчны агаар бохирдуулан хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх нөхцөлийг бүрдүүлсэн болон эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр бохирдуулах бодис гаргадаг, физикийн сөрөг нөлөөлөл үзүүлдэг агаарын бохирдлын суурин эх үүсвэр ашиглан үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж агаар бохирдуулсан бол хууль бусаар олсон орлогыг хурааж, түүнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох”-оор заажээ.

 

Мөн диоксин, фуран нь хий байдлаар ялгарснаар агаарт 32 хоног, хөрсөнд 10-12 жил, хүний биед найман жилээс дээш хугацаагаар хадгалагдаж хорт хавдар үүсгэх, дархлаа бууруулах, ургийн тархины хөгжил, мэдрэлийн системд сөргөөр нөлөөлөн оюун ухааны хөгжил бууруулдаг аюултай гэнэ. Иймд иргэн бүр утааны эсрэг хамтдаа тэмцэж, зөрчлийн талаарх мэдээллийг 77775000 гэсэн шуурхай утсанд ирүүлэхийг НМХГ-аас сануулж байна.


2017.03.15

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Х.Амгаланбаатар: Өмнөх хүрсэн түвшинөөс дордуулсан Хөдөлмөрийн хуулийг хүлээн зөвшөөрөхгүй

...

Дэлгэрэнгүй » 2018.04.20

Балар эртний балиар зуршлаасаа хэзээ салах вэ, Нийслэлчүүд ээ!

...

Дэлгэрэнгүй » 2018.04.20

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан тэргүүтэй төлөөлөгчид БНАСАУ-д айлчиллаа

...

Дэлгэрэнгүй » 2018.04.20

Хөгжлийн банк: Тендерийн урилга

...

Дэлгэрэнгүй » 2018.04.20

Доктор П.Чимэдцэрэн: Хорт бодисын шахуурга өөрөө ажиллана гэдэг маш том асуудал

...

Дэлгэрэнгүй » 2018.04.20

Д.Сугарыг “сугалах” баримт Б.Мөнхжаргалын гэрээс олдсон уу

...

Дэлгэрэнгүй » 2018.04.19

“МИАТ” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлаар Д.Баттөрийг томиллоо

...

Дэлгэрэнгүй » 2018.04.18

Сонгинохайрхан дүүргийн 500 гаруй хүүхэд цэцэрлэгт хамрагдах боломжтой боллоо

...

Дэлгэрэнгүй » 2018.04.18

Цаазаар авах ялын хэрэглээ багасчээ

...

Дэлгэрэнгүй » 2018.04.16

Д.Сугарыг “сугалах” баримт Б.Мөнхжаргалын гэрээс олдсон уу

...

Дэлгэрэнгүй » 2018.04.19

Б.Бахытгүл:Би Мураттай эцсээ хүртэл тэмцэнэ, дээрэлхүүлэхгүй

...

Дэлгэрэнгүй » 2018.03.22

Төрийн банкны амралтын өдрүүдээр ажиллах цагийн хуваарь

...

Дэлгэрэнгүй » 2016.12.29

УИХ-ын дарга М.Энхболд: Авлигын эсрэг бид бас нэгэн шинэ алхам хийж байна

...

Дэлгэрэнгүй » 2016.12.09

Тэмдэг, тэмдэглэгээг зөв газарт байршуулвал талбай дээр ажиллаж байгаа ажилчдын амь насыг аврах боломжтой

...

Дэлгэрэнгүй » 2017.10.24

Эмч,сувилагчийн эрүүл мэндийг хамгаалах талаар ярилцлаа

...

Дэлгэрэнгүй » 2017.03.14

Байгаль орчныг хамгаалах Монголын өв уламжлал

...

Дэлгэрэнгүй » 2016.07.06

Г.Цэрэнжамц: Үндсэн хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулах эрх УИХ-д байхгүй

...

Дэлгэрэнгүй » 2015.11.16

Автобусны 3 зогсоол шинээр байгуулж, 11 зогсоолд халаас гаргажээ

...

Дэлгэрэнгүй » 2016.10.11

Эмч,сувилагчийн эрүүл мэндийг хамгаалах талаар ярилцлаа

...

Дэлгэрэнгүй » 2017.03.14

“РИО 2016”-д оролцох жудочдын нэрийг зарлалаа

...

Дэлгэрэнгүй » 2016.04.27

Үндэсний бүтээн байгуулагч “Эко констракшн” ХХК-ийн хамт олон “1000 төгрөг төсөл” сайн үйлсийн аянд нэгдлээ

...

Дэлгэрэнгүй » 2015.10.19

О.Батханд: Ээлжит бус чуулган хуралдахгүй

...

Дэлгэрэнгүй » 2015.08.26

Маргаашнаас цахим картаар зорчино

...

Дэлгэрэнгүй » 2015.07.23

Хотын татварыг төлж эхлэх үү?

...

Дэлгэрэнгүй » 2015.09.28