Утааны хор уршиг бидний биед хэрхэн нөлөөлдөг вэ?

УТААНЫ ХОР УРШИГ БИДНИЙ БИЕД

 

        Улаанбаатар хотод ойролцоогоор 1,8 сая орчим хүн амьдарч байгаа ба өвлийн улиралд агаарын бохирдол, утааны түвшин дэлхийн дунджаас хэт их байгаа нь хотын иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгаа билээ. Утааны үүсвэр болон утааны шинж чанарыг бид хангалттай мэдэж байгаа боловч хүний биед яг хэрхэн нөлөөлж, хор хохирол учруулж байгаа талаар цөөн мэдээлэлтэй, судалгаа муу байна. Хотын иргэдийн  биед агаарын бохирдол болон утаанаас хэрхэн сэргийлэх, оношлох, болон авч болох арга хэмжээнүүдийн талаар авч үзэх ба нийтийн эрүүл мэндийн төлөө энэ нийтлэлээ оруулж байна.

 

Бидний бие дэхь утаа,

 

        Агаарын бохирдол буюу гэр хороолол, автомашинууд болон станцуудын ил шаталтын процессоос үүдэлтэй утаа, угаар нь бидний биед хэрхэн нөлөөлөх тухай авч үзье. Бид Улаанбаатар хот орчмын бүс нутагт утаа, угаар, автомашины дутуу шаталтаас үүссэн угаараар амьсгалж өвлийн улирлыг өнгөрөөж байна. Хот орчимд утаагүй, агаарын бохирдолгүй агаараар амьсгалах боломж хотын иргэдэд алга байна.

 

 

Хүчилтөрөгч нь уушигаар дамжин цусны улаан эсэд завсарын дамжуулагч минералын тусламжтайгаар биеийн бүхий л эд эсүүдэд хүчилтөрөгчөөр хангаж, буцаан нүүрстөрөгчийг СО-г авч гадагшлуулдаг цикл юм. Харамсалтай нь утааны улмаас утаатай буюу бохирдолтой агаараар амьсгалж, уушиг нь хүчилтөрөгчийг О2 болон нүүрстөрөгчийн давхар исэл СО2 уудын хамтаар цусанд орж биеийн эд эсүүдэд очдог байна. Ингэж цусны улаан эс буюу гемоглобинд шингэсэн СО, СО2 цусны улаан эсийг Карбооксигемоглобин гэдэг байна.

 

Хүчилтөрөгчжсөн Гемоглобин,                          Карбооксигемоглобин

 

 

        Карбооксигемоглобин нь эд эсүүдэд очин үндсэн циклийг өөрчилж, илүүдэл нүүрстөрөгчийн атомтай харилцан урвалд орж, нүүрстөрөгчийг биеэс гадагшлуулахгүйгээр эд эсүүдийг гэмтээдэг ба энэ процессийг Оксидант гэдэг. Энэ нь биеийн эдд эсүүдийг гэмтээж, хордлого-д оруулж байдаг. Жирэмсэн эмэгтэйчүүд, хүүхэд, нярай, зүрх судасны болон уушигны дутмагшилд байгаа өвчтөнүүд, хөдөлгөөн хязгаарлагдмал хүмүүст хүндээр мэдрэгддэг. Хүчилтөрөгчийн хангамж бага, агаарын бохирдолын нөлөөний хордлого зэргээс шалтгаалж жирэмсэн үеийн ургийн тээлтэнд хүндрэлтэй байдаг. Энэ нь ургийн хөгжилд муугаар нөлөөлж дутуу төрөх магадлалыг ихэсгэж байдаг ба төрсөн хүүхэд тархины даралт болон бусад өвчлөлд хүрсэн байдалтайгаар төрөн, бойжих явцдаа нэмэлт эмчилгээ шаардлагатай болдог.

 

Харин бид биедээ Карбооксигемоглобин-ий байгаа эсэх, байвал ямар хэмжээтэй байгааг хэрхэн мэдэх вэ?

 

Цусан дахь Карбооксигемоглобин-г лаборторид судаснаас цусны дээж аван шинжилдэг ба одоогоор хэрэглэгдэж байгаа лаборторийн нэршил нь КОГ гэж тэмдэглэнэ. КОГ-ын олон улсын нэршил нь SpCO ба зарим тохиолдолд КОС ч гэдэг. Харамсалтай нь иргэд энэ чухал шинжилгээг төдийлэн хийлгэж чаддаггүй. Улаанбаатар хотын хэмжээнд цөөн тооны лаборториуд энэ шинжилгээг хийж байна. Хүүхэд жирэмсэн эмэгтэйчүүд, өвчтөнүүдэд эмчилгээ болон зовиураас шалтгаалан энэ шинжилгээг агаарын бохирдолтой үед хийлгэж, үүсч болзошгүй эрсдлүүдээс сэргийлж, шаардлагатай арга хэмжээг тухай бүрт нь авч байх хэрэгтэй. Карбооксигемоглобин-г цусан дахь хувь хэмжээгээр илэрхийлнэ. Цусны улаан эсийн тоо болон улаан эсийн СО2 той нэгдсэн нэгдэл буюу Карбооксигемоглобин үүссэн улаан эсүүдийг яг нарийвчлалтайгаар тоолох учир дутагдалтай тул хувиар илэрхийлж гаргана. Таны нийт цусан дахь КОГ үзүүлэлтийг нийт цусны улаан эсүүдийн хувиар %-р, алдааны хамгийн бага нарийвчлалтайгаар үзүүлнэ (+-1-2% г.ү). Дараахь хүснэгтээс Карбон моноксид гемоглобин буюу КОГ ийн түвшин хүний биед үзүүлэх нөлөөлөл болон авах арга хэмжээнүүдийн талаар үзүүлэв.

 

 

Дээрхи шинж тэмдгүүд илэрч байвал яаралтай зохих арга хэмжээнүүдийг авах шаардлагатай. Доорхи хүснэгтэд өвчтөнүүд, жирэмсэн эмэгтэйчүүд, нялх болон бага насны хүүхдүүдэд өөр өөр хувиар карбоксигемоглобины хордлогын шинж тэмдгүүдийг авч үздэг байна.

 

Карбооксигемоглобины түвшин, КОГ, SpCO %-р

Бага насны хүүхдүүд -15%-с хэтрэхгүй

Жирэмсэн эмэгтэйчүүд-15%-с хэтрэхгүй

Өндөр настнууд-15%-с хэтрэхгүй

Зүрх судасны болон уушигны өвчлөлтэй зэрэг өвчтөнүүд-10-15-с хэтрэхгүй байвал зохилтой.

 

Хүүхдийн болон насанд хүрсэн хүний цусан дахь карбоксигемоглобиныг арилгахгүй байснаар, цаашид ахин нэмж хордсоор байтал, нэгэнт үүссэн карбооксигемоглобин нь хэрхэн хэлбэр дүрсээ өөрчилж байгаа болон, ямар өвчлөлд хүргэж, цаашид ямар хүндрэлийг үүсгэж байгаа талаар тодорхой шинжлэх ухаанлаг баримтад суурилсан судалгаа, нотолгоо, сэргийлэх заавар Одоогийн байдлаар хийгдээгүй байна.

 

Ихэнхи орнуудад КОГ ын түвшин 25% иас их үед шууд эмнэлэгийн яаралтай тусламж үзүүлж, зохих эмчилгээнүүдийг хийдэг байна. Тамхичидын хувьд КОГ 5-10 % хувь хэмжээтэй байх нь хэвийн үзүүлэлт болдог. Мөн ажил мэргэжлийн, ажлын байрны нөхцлөөс шалтгаалан гал сөнөөгч, аврагчид, ил шаталтын процесс явагддаг ажлын байрууд, (үүнд: цахилгаан дулааны станц, автомеханик засварын газрууд, төмөрлөг, уул уурхай зэрэг ордог) болон химийн хортой нөхцөлд ажиллагсад зэрэг ажил мэргэжлийн хүмүүсийн КОГ- ын хордлогод ажил мэргэжил, ажлын байрны нөхцлөөс шалтгаалан өртдөг байна.

 

Утаанаас үүдэлтэй хүндрэлүүдээс урьдчилан сэргийлэх болон арилгах арга замуудын талаар одоо авч үзье.

 

Хүний биеийн физиологи нь өөрөө бодисын солилцооны үйл явц дээр суурилсан эд эсүүдийн хордлогыг тайлах антиоксидант үйлчилгээг бие даан явуулж байдаг. Энэ нь биед хуримтлагдсан Карбооксигемоглобин-г тодорхой хугацааны явцад биеэс гадагшлуулдаг боловч үүсгэгч утааны байдал өвлийн улиралд өдөр бүр шахуу өртдөгөөс үүдэн антиоксидант үйлчилгээ бие даан явагдах процессын боломжийг багасгаж байдаг.

 

Иймээс долоо хоногт хамгийн багадаа 2 удаа, 3-с дээш цагаар  агаарын бохирдолгүй утаагүй, ой модтой газар эсвэл ууланд алхаж, идэвхитэй хөдөлгөөн хийж занших хэрэгтэй. Ингэснээр бодисын солилцоо идвэхижиж, хүчилтөрөгчийн хангамж илүүтэйгээр (хөдөлгөөнгүй агаарт байх нь төдийлөн үр дүн багатай байдаг) сайжирна. Ингэснээр бие дэхь агаарын бохирдолоос үүдэлтэй хордлогууд илт багасдаг, ихэнхи хүмүүсийнх арилдаг байна. Энэ үр дүн нь судалгаа шинжилгээний явцад батлагдсан байдаг байна. Иймд байгууллага хамт олноороо, найз нөхөд гэр бүлээрээ эрүүл агаарт гарч, идэвхитэй хөдөлгөөн хийж хэвшвэл эрүүл мэндийн чухал арга хэрэгсэл болно. Ид агаарын бохирдолтой үед гэр, албан газартаа агаар цэвэршүүлэгч ашилгах, гадуур явах үедээ нарийн шүүлтүүр бүхий амны хаалт хэрэглэж явах хэрэгтэй ба ихээхэн агаарын бохирдолтой орчинд дотор муухайрах огиулах, толгой хүчтэй өвдсөн шинж тэмдэг илэрвэл хамгийн түрүүнд орчноо солих, шаардлагатай тохиолдолд эмнэлгийн тусламж авах хэрэгтэй.

 

Хүчилтөрөгчийн хангажийг бид хялбархан шинжилж болох ба оксиметр ашиглан өдөр, өглөө, орой аль болох олон давтамжтайгаар үзэн дундачийг нь гарган ирж хүчилтөрөгчийн хомсдол байгаа эсэхээ мэдэж авч болно. Үүнээс гадна биед илэрч буй зовиур өөрчлөлтүүдээс гипокси-г (хүчилтөрөгчийн дутмагшил) шууд мэдэж болно.    Хүчилтөрөгчийн хангамжийг сайжруулах нь утааны хор уршигаас зайлсхийх, КОГ-г багасгах нэг томоохон алхам болдог. Иймд биеийн цусан дахь хүчилтөрөгчийн хангамжийг оксиметр SpO2 ашиглан хялбархан мэдэж болно. Хүчилтөрөгчийн хангамжийг хувиар илэрхийлж мэдэх ба дараахь SaO2% (oxygen saturation) буюу сатурацийн хүснэгтээс харна уу. 

 

 

Ингээд хүчилтөрөгчийн хангамжийг сайжруулах зориулалттай бэлдмэлийн тухай мэдээлэл хүргэе. Шингэн Хүчилтөрөгчийн Бэлдмэл нь хүчилтөрөгчийн хангамжийг сайжруулах болон бодисын солилцоог идвэхжүүлэх замаар хордлого тайлах буюу антиоксидант үйлчилгээтэй бэлдмэлийг тусгайлан үйлдвэрлэж гаргаж ирсэн байна. Аливаа хордлогыг багасгах, арилгах хамгийн сайн антиоксидант үйлчилгээ бол хүчилтөрөгчийн хангамжийг нэмэгдүүлж, бодисын солилцоог сайжруулах арга болдог. Ийм учраас биеийн цусан дахь КОГ-ыг багасгах, арилгах зорилгоор Шингэн Хүчилтөрөгчийн бэлдмэлийг хэрэглэх нь тохиромжтой байна.

 

Шингэн Хүчилтөрөгчийн Бэлдмэл нь хамгийн сүүлийн үеийн дэвшилтэд технологиор  АНУ-д үйлдвэрлэгдсэн МУ-ын эмийн бүртгэлд бүртгэгдсэн зориулалтын хүчилтөрөгчийн хангамж сайжруулагч, Антиоксидант бэлдмэл юм. Насанд хүрэгчид 8-10 дуслаар өдөрт багадаа нэг удаа, хүүхдүүд 1-8 дуслаар усанд дусааж хэрэглэх эсвэл хэлэн дээрээ дусааж хэрэглэх боломжтой, биедээ байнга авч явж хэрэглэхэд тохиромжтой. Найрлагандаа цэвэршүүлсэн ус, шингээгдсэн хүчилтөрөгчийн атомууд болон идэвхитэй минералуудын тогтвортой нэгдэл юм. Эдгээр минералууд нь Төмөр Цайр, Селен, Магни, Содийн Хлорид зэрэг бидний биед агууллагддаг минералууд (электролит)  учир ямар нэгэн хордох, зэрэг гаж нөлөөгүй ба цусны улаан эс буюу гемоглобин нь хүчилтөрөгчийг тээж зөөвөрлөхөд чухал үүрэгтэй байдаг. Энд нэгэн зүйлийг тодруулвал, зарим хүмүүс хүчилтөрөгчийн цусанд шингэж, биед үйлчилж буй талаар ихээхэн зөрүүтэй ойлголттой байна. Хүний биед амьсгалын замаар шингэж буй хүчилтөрөгч нь ямар нэгэн хийн төлөвтэй эсвэл бөмбөлөг хэлбэртэйгээр шингэдэгүй, амьсгалсан агаар маань уушигинд очин, уушигны цулцангуудаар дамжин цусны улаан эс буюу (Hb) гемоглобин-д хүчилтөрөгчийн атом  суурилагдана. Атом гэдэг маань хамгийн бага хэмжигдэхүүн ба нүдэнд үл харагдах жижиг хэсгүүд юм. Хэмжинэ гэвэл 1 миллиметрийг ойролцоогоор 10 аас 100 мянга дахин хувааж хэмжих гэж оролдоно гэсэн үг юм. Гемоглобин нь мөн өчүүхэн бага хэмжээтэй, хүчилтөрөгчөө шаардлагатай байгаа эд эсүүдэд зөөвөрлөж өгчихөөд буцаад СО- г авч гадагшлуулах үүрэгтэй цусны нэг хэсэг ба 4 гем-с бүрдэх уураглаг эс юм. Одоо шингэн Хүчилтөрөгчийн Бэлдмэлийг биед хэрхэн шингэдэг талаар тайлбарлая. Шингэн Хүчилтөрөгчийн бэлдмэл нь хүчилтөрөгчийн атомаар ихээхэн хэмжээгээр баяжигдсан тогтвортой шингэн нэгдэл. Уг бэлдмэлийг зааврын дагуу, ууж хэрэглэснээр ходоодны салст, нарийн гэдэсний үйл ажиллагааны тусламжтайгаар цусанд шингэдэг. Ингэж цусанд шингэсэн  хүчилтөрөгчийн атомууд нь идэвхитэй миненаруудынхаа тусламжтайгаар гемоглобинд суурилагдана. Энэ нь цаашлаад эд эсүүдийг хүчилтөрөгчөөр нэмэлтээр хангах хэрэгцээ нь болдог ба бодисын солилцоог эрчимжүүлж өгдөг байна. Маш  олон тооны хэдэн зуун сая сая ширхэг хүчилтөрөгчийн атом шингээгдэнэ гэж ойлгож болно. Учир нь атомуудыг тоолох, хэмжих нь учир дутагдалтай. Иймд ойролцоолж ойлгогдох хэмжээ нь Нэг удаагийн хэрэглээгээр ойд 3 цаг алхаж яваад авах хэмжээний хүчилтөрөгчийг (8,000 ppm O2) хүний биед өгдөг гэсэн шинжлэх ухаааны тооцооллоос гаргаж авсан ойлголттой дүйцнэ. Дээрхи зүйлсүүдээс харахад, Шингэн Хүчилтөрөгчийн бэлдмэл нь 1-рт Хүчилтөрөгчийн хангамжийг сайжруулдаг, 2-рт Бодисын солилцоог идвэхжүүлэхэд нөлөө үзүүлж байгаа нь бие дэхь КОГ-ын түвшинг бууруулахад чухал нөлөөтэй байна.

 

Иймд Шингэн Хүчилтөрөгчийн Бэлдмэл нь утааны хор уршигаас хамгаалах сэргийлэх хамгийн зөв шийдэл болж байгааг бэлдмэлийн хэрэглэгчдийн сэтгэгдэл, үр дүнгээс харагдаж байна. Шингэн Хүчилтөрөгчийн Бэлдмэлийг утааны хор болох КОГ-ийг арилгах, хүчилтөрөгчийн хангамжийг сайжруулах зорилгоор бүх насны хүмүүс хэрэглэхийг зөвлөж байна.

 

Нийтэлсэн, НоваЛинк Эмнэлгийн Хүний Их эмч Кл,профессор Б.Нарантуяа,

 

 

 

 


2017.01.30

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

Л.Энхболд гүтгэх ажилдаа өмнөговьчуудыг татан оролцуулж эхэлжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.24

“Хөдөлмөрийн эрүүл мэндийн суурь тусламж үйлчилгээ” сэдэвт олон улсын сургалт амжилттай боллоо

...

Дэлгэрэнгүй » 2018.09.24

“ЛАЕННЕК хүний эхэсийн тарилга орчин үеийн эмчилгээнд” сэдэвт сургалт боллоо

...

Дэлгэрэнгүй » 2018.09.22

Сургалтын эмнэлгийг ирэх оны нэгдүгээр улиралд ашиглалтад өгнө

...

Дэлгэрэнгүй » 2018.09.21

“ДЦС-4“-д гарсан ослын шалтгааны урьдчилсан дүгнэлт гарчээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.19

БСШУСЯ-ны 30 байгууллагын даргыг хууль зөрчиж томилжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.19

Баруун аймгийн зарим нутгаар нойтон цас оржээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.19

Майкл Жордан хар салхинд өртөн хохирсон хүмүүст 2 сая ам.доллар хандивлажээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.19

БНСУ-д амьдардаг гадаад иргэдэд хууль зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгөхөөр болжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.18

Баруун аймгийн зарим нутгаар нойтон цас оржээ

...

Дэлгэрэнгүй » 2018.09.19

Дарханчууддаа зориулж S.Outlet дэлгүүр онцгой хямдрал зарлалаа

...

Дэлгэрэнгүй » 2016.04.14

МАХН-ын Бага чуулганаас МАН-д хандаж уриалга гаргалаа

...

Дэлгэрэнгүй » 2016.04.21

СХД-ийн Засаг дарга М.Чинболдыг хуулийн дагуу огцруулсан болохыг мэдэгдэв

...

Дэлгэрэнгүй » 2016.05.02

​Хээр хаясан архины шил түймрийн шалтгаан болж байна гэв

...

Дэлгэрэнгүй » 2017.07.16

Ерөнхий сайд Сүхбаатар аймгийн ИТХ-ын хууль бус шийдвэрийг баталж, баяр наадмыг бужигнаан болголоо

...

Дэлгэрэнгүй » 2016.07.22

Эмэгтэй Ерөнхий сайдтай болох уу

...

Дэлгэрэнгүй » 2017.09.15

Шарилжгүй Улаанбаатар аяны хүрээнд нийт 228 га талбайн зэрлэг ургамлыг устгалаа

...

Дэлгэрэнгүй » 2016.10.11

Ерөнхийлөгч Б.Бааст гуайд мэндчилгээ илгээжээ

...

Дэлгэрэнгүй » 2016.02.28

АН-ын гишүүд над дээр ирээд "О.Баасанхүү гишүүн ээ, чи АН-д орж сайд болооч" гэж гуйсан

...

Дэлгэрэнгүй » 2016.05.09

Эрүүл аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллагуудыг шалгаруулна

...

Дэлгэрэнгүй » 2016.11.10

Цасан шуурга ба ХҮН-ынхан бужигнасан долоо хоног

...

Дэлгэрэнгүй » 2016.03.05

“Тахь” Монгол эх нутагтаа 25 жил налгар идээшин нутагшсаар

...

Дэлгэрэнгүй » 2017.04.17

Э.Бадар-Ууган: Тэмцээн маань хэдийнээ хүлээлт үүсгээд байгаа

...

Дэлгэрэнгүй » 2015.11.23

Ой тогтоолт, түргэн уншилтын багш Б.Мөнхболд: Манай сургалтын гол давуу тал бол үр дүн юм

...

Дэлгэрэнгүй » 2017.04.14