Эрүүл мэндийн салбарынхан чуулж байна



Эрүүл мэндийн яам, Ниймийн эрүүл мэндийн үндэсний төв, Швейцарийн хөгжлийн агентлаг, Нэгдсэн үндэсний байгууллагын Хүүхдийн Сантай хамтран “Хүйтэн уур амьсгалтай орнуудын ариун цэврийн байгууламжийн шийдэл” сэдэвт Олон улсын зөвлөлдөх уулзалтыг   энэ сарын 13-14-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Энэхүү зөвлөлдөх уулзалтын зорилго нь хүйтэн уур амьсгалтай орнуудын онцлогт тохирсон ариун цэврийн байгууламжийн зохистой шийдлүүдийн талаар туршлага солилцож, байгаль орчинд ээлтэй, дэвшилтэт технологи бүхий сайжруулсан ариун цэврийн байгууламжийн хүртээмжийг нэмэгдүүлэх, салбар дундын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэх аж. 

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг тус уулзалтыг нээж хэлсэн үгэндээ “2015 оны байдлаар Монгол улсын хүн амын 68 хувь нь хот суурин газар амьдарч байгаа бөгөөд Нийслэл хотод 1.4 сая хүн амьдарч байгаагийн 48.8 хувь нь сайжруулсан ариун цэврийн байгууламж, гэр хорооллын айл өрхийн 97.3 хувь нь шаардлага хангаагүй энгийн нүхэн жорлонг тус ашиглаж байна. Хөдөө орон нутаг, нийтийн бие засах газар, сургууль, цэцэрлэг, гэр хорооллын өрхийн маш цөөн хувь нь эрүүл ахуйн шаардлага хангасан сайжруулсан ариун цэврийн байгууламжийг ашиглаж байгаа нь бие засах газрын асуудлыг хүртээмжтэй, аюулгүй байдлаар төгс шийдэх шаардлагатай байгааг харуулж байна” гэсэн юм. 

Иймд бид энэхүү зөвлөлдөх уулзалтаар цаг уурын хувьд төстэй улс орнуудын туршлагаас хуваалцаж, ариун цэврийн байгууламжийг сайжруулах, арга замуудыг судлах ба өөрийн оронд хэрэгжүүлж болох дэвшилтэт технологийг нутагшуулах шийдлийг тодорхойлох болно.
Эрүүл Мэндийн Яамнаас санаачлан ариун цэврийн байгууламжийн эрх зүйн орчныг шинэчлэх, боловсронгуй болгох ажлын хүрээнд Улсын Их Хурлаар Эрүүл ахуйн тухай хуулийг батлуулж, 2015 онд “Нүхэн жорлон, угаадасны нүх. Техникийн шаардлага 5924” стандартыг батлуулан хэрэгжүүлж байна.
Харин Монгол улсын “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал – 2030” зорилтын Байгаль орчны тогтвортой хөгжил Зорилт 2-т “2016-2020 он хүртэл хүн амын 40 хувийг сайжруулсан ариун цэврийн байгууламжтай болгох” зорилтыг хэрэгжүүлэхэд дээрх эрх зүйн орчин бүрдсэнээр нэг алхам урагшилсныг энэхүү олон улсын зөвлөлдөх уулзалтын индэр дээрээс онцлон тэмдэглэж хэлэхэд таатай байна гэв.

Тус зөвлөлдөх уулзалтын үеэр ус хангамж, ариун цэврийн байгууламжийн чиглэлээр хүүхдийн өмнө хүлээх хариуцлага, тулгамдсан асуудал, хүйтэн уур амьсгалтай орнуудын олон нийтийн байгууллагуудын түвшин дэх ариун цэврийн байгууламжийн шийдэл, хүйтэн уур амьсгалтай орнуудын өрх, айлын түвшин дэх ариун цэврийн байгууламжийн шийдэл, хөрсний бохирдол, бууруулах арга зам гэсэн чиглэлээр илтгэлүүд тавигдаж цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, шийдлийг нийт оролцогчдын хүрээнд хэлэлцүүлж байгаа аж. 
Зөвлөлдөх уулзалтад ЭМЯ, БОАЖЯ, БСШУСЯ, СЯ, БХБЯ, НЗДТГ, барилгын хөгжлийн төв, 21 аймгийн ЭМГ болон АНУ, Их Британи, Швед, БНХАУ, Герман улсын эрдэмтэн судлаачид, ДЭМБ, Дэлхийн банк, НҮБ-ын бусад төрөлжсөн байгууллага, ДЗМОУБ, МУЗН, төрийн болон ТББ-ын 170 гаруй төлөөлөгч оролцож байна.



2017.03.13

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Өөрөө барьж хүн рүү​ дайрахаар тоглоом, өөр хүний гарт очихоор жинхэнэ болчихдог хачин "сэлэм"

...

Дэлгэрэнгүй » 2018.11.14

Б.УНДАРМАА ГИШҮҮН СЭТГҮҮЛЧ Б.ОТГОНД МӨНГӨ ӨГЬЕ, МЭДЭЭЛЛЭЭ УСТГАЧИХ ГЭЖ ГУЙЖЭЭ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.14

Монголд анх удаа умайн хоргүй хавдрын тохиолдолд мэс заслын бус эмчилгээ хийлээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Сураггүй алга болсон БНХАУ-ын иргэдийг хайхаар нислэг үйлдэнэ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Цахим залилангийн гэмт хэргээс сэрэмжлүүлж байна

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

236.7 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгожээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Виферон лааны талаар мэргэжлийн байгууллага дүгнэлт гаргах шаардлагатай гэв

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Монгол улсад “Максим” олон улсын такси захиалгын үйлчилгээ үйл ажиллагаагаа эхлүүллээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Б.УНДАРМАА ГИШҮҮН СЭТГҮҮЛЧ Б.ОТГОНД МӨНГӨ ӨГЬЕ, МЭДЭЭЛЛЭЭ УСТГАЧИХ ГЭЖ ГУЙЖЭЭ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.14

Улсын хэмжээнд эмэгтэйчүүдийн баяраар 161 эх амаржив

...

Дэлгэрэнгүй » 2017.03.09

Б.Батбаяр: Хөгжлийн банк 200 сая долларын зээлийн асуудлыг шүүхэд шилжүүлнэ

...

Дэлгэрэнгүй » 2017.09.14

Нутгийн төв хэсгээр хур тунадас орж, говь талын нутгаар салхи шуургатай байна

...

Дэлгэрэнгүй » 2016.04.25

Ноён Бондгорыг Монгол улсын шадар сайд дэмжлээ

...

Дэлгэрэнгүй » 2017.02.21

Зам чөлөөлөхөд тусалсан нийгмийн цахим сүлжээнийхэнд баярлалаа

...

Дэлгэрэнгүй » 2017.05.18

"Этүгэн энтрепренёр" хөтөлбөр амжилттай явагдаж дуусчээ

...

Дэлгэрэнгүй » 2018.03.12

Хөгжлийн банкны санхүүжилтээр Хөх цавын цементийн үйлдвэр ашиглалтанд орлоо

...

Дэлгэрэнгүй » 2017.09.14

A PHP Error was encountered

Severity: Warning

Message: mysql_fetch_array() expects parameter 1 to be resource, boolean given

Filename: views/tabnews.php

Line Number: 147