“Нүнжигтэй Монгол”-ыг тэр л мэдрүүлнэ!

TURMANDAH-BILET-NUUR-768x541


Өнөө цагт хоолойгоороо аархах дуучин бол Э.Төрмандах гэдэгт дуу хөгжим сонирхогчид санал нийлэх биз ээ. Адуутай, айрагтай, дуу хууртай нутаг болох Дундговийн Дэлгэрхангай суманд буюу уулын хормой уртын дуу шуранхайлсан бор толгод дунд өсч, торнисон Э.Төрмандах Монголын дууны урлагт 11 жил хийж бүтээж яваа. 2006 оноос өнөөдрийг хүртэл  фэнүүдээ хит дуунуудаар таслаагүй тэрбээр энэ сарын 15 -нд Монгол бөхийн өргөөнд “Нүнжигтэй Монгол” тоглолтоороо та бидэнтэй уулзахад бэлэн болжээ.

Дуучин хүний хоолой гэдэг бол бурхны бэлэг, өвгөд дээдсээс өвлөсөн их өв байдаг. Э.Төрмандахын тухайд  удам дамжсан дуучин. Өвөө нь  үйзэн Чимид гэж сум, орон нутагтаа алдартай уртын дууч байсан бол аав Ч.Эрдэнэсүрэн нь ч  аймагтаа гайхагдсан дуучин аж.  Тэгэхээр Э.Төрмандахыг  өвгөдөөсөө өвлөсөн их авьяасын эзэн, аархаж дуулах эрхтэй дуучин гэж хэлэхэд бүрэн болох юм.

Дуулах авьяасаа халгиулан цалгиулан гайхуулдаг Э.Төрмандах шулуун шударга нэгэн. Зохиолын дууны ертөнц дэх бодит нөхцөл байдлыг шулуухан л хэлчихдэг. Тэрбээр “Залуу уран бүтээлчид Олон түмэнд ардын дуу шиг болтлоо сэтгэл зүрхэнд нь хүрчихсэн хуучны дууг анх дуулж байсан хүн шиг нь яг дуурайгаад дуулчихдаг. Ятгатай дуулсан бол ятга оруулаад, намуухан дуулсан бол яг тэр өнгөөр нь дуулдаг. Хэдийгээр хүмүүс тэрийг нь сонсдог ч гэсэн тухайн хүний өөрийн өнгө хоолой биш болоод явчихаж байгаа юм. Үүнийгээ энэ дууг шинэчилж дууллаа гээд байдаг. Өмнө нь шинэ байгаагүй юм шиг утгагүй зүйл ярьдаг. Тэр агуу дуучин Адарсүрэн, Цэрэнчимэдийг би дуурайж болохгүй. Төрмандах Төрмандахаараа л байх ёстой.Хуучны дууг өөрийнхөө хоолойн цар хүрээ, стильд оруулаад дуулах ёстой. Үүний нэг жишээ нь “Энх улирал” гэх Адарсүрэн агсны дуулсан дууг өөрийнхөө хоолойн өнгө аяст оруулж дуулсан. Мөн надад урам өгсөн дуу” хэмээн ярьсан нь бий. Үнэндээ бол түүн шиг ингээд хэлчихдэг нь цөөн л дээ.

Аргагүй л хоолойгоор аархаж чаддаг, өөрийнхөөрөө, дотроороо дуулж чаддаг хүний үг л дээ. Тиймээс ч “Нүнжигтэй Монгол”-ыг түүнээс л харж болох биз.

Э.Төрмандах 2011 онд  “Зүүдний шувуу шиг бүсгүй, 2013 онд “ Аархал” , 2014 онд “Дүүрэн жаргалтай хорвоо”  тоглолтоо зохион байгуулж байсан билээ.

Харин  энэ сарын 15 -нд Монгол бөхийн өргөөнд  болох “Нүнжигтэй Монгол” тоглолтынхоо өмнө “Нүнжигтэй Монгол”  дуундаа клип  хийсэн  нь нийтийн дууны ертөнцөд шинэ салхи салхилуулсан, гэсэн мөртлөө  жинхэнэ монгол ахуй сэтгэхүйг үнэртүүлсэн бүтээл болжээ.

new-724x1024

 

2017.02.07

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

М.Билэгт: Нэгнийгээ үхтэл нь зодож байхад бусад нь зүгээр л хараад зогсож байсанд харамсч байна

...

Дэлгэрэнгүй » 2018.08.16

Зам засварын ажил энэ сарын 25-нд бүрэн дуусна

...

Дэлгэрэнгүй » 2018.08.10

Ангийн мах олон нийтийн сүлжээнд тавьсан иргэдийг торгоно

...

Дэлгэрэнгүй » 2018.08.10

ЗТХЯ-ны газрын дарга нар муудалцан, нэгнийхээ амь насыг хөнөөжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.08.10

Орон нутагт зам тээврийн осол нэмэгджээ

...

Дэлгэрэнгүй » 2018.08.10

БНХАУ Монголд 4.1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.08.10

Шинэ авто зогсоолын ажил дуусч байна

...

Дэлгэрэнгүй » 2018.08.03

Нэгдүгээр ангид 34368, цэцэрлэгт 114 мянган хүүхэд хамрагдана

...

Дэлгэрэнгүй » 2018.08.03

Үндсэн хуультай холбоотой ном хэвлэгдэн гарлаа

...

Дэлгэрэнгүй » 2017.07.05

Б.Батбаяр: Хөгжлийн банк 200 сая долларын зээлийн асуудлыг шүүхэд шилжүүлнэ

...

Дэлгэрэнгүй » 2017.09.14

”Эх яагаад эндэв” 2012-2015 онд хийсэн судалгааны үр дүнг танилцууллаа

...

Дэлгэрэнгүй » 2017.02.17

Алтан амь аварсан ачит ”Өрхийн эмч нар”

...

Дэлгэрэнгүй » 2017.05.23

Талийгаачтай хамт байсан залуус мансууруулах бодис хэрэглэсэн нь тогтоогджээ

...

Дэлгэрэнгүй » 2017.03.16

МАХН-ын Бага чуулганаас МАН-д хандаж уриалга гаргалаа

...

Дэлгэрэнгүй » 2016.04.21

СХД-ийн Засаг дарга М.Чинболдыг хуулийн дагуу огцруулсан болохыг мэдэгдэв

...

Дэлгэрэнгүй » 2016.05.02

Б.Батхишигт сунгах таны гар, халуун сэтгэл яг одоо л хэрэгтэй байна

...

Дэлгэрэнгүй » 2016.05.04

Ш.Сайхансамбуу: Би хэн шатаагаад байгааг мэдэж байна

...

Дэлгэрэнгүй » 2016.03.03

Төрийн банк хүүхдийн баяраар ажиллана

...

Дэлгэрэнгүй » 2016.08.31

УИХ хэлэлцэх асуудалгүй болжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.02.06

Д.Буяндэлгэр: Өөрөө өөрийгөө ялан дийлээд барианд амжилттай орлоо

...

Дэлгэрэнгүй » 2015.06.24

“МИАТ” ТӨХК-ийн санхүүгийн үйл ажиллагааг зөрчилгүй гэж дүгнэлээ

...

Дэлгэрэнгүй » 2018.03.29

Телевизүүдийн эздийн ихэнх нь улстөрчид

...

Дэлгэрэнгүй » 2015.11.09

“МОНГОЛ ГАЗАР”-ынхан хууль зөрчөөгүй гэв

...

Дэлгэрэнгүй » 2015.09.23

Өдгөө цагийн амьдралын нийгэм зүйн төлөв байдал

...

Дэлгэрэнгүй » 2015.10.23