Усанд автсан айлуудын нөхцөл байдалтай газар дээр нь танилцлаа



Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр буюу “Амгалан” дулааны станцын зүүн хойд хэсэгт орших айл өрхүүд идэр есийн хүйтнээр усанд автаж, нөхцөл байдал тун хүнд болоод байна. Баянзүрх дүүргийн Засаг дарга Э.Бат-Амгалан өнөөдөр уг нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцлаа. Өчигдөр үүрэгт ажлаа хүлээж авсан тэрбээр эхний ажлаа ийнхүү дүүргийнхээ хамгийн хүнд нөхцөлтэй хэсгээс эхэлж байгаа аж. Түүнийг очиход тухайн хэсгийн айлуудын хашаа байшин, гэр орон хөлдөж, хашаан дотор зогсох машины зөвхөн дээвэр хэсэг нь харагдаж байсан юм.

Өнгөрсөн оны 12 дугаар сарын сүүлээр булгийн ус хальж, айлуудын дороос ус ундарсныг оршин суугчид нь хэлж байна. Газрын албаны мэдээлж байгаагаар энэ хэсэгт зөвшөөрөлгүй 30 гаруй айл байдаг бөгөөд булгийн эхэнд зөвшөөрөлгүйгээр шороо асган буусан айлууд ийн усанд автжээ. Өнгөрсөн жилүүдэд тухайн айлуудад яаралтай нүүж, булгийн эх, ногоон байгууламжийн газрыг чөлөөлөх шаардлага хүргүүлж байсан ч огт биелүүлдэггүйгээс ийм байдал үүссэнийг дүүргийн Засаг дарга Э.Бат-Амгаланд танилцууллаа.

Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, дэд хурандаа Л.Цэрэндаваа хэлэхдээ “Шинээр томилогдсон Засаг дарга өнөөдөрдүүргийнхээ хүнд байгаа газар ирж танилцлаа. Иргэд үүнд талархаж байна. Айлууд усанд автсан талаарх дуудлага анх12 дугаар сарын 21-нд ирсэн. Энэ хэсэг бол “7 булагтай” гэдэг нэртэй газар. Булгийн эхэнд айлууд шороо асгаж бууснаас болоод дулаан газраас ус гарч ирэх болсон. Ингээд мөстөж, маш их мөс үүссэнийг та бүхэн харж байна. Онцгой байдлын албанаас техник  хэрэгсэл гаргаж, зарим үед 24 цагаар ажилласан. Маш их ус соруулж, мөс ховхолж зайлуулсан ч нөхцөл байдал дээрдээгүй.” гэлээ.

“Урин дулаан цаг ирж, мөс хайлах дөхөж байна. Нөхцөл байдал улам хүндэрнэ гэсэн үг. Тиймээс асуудлыг яаралтай шийдвэрлэх шаардлагатай.” хэмээн 10 дугаар хорооны иргэд ярьж байна. Баянзүрх дүүргийн Засаг дарга Э.Бат-Амгалан иргэдийн санал хүсэлтийг сонсож, газрын алба болон онцгой байдлын хэлтэст зохих чиглэлийг өглөө. Даваа гаргаас эхлэн холбогдох байгууллагууд уг асуудлын талаар шуурхай хэлэлцэж, шийдэлд хүрэхээр боллоо.



2017.03.05

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Хүнээ мартсан төр

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Дэлхий дахинаа авлигатай хийх тэмцлээр сонин сайхан юутай байна вэ?

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Гачуурт Арцатын аманд 153 өрх айлыг цахилгаанаар хангаж улсын комисст хүлээлгэн өгчээ

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Зөв тусгал: Бидний төсөөлснөөс ч илүү хөгжих боломж хүүхдэд бий

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Г.Наранбаатар: Хүүхэд насандаа сэтгэл зүйн гэмтэл авсан хүмүүс сэтгэл зүйн зөвлөгөө авахаар их ирдэг

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Монголын эдийн засаг гадны нөлөөнд эмзэг хэвээр байна гэж АХБ дүгнэжээ

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Селена Гоме Билл Мюррей нар гэрлэх үү

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Хятадын буцалтгүй тусламжаар 1008 айлын орон сууц барина

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Хэргийг сэргээн шалгуулахаар болжээ

...

Дэлгэрэнгүй » 2019.05.09

Язгуур урлагийн “Хөөмэй-Домог” тоглолтод урьж байна

...

Дэлгэрэнгүй » 2019.04.03

Монголын төмөр зам дээр олон мянган зээр амь алджээ

...

Дэлгэрэнгүй » 2016.04.27

Шатахууны хомсдол өргөн хэрэглээний бүтээгдэхүүний үнэд шууд нөлөөлжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.01.31

ЦЕГ: Гүтгэлгийн шинжтэй мэдээлэл тараавал фэйсбүүк хаягийг нь блоклоно

...

Дэлгэрэнгүй » 2016.06.08

ОХУ-д мал, мах экспортолж, өвс тэжээл худалдаж авна

...

Дэлгэрэнгүй » 2017.08.23

“Prius” машины татварыг нэмэгдүүлнэ

...

Дэлгэрэнгүй » 2016.03.26

Б.Мөнгөнчулуун: Манай сургууль эрүүл, ёс зүйтэй, чадварлаг иргэдийг бэлтгэнэ

...

Дэлгэрэнгүй » 2016.04.19

300 саяын үнэтэй автомашин хөлөглөгч хэн байв?

...

Дэлгэрэнгүй » 2018.01.25

"HERO"-гийнхан "МУУ" хүмүүс үү?

...

Дэлгэрэнгүй » 2016.01.12

Дундговь аймгийн цэцэрлэгийн багш хүүхдийг харгис хэрцгийгээр зоджээ

...

Дэлгэрэнгүй » 2015.12.04

Шилдэг 12 бөх хоёр багт хуваагдаж халз барилдана

...

Дэлгэрэнгүй » 2016.04.14

Сонгинохайрхан дүүрэг “Хоггүй орчин-Эрүүл амьдрал” аян зарлалаа

...

Дэлгэрэнгүй » 2017.03.31

УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг Шар усны үерт автсан айл өрхийн нөхцөл байдалтай танилцлаа

...

Дэлгэрэнгүй » 2016.03.17

Өнөөдөр “Олон Улсын музейн өдөр”

...

Дэлгэрэнгүй » 2016.05.18

Эх хэл маань хүнд өвчтөй байна

...

Дэлгэрэнгүй » 2016.05.02