БОАЖЯ-ныхан ажлын байрандаа эко сурагчдаар үнэлгээ хийлгэв


 

     БОАЖЯ-ны Ногоон хөгжлийн бодлого, төлөвлөлтийн газар, Цэвэр технологи, хөрөнгө оруулалт, үйлдвэрлийн хэлтсээс санаачлан Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллага, Ногоон эдийн засгийн түншлэл, “Тогтвортой хөгжлийн боловсрол” төсөл, Монголын банкны холбоо, Ариг банк хамтран “Ногоон хөгжлийн төлөө хамтдаа” сарын аяныг зохион байгуулсан.  

 

“Ногоон хөгжлийн төлөө хамтдаа” сарын аяны үйл ажиллагааг тайлагнах уулзалт БОАЖЯ-нд өнөөдөр боллоо.   БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл   “Ногоон хөгжлийн төлөө хамдаа” сарын аяныг тус яам амжилттай зохион байгуулсныг тэмдэглэж, цаашид  хамрах хүрээг нь тэлэх хэрэгтэйг онцоллоо.   Төрийн байгууллагууд ногоон хөгжлийн бодлогыг амьдралд хэвшүүлэх ажлыг  БОАЖЯ эхлүүлж, манлайлах, бусад яам, агентлаг, аж ахуйн нэгж байгууллага, иргэд олон нийтэд үлгэр дууриалал болох   шаардлагатай гэв.  Ногоон хөгжлийг дэмжин өдөр тутмын амьдралдаа зуршил болгох нь  эдийн засагт хэмнэлттэй,   ирээдүй хойчдоо өгөөжтэй юм. 

 

 

БОАЖЯ-ны Ногоон хөгжлийн бодлого, төлөвлөлтийн газраас санаачлан хийсэн сарын аяны хүрээнд “Дэм дэмэндээ”, “Ногоон элч санаачлага”, “Тогтвортой хөгжил 2030:Төлөвлөлтөөс хэрэгжилтэд”, “Ногоон бизнес эрхлэгчид, үйлдвэр үйлчилгээний байгууллагаар зочлох автобустай аялал”, “Ногоон оффис” гэсэн арга хэмжээнүүдийг үр дүнтэй зохион байгуулсан.   

 

Нийслэлийн ерөнхий боловсролын тав, 105, “Шинэ эхлэл”, 71 дүгээр сургууль, “Шинэ эрин”  зэрэг нийт таван сургуулийн эко сурагчид  БОАЖЯ-ны ажлын байранд  нэг өдрийн ажиглалт, судалгааг хийжээ. Судалгааны үр дүнг хог хаягдал, дулаан, ус, гаднах талбай, цахилгааны хэрэглээгээр  дэлгэрэнгүй гаргаснаа өнөөдөр мөн танилцуулав. 

 

 

Хог хаягдлын тухайд: 

 

БОАЖЯ-ны ажлын байрнаас өдөрт 18.6 кг хог хаягдал гардгаас тал хувь  нь боловсруулаагүй цаас байгааг эко сурагчид тооцон гаргажээ. Мөн хог хаягдлыг ялгаж салгаж хаяхыг зөвлөлөө. Түүнчлэн БОАЖЯ-ны ажилчид, албан хаагчид баримт бичгээ 12 фонтоор шивдэг. Хэрвээ 11 фонтын шрифтээр шивж хэвшвэл нийт цаасны 20-30 хувийг хэмнэх боломжтой аж. 

 

Цахилгааны тухайд: 

 

Ажилчид өрөөнөөсөө гарж, орохдоо цахилгаанаа бүрэн унтраадаггүй. Байгалийн гэрэл ашигладаггүй учраас “Ногоон ажлын байр” санаачлагыг эхлүүлж байгаа БОАЖЯ-ыг үүнд анхаарч ажиллахыг Эко сурагчид зөвлөлөө. 

 

Гаднах талбайн тохижилт: 

 

БОАЖЯ-ны гаднах  талбайд машины зогсоол, ажилчид амрах талбай (сүүдрэвч), мод сөөгний тарилт, хогийн  сав   хангалтгүй байна.  

 

Усны зарцуулалтын  тухайд: 

 

БОАЖЯ-ны нийт ажилчид сард хэрэглэх усандаа 1.2 сая төгрөг зарцуулдаг байна. Гэхдээ 00-оос алдагдаж байгаа болон  гар угаахдаа ашиглаж байгаа усны зарцуулалтад анхаарахыг зөвлөлөө. “Тогтвортой хөгжил гэдэг нь   ус, цахилгаанаа хэмнэхийг өдөр тутмын хэрэглээндээ хэвшүүлэх юм” гэж эко сурагч Жавхлан хэллээ.  

 

Эко сурагчдын хийсэн судалгааны дүгнэлтийг   БОАЖЯ-ныхан хэрэглээндээ хэвшүүлэн ногоон ажлын байртай болох үйл ажиллагааг манлайлахыг тус яамны  Цэвэр технологи, хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн хэлтсийн   дарга Ц.Уранчимэг уриалсан. 

 

 Аяны  хүрээнд БОАЖЯ-ны ажилчин, албан хаагчдын дунд “Ногоон хөгжил” илтгэлийн уралдаан зарлаж дүгнэв. Уралдааны шилдгээр шалгарсан  Ойн бодлого зохицуулалтын газрын мэргэжилтэн Ц.Банзрагч  “Ногоон хөгжилд иргэдийн оролцоо хамгийн чухал нь. Төрийн байгууллага гэлтгүй иргэд өөрсдийн хийж буй үйл ажиллагаандаа байгаль эхээ гэсэн сэтгэлээр хандаж хувь нэмрээ оруулах ёстой. Бид халуун ус гоожуулдаг шүршүүртэй болвол нэг жилд 150 кг СО2, хашаа байшингийн дулаалгаа бүрэн шийдсэн тохиолдолд жилд 2000 кг СО2-г бууруулна. Бидэнд тулгамдаад байгаа гол асуудал болох хүлэмжийн хийг энэ мэтчилэн жижиг зүйлсээс эхлэн буурулж болно. Ингэснээр бидний хэлээд байгаа “Ногоон хөгжил”-ын суурь зөв тавигдана. Хамгийн чухал нь бид иргэдийн оролцоог нэмэгдүүлэх шаардлагатай. Энэ мэтчилэн арга хэмжээг шат дараалалтай үр дүнтэй авч ажиллавал 2030 он гэхэд хүлэмжийн хийг 14 хувиар бууруулж чадна”  гэв.

 


                                         БОАЖЯ-ны Хэвлэл мэдээллийн алба


2017.01.25

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд deed.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 11321287 утсаар хүлээн авна.

ТӨСТЭЙ МЭДЭЭЛЭЛ

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй

МУХБ шинэчилсэн хуулиараа жилд дундажаар 3-4 байгууллагад шалгуулдаг

...

Дэлгэрэнгүй » 2019.02.21

ОЮУТОЛГОЙ КОМПАНИ 200 ГАРУЙ АЖИЛЧДЫНХАА ЦАЛИНГ ХАСЧЭЭ

...

Дэлгэрэнгүй » 2019.02.21

“Өшиглөсөн” автобус

...

Дэлгэрэнгүй » 2019.02.21

Тусгай сангуудад хийсэн шалгалтын дүн гарчээ

...

Дэлгэрэнгүй » 2019.02.21

13 настай охины аминд хүрсэн этгээдүүдийг шүүх хурал болно

...

Дэлгэрэнгүй » 2019.02.21

Статистик худлаа бол Монгол хөгжинө гэдэг худлаа

...

Дэлгэрэнгүй » 2019.02.21

П.Орхоны барилдах эрхийг 2022 он хүртэл хасчээ

...

Дэлгэрэнгүй » 2019.02.21

Иргэдийн олонх нь УИХ-ыг тараах, Үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг дэмжсэн байна

...

Дэлгэрэнгүй » 2019.02.21

Чуулганаар ерөнхийлөгчийн нэг жилийн ажлын тайланг хэлэлцэж байна

...

Дэлгэрэнгүй » 2019.01.31

Хүүхдүүдийнхээ амийг “утаачид”-аас нэхье

...

Дэлгэрэнгүй » 2019.01.17

Солонгос улсад эмчилгээний аялалд урьж байна

...

Дэлгэрэнгүй » 2016.06.06

Зөвшөөрөлгүй буусан 33 айлыг албадан нүүлгэнэ

...

Дэлгэрэнгүй » 2017.03.17

Автобусанд хөдөлгөөнт камер байршуулж эхэллээ

...

Дэлгэрэнгүй » 2017.04.04

Нохойноос хүнд халддаг өвчнөөс урьдчилан сэргийлэхэд анхаарна

...

Дэлгэрэнгүй » 2016.09.26

Сэрэмжлүүлэг

...

Дэлгэрэнгүй » 2017.04.11

Ц.Түвшинжаргал: Картгүй бол 700 төгрөгөөр зорчино

...

Дэлгэрэнгүй » 2015.11.24

Атаархмаар Сонгинохайрханчууд

...

Дэлгэрэнгүй » 2016.08.31

“Этүгэн” их сургуулийг хувийн хэвшлийн сургуулиудаа үлгэрлэж байгааг онцолжээ

...

Дэлгэрэнгүй » 2017.07.03

М.Жаррауд: Монгол улсад байгалийн аюул гамшгаас сэргийлэх, уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой төсөл хэрэгжүүлнэ

...

Дэлгэрэнгүй » 2015.12.16

“Сохо мебель”-ийн захирлын хэргийг Мөрдөн байцаах газар луу татжээ

...

Дэлгэрэнгүй » 2018.11.02

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Хөвсгөл аймагт ажиллана

...

Дэлгэрэнгүй » 2016.03.02

Нийгмийн хариуцлагаа ухамсарлагч “Ноёд констракшн” ХХК ахмадуудаа баярлуулав

...

Дэлгэрэнгүй » 2015.10.07

С.Ламбааг сайдаар томилохыг дэмжив

...

Дэлгэрэнгүй » 2016.05.20

Н.Оюундарь: Онц хэрцгий гэмт хэрэг үйлдсэн хүнд хэрхэвч өршөөлийн буюу уучлалын хууль үйлчлэх ёсгүй

...

Дэлгэрэнгүй » 2017.10.17