Тангараг өргөсөн хүмүүс төрийн шийдвэр эсэргүүцээд байна

               



        Өнгөрөгч оны зургаадугаар сард УИХ-ын сонгууль болж улстөрийн ууган хүчин үнэмлэхүй ялалт байгуулснаас хойш даруй найман сарын нүүр үзэж бараг нэг жилийн ойндоо хүрэх гэж байна. УИХ-д  65 суудал авсан нам зүй ёсоор Засгийн газраа эмхлэн байгуулж, бусад холбогдох агентлаг газар, Төрийн өмчит компани, сургуулийн удирдлагууд ч жигдэрсэн байх ёстой.

 

Гэтэл зарим газар, хэлтэс, сургуулийн удирдлагууд ч бодлого ёсоор томилогдоогүй байгаа нь МАН-аас дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт, бусад ажилд чөдөр тушаа болж байгааг хаа хаанаа ярих болжээ. Үүнээс илүүтэй итгэл үнэмшлээ өгч өнөөгийн төрийг бүрдүүлсэн түмний хүслээс хол байгаад сэтгэл дундуур байна. Бид ардчилсан зарчмаар сонгууль өгөөд 25 жилийн нүүр үзэж, сонгуулийн үр дүнд ялалт байгуулсан улстөрийн хүчин төрийн эрхийг барьж, улс орны бодлогыг барьж ирсэн түүхтэй. Энэ нь зөвхөн манай улсад ч байдаг зүйл биш дэлхийн ардчилсан системтэй бүхий л улс оронд ижил тэгш үйлчилдэг зарчим юм.

 

Нэг жишээ дурдахад төрийн өмчид байдаг ганцхан хэвлэл мэдээллийн байгууллага бол МҮОНРТ. Гэтэл энэ их айлын удирдлагыг жинхлэн шийдэлгүй хичнээн удав. Уг айлын ерөнхий захирлаар АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга байсан хүн ажилласаар өдийтэй золгосон нь олны гайхширлыг бараад байсан юм.

 

 Өнөөдөр гэхэд л МУИС, МУБИС, СУИС, АШУҮИС гээд олон сургуулийн захирлыг томилоогүй байх жишээтэй. Заавал солих холих тухайд бол биш. Эдгээр төрийн өмчит сургуулиудын захирал нь АН-ыг эрх барьж байх үед тэдний мөрийн хөтөлбөр нэрийн дор тэдэнд үйлчилж байсан захирлууд байгаад л хамаг учир оршино. Ерөөсөө л ялалт байгуулсан нам итгэл үнэмшлээрээ нэгдсэн намынхаа гишүүдийг тохирох албан тушаалд нь томилсоор ирсэн түүхтэй.        

 

Саяхан БСШУС-ын сайдын зүгээс зарим сургуулиудын захирлуудыг дуудаж ажлаа өгөхөд бэлтгэлээ хийх талаар мэдэгдсэн тухай мэдээлэл гарчээ.   Гэтэл энэхүү мэдээлэлтэй дөрөө харшуулан АШУҮИС-ийн захирал ахмад багш, дэд захирлуудаа цахим ертөнцөд мэдэгдэл гарган эсэргүүцэл гаргахыг шаардаж, албадан гарын үсэг зуруулсан тухай хамт олон нь гайхширан, аргаа баран ярьж байна. Урд нь баахан хүмүүсийг албадан гарын үсэг зуруулж Ерөнхий Сайд, УИХ-ын дарга, БСШУС-ын сайд, Ерөнхийлөгчийн Тамгын Газар зэрэгт хаяглан явуулж түүнийхээ хувийг нь цахимаар тараасныг хэн хүнгүй уншиж дооглож л байсан. “Энэ долоо хоногт бүх ажилчдынхаа хурлыг хийнэ гэж зарласан, өөрийгөө дэмжсэн бичигт гарын үсэг зур гэж албадан, айлган сүрдүүлэх байх гэхээс яс хавтайж байна, яанаа” гэж багш ажилчид нь ярьж байна. Ийм байж болох юм уу? Авч болсон юм өгч болохгүй юу болоод байгаа юм бол? “Өгчихөөр үхчих гээд байгаа юм болов уу” ч гэж хамт олон нь ярих боллоо. Энэ бол төрийн алба, тэндээс гарч байгаа шийдвэр. Тус сургуулийн багш ажилчид зөвхөн ажлаа хийж, ирээдүйд сайн боловсон хүчин бэлдэх ёстойгоос бус хэн нэгэн суудалд дуртай нөхрийг хаацайлах учиргүй. Тэд хувийн хэвшлийн ямар нэгэн байгууллагад ажиллаагүй. Төрийн өмчит сургуулийн багш ажилчид гэдгээ санах учиртай. Өнөөдөр юу юуны духанд хүрэлгүй, төрийн бодлого шийдвэрийг эсэргүүцэх, суудалд шигдсэн нэг хүний төлөө хашиж буй ажил үүргээ мартах хандлага газар авсны нэгээхэн жишээ нь АШУҮИС-ийн багш ажилчдаас гаргасан мэдэгдэл. Тэр тусмаа эрүүл мэндийн чиглэлд боловсон хүчин бэлдэж байгаа сургууль ийм байх нь зүйд нийцэх үү. Төр түмнийхээ өмнө өргөсөн тангарагтай хүмүүс түмнийхээ саналаар бий болсон төрийнхөө бодлого шийдвэрийг ийнхүү эсэргүүцэн зогсоог аль ч талаас нь шүүмжилж болно. Миний хувьд АШУҮИС-д ажиллаж байгаа багш ажилчдыг төртэй гэрээ хийж, төрийн үйлчилгээг ард иргэдэд хүргэх үүрэгтэй, дээд зэргийн ёс зүйтэй байх ёстой хүмүүс гэж боддог. Эсвэл хаацайлж байгаа захирлынхаа нөлөөнд багтаад ажлын бараа харсан нөхөд байдаг хэрэг үү. Тийм биш л юм бол тэнд үүрэг хариуцлагаа мэддэг, хэн нэгний даган баясагч биш, тангараг өргөсөн хүмүүс ажиллаж байх учиртай.

 

Ирээдүйн эрүүл мэндийн манаанд зогсох боловсон хүчинд барилгачин, жүжигчин эсвэл улстөрчид хичээл заадаггүй байх гэж бодож байна. Тэгэхээр өргөсөн тангараг, төр түмэн, уг сургуулийнхаа мөн чанарыг ядаж ойлгодог байх учиртай. Хэн нэгэн суудалд шигдсэн нөхрийн талд орж хуйлраад байх сургууль бол биш юм. Цаана чинь түмний хүслээр бий болсон төр бодлогоо хэрэгжүүлж шийдвэрээ гаргаж байгааг ч ойлгох хэрэгтэй. Төр түмэндээ өргөсөн тангарагаа санахад илүүдэх юун. Нөгөө талаар төрийн эрх барьж байгаа улстөрийн хүчин ч энэ мэт гацаатай асуудлыг яаралтай шийдэх нь зөв. Ужигарсан, дүлэгнэсэн удааширалтай байдал нь өнөөдрийн нийгэмд яагаад ч тохирохгүй. Сонгуулийн үр дүнд бий болсон төрийн бодлого шийдвэр удааширалтай, харзанасан, цаг хугацаа алдсан назгай байдлыг ард олон ч шүүмжлэх болсон.

 

Нэгэнт л ард түмний үнэмлэхүй санал авсан төрийн шийдвэр ард түмний хүсэл сэтгэлд нийцсэн, тууштай зоримог байх ёстойг сануулаад эхэлсэн. Хоёр зуу гаруй мянган гишүүний итгэл үнэмшлээр оршин тогтнож байгаа МАН-ыг иргэд итгэл үнэмшлээрээ сонгосон. Олон жилийнхээ амьдрал итгэл үнэмшлийг энэ намд зориулсан хүмүүс өндөр итгэлийнхээ ач тусыг хэрхэн яаж хүртэж байгаа тухай ч гишүүд дэмжигчид хөндөн ярих болов. Ямартай ч ялсан нь ялсан шиг, ялагдсан нь ялагдсан шиг бай. Ямар өмчлөөд өгчихсөн биш, өгч авч сурах хэрэгтэй алба гэдгийг сануулах хэрэг бүхий л салбарт байна. “Хааны алба халаатай, эзний алба ээлжтэй” гэдэг үг ч бий.

 

Б.Анар


2017.02.06

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Өөрөө барьж хүн рүү​ дайрахаар тоглоом, өөр хүний гарт очихоор жинхэнэ болчихдог хачин "сэлэм"

...

Дэлгэрэнгүй » 2018.11.14

Б.УНДАРМАА ГИШҮҮН СЭТГҮҮЛЧ Б.ОТГОНД МӨНГӨ ӨГЬЕ, МЭДЭЭЛЛЭЭ УСТГАЧИХ ГЭЖ ГУЙЖЭЭ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.14

Монголд анх удаа умайн хоргүй хавдрын тохиолдолд мэс заслын бус эмчилгээ хийлээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Сураггүй алга болсон БНХАУ-ын иргэдийг хайхаар нислэг үйлдэнэ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Цахим залилангийн гэмт хэргээс сэрэмжлүүлж байна

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

236.7 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгожээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Виферон лааны талаар мэргэжлийн байгууллага дүгнэлт гаргах шаардлагатай гэв

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Монгол улсад “Максим” олон улсын такси захиалгын үйлчилгээ үйл ажиллагаагаа эхлүүллээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.08

Б.УНДАРМАА ГИШҮҮН СЭТГҮҮЛЧ Б.ОТГОНД МӨНГӨ ӨГЬЕ, МЭДЭЭЛЛЭЭ УСТГАЧИХ ГЭЖ ГУЙЖЭЭ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.14

"Этүгэн энтрепренёр" хөтөлбөр амжилттай явагдаж дуусчээ

...

Дэлгэрэнгүй » 2018.03.12

Улсын хэмжээнд эмэгтэйчүүдийн баяраар 161 эх амаржив

...

Дэлгэрэнгүй » 2017.03.09

Цагдаагийн байгууллагын нээлттэй хаалганы өдөрлөг болно

...

Дэлгэрэнгүй » 2016.05.13

Б.Батбаяр: Хөгжлийн банк 200 сая долларын зээлийн асуудлыг шүүхэд шилжүүлнэ

...

Дэлгэрэнгүй » 2017.09.14

Б.Насанбаяр нарыг сургуулиудын ТУЗ-д давхардуулан томилсон нь АТГ-ын шалгалтаар илэрчээ

...

Дэлгэрэнгүй » 2016.05.19

Нутгийн төв хэсгээр хур тунадас орж, говь талын нутгаар салхи шуургатай байна

...

Дэлгэрэнгүй » 2016.04.25

НӨАТ-ын ээлжит сугалаагаар 8 мянга 551 азтан тодорлоо

...

Дэлгэрэнгүй » 2016.04.25

Өвчинд шаналсан Жэт Лигийн зураг хүмүүсийг цочроожээ

...

Дэлгэрэнгүй » 2018.05.21

Өөдрөг тооцоолол ба өнөөгийн эдийн засаг

...

Дэлгэрэнгүй » 2016.05.18

"Түлүүгийн даваа"-ны бууж, суух цэгийг иж бүрэн шинэчилнэ

...

Дэлгэрэнгүй » 2018.06.25

Монгол “ЭЛЭГ”-ний сонгууль

...

Дэлгэрэнгүй » 2017.05.06

Т.Лхагвасүмбэрэлийн төрсөн өдрийг “Байгаль хамгаалагчдын эрхийн өдөр” болгоно

...

Дэлгэрэнгүй » 2016.05.11

БНХАУ Монголд 4.1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.08.10

Амласан байрууд эзэндээ очсон уу?

...

Дэлгэрэнгүй » 2016.05.11

G-TIME сүлжээг шалгахыг Ерөнхий прокуророос шаарджээ

...

Дэлгэрэнгүй » 2017.02.17