Д.Цогтбаатар: ОУВС-гийн тавьсан шаардлага бодит байдалтай нийцсэн


 

         УИХ-ын гишүүн Д.ЦОГТБААТАРТАЙ ярилцлаа.

 

-Чуулганы завсарлагаанаар ямар ажил амжуулж байна вэ. Мэдээж тойргийнхоо иргэдтэй уулзаж байгаа байх. Сонгогчид ямар үнэлгээ өгч байна вэ?

 

-Миний хувьд намрын чуулган завсарласны маргаашаас л иргэдтэй уулзаж эхэлсэн. Айлуудаар явахаас гадна, нэгдсэн арга хэмжээ ч зохион байгууллаа. Намрын чуулганыг би үр дүнтэй болсон гэж дүгнэж байгаа. Гэхдээ яг ажиллаж байх үедээ дүгнэдэггүй юм байна. Чуулган завсарлаад иргэдтэйгээ уулзаад баталж, эцэслэсэн хууль тогтоомжуудаа нэгтгээд үзэхээр чамгүй сайн ажиллажээ гэж дүгнэсэн. Жишээлбэл, долоо хоног бүр нэг хуулийг цоо шинээр батлан гаргаж байсан байна. Шинэ хууль гэдэг нь эхнээс нь боловсруулаад бүх шат дамжлагаа дамжина гэсэн үг. Үүний зэрэгцээ нэмэлт, өөрчлөлт оруулсан 200 гаруй хууль байна. Ингээд бодохоор өдөр бүр шинэ хууль төрж байсан байна. Энэ бүхнээс харахад УИХ-ын үйл ажиллагаа зогсолтгүй үргэлжилж явжээ. Дээрээс нь бид Засгийн газартайгаа хямралаас гарах тал дээр сайн хамтарч ажилласан. Тал бүрээсээ ухаанаа уралдууллаа. Эхний ээлжид ОУВС-тай ойлголцолд хүрлээ. Хөгжлийн банкны 580 сая ам.долларын өрийн асуудлаа шийдлээ. Нөгөө талаар нийгмийн чиглэлийн бодлогоо бид орхигдуулаагүй. Эдийн засаг хүндрэлтэй байгаа ч Насны хишгийн хуулиа баталсан. Мөн Эхчүүдэд чиглэсэн хуулийг 2018 оноос хэрэгжүүлэхээр болсон зэргээс авахуулаад хотын утаа униартай холботойгоор нэн тэргүүнд ханиад томууны эсрэг 10 нэр төрлийн эмийг үнэ төлбөргүй болгох зохицуулалт хийлээ. Энэ мэтээр нийгэмд чиглэсэн цөөнгүй шийдвэрийг гаргаж ажилласныг онцлох нь зүйтэй. Харин эдийн засгийг эрүүлжүүлэх тухайд эхний ээлжид дөрвөн том салбарт орлогын албан татварыг нэг хувьд буулгаж өгсөн. Өөрөөр хэлбэл, татварынх нь хэмжээг 90 хувиар хөнгөлсөн гэсэн үг. Гэхдээ ганц энэ татварыг буулгаад эдийн засагт том дэмжлэг болж чадахгүй. Үүний зэрэгцээ бид хүнд суртал, шударга өрсөлдөөнийг зохистой болгож байж эдийн засаг өндийнө. Макро эдийн засгийн тогтворжилт, төсвийн сахилга батаа бид үнэхээр сайжруулах ёстой. Үүний үр дүнд эдийн засгийн хямралаас гарна шүү дээ. Түүнээс хэдхэн салбарын татварыг хөнгөллөө гээд өргөс авсан мэт болчихно гэж байхгүй л дээ.

 

-Таны хувьд намрын чуулганы хугацаанд ямар чиглэлд түлхүү анхаарал хандуулж, хэдэн хуулийн ажлын хэсэгт багтаж ажиллав?

 

-Олон хуулийн ажлын хэсэгт орж ажилласан. Жишээлбэл, Гадаад харилцааны тухай хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийг ахалж ажиллаж байна. Гэр бүлийн хүчирхийллийн болон согтууруулах ундаатай холбоотой хууль, зарим хуулийн нэрийг өөрчлөх, оновчтой болгох чиглэлийн хуулийн ажлын хэсэгт орж ажилласан. Энэ мэтээр дурдвал олон хуулийн ажлын хэсэгт багтаж ажиллалаа.

 

-Намрын чуулганы хугацаанд эрх баригчид нийгмийн халамж талдаа түлхүү анхаарсан гэдэг шүүмжлэл өрнөөд байгаад Та ямар хариулт өгөх вэ?

 

-Манайх зүүн төвийн үзэл баримтлалтай нам. Энэ утгаараа хямралтай үед нийгмийн бодлогоо барихгүй бол болдоггүй л дээ. Учир нь, эдийн засагт орлого нь буурч байхад бид нийгмийн бодлогоо танаад байвал бүр л хүнд байдалд орно. Бид энэ талын бодлогыг авч хэрэгжүүлнэ гэж гарч ирсэн.

 

-Нөгөө талдаа эдийн засгийг сэргээх чиглэлд эрх баригчид хангалттай анхаарал хандуулсангүй гэж байна. Харин үүнтэй зэрэгцээд өнгөрсөн хугацаанд гаргасан бодлогын алдаануудыг засахад анхаарал хандуулсан гэдэг тайлбар ч түлхүү явж байх шиг байна л даа?

 

-Талаар нэг тараагаад хаячихсан байсан төсвийг нэгтгэнэ гэдэг бол энэ улс орны макро эдийн засгийг тогтворжуулах хамгийн гол арга хэмжээний нэг. Хүмүүс бизнест л мөнгө өгөөгүй бол эдийн засагт тус хүргэх арга хэмжээ авсангүй гээд байдаг. Гэтэл тийм биш шүү дээ. Төрийн том механизм, эдийн засгийн хамгийн том тоглогчийнх нь нэг нь мөнгөнд зохистой, хэмнэлт, хариуцлагатай ханддаг болсон цагт макро эдийн засаг тогтворжино. Жишээлбэл, бид төсвийн алдагдлыг 9.9 хувь байхад 9.1 рүү оруулж ирнэ гэдэг чинь эргээд Засгийн газарт зээл аваад эдийн засгаа дэмжих бодлого хэрэгжүүлэх цонхыг нь нээж өгч байна гэсэн үг шүү дээ. Энэ бүгд чинь эдийн засгийг дэмжих бодлого байхгүй юу. Түүнээс төр булаагаад бизнес хийгээд байхыг бид дэмжихгүй байгаа. Зах зээлийн эдийн засаг угаасаа тийм зориулалтгүй юм. Өөрөөр хэлбэл, төр банкны салбарт үсэрч ороод эсвэл барилга руу явж ороод байдаггүй биз дээ. Гол зохицуулалтынхаа ажлыг л хийж байна шүү дээ. Төр хийх ёстойгоо сайн хийчихээд бусад ажлаа хувийн салбараар хийлгэх ёстой юм.

 

-Манай улс ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахаар болсон нь том шийдвэр байлаа. Гэхдээ тавьж буй шаардлагууд нь хэт хатуу байна гэдэгтэй та санал нийлэх үү?

 

-Нийгмийн чиглэлийн зарим бодлогоо эргэн шинээр дүгнэж цэгнэх хэрэгтэй байна л гэж байгаа юм. Яагаад гэвэл нийгмийн чиглэл хэт их ачаалалтай байвал эдийн засгийн хүндрэлээс гарахад хэцүү. Үүнийг хаана, хаанаа ойлгож байгаа байх гэж найдаж байгаа. Ер нь үйлдвэрлэж байгаагаасаа илүүг зарцуулаад байвал эдийн засаг сэхэхгүй нь ойлгомжтой. Тэгэхээр бидний харахыг хүсэхгүй байгаа бодит үнэнийг ОУВС-гийнхан хэлж өгч байгаа л гэж ойлгох хэрэгтэй. Энэ утгаараа хүнд биш үнэн, зөв шаардлагыг тавьж байна гэж хүлээн авах нь зүйтэй юм.

 

-Та бусад гишүүний хамтаар Төрийн албаны тухай хуулийг өргөн бариад байгаа. Энэ хуульд оруулах гэж буй гол өөрчлөлт нь юу вэ. Ямар шаардлагын үүднээс хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар болсон талаар мэдээлэл өгөхгүй юү?

 

-Энэ удаагийнх шинэчилсэн найруулга учраас олон өөрчлөлт оруулахаар байгаа. Хамгийн гол өөрчлөлт нь төрийн албыг улс төрөөс хараат бус байлгахад чиглэсэн гэж ойлгож болно. Үүнд нэг эмгэнэл гэх үү, харуусал нь манай төрийн албаны өмнөх хуулийг ч гэсэн улс төрийн нөлөөллөөс ангид байлгах гэж явдаг байсан. Гэсэн ч мэдсээр, харсаар байж хуулиа зөрчөөд яваад байдаг байсан. Тиймээс бид ийм алдааг нь аль болох байхгүй болгох гээд байгаа юм. Жишээлбэл, төрийн нарийн бичгийн даргыг гэхэд тогтвортой байлгах үүднээс хугацаа заалгүй томилдог байсан. Гэтэл нэг нам гарахад ч юм уу хүссэн хүсээгүй өөрчлөөд байна. Тиймээс мөчлөгийг нь өөрчилж өгөөд хугацаа заачихъя гэж байгаа юм. Ингэхгүй бол энэ хүн удчихсан учраас өөрчилье гэсэн хандлагатай болчихоод байна шүү дээ. Энэ хуулийн өөрчлөлтөөр төрийн нарийн бичгийн даргыг зургаан жилээр томилно гээд заагаад өгчихөж байгаа юм. Мөн яам, тамгын газрыг татан буулгаж, бүтэц өөрчлөх нэрээр хүмүүсийг халж байна. Гэтэл үнэн хэрэгтээ бүтэц өөрчлөх нь халах үндэслэл биш байхгүй юу. Уг нь бүтэц өөрчилж байгаа юм бол тухайн үүргийн албан тушаалыг шинэ бүтцэд үлдээж, тэнд ажиллаж байсан хүмүүсийг нь ажиллуулах л ёстой. Гэтэл яамдыг татан буулгаж байна гээд баахан хүн халчихаад эргээд секундийн дараа шинэ яам болгоод дахиад байгуулчихаар энэ бүхэн чинь эргээд худлаа үйл ажиллагаа байжээ гэдэг нь ил болоод байдаг юм. Өөрөөр хэлбэл, яамыг татан буулгана гэж байдаггүй л байхгүй юу. Гэтэл тэр нүх сүвийг ашиглаад ийм юм хийгээд байна шүү дээ. Энэ байдлыг болиулах хэрэгтэй.

 

-Төрийн албаны зөвлөлийн эрх мэдлийг өсгөх зохицуулалт бас багтсан гэж ойлгосон?

 

-Миний зүгээс Төрийн албаны зөвлөл /ТАЗ/ ажлаас халсан шийдвэрүүдийг цуцлах эрхтэй болох заалтыг хуульд тусгах саналтай байгаа юм. Одоо бол тэдэнд ийм эрх байхгүй байгаа шүү дээ. Хэдий эндээс шийдвэр гарсан ч шүүхээр явж цуцлуулаад байгаа. Үүний зэрэгцээ ТАЗ торгох ч эрхтэй гэж үзэж байгаа юм. Учир нь, иргэдийг төрийн буюу татварын байгууллага очоод шууд торгодог шүү дээ. Гэтэл төрийн алба хаагчид буруу шийдвэр гаргаж, хүн хохироочихоод яагаад торгуулиас ангид байх ёстой юм. Энэ мэтээр томоохон өөрчлөлтийг хийхээр байна.

 

-Энэ хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад Казиногийн тухай хууль багтсан. Эдийн засгийг сэргээхэд тодорхой дэмжлэг болно гэдэг үүднээс уг хуулийг оруулж ирсэн гэж ойлгож байгаа. Ер нь Монголд казино байгуулах нь зөв эсэхэд та ямар байр суурьтай явдаг вэ?

 

-Зах зээлийн эдийн засагт аль бизнес нь ашигтай байхаар байна. Хувийн салбарт нь түүнийгээ аваад хэнээс ч айхгүй хийдэг байх ёстой гэж үздэг. Энэ утгаараа казино байгуулах орчныг нь л бүрдүүлээд өгөхөд болно. Харин хөрөнгө оруулагчид нь өөрсдөө орж ирээд хийвэл хийнэ биз. Түүнээс нэг их дуулиан болгоод, казино байгуулснаар эдийн засгийг аврах гээд байгаа юм шиг улс төржүүлж, шоудаж болохгүй гэж үзэж байгаа. Ингэж хэтийдүүлэх нь эргээд хөрөнгө оруулагчдадаа гай болно. Тэгэхээр эдийн засаг чөлөөтэй байх ёстой. Хөрөнгө оруулах гэж байгаа хүмүүст боломжийг нь олгож өгөөд явах нь зүйтэй. Түүнээс хэтрүүлсэн сурталчилгаа хэрэггүй гэдэг байр суурьтай байна. Тэгээд ч казино бол Монголын эдийн засгийг авардаг том төсөл биш. Зүгээр л татвар төлөгч, ажлын байр олгогч гэж харах хэрэгтэй.

 

-Казино байгууллаа гэхэд монгол иргэдээ оруулах эсэх асуудал маргаантай явсаар ирсэн. Таны хувьд аль нь зөв шийдэл вэ?

 

-Миний нэг эргэлзэж байгаа зүйл бол монгол иргэдээ оруулах эсэх асуудал. Хэрвээ оруулахгүй гэчихвэл энэ нь эргээд Үндсэн хуульдаа нийцэх үү үгүй юу. Гэхдээ ингэж хэлснээр би монгол иргэдээ оруулж, казино тоглуулах нь зөв гэж байгаа юм биш. Би өөрөө энэ тоглоомыг сонирхдог ч үгүй. Харин бүх хууль тогтоомжтойгоо нийцүүлж бодож байж казино байгуулах эсэхээ шийдэх хэрэгтэй. Нөгөө талаас казино бол зөв ёс суртахуунтай бизнес биш юм. Энэ мэтээр тал талаас нь бодож байж шийдвэр гаргах хэрэгтэй.

 

-Хаврын чуулганаар хэлэлцэх бас нэг гол хууль нь Үндсэн хуулийн өөрчлөлт. Таны хувьд ажлын хэсэгт багтсан гишүүдийн нэг. Ажлын хэсгийн зүгээс тодорхой ямар өөрчлөлт хийхээр бэлтгэж байна вэ?

 

-Үндсэн хуулийн ажлын хэсэгт би өөрөө оръё гэж байгаад орсон. Яагаад гэвэл миний УИХ-д сууж байгаа хамгийн гол зорилго бол хэрвээ болдог бол Үндсэн хуулийн өөрчлөлтийг зөв зохистой болгоод парламентын засаглал руу нь шилжүүлэхэд хувь нэмрээ оруулах юмсан гэж хүсч байгаа. Өөрөөр хэлбэл, нэг талдаа нэг ойлгомжтой тогтолцоотой байхгүй бол аль нь ч биш тогтолцоо яваад төр, нийгэм өөрөө гацаанд орчихоод байна шүү дээ.

 

-Энэ парламентын хугацаанд Үндсэн хуульд өөрчлөлт оруулж амжих болов уу. Үе үеийн парламент эцэг хуулийг өөрчилнө гэж ярьдаг ч ажил хэрэг болохгүй байсаар өдий хүрсэн. Ингэж асуухын нэг шалтгаан нь нэг нам үнэмлэхүй олонх байгаа үед эцэг хуулиа өөрчлөх нь өрөөсгөл гэх шүүмжлэл бас өрнөж байна?

 

-Хийх ёстой юмаа хийж л байх хэрэгтэй. Түүнээс бүх хүнд таалагддаг шийдвэр гэж байхгүй шүү дээ. Гэмт хэрэг хийсэн хүнийг шийтгэхэд хүртэл өмөөрөх хүн гарч ирдэг биз дээ. Тэгэхээр улс орныг гацаачихаад байгаа нь тодорхой болчихсон байна. Үүнээс илүү яаж тодорхой болгох юм. 17.5 хувьтай өсч болох эдийн засаг 1.6 руу навс уначихаад байна. Үүнээс өөр ямар үндэслэл гаргаж байж Үндсэн хуулиа өөрчлөх сэтгэл тэр эсэргүүцэгчдэд төрөх гээд байгаа юм. Гагцхүү энэ хуулийг буруу өөрчилчихвий гэдгээс болгоомжилж байгаа бол зөв. Буруу алхам хийхгүйн тулд бүгдээрээ оролцоод явах хэрэгтэй.

 

М.Өнөржаргал


2017.03.06

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Хүнээ мартсан төр

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Дэлхий дахинаа авлигатай хийх тэмцлээр сонин сайхан юутай байна вэ?

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Гачуурт Арцатын аманд 153 өрх айлыг цахилгаанаар хангаж улсын комисст хүлээлгэн өгчээ

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Зөв тусгал: Бидний төсөөлснөөс ч илүү хөгжих боломж хүүхдэд бий

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Г.Наранбаатар: Хүүхэд насандаа сэтгэл зүйн гэмтэл авсан хүмүүс сэтгэл зүйн зөвлөгөө авахаар их ирдэг

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Монголын эдийн засаг гадны нөлөөнд эмзэг хэвээр байна гэж АХБ дүгнэжээ

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Селена Гоме Билл Мюррей нар гэрлэх үү

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Хятадын буцалтгүй тусламжаар 1008 айлын орон сууц барина

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Хэргийг сэргээн шалгуулахаар болжээ

...

Дэлгэрэнгүй » 2019.05.09

Язгуур урлагийн “Хөөмэй-Домог” тоглолтод урьж байна

...

Дэлгэрэнгүй » 2019.04.03

Монголын төмөр зам дээр олон мянган зээр амь алджээ

...

Дэлгэрэнгүй » 2016.04.27

Шатахууны хомсдол өргөн хэрэглээний бүтээгдэхүүний үнэд шууд нөлөөлжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.01.31

Түлэнхийн тасагт эмчлүүлж байсан бага насны хоёр хүүхэд энджээ

...

Дэлгэрэнгүй » 2016.07.04

ЦЕГ: Гүтгэлгийн шинжтэй мэдээлэл тараавал фэйсбүүк хаягийг нь блоклоно

...

Дэлгэрэнгүй » 2016.06.08

ОХУ-д мал, мах экспортолж, өвс тэжээл худалдаж авна

...

Дэлгэрэнгүй » 2017.08.23

“Prius” машины татварыг нэмэгдүүлнэ

...

Дэлгэрэнгүй » 2016.03.26

Ерөнхий сайд өрийн асуудлаар гишүүдэд мэдээлэл хийнэ

...

Дэлгэрэнгүй » 2016.04.11

“Пэлжидийн Гэндэн–120 жил” үзэсгэлэн, эрдэм шинжилгээний хуралд урьж байна

...

Дэлгэрэнгүй » 2015.12.09

Хөгийн хувирал буюу шорон ханхалсан улс төр

...

Дэлгэрэнгүй » 2015.08.16

Манай улсын нуур тойрмын 28 хувь нь ширгэсэн байна

...

Дэлгэрэнгүй » 2018.03.30

Этүгэн их сургуулийн программ хангамж мэргэжлээр төгсөгчид Япон улсад ажиллах боломжтой боллоо

...

Дэлгэрэнгүй » 2018.06.07

П.Батчулуун: Манай алба эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зангидаж зохицуулах үүрэгтэй

...

Дэлгэрэнгүй » 2018.05.29

Монгол улс 331 бие даасан ханлиг улстай боллоо

...

Дэлгэрэнгүй » 2015.10.20

Дархан аварга Д.Цэрэнтогтох таалал төгслөө

...

Дэлгэрэнгүй » 2015.08.27