“Хил орчмын аялал жуулчлалын үнэмлэх” бүхий Хятадын бүлэг өдрийн жуулчдыг Монголд нэвтрүүлж байжээ

 



        Дэлхийн улс орнуудын туршлагаас харахад хөрш зэргэлдээ орныхоо жуулчдыг татахын тулд хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлогыг барьж ажилладаг. Манай улс ОХУ-тай харилцан визгүй зорчих болсон. Урд хөрш БНХАУ-ын хувьд л гэхэд  хөрш орнууддаа аялах эрх бүхий “Хил орчмын аялал жуулчлалын үнэмлэх”-ийг 2013 оноос нэвтрүүлжээ.  Уг үнэмлэх нь нэг удаагийн зориулалттай. Тус үнэмлэхээр Хятадын  жуулчид ОХУ, Мьянмар, Вьетнам, Лаос, Хойд Солонгос зэрэг улсуудад зорчих боломжтой байдаг аж. Манай улсын хувьд ч  хил орчмын бүс нутгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор түр хугацаагаар “хил орчмын аялал жуулчлалын үнэмлэх” бүхий Хятадын бүлэг өдрийн жуулчдыг  хилээр нэвтрүүлж байсан туршлага байдаг аж. Тухайлбал, 2015-2016 онд ийм арга хэмжээ авч байсан байна. Мөн одоогийн байдлаар Засгийн газар хоорондын болон салбарын яамд хоорондын гэрээ, хэлэлцээрийг үндэслэн аялал жуулчлалын компаниудаар зуучлуулан ирэх гадаадын бүлэг жуулчдад хөнгөлөлттэй нөхцөлөөр, визийг шуурхай олгож байх, Монгол Улсын газар нутгаар агаарын нислэгээр дамжин өнгөрөх гадаадын иргэн дараагийн улсад зорчих виз, тасалбартай бол 72 цагийн хугацаанд визгүй дамжин өнгөрөх нөхцөлийг бий болгон ажиллаж байгаа аж. Одоогийн байдлаар Монгол Улсад мөрдөгдөж буй Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41.3-т 5-10 хүний бүрэлдэхүүнтэй бүлэг жуулчны визийн хураамжийн    хэмжээг 25 хувиар хөнгөлөх, 10-аас дээш хүний бүрэлдэхүүнтэй бүлэг жуулчны визийн хураамжийн хэмжээг 50 хувиар хөнгөлөх гэж тус тус заасан бөгөөд энэхүү хөнгөлөлт нь гадаадын бүлэг жуулчдад үйлчилдэг ажээ. 

 

2016 оны байдлаар Монгол Улсад 404156 гадаадын жуулчид аялсан нь өмнөх оны мөн үеэс жуулчдын тоо 4,4 хувиар өссөн  юм байна.  Нийт жуулчдын 90 гаруй хувийг БНХАУ /нийт 131312 жуулчин иржээ/,  ОХУ /84065/, БНСУ/57587/, Япон /19985/, АНУ /15859/, ХБНГУ /9709/, ИБУИНВУ /6161/, Франц /9035/,БНКазУ-/13370/, Австрали /6161/ зэрэг 10 орны жуулчид бүрдүүлж байгаа ажээ.


2017.02.03

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

М.Билэгт: Нэгнийгээ үхтэл нь зодож байхад бусад нь зүгээр л хараад зогсож байсанд харамсч байна

...

Дэлгэрэнгүй » 2018.08.16

Зам засварын ажил энэ сарын 25-нд бүрэн дуусна

...

Дэлгэрэнгүй » 2018.08.10

Ангийн мах олон нийтийн сүлжээнд тавьсан иргэдийг торгоно

...

Дэлгэрэнгүй » 2018.08.10

ЗТХЯ-ны газрын дарга нар муудалцан, нэгнийхээ амь насыг хөнөөжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.08.10

Орон нутагт зам тээврийн осол нэмэгджээ

...

Дэлгэрэнгүй » 2018.08.10

БНХАУ Монголд 4.1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.08.10

Шинэ авто зогсоолын ажил дуусч байна

...

Дэлгэрэнгүй » 2018.08.03

Нэгдүгээр ангид 34368, цэцэрлэгт 114 мянган хүүхэд хамрагдана

...

Дэлгэрэнгүй » 2018.08.03

Б.Батбаяр: Хөгжлийн банк 200 сая долларын зээлийн асуудлыг шүүхэд шилжүүлнэ

...

Дэлгэрэнгүй » 2017.09.14

”Эх яагаад эндэв” 2012-2015 онд хийсэн судалгааны үр дүнг танилцууллаа

...

Дэлгэрэнгүй » 2017.02.17

МАХН-ын Бага чуулганаас МАН-д хандаж уриалга гаргалаа

...

Дэлгэрэнгүй » 2016.04.21

СХД-ийн Засаг дарга М.Чинболдыг хуулийн дагуу огцруулсан болохыг мэдэгдэв

...

Дэлгэрэнгүй » 2016.05.02

Үндсэн хуультай холбоотой ном хэвлэгдэн гарлаа

...

Дэлгэрэнгүй » 2017.07.05

Хөгжлийн илэрхийлэл Хөх хот, Ордосоор хийсэн тэмдэглэл

...

Дэлгэрэнгүй » 2016.05.06

Дарханчууддаа зориулж S.Outlet дэлгүүр онцгой хямдрал зарлалаа

...

Дэлгэрэнгүй » 2016.04.14

Алтан амь аварсан ачит ”Өрхийн эмч нар”

...

Дэлгэрэнгүй » 2017.05.23

A PHP Error was encountered

Severity: Warning

Message: mysql_fetch_array() expects parameter 1 to be resource, boolean given

Filename: views/tabnews.php

Line Number: 147