Д.Ганбаатар: Дараа төлбөрт олон улсын карт гэдгээрээ онцлог

 

        Аль ч улсын банкны салбарын хөгжил, дэвшил нь тухайн орны эдийн засаг, иргэдийн амьдралд чухал нөлөөтэй байдаг. Төлбөр тооцоог хялбаршуулсан бүтээгдэхүүн, үйлчилгээнүүд өдрөөс өдөрт бидний амьдралын хэв маягт орж ирж байгаагийн нэг  тод жишээ нь банкны төлбөрийн карт билээ. Өнөөдрийн байдлаар монголчууд бид  3,8 сая банкны  карттай гэсэн судалгаа байгаа бөгөөд цаашид төлбөрийн карт хэрхэн хөгжиж, бидний амьдралд ямар өөрчлөлт авч ирэх бол. Энэ асуултад хариу авахаар Монголын хамгийн олон төлбөрийн картын хэрэглэгчтэй  Төрийн банкны Тэргүүн орлогч захирал Д.Ганбаатартай уулзаж ярилцлаа. 

 

-Төрийн банк бол Монгол улсын арилжааны банкуудаас хамгийн олон картын хэрэглэгчтэй банкны нэг. Тиймээс та бүхэн картын хөгжлийг хэрхэн харж байна вэ?

 

-Монголбанкны судалгаагаар 2016 оны эхний хагас жилд улс орны хэмжээнд 3,8 сая төлбөрийн карт байгаагаас иргэд 1,4 саяыг нь идэвхтэй ашиглаж байгаа тооцоо гарсан байдаг. Сүүлийн жилүүдэд иргэдийн банкаар үйлчлүүлэх давтамж ихэсч, банкууд ч төлбөр тооцоог хялбаршуулах, бэлэн бус төлбөрийн хэрэгслийг хөгжүүлэхэд анхаарч ажиллаж байна. Үүний үр дүнд харилцагч аль ч банкны картаар дурын АТМ-аас бэлэн мөнгө авч, ПОС-оор уншуулан худалдан авалт хийж, интернэт ашиглан бүх төрлийн банкны үйлчилгээг авдаг боллоо. Энэ процесс тухайн зах зээл, харилцагчийн хүсэл шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн үйлчилгээнүүдээр баяжигдан тасралтгүй хөгжин явах нь тодорхой. Иймээс банкууд төлбөрийн картын хэрэглээг дараагийн шатанд гаргаж кредит карт үйлчилгээнд нэвтрүүлж эхлээд байна.

 

-Кредит гэж ямар картыг хэлдэг вэ? Бидний ашиглаж буй төлбөрийн картаас юугаараа ялгаатай вэ?

 

-Товчоор хэлбэл, кредит карт гэдэг нь хэрэглээний зээлийн эрхтэй буюу дараа төлбөрт карт юм. Манай улсын ихэнх хэрэглэгчдийн хувьд  харьцангуй шинэ ойлголт боловч дэлхийн зах зээлд хамгийн түгээмэл, өргөн хэрэглээтэй санхүүгийн бүтээгдэхүүн юм. Кредит картаар дамжуулан банкууд харилцагчийн санхүүгийн тасралтгүй хэрэглээг хангахын зэрэгцээ бэлэн бус төлбөрийн тооцоог дэмжих зорилготой бөгөөд энэ нь банк харилцагчтайгаа нягт хамтран ажиллах нөхцөлийг бүрдүүлдэгээрээ онцлог бүтээгдэхүүн. 

 

-Танай банкны хувьд кредит карт гаргахад бэлэн болсон уу? 

 

-Бид сүүлийн хоёр жилийн турш кредит картын хөгжил, олон улсын туршлагуудыг судалж үзсэн. Үүний үр дүнд кредит карт гаргах бэлтгэл ажлуудаа бүрэн хангасан. Энэ сараас зах зээлд нэвтрүүлж эхлээд байна. 

 

-Төрийн банкны кредит картын онцлог нь юу вэ?

 

-Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн, хамгийн өргөн сүлжээ бүхий Виза карт гэхээр хүмүүс мэдэх байх. Бид картаа төгрөг болон ам.долларын гэсэн сонголттой гаргаж байна. Мөн зээлийн лимитээрээ ялгаатай. Энгийн болон Алтан гэсэн хоёр төрөлтэй тул харилцагч өөрийн хэрэгцээндээ тохируулан сонголтоо хийх боломжтой.

 

-Та кредит картыг нэг талаас зээлийн үйлчилгээ гэж ярилаа. Харилцагчид ямар ач холбогдолтой юм бэ?

 

-Хүмүүс өдөр тутмын болон гэнэтийн санхүүгийн хэрэгцээ гарах бүрт бусдаас зээлэх эсвэл олон төрлийн бичиг, баримт бүрдүүлэн банк, санхүүгийн байгууллагад ханддаг. Үүнд мэдээж цаг хугацаа, бичиг цаасны хүндрэлүүд гарна. Тэгвэл холбогдох шалгуураа ханган нэг удаа банкинд хандаж кредит карт авсан байхад санхүүгийн хэрэгцээгээ тухай бүрт нь шуурхай шийдвэрлэх боломжтой болж байгаа юм.

 

Бид харилцагчиддаа кредит карт авахад нь маш уян хатан нөхцөл санал болгож байгаа. Жишээ нь: Харилцагч ашигласан зээлийнхээ тодорхой хувийг дараа сарын 15-ны дотор төлөх нөхцөлтэй бөгөөд заавал бүрэн төлөхийг шаардахгүй учир зээлийн дарамт бага. Мөн эргэн төлсөн дүнгээрээ картын зээлжих эрх эргэн сэргэж байдаг болохоор дараа дараагийн санхүүгийн хэрэгцээгээ хангаад явах боломжтой. Үүнээс гадна кредит картаар бэлэн бус гүйлгээ хийх буюу ПОС машинд уншуулах, интернэтээр худалдан авалт хийвэл 45 хүртэл хоног дотор зээлийн хүүнээс чөлөөлөгдөх боломжтой. Өөрөөр хэлбэл тухайн сарын зарцуулалтаа дараа сарын 15-ны дотор бүрэн төлснөөр бэлэн бус гүйлгээнд хүү бодогдохгүй байх зэрэг олон давуу талтай байгаа. 

 

-Танай банк ямар нөхцөлийг хангасан харилцагчид кредит карт олгож байгаа вэ? 

 

-Төрийн банкаар цалин болон бизнесийн орлого нь дамждаг эсвэл манай банкинд хугацаатай хадгаламж эзэмшдэг харилцагч бүр карт эзэмших боломжтой. Бид зээлийн лимитийг тогтоохдоо тухайн харилцагчийн орлогын түвшин, зээлийн түүх зэргийг харгалзан 30 мянган ам.доллар хүртэлх лимиттэй картыг судлан олгож байна. Хэрэв харилцагч манай кредит картыг авахаар сонирхож байгаа бол Төрийн банкны аль ч салбарт хандаж болно. Бид харилцагчиддаа шинэ бүтээгдэхүүн, харилцан ашигтай хамтын ажиллагаа, санхүүгийн найдвартай үйлчилгээг үргэлж санал болгодог.

2017.03.03

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Д.Үүрцайх: Үндсэн хуульт ёс, парламентын ардчиллаа үгүйсгэсээр ирсэн Ерөнхийлөгч барьцаа лавшруулсан учраас цэцэд хандлаа

...

Дэлгэрэнгүй » 2019.09.23

Хүнээ мартсан төр

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Дэлхий дахинаа авлигатай хийх тэмцлээр сонин сайхан юутай байна вэ?

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Гачуурт Арцатын аманд 153 өрх айлыг цахилгаанаар хангаж улсын комисст хүлээлгэн өгчээ

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Зөв тусгал: Бидний төсөөлснөөс ч илүү хөгжих боломж хүүхдэд бий

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Г.Наранбаатар: Хүүхэд насандаа сэтгэл зүйн гэмтэл авсан хүмүүс сэтгэл зүйн зөвлөгөө авахаар их ирдэг

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Монголын эдийн засаг гадны нөлөөнд эмзэг хэвээр байна гэж АХБ дүгнэжээ

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Селена Гоме Билл Мюррей нар гэрлэх үү

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

ОХУ-д мал, мах экспортолж, өвс тэжээл худалдаж авна

...

Дэлгэрэнгүй » 2017.08.23

Хаврын тариалалт 60.1 хувьтай үргэлжилж байна

...

Дэлгэрэнгүй » 2016.05.25

Шатахууны хомсдол өргөн хэрэглээний бүтээгдэхүүний үнэд шууд нөлөөлжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.01.31

Бүх Хятадын малын ерөнхий эмч Ван Жыцайг хүлээн авч уулзлаа

...

Дэлгэрэнгүй » 2016.10.13

Орон нутгийн замд анхаарал болгоомжтой зорчихыг сэрэмжлүүлж байна

...

Дэлгэрэнгүй » 2017.03.02

15 раунд нэвтрүүлэг – Б.Жаргалсайхан

...

Дэлгэрэнгүй » 2016.03.24

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Увс аймагт ажиллалаа

...

Дэлгэрэнгүй » 2016.04.22

Л.Чинбат Цензургүй багийг таван сая төгрөгөөр урамшууллаа

...

Дэлгэрэнгүй » 2016.04.25

Ц.Даваасүрэн: Цэцийн гишүүн Д.Сугарын бүрэн эрх дуусахаар АТГ-т өгч шалгуулна

...

Дэлгэрэнгүй » 2018.03.29

“Адуунчулуун”-ы нүүрсний уурхайд гал гарчээ

...

Дэлгэрэнгүй » 2016.04.12

“Янхан” хочтой жолооч нарын бараан амьдрал

...

Дэлгэрэнгүй » 2015.11.17

З.Лайла: Ерөнхийлөгч таныг уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд идэвхтэй оролцохыг уриалж байна

...

Дэлгэрэнгүй » 2015.11.23

”Бүргэдийн баяр 2017” боллоо

...

Дэлгэрэнгүй » 2017.03.06

Монгол түмэн их найрагчаа сүүлчийн замд нь үдлээ

...

Дэлгэрэнгүй » 2019.02.11

Төв талбайд бие зассан хоёр гадаад иргэнийг торгожээ

...

Дэлгэрэнгүй » 2017.05.24

Х.Тэмүүжин: Албан ёсны мафитай л болно доо

...

Дэлгэрэнгүй » 2016.04.29