Д.Чойжамц: Цагаан сараар бие, хэл, сэтгэл ариун байж, таван мэдрэхүйг баясгах учиртай

 

Хамгийн сүүлийн үеийн шилдэг технологи бүхий тус кино театрын танхим, тайз заслын шинэлэг шийдэл зэрэг нь дэлхий стандартад нийцсэн, үзэгчдийн тав тухтай байдлыг бүрэн хангасан байсныг энд дурьдах нь зүйтэй. Монголчууд Морин хуураа дээдэлдэг ард түмэн. Тиймдээ ч лекцийн эхэнд үндэсний хөгжим Морин хуурийн татлага эгшиглэж, эрхэм зочдын сонорыг мялааллаа. 

-УЛАМЖЛАЛТ ЁС ЗАНШИЛ НЬ МОНГОЛ ХҮНИЙ ДАРХЛАА-

-ЦАГААН САРААР БИЕ, ХЭЛ, СЭТГЭЛ АРИУН БАЙЖ, ТАВАН МЭДРЭХҮЙГ БАЯСГАХ УЧИРТАЙ-

-Бие ариун байх.  Жилийн сүүлийн өдөр болох 29-нд гэр орноо цэвэрлэж, хир буртагаа арилгах нь шинэ ондоо хир буртаггүй, бие цэвэр орохын билгэдэл байдаг.

-Сэтгэлийн хиргүй байх. Хэрүүл тэмцэлгүй, сэтгэлд үлдсэн муу муухайгаа цагаатгах, эв нэгдлийн билгэдэл.

-Хэл ариун байх. Үг хэл уран яруу, амар мэнд айлтгаж, амнаас гарах сонсголонтой үг чихээр дамжин хүний сэтгэлийг тайтгаруулж, баясгаж байх учиртай. Ингэж бие хэл сэтгэлээ ариун байлгадаг.  

Цагаан сараар хүний таван мэрэхгүйг баясгах учиртай.

-Гэр орон цэвэр цэмцгэр, тоос шороогүй байх нь нүдэнд тааламжтай байж, дүрсээр нүдийг баясгана.

-Цагаан сараар хэлэлцэх сонсоголонтой үг чихээр дамжин зүрх сэтгэлд очиж бүлээшрүүлдэг.

-Амттай сайхан идээ будаагаар ирсэн зочныг дайлах нь аманд амт өргөж буй хэрэг.

-Баярын өдрүүдэд арц, хүж, тансаг үнэртэн гэртээ үнэртүүлэх нь хамарт нь үнэр өргөж буй хэрэг.

-Хөөрөг зөрүүлэх, хадаг барин золгох нь хүртэхүйн өргөл юм.

Ингэж бид гэр орондоо бүлээн дулаан уур амьсгал бүрдүүлж, ирсэн зочдын сэтгэлийг тайвшруулж, сайхан сэтгэгдэл төрүүлж, энерги хуримтлуулдаг баяр юм.

Дээрх бүгдийг зөвхөн цагаан сараар биш амьдралдаа үргэлж хэрэгжүүлж байх ёстой” хэмээн хэлсэн юм.

Ингээд Хамба лам Д.Чойжамц гуай хурсан олонд асуулт асууж, мэдэхгүйгээ тайлбарлууан авах боломжийг олгосон юм.  Үзэгчид Хамбатай уулзах сайхан боломж олгосон "Өргөө" кино театрын хамт олонд талархал илэрхийлээд, лекц асуулт хариултаар цааш үргэлжиллээ. 

-Цагаан сараар бие, хэл, сэтгэл гурав ариун байх учиртай гэлээ. Үүнд бид ямар үйлдлийг зонхилон буруу хийгээд байдаг юм бол оо?

-Сар шинийн баяр дөхөөд ирэхээр нэг асуудал үүсдэг. Цагаан сарыг тэмдэглэх өдрийн тухайд сүүлийн жилүүдэд иргэдийн дунд эргэлзээтэй зүйлс их яригдах болсон. Зарим иргэд сарын өмнө цагаан сараа тэмдэглэн шинэлсэн. Жил бүр ийм яриа гардаг нь ямар учир шалтгаантай юм бэ?

-Цагаан сарын 1990 оноос хойш ийм байдлаар тэмдэглэх болсон. Үүнд ард түмний эргэлздэг зүйл нь юу вэ гэхээр манай шашин зөв учраас эднийх буруу байх аа л гэж бодож байгаа. 1911 онд Богд хаант Монгол Улс тусгаар тогтнолоо зарлан оны тооллыг олноо өргөсөн он тоолол гээд Төгсбуянтын зурхайг авч хэрэглэсэн гэж эрдэмтэн мэргэд ярьдаг. Би зурхайч хүн биш шүү. Энэ яриа гарах болсноос хойш үүнд их анхаарах болсон. Шар зурхай, Төгсбуянтын зурхай хоёулаа хүн төрөлхтний хэрэглэж байгаа зурхай. Хятад тэргүүтэй орнууд энэ шар зурхайгаа хэрэглэдэг. Шар зурхайд зарлигаар тогтоогдсон гэдэг. Тэгэхээр хаан зарлиг гаргаж энэ зурхайг хэрэглэ гэсэн үг. Тэр нь манжийн хаана ч байсан юм уу зарлиг гарган энэ шар зурхайгаар яв гэж. Манжийн хааны гаргасан зарлиг өөрийн эзэлсэн орнууд дээр хэрэгжиж байх ёстой. Тиймээс хаан өөрийнхөө тогтоол шийдвэрүүдийг хэрэгжүүлж байхын тулд бүх өөрийнхөө эзэлсэн улсуудад энэ шар зурхайг гарган хэрэглэсэн юм шиг байгаа юм.

Монголын нөхцөлд бол хоёр зурхай яваад байсан байдаг. Хөдөө аж ахуйтай малчид Төгсбуянтын зурхайгаар Манжийн хааны зарлиг тогтоолыг хэрэгжүүлдэг тэр хүмүүс шар зурхайгаар явж байсан. Яагаад малчид энэ Төгсбуянтын зурхайгаар явсан юм бэ гэхээр шар зурхай сарын 30 өдрийг тухайн сардаа шахаад буюу багтаагаад хийчихдэг. Төгсбуянтын зурхай нь нүүдэлчин ард иргэдэд сар харж шинийн долооны сар гарч дээ гээд хэлбэрийг нь маш сайн мэддэг. Тэд тэнгэр рүүгээ хараад шууд л шинийн таван, шинийн 20 гээд хэлдэг. Хөдөө байдаг малчид бичиг үсэгтэн байгаагүй учраас тэрхүү шар зурхайг байнга өвөртлөн харж өнөөдөр шинийн долоон гээд мэддэггүй, харин тэнгэрээ хараад сараа харан мэддэг байсан. Тэнгэрийн сарны хэлбэр дүрсийг авч явдаг учраас Төгсбуянт бол малчдын зурхай гэгддэг. Яагаад илүү өдөртэй байгаа юм бэ ертөнц хурдасчаа юу, яагаад дутуу байгаа юм бэ цаг хугацаа зогсчхоо юу гэж хүмүүс асуудаг. Энэ дэлхийг сар зууван замаар тойрч эргэдэг. Тэгэхээр зууван замаар эргэж байгаа нөхцөлд сар дэлхий рүү хамгийн ойр цэгт очиход дэлхий сар хоёрын таталцлын хөдөлгөөн ихэсч, сарны хөдөлгөөн удааширдаг. Тэр үед сар дэлхий дээр харагдах байдал нь хоёр өдөр өнгөрсөн ч нэг л хэвээрээ шинийн долооны сар тэр чигтээ байдаг. Мөн сар дэлхийгээс их хол очихоор сар дэлхий хоёрын таталцал сулран сарны хөдөлгөөн хамаагүй хурдан явдаг. Тэр үед сар шинийн таван байснаа зургааны хэлбэр дүрсээ үзүүлэхгүй шууд долооны сар гардаг болохоор хасалт хийдэг. Төгсбуянтын зурхай бол сарны хэлбэр дүрсийн зурхай, харин шар зурхай нь сарны хэлбэр дүрсийг харгалзан үзэхгүйгээр хоногоо шахаад хийсэн.

Монгол бурхан шашны төв Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба лам Д.Чойжамц айлчлан ирж буй гал тахиа жилийн босгон дээр сүсэгтэн олон, залуусдаа үнэтэй сургаалиа хайрлаж, санаж бодвол зохилтой олон сайхан зүйлийн тухай ярилцсанд талархал илэрхийлж "Нью тур сафарис" ХХК-ийн Маркетингийн албаны дарга Х.Оюунсүрэн дурсгалын зүйл гардууллаа. 

2017.02.20

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Хүнээ мартсан төр

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Дэлхий дахинаа авлигатай хийх тэмцлээр сонин сайхан юутай байна вэ?

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Гачуурт Арцатын аманд 153 өрх айлыг цахилгаанаар хангаж улсын комисст хүлээлгэн өгчээ

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Зөв тусгал: Бидний төсөөлснөөс ч илүү хөгжих боломж хүүхдэд бий

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Г.Наранбаатар: Хүүхэд насандаа сэтгэл зүйн гэмтэл авсан хүмүүс сэтгэл зүйн зөвлөгөө авахаар их ирдэг

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Монголын эдийн засаг гадны нөлөөнд эмзэг хэвээр байна гэж АХБ дүгнэжээ

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Селена Гоме Билл Мюррей нар гэрлэх үү

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

Хятадын буцалтгүй тусламжаар 1008 айлын орон сууц барина

...

Дэлгэрэнгүй » 2019.05.21

М.Даваасүрэн: “Их засаг” хууль гэж ямар хууль байсныг цаасан дээр хэн ч хараагүй

...

Дэлгэрэнгүй » 2017.02.09

Д.Амарбаясгалангаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллалаа

...

Дэлгэрэнгүй » 2017.03.20

Агаарын бохирдлыг бууруулах технологийн үзэсгэлэнд урьж байна

...

Дэлгэрэнгүй » 2017.01.06

Нохойноос хүнд халддаг өвчнөөс урьдчилан сэргийлэхэд анхаарна

...

Дэлгэрэнгүй » 2016.09.26

Монголын төмөр зам дээр олон мянган зээр амь алджээ

...

Дэлгэрэнгүй » 2016.04.27

БОАЖ-ын сайдын үүрэг гүйцэтгэгч Д.Оюунхорол NDC чуулганы нээлтэд хэлсэн үг бүрэн эхээрээ

...

Дэлгэрэнгүй » 2017.10.03

Сурагчдын амралтад өөрчлөлт орлоо

...

Дэлгэрэнгүй » 2016.01.07

Маргааш дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

...

Дэлгэрэнгүй » 2016.10.18

Зүү залгисан өвчтөнг эмнэлгүүд хүлээн авахгүй таван цаг нааш цааш нь явуулжээ

...

Дэлгэрэнгүй » 2016.02.29

Чиёошомо Фүжио: Аав минь мундаг бөх учраас муу барилдах эрхгүй болчихоод байна

...

Дэлгэрэнгүй » 2015.12.24

Шат нураахаас өөр хийх ажилгүй улс юм байх даа?

...

Дэлгэрэнгүй » 2018.10.19

​Хээр хаясан архины шил түймрийн шалтгаан болж байна гэв

...

Дэлгэрэнгүй » 2017.07.16

Худалдаа Хөгжлийн Банк хуульгүй мэт дураараа авирлаж байна

...

Дэлгэрэнгүй » 2018.07.25

“Атар-Өргөө” ХК хэрэглэгчдийг үл тоомсорлож байна

...

Дэлгэрэнгүй » 2015.11.20

“Сод Монгол” группийнхэн хорооны цагдаатай нийлж хэвлэл мэдээллийн редакци руу халджээ

...

Дэлгэрэнгүй » 2018.01.29

Хүн бүрийн хүсэл болсон “Соёл” велнесс төв таван давхартаа фитнесс нээлээ

...

Дэлгэрэнгүй » 2016.01.26